Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

47-р бүлэг Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг

Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх ажилд хүмүүсийн ердөө цөөнх нь л бүх зүйлийг орхиж, арван жил эсвэл насан туршдаа гэртээ харихгүй байх хэмжээнд гэр бүлээ орхиж чаддаг бөгөөд үүнээс болж ямар нэг зовлонг мэдэрдэггүй; энэ бол Ариун Сүнснээс хүмүүст өгдөг хүч чадал юм. Гэхдээ энэ түвшинд хүний биеийн хэмжээгээр хүрч чадахгүй, учир нь хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, харин Бурханы төлөө зарцуулах жаахан чин сэтгэлтэй байдаг. Хэрвээ хүмүүст үнэнийг эрж хайх бага зэрэг шийдвэр байдаг ба Ариун Сүнс тэдэнд бага зэрэг нигүүлсэл хайрладаг бол тэд тун их баярлаж, тодорхой хэмжээний хүч чадалтай болох болно, ингээд Бурханы төлөө зарцуулах чадвартай байх болно—энэ бол Бурханы нигүүлсэл юм. Гэхдээ үүргээ биелүүлж байх зуураа зөв замыг дагадаггүй зарим хүмүүс байдаг, тэд үнэнийг өчүүхэн ч эрж хайгаагүй, харин ч бүр цадиггүй авирлаж байгаа бөгөөд тэр тохиолдолд Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, уг хүн зөв биш бөгөөд Ариун Сүнс тэдэн дээр нэгэнтээ ажиллаж байсан ч гэсэн тэрхүү ажил сүйрч, тэд аяндаа уруудаж доройтсон замыг дагах болно. Хэрвээ чамд үнэнийг эрж хайх шийдвэр байгаа бол Ариун Сүнс чамд эдлэн таашаах нигүүлслийг өгөх ба чи Ариун Сүнсний хөтөлсөн замыг даган эрж хайн явж болно; үнэн улам илүү тодорхой болж, чиний шийдвэр улам бүр тууштай болох бөгөөд чам дээрх Ариун Сүнсний ажил илүү их амархан болох болно. Хэрвээ хүмүүс зөв замаар алхдаггүй бол эцэст нь Ариун Сүнс тэднийг таягдан хаях ба таягдуулсны дараа тэдний анхдагч шийдвэр, анхдагч тэмүүлэл болон өөрсдийгөө хаяж, зарлагадах хүч чадал нь алга болж, тэд “Би яах гэж Бурханд итгэсэн юм бэ? Хэрвээ Бурханд итгээгүй байсан бол би одоо энэ бүхэнтэй тулгарах байсан гэж үү?” хэмээн хэлэхгүй байж чадахгүй. Энэхүү харамсал, гомдол, сөрөг байдал гарч ирэх үед Ариун Сүнс аль хэдийн ажиллахаа больчихсон байх болно. Хэдийгээр энэ хүмүүсийг сайн мэдээг тунхаглахад эсвэл өөр ажил хийхэд ашиглаж болох боловч тэдний хийх зүйл Ариун Сүнсний ажил биш байна, мөн үүнийг Ариун Сүнс гэгээрүүлэх буюу замчлахгүй. Энэ нь ердөө, тэдэнд байгаа бага зэргийн оюун ухаан болон боловсролд тулгуурлан хийгдэх болно. Хэдий тэд махан биеэр хийж болохуйц гадаад талын эдгээр зүйлийг хийж чадах боловч энэ нь Ариун Сүнсний удирдамжийг