Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

55-р бүлэг Бурханы ажлыг бүү тодорхойл

Үг нь Махбодоор Илэрсэн хэмээх ном агуулгаараа маш баялаг. Энэ номон дахь зарим үг зөгнөл бөгөөд хожмын эрин үе ямар байх тухай зөгнөл юм. Зөгнөлүүд нь үнэндээ зүгээр л ерөнхий хүрээ бөгөөд номны дийлэнх нь хүний амийн оролтыг хэлэлцэж, хүний уг чанарыг илчилж, Бурхан болон Түүний зан чанарыг ойлгох тухай ярьдаг. Ямар эрин үе, хэдэн эрин үе болон ямар төрлийн ертөнцөд хүн төрөлхтөн хожим нь орох тухайд гэвэл ямар ч бодит төлөвлөгөө, ямар ч онцгой тайлбар, цаашлаад ямар ч цаг хугацаа байдаггүй юу? Өөрөөр хэлбэл, хожмын эрин үе бол чиний санаа зовох зүйл биш. Одоо хараахан цаг нь биш бөгөөд та нар үүнээс хэтэрхий хол байдаг. Би чамд хэлсэн ч гэсэн чи үүнийг ойлгохгүй. Үүнээс гадна, одоо хүмүүс эдгээр зүйлийг ойлгох хэрэггүй. Яг одоо тэд хүний уг чанарыг илчилдэг үгсийг л ойлгох хэрэгтэй. Хэрвээ зарим хүмүүс нууцуудын талаар дахин асуувал чи ийнхүү хариулж болно: “Эдгээр зүйл хүний амийн зан чанарыг өөрчлөхтэй тийм ч их хамаагүй. Үүнийг чадахынхаа хэрээр ойлго, гэхдээ хэрвээ чи үүнийг үнэхээр ойлгож чадахгүй бол, энэ талаар зүгээр л хүссэнээрээ л бод!” Өнгөрсөн үед, Мянган жилийн хаанчлал, Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд орох тухай, мөн Үгийн эрин үеийн тухай гэх мэт зөгнөлүүд хэлэгдэж байсан. Зөгнөлийн үгс бүгд айсуй цагтай холбоотой байгаа; дурдагдаагүй зүйлс нь маш хол байгаа зүйлс юм. Хол байгаа тэдгээр зүйлийг та нар судлах хэрэггүй; та нарын мэдэх ёсгүй зүйлийг та нарт хэлэхгүй; та нарын мэдэх ёстой зүйл чинь Бурханаас ирдэг бүх үнэн юм—жишээлбэл, хүнд хандан илэрхийлдэг Бурханы зан чанар, Бурханы үгээр илчлэгддэг Бурханд юу байгаа болон Тэр юу болох, шүүлт, гэсгээлт ба хүний уг чанарын илчлэл, түүнчлэн хүмүүст өгсөн амьдралын чиглэл гэх мэт, учир нь хүмүүсийг аврах ажил эдгээр зүйлийг гол цөмдөө агуулдаг. Хүмүүсийг удирдах ажлыг хийх үедээ Бурхан эдгээр зүйлийг хэлж байгаагийн зорилго нь үндсэндээ хүмүүсийг байлдан дагуулж, аварч, зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг. Одоогоор Үгийн эрин үе нь бодит эрин үе бөгөөд энэ нь хүнийг байлдан дагуулж, аврах үнэний эрин үе; хожим нь илүү их үг байх болно—хараахан хэлээгүй зүйл их байгаа. Зарим хүн, эдгээр үг нь Бурханы илэрхийлсэн бүх үг гэж боддог—энэ бол маш их андуу ташаа тайлбар, учир нь Үгийн эрин үеийн ажил дөнгөж Хятадад эхэлсэн боловч ирээдүйд Бурхан олны өмнө илрэн гарч, ажилласны дараа илүү их үг байх болно. Хаанчлалын эрин үе ямар байх, хүмүүс ямар төрлийн хүрэх газарт орох, уг хүрэх газарт ороход юу тохиолдох, тэр үед хүмүүсийн амьдрал ямар байх, хүний зөн совин ямар түвшинд хүрч чадах, ямар төрлийн удирдлага, ямар төрлийн хангалт хэрэгтэй байх гэх мэт энэ бүхэн нь Үгийн эрин үеийн ажилд агуулагддаг. Үг нь Махбодоор Илэрсэн номонд Бурханы бүхнийг-хамарсан байдал нь чиний төсөөлсөн шиг байдаггүй. Бурханы зан чанарын илэрхийлэл болон Бурханы ажил нь чиний төсөөлдөг шиг энгийн байж таарах уу? Бурханы бүхнийг-хамарсан байдал, хаа сайгүй оршигч байдал, бүхнийг чадагч байдал болоод дээдийн дээд байдал нь хоосон үг биш—хэрвээ энэ том номон дахь Бурханы үгс Бурханы бүх зүйлийг төлөөлдөг бөгөөд хэрвээ эдгээр үг Бурханы бүх удирдлагыг төгсгөдөг бол чи Бурханыг хэтэрхий жаахнаар авч үзсэн байна; энэ нь дахиад Бурханыг тодорхойлж байгаа хэрэг биш гэж үү? Эдгээр үг нь Бурханы бүхнийг-хамарсан байдлын тун жаахан хэсэг гэдгийг чи мэдэх ёстой. Шашны бүх хүрээнийхэн, Библи дотор Бурханыг тодорхойлсон. Өнөөдөр та нар ч бас Түүнийг тодорхойлж байна уу? Бурханыг тодорхойлох нь Бурханыг гутааж байгаа хэрэг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Энэ нь Бурханыг яллаж, доромжилж байгааг мэдэхгүй юу?

