Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ

Ажлыг мэдэрч, номлол сонссон жилүүдэд өөрсдийгөө ойлгодог зарим хүн байдаг ба өөрсдийнхөө талаар ямар ч ойлголтгүй зарим хүн байдаг; зарим хүн зарим нэг бодит зүйлсийн талаар ярьж, өөрсдийнхөө бодит байдал, хувийн оролт, хувийн ахиц дэвшил, өөрсдийн дутагдал болон хэрхэн орохоор төлөвлөж байгаагаа хэлэлцэж чаддаг. Зарим хүн тэр зүйлсийн талаар огтхон ч ярьж чаддаггүй, тэд зөвхөн хоосон номлолын талаар ярьж, гадаад талын ажил, одоогийн нөхцөл байдал, сайн мэдээг түгээж буй ахиц гэх мэт гадаад талын хэрэг явдлын талаар ярьж чаддаг боловч амийн бодит оролт эсвэл хувийн дадлага туршлагын талаар юу ч ярьж чаддаггүй. Тэд амийн оролтын зөв замд ороогүй байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Зан чанарын өөрчлөлт нь үйлдэл дэх өөрчлөлт биш, энэ нь гадаад талын хуурамч өөрчлөлт биш, энэ нь түр зуурын бадрангуй өөрчлөлт биш, харин энэ нь үйлдэлд өөрчлөлт авчирдаг зан чанарын жинхэнэ өөрчлөлт юм. Үйлдэл дэх тийм өөрчлөлт нь гадаад талын ааш авир дахь өөрчлөлтөөс өөр. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг ойлгож, мэдэрсэн ба үнэн чиний амь болсон гэсэн үг юм. Өмнө нь чи энэ хэрэг явдлын талаарх үнэнийг ойлгосон боловч үүнийг хэрэгжүүлэх чадваргүй байсан; чиний хувьд үнэн бол үлддэггүй хоосон сургаалтай адил байв. Одоо чиний зан чанар өөрчлөгдсөн бөгөөд чи үнэнийг ойлгоод зогсохгүй мөн үнэний дагуу үйлддэг. Чи одоо урьд нь дуртай байсан зүйлсээсээ ангижирч чаддаг; хийх дуртай байсан зүйлээ, хувийн төсөөллөө, хувийн үзлээ чи орхиж чаддаг. Чи одоо өмнө нь орхиж чаддаггүй байсан зүйлсээ орхиж чаддаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт, энэ нь зан чанараа өөрчлөх үйл явц юм. Энэ нь нэлээд энгийн сонсогддог боловч үнэндээ үүний дунд байгаа хүн олон бэрхшээл туулж, биеэ ялан дийлж, өөрийнх нь уг чанарт харьяалагддаг махан биеийн зүйлсийг хаях ёстой байдаг. Тэр бас засалт, харьцалт, гэсгээлт, шүүлтийг амсах ёстой ба шалгалтуудыг мэдэрч туулах ёстой. Зөвхөн энэ бүхнийг мэдэрсний дараа л хүн уг чанараа ойлгож чаддаг. Зарим нэг ойлголттой байна гэдэг нь тэр нэн даруй өөрчлөгдөх чадвартай гэсэн үг биш. Тэрээр явцын дунд бэрхшээл туулах ёстой. Үүний адилаар чи ямар нэгэн зүйлийг ойлгомогцоо хэрэгжүүлж чадах уу? Чи үүнийг нэн даруй хэрэгжүүлж чадахгүй. Чамайг ойлгох хугацаанд бусад нь чамайг засаж, чамтай харьцах ба үүнийг ийм маягаар, тийм маягаар хийхэд хүрээлэн буй орчин чамайг шахах болно. Заримдаа хүмүүс “Би яагаад тэгж хийж болохгүй гэж? Би үүнийг ингэж хийх ёстой юм уу?” хэмээн хэлж, үүнийг туулахыг хүсдэггүй. Бусад нь “Чи үүнийг ингэж хийх ёстой. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол үүнийг ингэж хийх ёстой. Үүнийг ингэж хийх нь үнэний дагуу байдаг” гэж хэлдэг. Эцэст нь хүмүүс зарим нэг шалгалтыг туулсныхаа дараа Бурханы хүслийг ойлгож, зарим үнэнийг ойлгох түвшинд хүрэх бөгөөд тэд үүнийг хийхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Хүмүүс анх үүнийг хийхдээ дурамжхан байх болно. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрсдийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар хүмүүст зарим нэг ойлголт байдаг бөгөөд тэд бас үнэнийг ойлгодог боловч хэзээ тэд Бурханд бүрэн зориулах юм бэ? Хэзээ тэд өөрсдийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд хэсэг хугацаа шаардагдана. Энэ үйл явцад чи олон бэрхшээл амсаж болох юм; хүмүүс чамтай харьцаж, хүмүүс чамайг засаж, хүмүүс чамайг зохицуулж, чамайг албадаж, хүчлэх болно. Хүн бүхний нүд чам дээр тогтох ба эцэстээ чи ухаарах болно: Энэ миний асуудал. Үнэнч зангүйгээр үүргээ биелүүлэх нь хүлээн зөвшөөрөгдөхүйц үү? Би тоомсоргүй, хааш яаш байж болохгүй. Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлдэг ба чамайг алдаа гаргах үед зэмлэх болно. Энэ үйл явцын үеэр чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож, хэтэрхий бузар гэдгээ, үүргээ биелүүлэхэд чамд хэтэрхий олон хувийн санаа зорилго, хэтэрхий олон хүсэл байдаг гэдгээ мэдэх болно. Үүнийг мэдсэнийхээ дараа чи аажмаар зөв замд орох ба үйлдлүүдээ өөрчилж чадна.