төлөөлөхгүй, мөн энэ нь Ариун Сүнсний оюун санааг төлөөлөхгүй. Үйлчлэл үзүүлэгчдийн адилаар, Ариун Сүнс өөр дээр нь ажиллаагүй байсан ч гэсэн хүн хэсэг хугацаанд үйлчлэл үзүүлж бас л чадна. Эцсийн эцэст түүнд хүний санаа бодол, хүний уураг тархи, хүний сэтгэхүй байдаг; тэр үхэр, морь эсвэл илжигнээс өөр—түүнд хүний сэтгэлгээ байдаг бөгөөд илүү өндөр түвшний амьтанд харьяалагддаг, ядаж л тэр жирийн хүний хийж чадах зарим нэг зүйлийг хийж чадна. Тэр ердөө л буруу замаар уруудан одсон; тэр үнэнийг эсвэл авралыг эрж хайгаагүй эсвэл Бурханы хайрыг хариулаагүй, иймээс алхангаа тэр өөрийнх нь зам дуусаж байгааг олж мэддэг бөгөөд гэртээ хариад, энгийн гэр бүлийн амьдралаар амьдрахаас өөр сонголтгүй байдаг. Одоогоор олон хүн: “Би угаасаа муу гэдгээ мэднэ! Би их эмзэг бөгөөд хэтэрхий их тэрсэлсэн” гэж хэлж байгаа. Тэд юу хэлэх нь хамаагүй, тэд өөрсдийнхөө уг чанарыг мэддэггүй, мөн үнэний ямар ч талыг ойлгодоггүй; тэд хоосон сургаалын талаар хэчнээн сайн ярьж, бүх зүйлийг ойлгодог мэт санагддаг байх нь хамаагүй тэд юуг ч хэрэгжүүлэх чадваргүй бөгөөд тэдэн дээрх Ариун Сүнсний ажил аль хэдийн алга болсон гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тиймээс хүн чанар чинь ямар байх нь эсвэл чи хэр их хоосон сургаал ойлгодог байх нь, хэр их зовлон туулж эсвэл хэр ихийг орхисон нь хамаагүй хэрвээ Ариун Сүнс ажиллахгүй байгаа бол бүх зүйл дуусах болно. Ариун Сүнсний ажилгүйгээр хүн бол тэнэг; хүнд тэгвэл хэр их хүч тэнхээ байх юм бэ? Хэр их итгэл байх юм бэ? Хүний мэдлэг ямар хэрэгтэй байх юм бэ? Шоронд байх явдлыг жишээ болгон авч үз: Анх Бурханд итгэж эхэлсэн цагаасаа эхлээд хүмүүс үүнтэй тулгарсан; тэд ихэвчлэн хавчигдаж, мөрдөгдөж, хаа сайгүй дүрвэж байсан. Эдгээр туршлага нь хүн бүрийн бодол санаа, зүрх сэтгэлд арилшгүй ул мөр үлдээсэн: “Би Иудас байж болохгүй, би чуулганы ажил хэргийн талаар огтхон ч ярьж болохгүй.” Ихэнх хүмүүс үүнд бэлтгэсэн байдаггүй гэж үү? Гэхдээ чамд ярвигтай зүйл тохиолдох үед чи санамсаргүйгээр үйлдэж болох юм. Хоромхон зуур төөрөлдсөндөө хүн Иудас болдоггүй. Чи эцэстээ ямар байх нь Бурханаар зөвшөөрөгдсөн эсэхээр чинь тодорхойлогдох ёстой гэдгийг өмнө нь хэлсэн. Чамд Бурханы зөвшөөрөл байгаа эсэхийг харахын тулд Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа эсэх, Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж байгаа эсэх болон чамайг нигүүлсэл дагалдаж байна уу гэх мэт зүйлсийг үндсэндээ хардаг.