Одоогоор ихэнх хүмүүс , “Эцсийн өдрүүдэд Бурханы хэлсэн зүйл бүгд Үг нь Махбодоор Илэрсэн номонд байгаа, Бурханаас ирсэн өөр үг байхгүй; энэ бол Бурханы хэлсэн бүх зүйл” гэж боддог. Ингэж бодох нь том алдаа юм! Үг нь Махбодоор Илэрсэн ном нь зөвхөн Хятад дахь Бурханы байлдан дагуулах ажил төгсгөлдөө очсон ба дууссан гэдгийг л харуулдаг боловч Бурханы бүх удирдлага төгссөн гэсэн үг биш. Бүх орчлон ертөнцийн ажил дуусах үед л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгссөн гэж хэлж болно; удирдлагын төлөвлөгөө төгсөх үед энэ орчлон ертөнц дээр Бурхан болон хүмүүс бас л оршсоор байхгүй гэж үү? Амь оршсоор байгаа цагт, хүмүүс оршсоор байгаа цагт Бурханы удирдлагын төлөвлөгөө хүчин төгөлдөр хэвээр байх болно. Яг л үйлдвэртэй адил, нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үе дууссан гэдэг нь уг үйлдвэр хаагдана гэсэн үг биш; үйлдвэр оршин байх хэрэгтэй байгаа цагт тус үйлдвэрийн үйл ажиллагаа оршсоор байх болно; үйлдвэр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй болно, гэхдээ өөр байдлаар. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусах үед хүмүүс, амьдрал, амь, энэ орчлон ертөнц оршин байсаар байгаа цагт Бурхан бүгдийг нь удирдсаар байна, гэхдээ үүнийг зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж нэрлэхээ болино. Одоо бид үүнийг Бурханы удирдлага гэдэг. Магадгүй энэ нь ирээдүйд өөр нэрээр нэрлэгдэнэ; тэр нь хүмүүс болон Бурханы хувьд өөр амьдрал байх болно; эдгээр үг нь зөвхөн энэ цаг хугацаанд л тохиромжтой тул хүмүүсийг хөтлөхийн тулд Бурхан одоогийн үгийг ашиглаж болохгүй. Тиймээс хэдийд ч Бурханы ажлыг бүү тодорхойл. Зарим хүн, Бурхан хүмүүсийг өөр юугаар ч биш, зөвхөн эдгээр үгээр хангадаг; Бурхан зөвхөн эдгээр үгийг л хэлж чадна гэдэг—энэ нь ч бас Бурханыг тодорхой цар хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Энэ нь, одоо Хаанчлалын эрин үед Есүсийн эрин үеийн үгийг хэрэглэж байгаатай яг адилхан—тэгэх нь зохистой байх уу? Зарим үгийг хэрэглэж болно, заримыг нь халах хэрэгтэй, тэгвэл чи Бурханы үгийг хэзээ ч устгаж болохгүй гэж хэлж чадахгүй. Хүмүүс аливааг амархан тодорхойлдог уу? Зарим ажил хэрэг дээр тэд тэгдэг. Магадгүй нэг өдөр чи Бурханы алхаатай мөр зэрэгцэлгүйгээр, өнөөдөр хүмүүс Библийг уншдаг шиг Үг нь Махбодоор Илэрсэн номыг унших болно. Одоо үе бол Үг нь Махбодоор Илэрсэн номыг унших зөв цаг; хожим үүнийг унших нь шарлаж хуучирсан хуанлийг харахтай адилхан байна, учир нь тэр үед хуучин зүйлийг орлох ямар нэгэн шинэ зүйл байх болно. Хүмүүсийн хэрэгцээ нь Бурханы ажлын дагуу бий болж, хөгжиж байдаг. Тэр үед хүний уг чанар болон хүмүүст байх ёстой зөн совин, онцлог шинж нь зарим талаар өөрчлөгдсөн байх болно; энэ дэлхий