Өөрийнхөө үүргийг биелүүлэхийн мөн чанарын тухайд үнэндээ чи үүргээ хэр сайн биелүүлдэг вэ? Өөрийнхөө зан чанарыг өөрчилснийхөө дараа чи үүргээ үнэний дагуу хэр сайн биелүүлдэг вэ? Энэ талаар эргэцүүлснээр чи зан чанар чинь үнэндээ хэр их өөрчлөгдсөнийг мэдэж чадна. Зан чанарын өөрчлөлт нь тийм ч энгийн зүйл биш. “Миний үйлдэл өөрчлөгдсөн ба би үнэнийг ойлгодог. Би бас үнэний бүх талын зарим нэг дадлага туршлагын талаар ярьж чадах бөгөөд жаахан мэдлэг ухааны талаар ярьж чадна. Цаашлаад Ариун Сүнс энэ хэрэг явдал дээр намайг зэмлэсэн, одоо би үүнийг бага зэрэг орхиж, бага зэрэг захирагдаж чадна.” Энэ нь амийн зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Яагаад? Чи бага зэрэг орхиж чадах боловч чиний хэрэгжүүлж буй зүйл үнэнийг үнэхээр хэрэгжүүлэх түвшинд хараахан хүрээгүй. Магадгүй хүрээлэн буй орчин чинь түр зуур тохиромжтой, нөхцөл байдал чинь таатай эсвэл нөхцөл байдал чинь чамаас ийм маягаар авирлахыг шаардаж эсвэл сэтгэл санааны байдал чинь тогтвортой агаад Ариун Сүнс ажиллаж байж болох юм, тэгвэл чи үүнийг хийж чадна. Хэрвээ чи шалгалтын өвчин шаналлыг туулсан Иовтой адил эсвэл Бурхан өөрөөс нь үхэхийг гуйсан Петртэй адилаар шалгалтуудын дунд байсан бол “Таныг мэдэж авсныхаа дараа би үхсэн ч гэсэн зүгээр” хэмээн хэлж чадах байсан уу? Зан чанарын өөрчлөлт нь ганцхан шөнийн дотор тохиолддоггүй бөгөөд үнэнийг ойлгосныхоо дараа чи бүх орчинд үнэнийг хэрэгжүүлж чаддаг гэсэн үг биш. Энэ нь хүний уг чанартай хамаатай. Гадна талдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагддаг боловч бодит байдал дээр үнэнийг хэрэгжүүлж байгаа гэдгийг чинь чиний үйлдлийн уг чанар харуулдаггүй. “Би үнэнийг хэрэгжүүлж байгаа. Би өөрийнхөө үүргийг биелүүлж байгаа биш гэж үү? Би гэр бүл, ажлаа орхиогүй гэж үү? Би үүргээ биелүүлснээр үнэнийг хэрэгжүүлж байгаа биш гэж үү?” хэмээн итгэдэг, гадаад талын ааш авиртай олон хүн байдаг. Гэхдээ Бурхан: “Би чамайг үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг. Энэ нь юу вэ? Энэ бол нэг төрлийн ааш авир. Ноцтойгоор ярьвал чи үүнийхээ төлөө яллагдаж болох юм; энэ нь магтагдахгүй, энэ нь дурсагдан тэмдэглэгдэхгүй. Бүр ч илүү ноцтойгоор хэлбэл, үүнийг задлан шинжлэхдээ чи ёрын мууг үйлдэж байгаа, чиний ааш авир Бурханыг эсэргүүцэж байгаа. Гадна талаасаа чи ямар нэгэн зүйлийг тасалдуулаагүй, үймүүлээгүй, хохироогоогүй эсвэл ямар ч үнэнийг зөрчөөгүй. Чиний хийж байгаа зүйл авцалдаатай, үндэслэлтэй боловч чи ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байна. Тиймээс чиний зан чанарт өөрчлөлт байгаа эсэхийг эсвэл үнэнийг хэрэгжүүлсэн эсэхийг харахын тулд чи Бурханы шаардсанчлан эх сурвалж руу харах ёстой. Энэ нь хүний төсөөлөл эсвэл саналтай эсвэл чиний хувийн сонголтуудтай нийцэх явдал биш. Харин ч, чи Өөрийнх нь хүсэлд нийцэж байгаа эсэхийг Бурхан хэлдэг; чиний үйлдэлд үнэн байгаа эсэхийг болон тэдгээр нь Түүний стандартад нийцдэг эсэхийг Бурхан хэлдэг. Өөрийгөө Бурханы шаардлагатай харьцуулах нь цорын ганц зөв зам. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн агаад амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн дадлага туршлага байгаа юу? Хэрвээ энэ нь асуудлуудын мөн чанарыг агуулдаг бол та нар ойлгохгүй байж магадгүй. Та нар хэтэрхий өнгөцхөн орсон. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө хааяагүй гүйж, эрт босож, орой унтдаг боловч зан чанарын өөрчлөлт юу болохыг эсвэл үүний жинхэнэ нөхцөл байдал юу болохыг тодорхой ойлгодоггүй. Энэ нь өнгөцхөн биш гэж үү? Хөгшин үү эсвэл залуу юу гэдэг чинь хамаагүй та нар зан чанарын өөрчлөлтийн гүнийг болон мөн чанарыг мэдрэхгүй байж магадгүй. Бурхан магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Ядаж, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд өөрийнхөө үүргийг биелүүлж, Бурханы гэр бүлд ямар нэгэн ажил хийж байх үед эсвэл хэвийн цаг үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чамд ажиллаж байгааг чи мэдрэх болно; чиний биеэ авч явах байдал Бурханы үгтэй нягт зохицох ба чамд тодорхой түвшний туршлага байх үед чиний урьд нь хийсэн зүйл харьцангуй зохистой байсан гэдгийг мэдрэх болно. Хэрвээ хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, өмнө нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсан гэдгийг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байдаг ба үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүй бол чиний хийсэн бүхэн Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь баталдаг. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний ааш авираар дүүрэн байсан гэдгийг энэ нь баталдаг. Ингэж хэлсний дараа та нар зан чанараа өөрчлөх явдлыг хэрхэн ойлгох ёстой вэ? Та нар ойлгов уу? Та нар ихэвчлэн зан чанараа өөрчлөх талаар хэлэлцдэггүй ба хувийн дадлага туршлагынхаа талаар хааяа ярилцдаг байж болох юм. Хамгийн сайндаа л та нар: “Би хэсэг хугацааны өмнө сайн биш байсан. Дараа нь би ‘Өө Бурхан минь, намайг гэгээрүүлж, гэрэлтүүлээч’ гэж Бурханд залбирсан. Тэгээд Бурхан ‘Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд шалгалт туулах шаардлагатай’ хэмээн намайг гэгээрүүлсэн. Үүнийг эргэцүүлэх үедээ би энэ нь зөв гэдгийг мэдэрсэн, иймээс миний хувьд тэвчсэн нь дээр. Эцэстээ миний хүч чадал ихсэж, би цаашид сөрөг байхаа больсон. Эцсийн эцэст би өөрийнхөө үүргийг үнэнчээр биелүүлээгүй” гэж ярилцдаг. Эдгээр байдлын талаар ярилцсаны чинь дараа бусад хүн: “Бид бүгдээрээ бараг адилхан, бид хэрээ шиг хар” гэж хэлдэг. Эдгээр зүйлийн талаар үргэлж ярих нь түвэгтэй. Хэрвээ гүн гүнзгий зүйлийг ухаарч чадахгүй бол эцэстээ зан чанарын ямар ч өөрчлөлт байхгүй байдаг.

