Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

42. Нигүүлслийн эрин үед шүтлэгтэн хүмүүс махбодтой болсон Христийг эсэргүүцэн тэмцэж эхлэв. Яагаад Христийг үргэлж шашны нийгэмлэг эсэргүүцэж, буруутгадаг вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Тэнэг, мэдлэггүй хүмүүс, Христийн энгийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр Өөрийн бурханлаг чанараа хэрхэн илэрхийлж, илчлэх нь хамаагүй, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Христ Өөрийн дуулгавартай байдал, номхон даруу байдлыг хэдий чинээ их харуулна, тэнэг хүмүүс Христийг төдий чинээ дорд үздэг. Тэр ч байтугай Түүнд гадуурхсан ба доромжилсон хандлагаар ханддаг хүмүүс байдаг, гэсэн ч тэд шүтэн бишрэхийн тулд ширээн дээрээ ихэмсэг төрхтэй “агуу хүмүүсийн” зургийг тавьдаг. Хүний Бурханд хандах дуулгаваргүй байдал ба эсэргүүцэл нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг байдлаас, мөн түүнчлэн Христийн энгийн хүн чанараас үүсдэг; энд л хүн Бурханыг эсэргүүцэж, дуулгавартай дагадаггүйн эх үүсвэр оршиж байгаа юм. Хэрвээ Христэд хүн чанарын гадаад төрх байдаггүй, мөн бүтээгдсэн хүний өнцгөөс Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаггүй, харин үүний оронд Тэр супер хүний чанарыг эзэмшсэн байсан бол ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байх байсан юм. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь, тэнгэр дэх Бурханд хүн чанар байхгүй ба Түүнд бүтээгдсэн зүйлийн нэг ч чанар байхгүйгээс болдог билээ. Иймээс хүн Түүнд үргэлж хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг, харин Христэд үл хүндэтгэсэн хандлага гаргадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад бүх хүмүүс бол Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Гагцхүү тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.

Хүн Бурханд итгэх хэнэггүй итгэлдээ санаа үл зовох ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө” -ний нэг юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ хувийн өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурханы хувьд үүнээс илүү дорд, үнэ цэнэгүй зүйл байхгүй, учир нь Бурханыг эсэргүүцэж байгааг илүү тодорхойгоор илтгэх зүйл хүний энэ хувийн өмчөөс өөр байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажлын улмаас л Бурхан биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүн холбоо барьж, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг ихэнх Бурхад нь хэлбэргүй бас хэлбэрт үл баригдах, бие махбодгүй шүтээнүүд байдаг. Ийм байдлаар бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. Хүн өөрийн сэтгэлгээний улмаас эсвэл тэрслүү байдлынхаа улмаас биш, харин энэ хувийн өмчөөсөө болж үзлийг эзэмшдэг. Чухамдаа энэ л өмчөөс болж ихэнх хүмүүс үхдэг бөгөөд хүрч, харж болохгүй, оршдоггүй энэ тодорхойгүй Бурхан л хүний амийг үнэндээ сүйрүүлдэг. Хүний амийг бие махбодтой болсон Бурхан эсвэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан үгүйрүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй гэж ах эгч нарын нэг нь ч хэлэхгүй гэдэгт Би итгэж байна. Есүсийг харахаас өмнө буюу бие махбодтой болсон Бурханыг харахаас өмнө та нарт тухайлбал Есүсийн гадаад төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийн талаар олон бодол байх болно. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ нь буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгах байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.

Христтэй холбогдохоосоо өмнө чиний зан чанар бүхэлдээ өөрчлөгдсөн гэж чи итгэж байж болох юм, чи өөрийгөө Христийн үнэнч дагалдагч гэж итгэж байж болох юм, чи мөн Христээс ерөөл авах хамгийн зохистой нэгэн хэмээн итгэж байж болох юм. Учир нь чи олон замаар аялж, ихээхэн ажил хийж, арвин их үр жимс гаргасан, иймээс чи эцэст нь титмийг авах нэгэн байх учиртай. Гэсэн ч чиний мэдэхгүй нэг үнэн байгаа: Хүний ялзарсан зан чанар, тэрслүү байдал, эсэргүүцэл нь Христийг харах үед ил болдог ба ийм үед илэрсэн тэрслүү байдал, эсэргүүцэл нь юу юунаас илүү бүрэн дүүрэн, туйлын байдаг. Учир нь Христ хүний Хүү бөгөөд энгийн хүн чанартай тул хүн Түүнийг хүндэлж дээдэлдэггүй. Бурхан махан биед амьдардаг тул хүний тэрслүү байдал гэрэлд бүрэн дүүрэн тод томруунаар гарч ирдэг. Иймд Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү зан чанарыг ил гаргаж хүний уг чанарыг илчилсэн юм гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” ба “чоныг үүрнээс нь гаргах” гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас

Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? … Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Өмнөх:Бурхан яагаад эрин үе бүрт шинэ ажил хийдэг вэ? Ямар учраас шинэ эрин ирдэг вэ?

Дараах:Шашны нийгэмлэг үе шат бүрт Бурханы шинэ ажлыг улангасан эсэргүүцэж, буруушаах хүчин чармайлт гаргадгийн шалтгаан юу вэ? Үндэс нь юу вэ?

Танд таалагдаж магадгүй