Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үнэнгүйгээр Бурханыг уурлуулах амархан

Та нарын “үнэнийг дүгнэнэ” гэдэг нь үнэнээс амийг олж авч эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Үүний оронд энэ нь, үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлэхийн тулд хийгддэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгож байгаа мэт санагддаг ч үнэндээ хоосон сургаалын хэдэн үгийг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний далд утгыг ойлгодоггүй бөгөөд энэ нь теологи судалж эсвэл Библийг уншихаас өөрцгүй. Чи энэ номнууд эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, иймээс хоосон сургаалын энэ талыг эсвэл мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Та нар бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид-гэхдээ та нарыг ярьж дууссаны дараа юу болдог вэ? Хүмүүс дараа нь туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэст нь тэдний олж авсан байх бүх зүйл бол нэр томьёо, дүрэм журам бөгөөд тэд өөр юуны ч талаар биш тэдгээр зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чиний мэддэг бүх хоосон сургаал Бурханы хийдэг зүйлтэй нийцнэ гэж үү? Тиймээс чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр зөвхөн теологийг судлуулж байна: Бурханы үгийг мэдэрч эсвэл үнэнийг мэдэрч туулах боломжийг тэдэнд олгохгүй байна. Иймээс хүмүүсийн эмхэтгэдэг тэр номнууд нь тэднийг зөвхөн теологи болон мэдлэг рүү, шинэ нэр томьёо, шинэ дүрэм, ёс журам руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй эсвэл үнэнийг ойлгох, Бурханы хүслийг ойлгох боломжийг хүмүүст олгож чадахгүй. Тэдгээр үгийн талаар ахин дахин асуулт асууж, дараа нь хариулж, дүгнэлт, тойм гаргаснаар доор байгаа хүмүүс тэдгээрийг амархан ойлгож чадна гэж чи боддог. Санахад амархан байхаас гадна тэд эдгээр асуултын талаар даруй тодорхой мэдэж байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ тэдний ойлгож байгаа зүйл бол жинхэнэ далд утга биш; энэ нь бодит байдлаас зөрдөг бөгөөд ердөө л хоосон сургаалын үгс юм. Иймээс хэрвээ чи эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байхсан. Мэдлэгийг ойлгож, мэдлэг эзэмшихэд нь хүмүүсийг залж чиглүүлэхийн тулд чи эдгээр зүйлийг хийдэг. Чи бусдыг хоосон сургаал руу, шашин руу аваачдаг бөгөөд шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Тэгвэл чи зүгээр л Паултай адилхан биш гэж үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, иймээс Бурханы үгийн олон бүлгийг цээжлэх нь ч мөн адил гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүсийн хувьд Бурханы олон үгийг цээжлэх чадвартай байж, ихээхэн хоосон сургаал хэлэх чадвартай байж, Бурханы үгэн дотроос олон нэр томьёог олж илрүүлэх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүхэн магтан дууны адилхан хуудаснаас дуулж, адилхан зүйл хэлнэ, ингэснээр хүн бүхэн нэгэн адил хоосон сургаал хэлж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө-энэ бол та нарын зорилго. Хүмүүст илүү сайн ойлгуулахын тулд та нар үүнийг хийдэг боловч эсрэгээр нь, үүнийг хийснээрээ та нар хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгээ огт мэддэггүй. Хүмүүсийг бодитой ойлголттой болгохын тулд чи бодит байдалтай нэгдэж, ажилтай нэгдэж, хүмүүсийг Бурханы өмнө аваачих ёстой. Зөвхөн ийм маягаар л хүмүүс үнэнийг эзэмшиж чадна. Хэрвээ хүчин чармайлт чинь нэр томьёо болон дүрэм журмыг бичсэн үг болгоход л чиглэдэг бол чи үнэний талаарх ойлголтонд хүрч чадахгүй, бусдыг бодит байдал руу хөтөлж чадахгүй, тэр ч байтугай илүү их өөрчлөлт туулж эсвэл өөрсдийгөө илүү их ойлгох боломжийг бусдад олгож чадахгүй. Хэрвээ бичсэн үгс хүмүүсийг орлож чаддаг байсан бол та нар юу ч хийх хэрэггүй байх байсан юм.