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ чиний уг чанар дахь өөрчлөлтийг хэлдэг. Уг чанар бол гадаад талын ааш авираас харж болдог зүйл биш; уг чанар нь хүмүүсийн оршин тогтнолын үнэ цэнэ болон ач холбогдлыг шууд агуулдаг. Энэ нь хүний амьдралын үнэ цэнэ, сэтгэлийнх нь гүнд байдаг зүйлс болон хүмүүсийн мөн чанарыг шууд агуулдаг. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр тэдэнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүмүүс Бурханы ажлыг мэдэрч, үнэн рүү бүрэн орж, оршин тогтнол болон амьдралын талаарх өөрсдийн үнэ цэнэ, үзэл бодлыг өөрчилж, аливааг Бурхантай адилаар харж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулж, захирагдах чадвартай болох үед л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи зарим нэг хичээл чармайлт гаргасан мэт харагдаж байж болно, зовлон бэрхшээлийн өмнө уян хатан байж, дээрээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэх чадвартай байж эсвэл яв гэж хэлсэн газар луу явах чадвартай байж болох боловч эдгээр нь ердөө үйлдэл дэх өчүүхэн өөрчлөлт бөгөөд тэдгээр нь зан чанарын өөрчлөлт байхад хангалтгүй. Чи олон газар очих чадвартай байж болно, мөн чи олон бэрхшээл туулж, асар их доромжлол туулах чадвартай байж болно; чи Бурханд маш ойр санагдаж, Ариун Сүнс чамд ажиллаж байж болох боловч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг хийхийг Бурхан чамаас хүсэх үед чи мөн л захирагддаггүй, чи шалтаг хайж, Бурханыг буруутгаж, Түүний эсрэг босох хэмжээнд хүртлээ Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг. Энэ бол ноцтой асуудал! Чамд Бурханыг эсэргүүцэх уг чанар байдаг ба чи өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй гэдгийг энэ нь баталдаг. Зарим хүмүүс бүр, Бурхан бол зөвт бус хэмээн хэлж Бурханыг шүүдэг. Тэдэнд Бурханы талаарх үзэл байдаг ба тэд мөн л маргалдаж эсвэл Бурханд хүсэлт тавьдаг: “Бурхан энэ зүйлийг ил тод хийх ёстой, ингэснээр хүн бүхэн үүнийг хэлэлцэнэ.” Тэд бол Бурханыг эсэргүүцдэг муу ёрын чөтгөрүүд гэдгийг тийм үйлдлүүд нь баталдаг. Тэдний уг чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ийм төрлийн хүнийг хаях ёстой. Зөвхөн үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг, Бурханы ажлыг ойлгохгүй байх үедээ үнэнийг олж авахаар эрж хайж, судлан шинжилдэг хүмүүс л өөрсдийнхөө зан чанарт өөрчлөлт гаргах найдлагатай. Та нарын дадлага туршлагад, ялган салгах хэрэгтэй зарим нэг хэвийн байдал байдаг. Залбирах үедээ чи гашуунаар уйлдаг байж магадгүй эсвэл зүрх сэтгэлдээ чи Бурханыг гэсэн асар их хайрыг мэдэрч, Бурханд ойр санагддаг байж магадгүй. Энэ нь зүгээр л Ариун Сүнс ажиллаж байх үеийн байдал, гэхдээ чи мөн л Бурханыг хайрладаггүй, чамд үнэн байдаггүй ба зан чанар чинь өөрчлөгдсөн гэж хэлж мэдээж болохгүй.