Хүний сонгодог зам бол гол түлхүүр. Чи тайвнаар, анхааралтайгаар эргэцүүлж болох ба гэмшихэд хэтэрхий оройтоогүй байна. Хэрвээ чамд шийдвэр байгаа бол тэр нь сайн хэрэг; шийдвэргүй хүмүүс бол хамгийн дорд хүмүүс юм. Ядаж чи шийдвэртэй байх хэрэгтэй; хийхээр шийдсэн зүйлдээ хэрхэн хүрч, хийхээр шийдсэн зүйлээ хэрхэн дуусгахын тухайд гэвэл үүнд зориулсан зам байх ёстой. Юун түрүүнд үнэнийг ойлгож, хүн төрөлхтний дагах хүрэх газрыг мэдэж, хүн төрөлхтний алхах ёстой зам болон хүрэх ёстой зорилгыг мэдэх ёстой. “Бүх зүйл болон хэрэг явдал Бурханы гарт байдаг” гэж хэлсэн. Чи эдгээр үгийг мэдэрч, бүх зүйлийг тэдгээртэй харьцуулан үзэж болох юм. Одоо чи Бурханд итгэдэг болохоор Бурханд дуулгавартай байх ёстой юу? Бурханд итгэх итгэлийн ач холбогдол юу вэ? Бурханд итгэх нь зүгээр л ерөөл хүлээн авахын төлөө байдаг уу? Чи одоо энэ замаар алхдаг боловч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чадах уу? Хожим нь чи үүгээр хэрхэн алхах вэ? Бэрхшээлтэй тулгарах үедээ өөрийгөө зоригжуулахын тулд үнэний зарим нэг зарчим чамд байх ёстой, ингэснээр чи гуйвж дайвахгүй, сул дорой болохгүй, сөрөг байхгүй, Бурханы талаар гомдоллохгүй, мөн Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй—чи энэ бүх зүйлийг ойлгож, тодорхой мэдэж байх ёстой. Хүмүүс аз жаргалтай байх үедээ: “Би хичээл чармайлтаа Бурханы төлөө зарцуулахад бэлэн байна, би бүх амьдралаа Бурханы төлөө зарцуулах болно” гэж хэлдэг. Магадгүй гэхдээ тодорхой мөчид бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ тэд сөрөг болж, өөрсдөдөө: “Юун Бурхан? Би Түүнд итгэсээр байж чадахгүй. Энэ зам хэтэрхий хэцүү!” гэж хэлнэ. Залбирсны дараа “Би Бурханд өртэй!” хэмээх буруушаал байдаг. Бурханд өртэйгээ мэдсэнээр цаашид чи тийнхүү үйлдэх ёсгүй. Дараа нь магадгүй чи золгүй явдалтай тулгарч, дахин сөрөг болж, Бурханы талаар дахин гомдоллож: “Яагаад Бурхан энэ нөхцөл байдлыг миний төлөө зохицуулсан юм бэ, яагаад Тэр үргэлж намайг зовоодог юм бэ? Яагаад Тэр зовж байгааг минь болиулж чаддаггүй юм бэ?” хэмээн хэлэх өдөр ирж болох юм. Хүмүүс үргэлж гомдоллодог ба тэд Бурханд өртэй гэж бас хэлдэг. Тэд хэзээ ч өөрчлөгддөггүй. Бүтэлгүйтэлтэй эсвэл бүр ямар нэгэн таагүй зүйлтэй тулгарах үед дургүйцэл, уур уцаар байх бөгөөд хамгийн ноцтой нь, доромжилж, шүүмжилсэн үг хэлдэг зарим хүмүүс хүртэл байх болно; тэгж ярих нь буруу байсан гэдгийг дараа нь тэд мэдэрч, үүндээ харамсдаг бөгөөд үүнийгээ засахын тулд зарим нэг үүргийг биелүүлж, ямар нэгэн сайн зүйл хийхээр даруй оролддог. Энэ бүхэн нь юуг харуулдаг вэ? Хүний уг чанар муухай бөгөөд тэд бодлогогүй агаад мэдрэмжгүй. Ажил хэргийн хэлцэл хийдэгтэй яг адилаар өөрсдөд нь Бурхан хэрэгтэй байх үед тэд Бурханаас чангаадаг бөгөөд өөрсдөд нь хэрэггүй үед өөрсдийгөө баясгах зүйлийг хийн Түүнээс холдож, Түүнийг эсэргүүцэх болно. Хүн биеэ тоосон, сэхүүн зантай бөгөөд ямар ч айдасгүй байдаг. Түүний зүрх сэтгэлд ямар ч жинхэнэ үзэн ядалт эсвэл жинхэнэ хайр байдаггүй, зөвт байдал болон зөвт бус байдлыг хооронд нь ялгаж салгадаггүй; түүнд ямар ч хил хязгаар байдаггүй. Түүнд ямар ч зорилго байдаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн зүйлийг хийх үед түүнд ямар ч зарчим эсвэл зүй зохистой байдлын мэдрэмж байдаггүй. Хүний зүрх сэтгэл тун муухай. Энэ нөхцөлд хүмүүс, өөрсдийн хүлээн авч болох агуу амлалтуудыг, олж авч болох элбэг дэлбэг ерөөлийг болон өөрсдийн туулж мэдрэх бусдын анхаарлыг эсвэл зугаа цэнгэлийг хэрхэн хүртэхээ мөн л тэсэн ядан хүлээдэг. Эдгээр зүйлийн талаар бодох үедээ л тэд: “Бурхан хэчнээн хайр татам билээ! Би Бурханы хайрыг хариулах ёстой!” гэж боддог. Яагаад тэд “хайр татам” гэж хэлдэг вэ? Юунаас тэд “хариулна” гэж хэлдэг вэ? Үүнийг санаа зорилготойгоор хэлдэг үү? Тэдгээр нь агшин зуурын сайхан, аз жаргалтай байдалд хэлсэн нялуун үгс боловч тэдгээрийг жинхэнэ ойлголт гэж тооцож болох уу? Энэ нь жинхэнэ хайр мөн үү? Энэ нь зүрх сэтгэлийн чинь гүнээс гардаг уу? Хэрвээ чамд жинхэнээсээ энэ ойлголт байдаг бол яагаад гомдоллосоор байдаг юм бэ? Хэрвээ чи үнэхээр Бурханд өртэйгээ мэдэрдэг бол яагаад гомдоллодог юм бэ? “Бурхан минь, Та надад сайн хандаж байгаагүй, Та намайг үл ойшоосон, Та надад сайхан хандаагүй, иймээс би Танд ямар ч анхаарал хандуулахгүй! Танд би хэрэггүй, иймээс би ахин хэзээ ч Таны төлөө ажиллахгүй!” Хүмүүсийн дотор маш их дургүйцэл байдаг! Эцэст нь тэд мөн л: “Би Бурханд хайртай! Би бусдаас илүүгээр Бурханд хайртай” гэж боддог. Энэ нь яаж Бурханыг хайрлах бодитой хайр байх юм бэ? Тэд өөрсдийн уг чанарыг мэддэггүй, юу болохоо, юуных болохоо мэддэггүй ба өөрсдийгөө хэмжиж чаддаггүй гэдгийг энэ нь баталдаг гэж хүмүүс хэлж болно. Үнэндээ Бурханыг эсэргүүцэж, урвах нь хүн бүхний уг чанарт байдаг; энэ нь хүн бүхэнд нийтлэг байдаг зүйл бөгөөд тэдний бүгдийнх нь дотор эдгээр зүйл байдаг. Хайрлагдваас зохистой зүйлийг үнэхээр хайрладаг нэг ч хүн байхгүй, үүнээс ч илүүтэйгээр үзэн ядагдах ёстой зүйлийг үзэн яддаг хэн ч байхгүй; тэдэнд ямар ч хил хязгаар байхгүй, тэр ч байтугай ямар ч үзэгдэл байдаггүй, тэдний дотор зөвт байдал