Та нар Бурханы үгийн хуулийг хараахан олж илрүүлээгүй бөгөөд олон хүн ингэж хэлдэг: “Бурханы үгэнд ямар ч логик байдаггүй. Өгүүлэл болгон нь бүх төрлийн агуулгыг багтаадаг бөгөөд бүлэг болгонд, өгүүлбэр болгонд өөр өөр утга байдаг, бидний хувьд үүнийг санахад бэрх, ойлгоход хэцүү байдаг. Догол мөрийн ерөнхий санааг нэгтгэн дүгнэх ч боломжгүй байдаг.” Бурханы үг бол роман биш, мөн энэ нь үргэлжилсэн үгийн зохиол эсвэл уран зохиол ч биш. Энэ бол үнэн; энэ нь хүнд амь өгдөг үгс юм. Үг бол оюун санаандаа тунгаан бодсоноор ойлгож болдог зүйл биш, мөн үүний хуулийг бага зэргийн нэмэлт хүчин чармайлтаар дүгнэж болдог ч юм биш. Иймээс хүмүүс ямар талын тухай бага зэрэг ойлголттой байх нь хамаагүй эсвэл үүний дүрэм журмын талаар бага зэрэг мэдрэмжтэй байх нь хамаагүй, энэ нь зөвхөн өрөөсгөл, өнгөцхөн ойлголт, далай дахь ганц дусал байх бөгөөд энэ нь үндсэндээ Бурханы анх зорьсон зүйлд хүрэх чадваргүй. Бурханы үгийн ямар ч өгүүлэл үнэний хэд хэдэн талыг агуулах болно. Жишээлбэл, бие махбодтой болсон Бурханы нууцтай холбоотой өгүүлэл нь бие махбодтой болохын ач холбогдлыг бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлын хамтаар агуулна. Энэ нь бас хүмүүс Бурханд хэрхэн итгэх ёстой болохыг агуулах бөгөөд магадгүй бас хүмүүс Бурханыг хэрхэн ойлгож, хайрлах ёстойг агуулж болох юм; энэ нь үнэний олон талыг агуулна. Хэрвээ чиний төсөөлөл ёсоор бие махбодтой болохын ач холбогдол нь ердөө цөөхөн талыг агуулдаг бөгөөд үүнийг хэдхэн өгүүлбэрээр ерөнхийлөн дүгнэж болдог байсан бол хүн дээрх Бурханы ажил ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Хүмүүст Бурханыг ойлгуулахын тулд бие махбодтой болохын ач холбогдлыг тэдэнд ойлгуулдаг. Хэн нэгэн хүн Бурханыг ойлгосныхоо дараа аяндаа Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болдог бөгөөд энэ нь одоо хүний хэрэгжүүлэлтийг агуулдаг. Иймээс Бурханы үгийн ямар ч тал болон үнэний ямар ч тал чиний төсөөлдөг шиг энгийн биш. Хэрвээ чи ямар ч асуултыг догол мөрөөр хариулж болно хэмээн бодож, Бурханы үг болон бурханлаг хэлийг энгийн гэж авч үздэг бол тэр нь үнэн биш. Өгүүлэл болгон нь Бурханы үг хэлэгдсэн олон өнцгийг агуулдаг бөгөөд хүмүүсийн хувьд Түүний үгийг товчлох эсвэл нэгтгэн дүгнэх ямар ч аргагүй. Түүний үгийг нэгтгэн дүгнэснийхээ дараа чи энэ бүлэг нь дээрх асуултанд хариулсан гэж боддог боловч энэ бүлэг нь бас өөр асуултуудтай холбоотой байдаг. Иймээс чи түүнд юу гэж хэлэх вэ? Үнэн олон зүйлийг агуулдаг. Үнэн бол амь, энэ нь хүмүүст таашаал өгдөг, хэдэн удаагийн амьдралд эсвэл хэдэн зуун жилийн туршид ч үүнийг бүхэлд нь мэдэрч болохгүй гэж яагаад хэлдэг юм бэ? Чи үнэний зарим нэг талыг эсвэл Бурханы үгийн зарим бүлгийг нэгтгэн дүгнэх байлаа гэж бодъё, тэгвэл энэ талаар асуулт асуу. Тэгээд энэ асуултаас үүдэн энэ бүлгийг чангаар унших болбол энэхүү бүлгийг тэр асуултын хариуд уншиж байгаа нь илэрхий болох болно. Иймээс энэ бүлэг нь нэр томьёо, дүрэм журам, хоосон сургаал болсон бөгөөд энэ нь үнэн биш. Хэдийгээр анхны үгнээс ганц нь ч өөрчлөгдөөгүй боловч энэ нь хоосон сургаалын нэг хэсэг гэдэг нь тун илэрхий бөгөөд энэ нь үнэн биш юм. Яагаад? Учир нь чиний асуусан асуулт буруу тавигдсан. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлж, тэднийг хоосон сургаал руу аваачсан бөгөөд чиний ягшмал үзэл санааг ашиглан үүнийг уншин, энэ асуултыг бодож, төсөөлж, авч үзэж, чиний хоосон сургаалын дагуу энэ бүлгийг уншихад тэднийг хүргэдэг. Тэд дараа нь өөр бусад талыг нь харахгүйгээр зөвхөн нэг асуултыг л харан, үүнийг өөд уруугүй унших болно. Эцэстээ тэднийг үнэнийг мэдэрч чадахгүй, Бурханы үгийг мэдэрч чадахгүй газар луу, мөн зөвхөн хоосон сургаалаар л өөрсдийгөө зэвсэглэж, үүнийг хэлэлцэж чадах газар луу, Бурханыг ойлгож чадахгүй газар луу аваачна. Тэдний ярьж чадах бүхэн нь сайхан сонсогддог хоосон сургаал, зөв хоосон сургаал боловч тэдний дотор ямар ч бодит байдал байхгүй байх ба тэд ямар ч алхах замгүй байх болно. Ийм төрлийн удирдлага үнэхээр их хор хохирол учруулдаг!

Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Чи мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү цэцэн мэргэн байж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орох талаар чи анхаардаггүй. Чи үргэлж дүр эсгэхийг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илчлэл биш гэж үү? Зарим нь бүр: “Үүнийг хийвэл Бурхан маш баяртай байх болно гэдэгт би итгэлтэй байна; Түүнд энэ үнэхээр таалагдана. Энэ удаа би Бурханд харуулж, Түүнд сайхан гэнэтийн бэлэг барих болно” гэж хэлдэг. Энэхүү гэнэтийн бэлгийн үр дүнд чи таягдан хаягддаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үр дагаврыг нь анхаарч үзэхгүй байх нь яаж зүгээр байх юм бэ? Бурханы зан чанарыг зөрчиж, Түүний захиргааны зарлигийг зөрчдөг та нарыг таягдан хаях үед чи хэлэх үггүй байх болно. Чиний цаад санааг үл харгалзан, чи үүнийг санаатайгаар хийдэг эсэхийг үл харгалзан, хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй эсвэл Бурханы хүслийг ойлгодоггүй бол Бурханыг амархан уурлуулах ба Түүний захиргааны зарлигийг амархан зөрчих болно; энэ нь хүн бүхний сэрэмжлэх ёстой зүйл юм. Нэгэнт чи Бурханы захиргааны зарлигийг ноцтойгоор зөрчиж эсвэл Бурханы зан чанарыг зөрчих юм бол үүнийг санаатайгаар эсвэл санамсаргүйгээр хийсэн эсэхийг чинь Бурхан анхаарч үзэхгүй; энэ бол чиний тодорхой харах ёстой зүйл. Хэрвээ чи энэ асуудлыг нэвт шувт харж чадахгүй бол чамд бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Бурханд үйлчлэхдээ хүмүүс асар их дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, зузаан ном хэвлэж, агуу хурал хийж, агуу удирдагчид байхыг хүсдэг. Хэрвээ чи үргэлж агуу эрмэлзэлтэй байдаг бол Бурханы агуу захиргааны зарлигийг зөрчих болно; ийм хүмүүс хурдан үхэх болно. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ хүмүүжилтэй, бурханлаг эсвэл хянуур биш байвал, эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы захиргааны зарлигийг зөрчих болно. Хэрвээ чи Бурханы зан чанарыг зөрчиж, Түүний захиргааны зарлигийг зөрчиж, тэгснээрээ Бурханы эсрэг нүгэл үйлдэх юм бол үүнийг ямар шалтгаанаар хийснийг чинь ойлгохоор эсвэл цаад санааг чинь ойлгохоор Тэр анхааран үзэхгүй. Иймээс Бурхан бол бодлогогүй гэж та нар бодож байна уу? Тэрээр хүнд хахир хатуу хандаж байгаа юм гэж үү? Үгүй. Яагаад Би үгүй гэж хэлдэг вэ? Учир нь хүмүүс дүлий, тэнэг эсвэл сохор биш. Та нар бүгдээрээ харж, сонсож чадна, гэсэн ч чи зөрчил гаргадаг. Чи ямар шалтаг хэлж чадах юм бэ? Хэдий чи ямар нэгэн далд санаа өвөрлөөгүй байсан ч гэсэн Бурханыг уурлуулах л юм бол чи мөхөж, шийтгэл амсах ёстой. Чиний ямар нэгэн нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй юу? Бурханы захиргааны зарлигийг эсвэл Бурханы зан чанарыг зөрчихийг хэнээс ч хутга тулган шаарддаггүй. Ийм юм ердөө ч болдоггүй. Хэн нэгэн хүн чиний хоолойд хутга тулган: “Өөрийнхөө Бурханыг хараа. Түүнийг хараасны дараа би чамд мөнгө өгнө, харин чамайг хөнөөхгүй” гэж хэллээ гэе. Ийм нөхцөл байдалд чи үхэхээс айсандаа л зарим нэг хараалын үг хэлж магадгүй. Ийм төрлийн нөхцөл байдал тохиолдож болох уу? Арай ч иймдээ тулахгүй, тийм үү? Бурханы зан чанар зөрчлийг тэвчихгүй гэдэг нь далд утга агуулдаг. Гэхдээ Бурханы шийтгэл нь хүмүүсийн нөхцөл байдал болон цаад шалтгаан дээр үндэслэдэг. Нэг нөхцөл байдал нь Тэр бол Бурхан гэдгийг хүн мэддэггүй болохоороо Түүнийг уурлуулдаг. Тэр бол Бурхан гэдгийг мэдэж байсан ч Түүнийг мөн л санаатайгаар уурлуулж байгаа нь өөр нэг нөхцөл байдал юм. Хэрвээ хэн нэгэн, Тэр бол Бурхан гэдгийг бүрэн мэдэж байсан ч мөн л Түүнийг уурлуулах юм бол уг хүн шийтгэгдэх ёстой. Бурхан Өөрийнхөө ажлын үе шат болгонд зан чанарынхаа заримыг илэрхийлдэг-хүмүүс үүний аль нэгийг мэдэх үү? Тэр маш олон жилийн турш ажилласан, хүмүүс Түүний зан чанарыг болон хүмүүсийн хийдэг эсвэл хэлдэг ямар зүйл Түүнийг уурлуулах магадлалтай болохыг мэдэхгүй гэж үү? Хүмүүс юу хийх ёстой болон тэд юу хийх ёсгүй талаар Бурханы захиргааны зарлигаар тодорхойлогдсон зүйлсийг хүмүүс бас л мэддэггүй юм гэж үү? Хүмүүс үнэнтэй эсвэл зарчимтай холбоотой зарим зүйлийг ойлгож чадахгүй. Учир нь тэд тэр түвшинд хүртэл туршлагажаагүй, иймээс ойлгох ямар ч аргагүй байдаг. Гэхдээ Бурханы захиргааны зарлиг нь тодорхой цар хүрээн дотор байдаг ба дүрэм журамд харьяалагддаг. Хүмүүсийн хувьд тэдгээрийг ямар нэгэн байдлаар ойлгох шаардлагагүй, тэд зөвхөн үгчилсэн утгыг нь дагаж мөрдөхөд болчихно. Энэ нь хүний хийх зүйл биш гэж үү? Чи юунд ч ихээхэн анхаарал хандуулдаггүй, Бурханаас эмээдэггүй, тиймээс чи шийтгэл амсах ёстой!

Өмнөх:Бурханы махбод болон Сүнсний нэгдлийг хэрхэн ойлгох вэ

Дараах:Залбирлын ач холбогдол ба дадал

Танд таалагдаж магадгүй