Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир

1. Хэрэв Бурхан зөвхөн хүмүүсийн уг чанарын илэрхийллийг харсан бол хэн ч аврагдахгүй байх байсан

Өнөө үед хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдог, гэхдээ энэ илрэл гэдэг нь юу вэ? Чи мэдэх үү? Та нар магадгүй үүнийг хүмүүсийн ялзармал зан чанар нь тэдний ажил дээр илрэн гарч ирж байгаа гэж бодож болох ч үнэндээ яг ингэсэн утгатай биш. Энэ илрэл нь чи үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэх, чи өөрийн үүргээ гүйцэтгэж байх үедээ үнэнч, тууштай байж чадаж буй эсэхээс гадна бас Бурханд итгэх талаарх чиний өнцөг, Бурханд хандах чиний хандлага, хэцүү бэрхийг тэвчих гэсэн чиний шийдвэр, шүүлт болон засалтыг хүлээн авч буй чиний хандлага, чиний өөрчлөлтийн түвшин болон чиний ноцтой гэм буруугийн тоо зэрэгтэй хамаатай. Эдгээр нь бүгд чиний илрэлд оролцоно. Энэ илрэл нь чиний ялзармал зан чанарыг хамгийн их хэмжээгээр илчлэн харуулахтай хамаагүй, харин чи Бурханд итгэх итгэлээрээ ямар хэмжээнд хүрснийг харуулдаг. Хэрэв хүмүүсийн үр дүн нь тэдний уг чанарын илэрхийллээр тодорхойлогддог бол хэн ч аврагдаж чадахгүй. Энэ нь яаж Бурханы зөвт байдал байж чадах юм бэ? Хэрэв чи удирдагч бол чиний уг чанар өөрийгөө илүү их илэрхийлэх бөгөөд хэн ч байсан илүү илэрхийлэх тусам үлдэх баталгаа улам бага болно. Хэрэв энэ нь хүмүүсийн үр дүнг тодорхойлдог бол хүмүүс илүү өндөр түвшинд ажиллах тусам тэд илүү хурдан дуусах болно; тэд илүү өндөр түвшинд байх тусам өөрсдийн уг чанараа илэрхийлэх хүрээ нь илүү том байх болно. Хэрэв ийм байсан бол хэн үүргээ биелүүлж зүрхлэх юм бэ? Ингэвэл өөрсдийн үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс нь бүгд аврагдахгүй гэж үү?

Энэ илрэл нь чиний Бурханд өөрийгөө зориулсан хийгээд үнэнч эсэх, Түүнийг гэсэн хайр танд бий эсэх, үнэнийг хэрэгжүүлдэг эсэх, мөн түүнчлэн чиний хир өөрчлөгдсөн зэрэгтэй хамаатай. Энэхүү илрэлийн дагуу чиний ял тодорхойлогдоно; харин чи хир зэрэг ялзармал зан чанарыг илэрхийлснээр тодорхойлогдохгүй. Хэрэв чи ингэж бодож байгаа бол чи Бурханы хүслийг буруу тайлбарласан байна. Бүх хүний уг чанар нь адил бөгөөд хүн чанарт нь л сайн, муу талууд гэж бий. Хэдий чи үүнийгээ илэрхийлэхгүй байсан ч чиний уг чанар нь үүнийгээ илэрхийлж байгаа хэн нэгнийхтэй адил хэвээр л байна. Хүн төрөлхтний дотоод сэтгэлийн гүнд юу байгааг Бурхан хамгийн сайн мэднэ. Чи юуг ч нуух хэрэггүй—Бурхан хүмүүсийн зүрх болон оюун санааг хардаг. Чинийг өндөр түвшинд ажиллаж байх үед хэрэв ихээхэн ялзрал тань илэрхийлсэн бол Бурхан үүнийг харах болно; хэрэв чи ажил хийгээгүй бөгөөд энэ нь илэрхийлэгдээгүй бол Бурхан үүнийг мэдэхгүй байна гэж үү? Энэ нь чи өөрийн худал хуурмагт итгэж байгаа явдал биш гэж үү? Бурхан чинийг хаана байсан ч гэсэн чиний уг чанарыг дотроос нь гадагш нэвт мэддэг нь бодит үнэн. Бурхан өөрсдийн ажлаа хийж буй хүмүүсийг сайн мэддэг гэхдээ Тэр бас хийхгүй байгаа хүмүүсийг ч сайн мэддэггүй гэж үү? Өндөр байр сууринд байгаа удирдагч нарын ялзрал нь гарцаагүй илэрхийлэгдэх бөгөөд Бурхан тэднийг харах учраас тэд зүгээр л өөрсөддөө гай тарьж байна гэж зарим хүмүүс боддог. Хэрэв тэд өөрсдөө ажлаа хийхгүй бол ийм олон илэрхийлэгдэх үү? Иймэрхүү байдлаар бодох нь шал дэмий! Хэрэв Бурхан үүнийг харахгүй бол Тэр үүнийг яллаж чадахгүй юу? Хэрэв тийм байсан бол ажлаа хийхгүй байгаа хүмүүс бүгд л үлдэж хоцрохгүй гэж үү? Хүний ойлголтын дагуу харвал Бурхан ажлаа хийж байгаа хүмүүсийн өөрчлөлт нь хичнээн агуу байсан ч харахгүй; Бурхан тэднийг зөвхөн өөрсдийнх нь ялзралын илэрхийллийн дагуу л яллах болно. Эсрэгээр нь бага өөрчлөгдсөн боловч багыг илэрхийлдэг хүмүүсийг Бурхан яллахгүй. Энэ нь Бурханы зөвт байдал мөн гэж чи итгэж байна уу? Хэрэв Бурхан ингэдэг байсан бол Тэр бол зөвт гэж хэн нэгэн хэлж чадах уу? Энэ нь чиний буруу тайлбар бөгөөд Бурханы талаарх буруу ойлголтонд хүргэж буй хэрэг биш үү? Тэгвэл Бурханд итгэж буй чиний итгэл хуурамч болохгүй гэж үү? Энэ чинь Бурхан хэзээ ч зөвт биш гэж итгэж буй хэрэг биш үү? Ийм итгэл нь Бурханыг доромжилсон хэрэг биш үү? Хэрэв танд эерэг зүйл юу ч байхгүй бас дэндүү сөрөг зүйл илчлэгдэхгүй байсан ч чи аврагдаж чадахгүй. Хүмүүсийн үр дүнг тодорхойлдог гол зүйл нь тэдний эерэг илрэл юм. Хэдий тийм ч бас дэндүү сөрөг зүйл байж болохгүй— хэрэв энэ нь ноцтой сүйрэл эсвэл шийтгэлд хүргэх зүйл байвал тэд тэгээд л сүйрэх болно. Хэрэв энэ нь чи бүхний төсөөлж буй шиг бол доод түвшинд байгаа дагалдагсад нь эцэстээ авралыг олж авах бөгөөд харин удирдагчид нь дуусах болно. Танд өөрийн гэсэн гүйцэтгэх ёстой үүрэг байдаг; харин чи тэр үүргээ гүйцэтгэх үедээ өөрөө хичээсэн ч гэсэн ялзралаа илчлэн харуулах бөгөөд яг л цаазын тавцан руу явж байгаа мэт байна. Хэрэв хүмүүсийн үр дүн нь тэдний уг чанараас хамаардаг байсан бол хэн ч аврагдахгүй—хэрэв үнэхээр ийм байсан бол Бурханы зөвт байдал хаана байх юм бэ? Хаана ч харагдахгүй байх байсан. Та нар бүгд Бурханы хүслийг буруу ойлгож байна.

2. Энэ Илрэл бол Бурханы Хүмүүст хийсэн Ажлын Үр дагавар

Одоо Би та нарт нэг жишээ хэлье: Жимсний цэцэрлэгт эзэн нь усалж, бордоо цацаад дараа нь жимс ургахыг хүлээдэг. Жимсэлдэг мод нь сайн бөгөөд тэднийг хэвээр үлдээнэ; харин жимслэхгүй нь сайн модод биш бөгөөд тэднийг хадгалахгүй. Энэ нөхцлийг бодоод үз: Модонд жимс ургадаг боловч өвчилсөн бол зарим муу мөчрийг нь тайрч засах хэрэгтэй. Энэ модыг хадгалах хэрэгтэй юу? Хадгалах хэрэгтэй бөгөөд нэгэнт тайрч засан, эдгээнгүүт энэ нь зүгээр болно. Өөр нэг нөхцлийг бодоод үз: Мод өвчингүй боловч ямар ч жимсгүй—ийм модыг хадгалах хэрэггүй. Энэ “жимслэнэ” гэдэг нь ямар учиртай вэ? Энэ нь Бурханы ажил үр нөлөө үзүүлж буй тухай юм. Бурхан хүмүүс дээр ажиллаж байх үед тэдний уг чанар илэрхийлэгдэхээс өөр аргагүй бөгөөд Сатаны ялзралын улмаас тэд