ертөнц өөрчлөгдсөний дараа хүмүүсийн хэрэгцээ өөр байна. Зарим хүн: “Бурхан хожим нь ярих уу?” гэж асуудаг. Зарим нь “Түүний ажил дууссан болохоор Бурхан ярихгүй, Үгийн эрин үе дуусах үед өөр юу ч хэлэхгүй ба өөр ямар ч үг худлаа байх болно” хэмээх дүгнэлтэнд хүрнэ. Энэ нь ч бас буруу биш гэж үү? Хүн төрөлхтний хувьд Бурханыг тодорхойлох алдаа гаргах нь амархан байдаг; хүмүүс өнгөрсөнтэй зууралдаж, Бурханд хязгаар тогтоох талтай байдаг. Тэд илтэд Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы ажлыг ямар ч шалтгаангүйгээр тодорхойлсоор байдаг. Тэдний уг чанар маш ихэрхүү! Хүмүүс үргэлж өнгөрсөн үеийн хуучин үзэлтэй зууралдахыг хүсдэг, өнгөрч одсон өдрүүдийн зүйлсийг зүрх сэтгэлдээ хадгалдаг ба тэдгээрийг өөрсдийн үндэс болгон ашиглаж, биеэ тоосон, ихэрхүү байдалтай байж, бүхнийг ойлгодог гэж бодож, Бурханы ажлыг тодорхойлох зориг зүрхтэй байдаг. Үүгээрээ тэд Бурханыг шүүдэггүй гэж үү? Нэмж хэлэхэд, хүмүүс Бурханы шинэ ажилд ямар ч анхаарал хандуулдаггүй ба тэдний хувьд шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг энэ нь харуулдаг, гэвч тэд мөн л Бурханыг сохроор тодорхойлсоор байдаг; хүмүүс маш ихэмсэг болохоор эрүүл ухаангүй байдаг, тэд хэнийг ч сонсдоггүй ба Бурханы үгийг хүртэл хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь хүний уг чанар юм: бүрмөсөн ихэрхүү ба өөрийгөө зөвтгөдөг, өчүүхэн төдий ч дуулгавартай байдал байдаггүй. Есүсийг яллахдаа Фарисайчууд ийм байсан: Таны зөв байсан ч гэсэн би Таныг дагахгүй—зөвхөн Ехова л жинхэнэ Бурхан. Өнөөдөр ч бас: “Тэр Христ гэж үү? Тэр үнэхээр Христ байсан ч гэсэн би Түүнийг дагахгүй!” гэж хэлдэг хүмүүс байдаггүй гэж үү? Ийм хүмүүс байдаг уу? Тийм ээ, иймэрхүү шашны хүмүүс олон байдаг. Хүний зан чанар хэтэрхий завхарсан, тэр аврагдахын аргагүй гэдгийг энэ нь харуулдаг.

Эрин үеүдийн туршид байсан ариун хүмүүсийн дундаас Мосе, Петр хоёр л Бурханыг үнэхээр мэддэг байсан бөгөөд тэд Бурханаар магтагдсан; гэсэн хэдий ч тэд Бурханыг ухан ойлгож чадсан уу? Тэдний ухаарсан зүйл ч бас хязгаарлагдмал байв. Тэд өөрсдөө ч Бурханыг мэддэг гэж хэлж зүрхлээгүй юм. Бурханыг үнэхээр мэддэг хүмүүс Түүнийг тодорхойлдоггүй, учир нь тэд Бурхан бол тооцоолохын аргагүй агаад хэмжээлшгүй гэдгийг ухамсарладаг. Бурханыг мэддэггүй хүмүүс Түүнийг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг тодорхойлох талтай байдаг бөгөөд Бурханы талаарх төсөөллөөр дүүрэн байж, Бурханы хийсэн бүхний талаарх үзлийг амархан бий болгодог. Иймээс Бурханыг мэддэг гэж итгэдэг хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг ба хамгийн их аюулд байдаг хүмүүс юм.

Өмнөх:47-р бүлэг Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг

Танд таалагдаж магадгүй