Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Уг чанарыг ойлгож, Үнэнийг хэрэгжүүлэх

1. Хүмүүс өөрийн уг чанарыг бүрэн дүүрэн ойлгодоггүй

Та нар энэ цаг мөчид өөрсдийн зарим нэг хүндрэл бэрхшээлийн тухай мэдэж байгаа. Та нар ихэвчлэн амархан тохиож байдаг өөрийн завхралын талаар болон ямар зүйл хийх магадлалтай байдгаа мэддэг. Гэвч хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө хянаж чаддаг байх. Та нар хэзээ зарим зүйлийг хийх эсвэл ямар нухацтай зүйлүүдийг хийх талаараа мэддэггүй. Магадгүй та нар хэзээ ч хийхгүй гэж бодож байсан тэр зүйлээ тухайн нэг мөч эсвэл нөхцөл тохиох үед хийсэн, хэлсэн байх боломжтой. Энэ гэнэтийн зүйлс бол хүмүүсийн хянаж чадахгүй зүйлс юм. Яагаад ингэдэг вэ? Учир нь өнөөдөр хүмүүс өөрсдийн уг чанарын утга учрыг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Тэд өөрсдийн мөн чанарыг хэд хэдэн томоохон байдлаар сайн ойлгоогүй эсвэл гүн гүнзгий мэдээгүй байдаг. Тиймээс үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг тэдний хувьд маш хүч чадал шаардсан зүйл болдог. Тухайлбал нэлээд зальтай, үг яриа болон үйл хэрэгтээ үнэнч бус нэгэн хүнээс хамгийн дутагдалтай зүйл нь юу болохыг асуувал тэр юу гэж хэлэх вэ? Тэр “Би жаахан хуурамч” гэж хэлнэ. Тэр ердөө жаахан хуурамч гэж хэлэхээс бус түүний уг чанар нь хуурамч, тэр бол хуурамч хүн гэж хэлэхгүй. Тэр өөрийн уг чанарыг гүн гүнзгий хараагүй ба тэр үүнийг бусад хүмүүсийн харж байгаа шиг шүүмжлэлтэй эсвэл бүрэн дүүрэн харахгүй байгаа. Бусад хүмүүсийн харж байгаачлан энэ хүн бол маш хуурмаг, зальжин юм. Түүний хэлж байгаа үг бүр худал хуурмагийг агуулдаг, түүний үг ба үйлдэл хэзээ ч үнэнч байдаггүй, гэвч тэр үүнийгээ хэр гүн гүнзгий болохыг ойлгохгүй байгаа. Хэдийгээр тэр үүнийг бага зэрэг хүлээн зөвшөөрөх ч энэ нь зөвхөн өнгөц төдий хүлээн зөвшөөрөлт байх болно. Тиймээс тэр ярих, хийх бүрдээ үргэлж өөрийн уг чанарын ямар нэг зүйлийг ил гаргах боловч үүнийгээ өөрөө ухамсарладаггүй. Тэр өөрийгөө, хийж байгаа зүйлдээ үнэнч байна, хийж байгаа зүйлээ үнэнтэй нийцүүлэн хийж байна гэж боддог. Үнэндээ хажууд нь байгаа хүмүүсийн харж байгаагаар бол энэ хүн бол маш зальжин, хуурмаг юм. Тэр бол үг яриа болон үйлдэлдээ үнэнч бус. Иймээс хүмүүс өөрсдийн уг чанарыг ойлгож байгаа байдал болон Бурхан хүний уг чанарыг илчилж байгаагийн хооронд асар том зөрүү оршдог гэж хэлж болно. Энэ бол Бурханы илчилж байгаа зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч энэ нь, хүн төрөлхтөнд өөрийн уг чанарын талаарх гүнзгий ойлголт дутмаг байгаа явдал юм. Хүмүүст өөрсдийгөө ойлгох уг суурьтай эсвэл бодитой ойлголт байхгүй. Харин тэд үйл хөдлөл болон гадаад талын илэрхийлэмж дээрээ төвлөрч, түүнд өөрсдийн эрч хүчийг зориулдаг. Хэдий хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө ойлгох тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч энэ нь тийм ч гүн гүнзгий биш байх болно. Хэн ч хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн хүн эсвэл ийм төрлийн зүйл хийх үедээ ийм төрлийн уг чанартай байдаг эсвэл тодорхой нөхцөлд тодорхой зүйлийг илчлэн харуулдаг гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн хэдий ч хүмүүс өөрсдийн аливаа юмсыг хийж байгаа болон ярьж байгаа байдал нь согогтой, алдаа дутагдалтай гэж ойлгодог. Тиймээс хүмүүсийн хувьд үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг хүч чадал шаардсан даалгавар юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илэрхийлэмж төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илчлэл гэхээс илүү хайхрамжгүй илчлэгдсэн зүйл гэж боддог. Өөрсдийгөө ийм байдлаар ойлгодог хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Учир нь тэд үнэнийг үнэн гэдгээр хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд үнэнээр цангадаггүй. Тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш мөрддөг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд сүйтгэгдэх эсвэл шийтгэгдэх түвшинд хүрээгүй гэж итгэдэг. Хүмүүс хааяа нэг худлаа ярих бол том асуудал биш бөгөөд өөрийгөө өмнөхөөсөө илүү сайн болсон гэж боддог. Гэвч үнэндээ стандартын дагуу бол энд маш том ялгаа бий. Учир нь хүмүүст зөвхөн гаднаа үнэнийг зөрчдөггүй дадлууд байгаа боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй.