зайлшгүй зарим нэг гэм бурууг үйлддэг боловч тэдний доторх Бурханы ажил тодорхой үр жимс гарах болдог. Хэрэв Бурхан үүнийг харахгүй, харин зөвхөн хүний илэрхийлэгдэж буй уг чанарыг харвал үүнийг хүн төрөлхтний аврал гэж нэрлэж болохгүй. Аврагдаж буй хүмүүсийн үр жимс нь үндсэндээ өөрсдийн үүргээ гүйцэтгэж байгаа болон үнэнийг хэрэгжүүлж байгаагаарнь харагддаг. Бурхан энэ талбарууд дахь хүмүүсийн амжилтын түвшин, мөн түүнчлэн тэдний гэм буруугийн цар хүрээг хардаг. Эдгээр хүчин зүйлс хоёул тэдний үр дүнг тодорхойлоход болон тэдний үлдэх эсэхэд нөлөөлнө. Жишээлбэл, зарим хүмүүс маш их ялзарсан, махан биеийнхээ төлөө бүрэн зүтгэдэг бөгөөд Бурханы гэр бүлд огтхон ч хамаагүй байдаг байсан. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө огтхон ч зарцуулдаггүй байсан боловч одоо тэд өөрсдийн үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэж, Бурхантай нэг зүрхтэй мэт байна—энэ өнцгөөс харвал, ямар нэг өөрчлөлт гарсан уу? Энэ бол өөрчлөлт мөн. Энэ бол Бурханы хүсдэг өөрчлөлт мөн. Бас зарим хүмүүс ямар нэг үзэлтэй байхдаа тэднийгээ бусдад түгээхдээ дуртай байсан боловч харин одоо тэд ямар нэг үзэлтэй байвал дуулгавартай байж, үнэнийг хайж, тэднийгээ бусдад тараах юм уу Бурханы эсрэг юмс хийхгүй байж чаддаг. Ямар нэг өөрчлөлт байна уу? Тиймээ! Зарим хүмүүстэй харьцаж, засах гэх үед тэд нэгэнтээ эсэргүүцэж байсан байж болох ч харин одоо тэдэнтэй дахин харьцаж, засах үед тэд өөрсдөө мэдэж чадна. Тэд үүнийг хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд жинхэнэ өөрчлөлт гардаг—энэ нь үр нөлөө биш гэж үү? Тиймээ! Гэсэн хэдий ч чиний өөрчлөлт хичнээн мундаг байсан ч чиний уг чанар тэр даруй бүрмөсөн өөрчлөгдөж чадахгүй. Ямар нэг гэм бурууг илчлэхгүй байх ямар ч боломжгүй боловч хэрвээ чиний оролт чинь хэвийн болбол зарим нэг дуулгаваргүй байдал байсан ч гэсэн чи үүнийгээ тухайн үед ухаарах болно. Энэ ухаарал нь чинийг шууд өөрчлөлтөнд хүргэж, чиний нөхцөл байдал улам бүр сайжирсаар байх болно. Чи гэм бурууг нэг эсвэл хоёр удаа үйлдэж болох боловч дахин дахин хийхгүй. Энэ бол өөрчлөлт. Хэн нэгэн ямар нэг талбарт өөрчлөгдсөн бол дахиж ямар ч гэм бурууг үйлдэхгүй гэсэн үг биш; энэ нь тийм биш. Ийм төрлийн өөрчлөлт нь хэн нэгэн Бурханы ажлыг амсаж мэдэрсэн бол илүү их үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шаарддаг зүйлсийн заримыг хэрэгжүүлж чадна гэсэн утгатай. Тэдний гэм буруу нь улам л цөөхөн болж, дуулгаваргүй байх тохиолдол нь улам л ноцтой бус болох болно. Чи үүнээс Бурханы ажил нь үр нөлөө үзүүлж байгааг харж болно; Бурханы хүсэж буй зүйл нь эдгээр үр нөлөө хүмүүст гарсан ийм илэрхийлэл юм. Ийнхүү хүмүүсийн үр дүнг зохицуулдаг Бурханы арга зам болон Тэр хэн нэгэнд хэрхэн хандаж буй нь бүхэлдээ зөвт, үндэслэлтэй болоод шударга юм. Чи зөвхөн өөрийгөө Бурханы төлөө зарцуулахад бүх зүтгэлээ гаргаж, өөрийн хийх хэрэгтэй үнэнийг хэрэгжүүлэхэд