болон зөвт бус байдлын хоорондох ялгаа, хар цагааны хоорондох ялгаа, тэр ч бүү хэл үнэн болон хоосон сургаал буюу тэрс үзлийн хоорондох ялгаа байдаггүй; тэд эдгээр зүйлийн алийг нь ч ялган салгах чадваргүй. Хүмүүс юуг хайрлаваас зохистой, юуг эрж хайваас зохистой, юуг үзэн ядах ёстой гэдэг талаар тодорхой мэддэггүй бөгөөд тэднийг ялган салгах чадвартай гэж үзэж болохгүй. Дэлхий ертөнцийн хүмүүс “Гэртээ үргэлж харьж бай” хэмээх дууг дуулах үед зарим хүн уруу татагддаг. Хүмүүсийн дотор юу байдаг вэ? Тэдэнд ямар нэгэн үнэн байдаг уу? Тэд зарим нэг ажил хийж чадна, тэдэнд ямар нэг чадвар байгаа гэж зарим хүн боддог ба жаахан үнэнтэй байдаг мэт санагддаг. Үнэндээ чамд юу ч байхгүй, чи бол юу ч биш! Хэдий чи одоо бусдад зарим хоосон сургаалыг ярьж чаддаг боловч магадгүй хожмын нэг өдөр чи бусдад мэхлэгдэж, чи өөр хэнээс ч илүү аймшигтайгаар гуйвж дайвах бөгөөд өөр хэнээс ч илүү ихээр сөрөг байдалд автах болно. Чи үүнд итгэдэг үү? Та нар энэ хэрэг явдалд итгэж байна уу? Та нар айхавтар сөрөг байх явдал эсвэл асар их уналтыг хараахан мэдрээгүй байж магадгүй бөгөөд өөрсдийгөө нэлээд хүчтэй гэж боддог. Тийм туршлагагүйгээр чи өөрийгөө биеийн хэмжээ сайтай гэж бодох боловч магадгүй нэг л өдөр илчлэгдэх үедээ чи уйлан “Би дуусчээ, зүгээр л дуусч” гэх болно. Чи нэг туйлшралаас нөгөө рүү шилжиж эхэлдэг. Анх Бурхнд итгэх үедээ олон хүн эрч хүчээр дүүрэн байсан боловч өөрсдийг нь гэнэтхэн сул дорой болгосон зүйлтэй тулгарч, хэзээ ч дахин өндийн босож чадахгүй болсон байж магадгүй. Энэ хүмүүсээс чи ямар нэгэн асуудал олж илрүүлсэн үү? Хүн бүрийн хүч тэнхээ эсвэл сул тал бол өөрсдийнх нь хянаж чаддаг зүйл биш юм. Хүмүүсийн дотор нуугдаж байгаа зүйлс хэдийд ч, хаана ч гарч ирж болно. Хүмүүсийн дотор багагүй хэмжээний бохир хог новш оршиж байгаа ба энэ нь эцэс төгсгөлгүй урсан гарч ирдэг! Тиймээс хүмүүсийн уг чанар бол Сатаны уг чанар—ямар ч ялгаа байхгүй ба энэ нь Бурханы мөн чанараас шал өөр.

Өмнө нь Бурхан: “Би хүнийг үүрд хайрлаж чадна, мөн Би хүнийг үүрд үзэн ядаж чадна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Түүнд стандарт байдаг, Тэр Өөрийн гэсэн дүгнэлтэнд хүрдэг ба эдгээр дүгнэлтэнд хүрэх үндэс суурь Түүнд байдаг. Өөрийнх нь хайрладаг, үзэн яддаг зүйлд, Өөрийг нь баярлуулдаг зүйлд, Өөрийнх нь жигшдэг зүйлд зориулсан шүүлт, хэмжүүр, стандарт Түүнд бий. Хүмүүст эдгээр зүйл байдаггүй, иймээс алхах үедээ тэд хадуурч, тавтиргүй байдаг ба өөрсдийг нь залж чиглүүлэх хэн ч байхгүй болохоор үргэлж буруу чиглэлд явах болно.