2. Өөрийн уг чанарыг ойлгож, өөрийгөө хянан аливаа зүйлийг хэтрүүлэн хийхгүй байх

Хүмүүсийн үйл хөдлөл өөрчлөгдсөн нь уг чанар мөн өөрчлөгдсөн гэсэн үг биш. Үүнийг хэлж байгаа учир нь үйл хөдлөл, хүмүүсийн хуучин дүр төрх эсвэл уг чанарыг үндсээр нь өөрчилдөггүй. Хүмүүс өөрсдийн уг чанарыг ойлгосноор л тэд дүрэм журмыг дагах төдий бус харин гүн гүнзгий хэрэгжүүлнэ. Өнөө үед хүмүүсийн үнэнийг хэрэгжүүлэх байдал нь хангалттай түвшинд хүрэхгүй байна. Тэд үнэний шаардлагыг бүрэн дүүрэн хангахгүй байна. Хүмүүс зөвхөн үнэний зарим хэсгийг хэрэгжүүлдэг ба үнэнийг зөвхөн тодорхой нөхцөл, тодорхой орчинд хэрэгжүүлдэг. Харин тэд үнэнийг орчин, нөхцөл байдал нэг бүрд хэрэгжүүлдэггүй. Хааяа баяртай эсвэл аятай нөхцөлд байх үед, эсвэл хүн бүр хамтдаа нөхөрлөж байгаа, эсвэл дотроо илүү санаа амарсан байх үедээ тухайн хүн зарим зүйлийг үнэний дагуу хийж, үндэслэлтэй үг хэлэх болно. Гэвч сөрөг хүмүүстэй эсвэл эрэлхийлдэггүй хүмүүстэй байх үедээ бага зэрэг дөлж, зохистой байдлаар авирладаггүй. Яагаад гэвэл хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай хандлагатай байдаггүй. Харин тохиолдлын болон түр зуурын төлөв ба орчны нөлөөллийн дор хэрэгжүүлдэг. Ингэж байгаа нь мөн л чамд өөрийн нөхцөл, уг чанарын талаар ойлгоц байхгүй байгаатай холбоотой. Тиймээс ч чи заримдаа өөрийн хэзээ ч таамаглаж байгаагүй зүйлсийг хийдэг. Та нар үүнд итгэж байна уу? Та нар зөвхөн зарим байдлыг ойлгодог бөгөөд та нарт өөрсдийн уг чанарын тухай ойлгоц байдаггүй. Тиймээс чи ирээдүйд ямар зүйл хийх талаараа баталгаа өгч чаддаггүй. Өөрөөр хэлбэл чамд туйлын хяналт байдаггүй. Чи заримдаа бага зэрэг өөрчлөгдсөн мэт тухайн нэг нөхцөлд үнэнийг хэрэгжүүлж чадах боловч өөр нэг нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлдэггүй. Чи яаж ч чаддаггүй. Нэг зүйлийг энэ цаг мөчид хийхгүй боловч дараахан нь түүнийг хийдэг ба дотор байгаа бүх зүйл чинь оршсоор байдаг. Энэ нь чи энэ асуудлыг бүрэн дүүрэн харахгүй, гүн гүнзгий ойлгоогүй байгааг баталж байна. Чи өөрийн ялзарсан зан чанарыг гүн гүнзгий ойлгоогүй байгаа бөгөөд эцсийн дүнд энэ зүйлийг хийдэг. Хэвийн нөхцөл байдалд хэрэв чи өөрийн уг чанарыг бүрэн дүүрэн ойлгож, үзэн ядаж чадвал өөрийгөө хянаж, үнэнийг хэрэгжүүлж чадна.

3. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийн мөн чанар нь үнэнд дурладаггүй

Өнөө цагт хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхэд нарийвчлан анхаардаггүй. Тэд зөвхөн хамтдаа цугларан нөхөрлөж, тухгүй эсвэл сөрөг зүйл мэдрэхгүйн тулд өөрсдийгөө сэтгэл хангалуун байлгахад л анхаарал хандуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлэхэд оюун санаагаа төвлөрүүлдэггүй. Энэ цаг мөчид үнэн чамд хэр зэрэг тусалж байгаа нь хамаагүй, дараа нь энэ нь ямар ч бодит зорилгыг биелүүлдэггүй. Учир нь чи зөвхөн үнэнийг ойлгох эсвэл сонсоход анхаардаг боловч үнэнийг хэрэгжүүлэхэд анхаардаггүй. Ямар нөхцөл байдлуудад хэрхэн үнэнийг хэрэгжүүлэх талаар нэгтгэн дүгнэсэн хүн та нарын дунд байна уу? Хэн ч байхгүй! Энэ дүгнэлтийг хэрхэн гаргах вэ? Дүгнэлт хийхийн тулд тухайн хүн өөрийн гэсэн туршлагатай байх ёстой ба зүгээр нэг яриа төдий зүйлээр хийхгүй. Энэ бол хүмүүсийн хамгийн том хүндрэлтэй талбар—тэдэнд үнэнийг хэрэгжүүлэх сонирхол байдаггүй. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг байхын тулд хувийн эрмэлзэл байх хэрэгтэй. Зарим хүмүүс сайн мэдээг түгээхийн тулд өөрсдийгөө үнэнээр зэвсэглэдэг. Зарим нь чуулганд туслахын тулд ингэдэг боловч тэд үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө өөрчлөхийн тулд үүнийг хийдэггүй. Эдгээр зүйлд анхаарлаа хандуулдаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулгардаг. Энэ бол мөн л хүмүүсийн хүндрэлтэй талбар нь юм.

4. Хүн үнэнийг хэрэгжүүлэх явдал нь гаднах үйл хөдлөлөөр зогсдог.

Зарим хүмүүс ингэж хэлдэг: Би одоо зарим үнэнийг хэрэгжүүлж чадна гэж надад санагдаж байна, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй гэх зүйл алга. Зарим нөхцөл байдалд би юмыг үнэний дагуу хийдэг. Тиймээс намайг үнэнийг хэрэгжүүлдэг бөгөөд үнэнтэй хамт байгаа хүн гэж тооцно. Үнэндээ бол өнгөрсний төлөв байдал эсвэл чи анх Бурханд итгэж эхэлсэн үеийнхтэй харьцуулбал бага зэрэг өөрчлөлт байгаа. Өмнө нь чи юуг ч ойлгодоггүй байсан, үнэн гэж юу болох талаар эсвэл ялзарсан зан чанар гэж юу болох талаар мэддэггүй байсан. Харин одоо бол чи зарим зүйлсийн талаар мэдэх бөгөөд зарим нэг сайн дадал чамд байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн өөрчлөлтийн өчүүхэн хэсэг. Энэ нь чи өөрийн зан чанарыг жинхэнэ утгаар өөрчилсөн гэсэн үг биш. Учир нь чи уг чанарыг чинь багтаасан дэвшилттэй, гүн гүнзгий үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Өмнөх үетэй чинь харьцуулахад үнэхээр зарим нэг өөрчлөлт байгаа боловч энэ нь өөрчлөлт нь ердөө хүн чанарын чинь өчүүхэн хэмжээний өөрчлөлт бөгөөд үнэний хамгийн дээд төлөвтэй харьцуулбал чи хамаагүй хол байх болно. Өөрөөр хэлбэл чи үнэнийг хэрэгжүүлэх хэм хэмжээнд хүрээгүй байна гэсэн үг.