Та нар зан чанараа хаанаас өөрчилж эхэлдэг вэ? Та нар мэдэх үү? Энэ нь уг чанараа ойлгохоос эхэлдэг. Энэ бол гол зүйл. Тэгвэл үүнийг яаж ойлгож авах вэ? Зарим хүн, “Завхралын илэрхийллээ хайх” гэдэг. Хайж дуусах үедээ чи яаж өөрийгөө шалгах юм бэ? Үүргээ биелүүлж байх зуураа чи үүнийг олж болно. Тэгвэл үүргээ биелүүлээгүй байх үедээ яах вэ? Үүнийг олж чадах уу? Гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байхдаа эсвэл хүмүүстэй харилцаж байхдаа үүнийг олж чадах уу? Чи үүнийг яаж олох вэ? Зарим нь, “Үүнийг цаг үргэлжид эрж хайх ёстой!” гэдэг. Ахмадууд та нар олон жил ийм маягаар хэрэгжүүлсээр ирсэн; та нар өөрсдийнхөө уг чанарыг хараахан ойлгоогүй байна уу? Та нарын хувьд хийх юм их байна даа! Үүнийг өдөр бүр, цаг үргэлжид эрж хайх ёстой гэж чи хэлдэг; идэх, унтахаас бусад үед үргэлж хайж байх ёстой. Чи хаанаас эрэх вэ? Чи ямар зүйлсээс хайх вэ? Үүнийг яаж олох вэ? Үр дүн нь ямар байх вэ? Зарим хүн, “Уг чанараа ойлгох явдал” гэж хэлдэг. Уг чанараа ойлгох үедээ чи өөрчлөгдөж чаддаг. Ингэж хэлэх нь хэний ч хувьд амархан. Гэхдээ та нар яаж эрж хайх вэ? Үүнийг яаж ойлгох вэ? Ямар нэгэн арга зам байх ёстой. Чи хоосон зүйлсийн талаар ярьж болохгүй. Хэрвээ арга зам байгаа бол хэрхэн туршлагажихаа чи мэдэх болно. Арга замгүй бол чи ердөө л “Бид бүгд уг чанараа ойлгох ёстой. Бидний уг чанар сайн биш. Уг чанараа ойлгох үедээ бид зан чанараа өөрчилж чадна” хэмээх уриа лоозонг хашхирч байгаа. Хашхирч дууссаны дараа энэ нь ердөө утгагүй ярианаас өөрцгүй бөгөөд хэн ч уг чанараа ойлгодоггүй. Үүнийг, ямар ч арга замгүй хоосон сургаал ярих гэж нэрлэдэг. Ийм маягаар ажиллах нь аливааг сүйтгэж байгаа биш гэж үү? Ийм маягаар ажиллахын үр дүн ямар байх вэ? Та нар ихэвчлэн бүгдээрээ “Уг чанараа ойлго! Бид бүгд Бурханыг хайрлах ёстой! Бид бүгд Бурханд захирагдах ёстой! Бид бүгд захирагдаж, Бурханы өмнө хөсөр унах ёстой! Бид бүгд Бурханыг шүтэн мөргөх ёстой! Бурханыг хайрладаггүй хэн боловч хүлээн зөвшөөрөгдөшгүй!” хэмээх уриа лоозонг хашхирдаг. Эдгээр хоосон сургаалын талаар ярих нь ямар ч хэрэггүй ба асуудлуудыг шийдвэрлэдэггүй. Та нар энэ асуудлын талаар бодоогүй. Тэгвэл та нар яаж ойлгох юм бэ? Уг чанараа ойлгох нь үнэндээ сүнсний гүнийг шинжлэх явдал юм; энэ нь чиний аминд байдаг зүйл. Энэ бол анхнаасаа чиний амьдарсаар ирсэн Сатаны логик, Сатаны үзэл санаа буюу чиний амьдарсаар ирсэн Сатаны амь юм. Чиний сүнсний гүн гүнзгий зүйлсийг илчилснээр л чи уг чанараа ойлгож чадна. Тэдгээрийг хэрхэн илчлэх вэ? Аливааг зүгээр л хийснээр, олон хүн тэдгээрийг илчилж, судлан шинжилж чадахгүй байх болно. Ихэнхдээ, ямар нэгэн зүйлийг хийж дууссаныхаа дараа чи ойлголтонд хүрдэггүй. Магадгүй гурав эсвэл таван жилийн дараа чи сэхээрч, зарим нэг ойлголттой болж болох юм.