Зарим хүн үргэлж: “Бурхан хэзээ дэлхийгээс явах юм бэ? Хурдхан яваасай. Түүний ажлыг энэ хэдэн жилд туулсныхаа дараа би гэрлэх ёстой байсан ч чадахгүйгээ олж мэдсэн; хар даа, энэ бүх жилүүдэд Бурханд итгэснийхээ төлөө миний олж авсан зүйл энэ л байна!” гэж найдсаар байдаг. Тэгээд бүх хариуцлагыг Бурханд үүрүүлдэг. Тухайн жилүүдэд юу олж авснаа, энэ нь ямар үнэ цэнэтэйг тэд огт мэддэггүй. Бие махбодтой болсон Бурханы ажил байгаагүй бол Хятад хүмүүс аль хэдийн мөхөж сөнөх байсан юм; магадгүй энэ нь зарим хүмүүсийн итгэхгүй зүйл байх. Хэрвээ үүнд итгэдэггүй бол чи аливааг нэгд нэггүй ойлгоогүй гэсэн үг юм, гэхдээ энэ бол бодит баримт. Тэр ч байтугай хүмүүс: “Бурхан биднийг залж чиглүүлээгүй ч бид замаар алхаж чадна. Үг нь Махбодоор Илэрсэн гэдэг номыг бид маш олон удаа уншиж, үүнийг өөрсдийнхөө оюун ухаанд дүрсэлсэн бөгөөд бид зарчмуудыг ойлгодог, иймээс бид удирдлагыг гартаа авч чадна” гэж боддог. Чи үнэхээр удирдлагыг гартаа авч чадах уу? Чи зөв замаар алхаж чаддаггүй, бага зэрэг явсныхаа дараа замаасаа гаждаг, тэгвэл чи бодит байдалд орж чадах уу? Та нар хараахан үнэмшээгүй л байна. Хэрвээ Бурханаас ирсэн ийм төрлийн удирдамжгүй бол хэн ч замаасаа гажих болно гэж хэлж болох юм. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс ажиллаж байсан уу? Ариун Сүнс ажиллаагүй гэж үү? Дараа нь хэчнээн олон урсгал салан тусгаарласан бэ? Нэрийг нь төсөөлж эсвэл санаж ч чадахааргүй, ухаан санаанд багтамгүй төрөл бүрийн урсгалууд байсан. Үүний асуудал нь юу вэ? Хүмүүсийн дотор байдаг уг чанарын зүйлсийг нэгд нэггүй ойлгох ёстой ба хүмүүсийн мөн чанарын талаарх ойлголт ч бас байх ёстой. Ойлгож, нэгд нэггүй харах нь чи үргэлж тэнд гацсан байх ёстой гэсэн үг биш, харин ч энэ нь, чи тэндээсээ гарч, үнэнийг эрж хайх ёстой, хүний уг чанарыг мэдэж, хүний мөн чанарыг ойлгохын тулд Бурханы үгийг уншиж, үнэнд хичээл чармайлт гаргах ёстой гэсэн үг юм; зөвхөн ийм маягаар л чи зөв замаар алхах болно. Бурханы үг хүний уг чанарыг ил гаргаж, илчилдэг бөгөөд өөрсдийнх нь мөн чанар юу болохыг хүмүүст мэдэгддэг. Хүний завхарсан мөн чанарыг нэвт шувт мэдэж байх нь тун чухал. Хар даа, Сатан бол эргүү зүйл. Бурхан түүнээс: “Чи хаанаас ирэв?” гэж асуусан ба Сатан: “Газар дэлхийгээр хэрэн хэсэж, үүгээр түүгээр алхсаар ирлээ” хэмээн хариулсан юм. Хэрвээ чи “газар дэлхийгээр хэрэн хэсэж” хэмээх Сатаны энэ үгийг анхааралтай сонсох юм бол тэр ирж байгаа юм уу эсвэл явж байгаа юм уу? хэмээн гайхах болно. Тиймээс энэ үг нь эргүү үг бөгөөд энэ үгнээс нь Сатаныг эргүү зүйл гэж үнэлж болно. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүмүүс ч бас дотроо эргүү болдог; юм хийх үед тэдэнд ямар ч шалгуур, ямар ч стандарт, ямар ч зарчим байдаггүй, тиймээс хүн бүхэн замаа амархан алддаг. Сатан Еваг уруу татах үедээ: “Яагаад чи тэр модны жимснээс идэж болохгүй гэж?” гэсэн. Ева, “Хэрвээ би тэр модны жимснээс идэх юм бол үхнэ гэж Бурхан хэлсэн” хэмээн хариулжээ. Сатан тэгэхэд нь, “Хэрвээ тэр модны жимснээс идвэл үхэхгүй байж ч болно” гэв. Сатаны энэ үгний санаа зорилго нь уруу татах явдал байсан; уг модны жимснээс идсэнээр хүн үхэхгүй гэж тэр итгэлтэй хэлээгүй, тэр зүгээр л, хүн үхэхгүй ч байж болно гэж хэлсэн бөгөөд энэ нь хүнийг: “Хэрвээ би үхэхгүй ч байж болох юм бол үүнийг идэхэд зүгээр байх учиртай” хэмээн бодоход хүргэсэн юм. Хүн жимс идэх уруу таталтыг эсэргүүцэж чадаагүй. Ийм маягаар Сатан, хүнийг уруу татан нүгэл үйлдүүлэх зорилгодоо хүрчээ; тэр хариуцлага хүлээгээгүй, учир нь тэр үүнийг идүүлэхдээ хэнийг ч албадаагүй юм. Одоо, Бурханыг туршиж, хүнийг уруу татдаг Сатаны хор бүх хүний дотор байдаг. Заримдаа хүмүүс ярих үедээ туршиж, уруу татах санаа зорилготойгоор Сатаны хэв маягаар ярьдаг. Хүмүүсийг дүүргэдэг бүх бодол, санаа нь Сатаны хор, тэдний хадгалдаг төрх байдал бол Сатаны зүйл бөгөөд заримдаа нүд ирмэх юм уу дохио зангаа нь туршилт, уруу таталтын таагүй үнэрийг агуулж байдаг. Олон хүн: “Би Бурханд итгэдэг ба ийм маягаар дагадаг, тиймээс би ямар нэгэн зүйлийг олж авах тавилантай. Би үнэнийг эрж хайдаггүй боловч эцсийг нь хүртэл дагадаг бөгөөд өөрийнхөө үүргийн явцад хичээл чармайлтаа зарцуулж, аливааг орхиход бүх хүч чадлаа ашигладаг. Зарим нэг гэм бурууг үйлдсэн ч гэсэн би ямар нэгэн зүйлийг олж авах л ёстой” гэж хэлдэг. Тэд юу хэлж байгаагаа мэддэггүй. Хүмүүсийн дотор маш их завхрал байгаа болохоор үнэнийг эрж хайхгүй бол тэд яаж өөрчлөгдөх юм бэ? Хүнд байгаа завхралын ийм түвшинд, Бурханы ямар ч хамгаалалт хэрвээ байгаагүй бол хүн хэдийд ч тээнэгэлзэж, Бурханаас урваж чадна. Чи үүнд итгэж байна уу? Чи өөрийгөө хүчилсэн ч гэсэн эцсийг нь хүртэл явж чадахгүй, учир нь эцсийн үе шат бол бүлэг ялагчдыг бий болгохын төлөө байдаг; энэ нь чиний төсөөлдөг шиг амархан байдаг уу? Эцэстээ хүмүүс 100 хувь эсвэл 80 хувь өөрчлөгдөх шаардлагагүй боловч ядаж 30 эсвэл 40 хувийн өөрчлөлт байх хэрэгтэй; ядаж дотор чинь гүн шингэсэн зүйлсийг ухан гаргаж, өөрчлөх ёстой ба чи 30-аас 40 хувь хэмээх Бурханы шаардлагыг биелүүлж эсвэл бүр дээр 60-аас 70 хувийн өөрчлөлтөнд хүрч чадна, өөрөөр хэлбэл, чи дотроо зарим үнэнийг эзэмшдэг, чиний дотор Бурхантай нийцэлтэй зарим зүйл байдаг, зарим асуудалтай тулгарах үед чиний хувьд Бурханыг эсэргүүцэх нь амаргүй байх бөгөөд Бурханы зан чанарыг зөрчих нь амаргүй байх болно. Ийм маягаар эцэстээ чи төгс болгуулж, сайшаагдана.

Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэдэг итгэгч байсан нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэвт шувт ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь ер бусын гүнзгий бөгөөд хүмүүс энэ талаар сайтар бодож үзээгүй. Эцэстээ хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; зөвхөн энэ нь л авралд үнэхээр хүрэх явдал юм. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар—зүгээр л хоосон сургаалын зарим үгсийг хашхирч эсвэл зарим нэг уриа лоозон хашхирч, дараа нь бага зэрэг үйлдэл, сайхан ааш авир гаргаж, тодорхой нүгэл үйлдэхгүй, илэрхий нүгэл үйлддэггүй бол—энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Чи дүрэм журмыг мөрддөг болохоор энэ нь зөв замаар алхаж байгаа гэсэн үг юм уу? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, уурлуулсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Миний ингэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс, Бурханаас эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулахын төлөө юм. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж өөрийгөө болчихлоо гэж бүү бод, эсвэл зарим талаар тэдгээрийг ойлголоо гэж бүү бод. Хэрвээ чи юмыг хайнга байдлаар хийдэг бол зөвхөн өөрийгөө хорлох болно. Бурханд итгэх итгэлдээ хүн хазайх ёсгүй; хэрвээ эцэст нь тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй ба ном бариад, морин дэл дээр давхих зуураа цэцэгсийг бахдан харж байгаа мэт зүгээр л гүйлгэн хардаг, зүрх сэтгэлд нь Бурханд зориулсан зай байдаггүй бол тэд тэгээд л дуусна. “Хүний Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс салгаж болохгүй” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та нар ойлгов уу? Энэ нь, “Бурханд итгэх итгэлийг Бурханаас салгаж болохгүй” гэдэгтэй зөрчилддөг үү? Чиний зүрх сэтгэлд Бурханы үг хэрвээ байдаггүй бол зүрх сэтгэлд чинь яаж Бурхан байх юм бэ? Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд чинь Бурхан, Бурханы үг, Бурханы удирдамж ч байдаггүй бол чи бүрмөсөн дуусна. Хэрвээ чи жаахан зүйлийг Бурханы шаардлагын дагуу хийж чаддаггүй бол зарчмын томоохон хэрэг явдалтай тулгарах үедээ Бурханы шаардлагыг бүр ч биелүүлж чадахгүй байх болно. Энэ нь, чамд ямар ч гэрчлэл байхгүй гэсэн үг юм, энэ нь түвэгтэй бөгөөд чамд юу ч байхгүй гэдгийг баталдаг. Дэлгэрэнгүй тайлбарлаж болохгүй олон зүйл байдаг ба нэг л өдөр Ариун Сүнс гэгээрүүлэх үед та нар бүрэн ойлгох болно. Яг одоо Би, тун энгийн агаад бас илэрхийлэхэд тийм ч логиктой биш гэж хүмүүс бодох үгийг л ашиглаж чадна. Энэ оронд эдгээр зовлонг туулж, Бурханы ажлыг эдэлж байхад чинь гадаадынхан үнэхээр та бүгдэд атаархдаг гэдгийг чи мэдэх үү? Гадаадынхны хүсэл нь энэ: Бид ч бас Бурханы ажлыг туулахыг хүсэж байна, үүний төлөө бид юуг ч амсах болно. Бид үнэнийг ч бас олж авахыг хүсэж байна! Бид мөн мэдлэг ухааныг олж авч, тодорхой хэмжээний биеийн өндрийг олж авахыг хүсэж байна, гэхдээ харамсалтай нь бидэнд тэрхүү орчин байхгүй. Хятад хүмүүс маш их ерөөгдсөн гэж тэд боддог боловч тэд бол ерөөгдсөн хүмүүс гэж та нар боддог бөгөөд тэдэнд атаархдаг; энэ нь үнэндээ, ерөөл дунд амьдарч байгаа боловч үүнийгээ мэдрэх чадваргүй байх явдал юм. Энэ бүлэг хүмүүсийг агуу улаан луугийн оронд бүрэн төгс болгож, тэдэнд энэ зовлонг амсуулах нь Бурханы хамгийн агуу өргөмжлөл гэж хэлж болно. “Би аль хэдийн Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт авчирсан” гэж нэгэнтээ хэлсэн. Энэ үгний утгыг одоо та бүхэн ойлгов уу? Өмнөө буй замаар чи хэрхэн алхах ёстой вэ? Чи үнэнийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Хэрвээ үнэнийг эрж хайхгүй бол яаж Ариун Сүнсний ажлыг олж авч чадах юм бэ? Ариун Сүнсний ажлыг алдмагцаа чи хамгийн их аюулд өртөх болно. Одоогийн зовлон бол шалихгүй. Энэ нь та нарын төлөө юу хийхийг чи мэдэх үү?

Тайлбар:

a. Эх бичигт “зөв” гэдгийг орхисон.

Өмнөх:Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

Дараах:55-р бүлэг Бурханы ажлыг бүү тодорхойл

Танд таалагдаж магадгүй