Заримдаа хүмүүс ийм байдалтай байдаг: Би сөрөг биш, надад тэмүүлэл байгаа ч үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгох тухайд надад ямар ч арга зам байхгүй бөгөөд би энэ тал дээр ямар ч сонирхолгүй байгаагаа мэдэрдэг. Яагаад ингэдэг юм бэ? Заримдаа чи энэ байдлыг нягт тодорхой хардаггүй бөгөөд энэ, тэр зүйлийг хийхдээ өөрийгөө хүчилж, өнгөц байдлаар үйлддэг. Гэвч чиний бодит хүндрэлүүд шийдэгдээгүй хэвээр байсаар байх болно. Чамд ингэж санагддаг: Би үүнийг хийсэн, би өөрийгөө зориулсан, Тэгээд яагаад би гүн итгэлийг мэдрэхгүй байна вэ? Учир нь чиний зан авир, үйл хөдлөл чинь сайхан санаан дээр тулгуурлаж, субьектив хичээл зүтгэлээр хийгдсэн байна. Харин чи Бурханы хүслийг эрж хайгаагүй бөгөөд аливаа зүйлсийг үнэний шаардлагад нийцүүлэн хийгээгүй байна гэсэн үг. Чи ийм л хол зайтай байна. Үүнээс болж чи үргэлж Бурханы шаардлагаас хол байгаагаа, итгэлтэй бус байгаагаа мэдэрч, өөрийн эрхгүй сөрөг болдог. Хувийн чанартай субъектив хүсэл шунал, субъектив хичээл зүтгэл нь үнэний шаардлагаас маш өөр юм. Тэд уг чанарынхаа хувьд өөр. Хүмүүсийн гадаад үйл хөдлөл үнэнийг орлож чадахгүй бөгөөд үйл хөдлөл нь Бурханы санаа зорилгын дагуу бүрэн дүүрэн хийгддэггүй. Харин үнэн бол Бурханы хүслийн жинхэнэ илэрхийлэл юм. Сайн мэдээ түгээж байгаа зарим хүмүүс: “Би дэмий байгаагүй. Та намайг яаж үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа гэж хэлж чадаж байна аа?” гэдэг. Харин Би одоо асууя: Чиний зүрх сэтгэлд хэр их үнэн байна вэ? Сайн мэдээг түгээж байх хугацаандаа чи хэр олон зүйлийг үнэнд нийцүүлэн хийсэн бэ? Чиний зүрх сэтгэл Бурханы хүслийг ойлгодог уу? Чи бүр би аливаа зүйлийг зүгээр л хийдэг, эсвэл би үнэнийг хэрэгжүүлдэг гэж хүртэл хэлж чадахгүй байгаа. Учир нь чи үнэнийг хэрэгжүүлснээр Бурханы хүслийг хангаж Бурханыг баяртай байлгах болно гэдгийг зөвхөн онцолж байгаа ч “Бурханы хүслийг хангаж, үнэнтэй нийцүүлэхийн тулд бүх зүйлээс Бурханы хүслийг эрэх” гэсэн итгэл үнэмшлээр Бурханы хайрыг хариулдаггүй. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хэлж байгаа бол энэ хугацаанд зан чанар чинь хэр их өөрчлөгдсөн бэ? Бурханы төлөөх хайр чинь хэр их нэмэгдсэн бэ? Эдгээр хэмжүүр нь чамайг үнэнийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг харуулахад хангалттай юм.

Өмнөх:Цор ганц Бурхан Өөрөө III

Дараах:Үнэнд хайртай хүмүүст явах зам бий

Танд таалагдаж магадгүй