Одоо уг чанараа ойлгохын тулд хэд хэдэн талыг хамруулах ёстой: Нэгдүгээрт, зүрх сэтгэлд чинь юу таалагддаг талаар чи тодорхой мэдэж байх ёстой. Тэр нь чиний идэж эсвэл өмсөх дуртай зүйл гэсэн үг биш, харин ч энэ нь чиний дуртай зүйлс, чиний атаархдаг зүйлс, чиний шүтэн мөргөдөг зүйлс, чиний эрж хайдаг, анхаарал хандуулдаг зүйлс гэсэн үг юм. Та нар энэ талаар тодорхой мэдэх үү? Чиний дуртай зүйлд ямар төрлийн зүйлс багтдагийг чи мэдэх үү? Энэ нь ихэвчлэн чиний анхаарлаа хандуулдаг зүйл, чиний шүтэн мөргөдөг зүйл, чиний харилцах дуртай төрлийн хүмүүс, чиний хийх дуртай төрлийн зүйлс, оюун ухаандаа биширдэг төрлийн хүмүүс юм. Жишээ нь: Ихэнх хүмүүс агуу хүмүүст, гоё яриа, дүр төрхтэй хүмүүс эсвэл худал ярьдаг хүмүүст дуртай байдаг; зарим хүмүүс дүр үзүүлдэг хүмүүст дуртай байдаг. Энэ бол тэдний харилцах дуртай хүмүүстэй холбоотой тал юм. Хүмүүсийн дуртай зүйлсийн талын тухайд бол энэ нь, хийхэд амархан зүйлийг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог зүйлийг, харсныхаа дараа хүмүүсийн магтаж, шагшин гайхаж, сайшаах зүйлсийг хийх дуртай байх явдлыг багтаадаг. Уг чанартаа хүмүүсийн дуртай байдаг зүйлсийн нийтлэг шинж чанар байдаг. Өөрөөр хэлбэл тэд, гадаад талынх нь үзэмжээс болж бусад хүмүүсийн атаархдаг зүйлс болон хүмүүст дуртай байдаг, мөн гоё сайхан, тансаг харагддаг бөгөөд гадаад үзэмжээс нь болж бусад хүмүүсээр өөрсдийг нь шүтүүлэх зүйл болон хүмүүст дуртай байдаг. Хүмүүсийн дуртай зүйлс нь агуу, нүд алдам, гоёмсог агаад сүрлэг байдаг. Хүмүүс бүгд эдгээр зүйлийг шүтдэг бөгөөд хүмүүст ямар ч үнэн байдаггүй, жинхэнэ хүний төрх байдаггүйг харж болно. Эдгээр зүйлийг шүтэхэд өчүүхэн төдий ч ач холбогдол байдаггүй боловч хүмүүс эдгээр зүйлд дуртай байдаг. Бурханд итгэдэггүй хүмүүсийн нүдээр бол хүмүүст таалагддаг эдгээр зүйл нь тун сайн бөгөөд тэд тэдгээрээр хөөцөлдөх тун дуртай байдаг. Энгийн жишээ татвал: Хүмүүс ялангуяа жүжигчид, алдартнууд эсвэл дуучдыг шүтэн биширдэг. Үл итгэгчдийн дунд хамтлагийг шүтэн бишрэгчид байдаг. Тэд алдартнуудыг дагаж, гарын үсгийг нь зуруулж, үг бичүүлж эсвэл гар барьж, тэднийг тэвэрдэг. Эдгээр зүйл үл итгэгчдийн зүрх сэтгэлд оршдог уу? Чи хааяа өөрийнхөө шүтэн биширдэг алдартнуудын дууг дуулдаг уу? Эсвэл чи хааяа дуурайж, зүрх сэтгэлдээ хүсэн тэмүүлж байгаа стилиэр хувцасладаг уу? Та нар энэ алдартнууд болон алдартай хүмүүсийг өөрсдийнхөө бишрэлийн бай, шүтэн бишрэх үлгэр загвар болгодог. Эдгээр нь хүмүүсийн, дотроо дуртай байдаг нийтлэг зүйлс юм. Үл итгэгчдийн шүтэн биширдэг эдгээр зүйлийг итгэгчид үнэхээр шүтдэггүй юу? Зүрх сэтгэлийнхээ гүнд хүмүүсийн ихэнх нь тэдгээрийг шүтэн биширсэн зүрх сэтгэлтэй байсаар байдаг. Чи Бурханд итгэдэг ба тэдгээр зүйлийг илт эрэлхийлэхгүй байгаа мэт санагддаг. Гэсэн хэдий боловч зүрх сэтгэлдээ чи тэдгээр зүйлсэд атаархсаар байдаг ба тэдгээр зүйлд дуртай байсаар байдаг. Хааяа чи: “Би тэдний дууг сонсмоор л байна, тэдний тоглож байгаа ТВ хөтөлбөрийг үзмээр л байна. Тэд яаж амьдардаг бол? Яг одоо тэд хаана байгаа бол? Хэрвээ тэдэнтэй уулзаж, гар барьж чадах юм бол тэр нь гайхалтай байх болно, би үхсэн ч гэсэн энэ нь мөн л үнэ цэнэтэй байна” гэж боддог. Тэд хэнийг шүтэхээс үл хамааран хүмүүс бүгд эдгээр зүйлд дуртай. Магадгүй чамд энэ хүмүүс, зүйл эсвэл объекттой уулзах боломж байхгүй эсвэл орчин нөхцөл нь байхгүй байж болох юм; гэсэн хэдий ч эдгээр зүйл чиний зүрх сэтгэлд байдаг. Эдгээр зүйлийг хүсэн эрмэлзэх нь дэлхий ертөнцийн хүмүүстэй хамт намаг балчигт хутгалдах явдал юм; энэ нь Бурханы зэвүүцдэг зүйл, үүнд үнэн дутагддаг, хүн чанар дутагддаг ба энэ нь диаволын дүр төрх юм. Энэ бол энгийн жишээ, энэ нь хүмүүсийн дотроо дуртай байдаг зүйл. Өөрийнхөө дуртай зүйлсээс чи уг чанараа илчилж чадна.