бүх зүрхээ эргэлзээгүй зориулах л хэрэгтэй бөгөөд Бурхан танд шударга бусаар хандахгүй. Үүний тухай бодоод үз: Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс Бурханаар шийтгэгдэж болох уу? Олон хүмүүс Бурханы зөвт зан чанарт үргэлж эргэлзэж, тэд үнэнийг хэрэгжүүлсэн ч гэсэн шийтгэгдэх л болно гэж айцгаадаг; Бурхан тэдний үнэнч байдал болон, зориулалтыг харахгүй гэж тэд айдаг. Зарим хүмүүстэй харьцаж, зассаны дараа идэвхгүй болдог; өөрсдийн үүргээ гүйцэтгэхэд тэдэнд хэтэрхий сул дорой санагддаг ба үнэнч сэтгэл, зориулалтаа алддаг. Яагаад тэр вэ? Энэ нь зарим талаар хүмүүс өөрсдийн үйлдлүүдийнхээ мөн чанарыг ухамсарлах нь дутмаг байснаас, өөрсөдтэй нь харьцаж, засахыг хүлээн зөвшөөрөхгүй байдагтай холбоотой. Энэ нь бас зарим талаар хүмүүс, өөрсөдтэй нь харьцаж, засаж байгаагийн ач холбогдлыг ойлгодоггүй бөгөөд энэ нь тэдний үр дүнг тодорхойлох тэмдэг гэж итгэдэггүйгээс болдог. Үүний үр дүнд хүмүүс, хэрэв тэдэнд Бурханыг гэсэн үнэнч байдал болоод зориулалт байх юм бол тэдэнтэй харьцаж, засаж болохгүй; хэрэв тэдэнтэй харьцвал энэ нь Бурханы зөвт байдал байж чадахгүй гэж ташаа итгэдэг. Ийм буруу ойлголт нь олон хүмүүсийг Бурханд зориулж, үнэнч байж чадахгүйд хүргэдэг. Үнэндээ энэ бүгд хүмүүс дэндүү зальжин байгаагаас шалтгаалж байгаа; тэд зовлон бэрхшээл эдлэхийг хүсдэггүй—тэд ерөөлийг хялбар арга замаар олж авахыг хүсдэг. Тэд Бурханы зөвт байдлыг ухамсарладаггүй. Бурхан ямар нэг зөвт зүйл хийгээгүйд эсвэл Бурхан ямар ч зөвт зүйл хийхгүйд байгаа биш, зүгээр л хүмүүс Бурханы хийдэг зүйл бол зөвт гэж хэзээ ч боддоггүй. Хүний нүдээр, хэрвээ Бурханы ажил нь хүний хүсэлтэй нийцэхгүй эсвэл тэдний хүсэн найдаж буй зүйлсэд нь хүрэхгүй бол Бурхан нь зөвт бус болдог. Хүмүүс тэдний хийж буй зүйлс нь тохиромжгүй эсвэл үнэнд нийцэхгүй байна гэдгийг хэзээ ч ухаардаггүй; тэд Бурханыг эсэргүүцэж байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Хэрэв Бурхан гэм буруугийнх нь төлөө хүмүүстэй хэзээ ч харьцаж эсвэл засахгүй бөгөөд алдаа дутагдлынх нь төлөө тэднийг хэзээ ч зэмлэхгүй харин үргэлж тайван байж хэзээ ч тэднийг уурлуулахгүй, тэднийг гомдоохгүй, тэдний шархыг хэзээ ч ил гаргахгүй, харин Өөртэй нь хамт цагийг сайхан өнгөрүүлж, идэж уухыг тэдэнд зөвшөөрсөн бол хүмүүс хэзээ ч Бурхан зөвт бус байна гэж гомдоллохгүй байх байсан. Тэд хоёр нүүр гарган Бурхан бол маш зөвт гэж хэлэх болно. Тийм болохоор Бурхан тэдний өөрчлөлтийн дараагаар тэднээс илрэл шаарддаг гэдэгт тэд итгэхгүй байсаар байна. Хэрэв тэд үүнийгээ үргэлжлүүлсээр байвал Бурхан яаж тайван байж чадах вэ? Хэрэв Бурхан хүмүүсийн талаар илүү зэмлэнгүй байсан бол тэд Бурханыг, өөрчлөлтийн дараа тэдний илрэлийг хардаг гэдэгт итгэхгүй байх байсан. Тэд Бурханыг зөвт гэдэгт итгэхээ больж, өөрчлөгдөх хүсэлгүй байх байв. Хэрэв хүмүүс ийм нөхцөл байдал дор үргэлжлүүлсэн бол тэд өөрсдийн үзэлдээ хууртагдах байсан.