Хүмүүсийн дуртай зүйлийг хувцасладаг байдлаас нь харж болно. Зарим хүн хачин хувцас буюу бусдын анхаарлыг татах хувцас, эрээн мяраан хувцас эсвэл этгээд хувцас өмсөх дуртай байдаг. Тэд ерөнхийдөө хүмүүсийн авч явдаггүй зүйлсийг өөртөө авч явах дуртай байдаг ба эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах зүйлд дуртай байдаг. Тэд эдгээр зүйлийг авч явж, ийм хувцас өмсдөг бөгөөд эдгээр зүйл тэдний аминд болон зүрх сэтгэлийн гүнд хэрхэн оршдогийг энэ нь харуулдаг. Тэдний дуртай эдгээр зүйл нь үнэ хүндтэй агаад төвийг сахисан зүйл биш, тэдгээр нь жинхэнэ хүний зүйлс биш. Тэдний дуртай зүйл зөв зүйтэй биш бөгөөд тэдний үзэл санаа нь дэлхий ертөнцийн хүмүүсийнхтэй төстэй байдаг. Хувцас, чимэглэл, үзэл санаа нь дэлхий ертөнцийн хүмүүсийнхтэй адилхан байдаг зарим хүмүүстэй Би уулзсан. Би тэднээс ямар ч үнэнийг олж харж чадаагүй. Тиймээс чиний дуртай зүйл, анхаарлаа хандуулдаг зүйл, шүтэн биширдэг зүйл, атаархдаг зүйл болон зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйл бүгд уг чанарыг чинь төлөөлдөг. Чиний уг чанар зөвт бус байдалд дуртай гэдгийг батлахад энэ нь хангалттай бөгөөд ноцтой нөхцөл байдалд уг чанар чинь ёрын муу агаад засаршгүй. Чи өөрийнхөө уг чанарыг ийм байдлаар шинжлэх ёстой, өөрөөр хэлбэл чи юунд дуртай, амьдралдаа юуг хаяснаа харах ёстой. Магадгүй чи түр зуур хэн нэгэнд сайн хандаж болох юм, гэхдээ чи түүнд дуртай гэдгийг энэ нь баталдаггүй. Чиний үнэхээр дуртай зүйл чинь яг нарийндаа уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарч байсан ч чи үүнд дуртай хэвээр байх ба хэзээ ч үүнийг хаяж чадахгүй. Үүнийг өөрчлөхөд амаргүй. Хань ижлээ олохыг жишээ болгон авч үз. Хүмүүс дугуй дугуйгаа олдог. Хэрвээ нэгэн эмэгтэйд хэн нэгэн үнэхээр таалагдсан бол бусад хүмүүс үүнийг зогсоож чадахгүй. Эцэг эх нь түүний хөлийг хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт зугтан одох л болно; тэр харин ч үхээд, түүнтэй гэрлэхийг илүүд үзнэ. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл хэн нэгний зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чаддаггүй. Түүний зүрхийг нь сугалж гаргаад, тэр амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлийг хийх болно. Эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд тэдгээр нь хүний мөн чанарыг төлөөлдөг. Хүмүүсийн дуртай зүйл зарим зөвт бус байдлыг агуулдаг, зарим нь илэрхий, зарим нь үгүй байдаг; зарим нь хэрцгий догшин, зарим нь үгүй байдаг; зарим хүмүүс биеэ барьдаг, зарим нь биеэ барьж чаддаггүй; зарим хүмүүс харанхуйн зүйлсэд живдэг ба тэдэнд өчүүхэн төдий ч амь байдаггүй гэдгийг энэ нь баталдаг. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлсэд эзэмдүүлж, хязгаарлуулахгүй байж чаддаг бол тэдний зан чанар бага зэрэг өөрчлөгдсөн ба тэд бага зэргийн биеийн өндөртэй гэдгийг энэ нь батлах юм. Зарим хүмүүс зарим үнэнийг ойлгож, өөрсдөд нь амь байгаа ба Бурханыг хайрладаг гэдгээ мэдэрдэг. Үнэндээ энэ нь хэтэрхий эрт байна, зан чанараа өөрчлөх нь энгийн хэрэг биш. Уг чанарыг ойлгоход амархан уу? Чи бага зэрэг ойлгосон байсан ч гэсэн өөрчлөхөд амархан биш байх болно. Энэ нь хүмүүсийн хувьд хэцүү талбар юм. Эргэн тойрны чинь хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, дэлхий ертөнц хэрхэн орвонгоороо эргэж болохоос үл хамааран, хэрвээ чи дотроо байгаа үнэнээр замчлуулдаг бол, үнэн чиний дотор үндэслэж, Бурханы үг чиний амьдралыг залж чиглүүлж, дуртай зүйлийг чинь залж чиглүүлж, дадлага туршлага болоод оршин тогтнолыг чинь залж чиглүүлдэг бол чи үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Одоо өөрчлөлт гэж нэрлэгдэж байгаа энэ зүйл нь ердөө, хүмүүс бага зэргийн хамтын ажиллагаатай байж, бага зэргийн урам зориг, итгэлтэй байх явдал боловч үүнийг өөрчлөлт гэж үзэж болохгүй ба хүмүүст амь байгааг энэ нь батлахгүй; энэ нь зүгээр л хүмүүсийн шилэлт сонголтоос болж байгаа. Хүмүүсийн уг чанарт байгаа дуртай зүйлийг нь ил гаргахын сацуу тэдний уг чанартай хамаатай бусад талуудыг бас ил болгох хэрэгтэй; жишээлбэл, аливаа зүйлийн талаарх хүмүүсийн үзэл санаа, хүмүүсийн амьдралын арга барил, зорилго, хүмүүсийн амьдралын үнэ цэнэ болон амьдралын талаарх үзэл бодол, мөн түүнчлэн үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх үзэл бодол. Эдгээр нь хүмүүсийн сүнсний гүнд байдаг бүх зүйл бөгөөд тэдгээр нь зан чанарын өөрчлөлттэй шууд холбоотой байдаг.

Завхарсан уг чанартай хүний амьдралын талаарх үзэл бодол ямар байдгийг авч үзэцгээе. Тэд “Хүн бүхэн өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэдэгт итгэдэг гэж хэлж болно. Хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдардаг ба энгийнээр хэлбэл, тэд яг л гахай, нохойтой адилхан; тэдний анхаардаг бүхэн нь хоол, хувцас болон юм идэх юм. Тэдний амьдралд өөр ямар ч зорилго байдаггүй, өчүүхэн төдий ч ач холбогдол эсвэл үнэ цэнэ байдаггүй. Амьдралын талаарх үзэл бодол нь амьд үлдэж, амьдрахын тулд чиний итгэж найддаг зүйл юм; тэдгээр нь чи юуны төлөө амьдардаг, мөн хэрхэн амьдардаг вэ гэдэг юм. Энэ нь бүгд хүний уг чанарын мөн чанар билээ. Хүмүүсийн уг чанарыг судлан шинжилснээр дамжуулан чи хүмүүс бүгдээрээ Бурханыг эсэргүүцэж байгааг харах болно. Тэд бол бүгд диаволууд бөгөөд жинхэнээсээ сайн хүн байдаггүй. Хүмүүсийн уг чанарыг судлан шинжилснээр л хүний мөн чанар болон завхралыг үнэхээр мэдэх бөгөөд хүмүүс үнэндээ юунд харьяалагддаг, хүмүүст үнэндээ юу дутагддаг, тэд юугаар зэвсэглэх ёстой, тэд яаж хүн шиг амьдрах ёстой вэ гэдгийг ойлгож чадна. Хүмүүсийн уг чанарыг үнэхээр судлан шинжилж чаддаг байх нь амаргүй. Үнэн болон туршлага байхгүй бол болохгүй.

Өмнөх:Залбирлын ач холбогдол ба дадал

Дараах:Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

Танд таалагдаж магадгүй