Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ТУШААЛ

Хурд

ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ТУШААЛ

Өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэ гэж та нарт хэлсэн, та нарын төлөө юу зохицуулсан байх нь хамаагүй, бүгд Бурханы гараар зохион байгуулагдсан ба та нарын чин сэтгэлийн залбирал юм уу гуйлт хэрэггүй—тэдгээр нь нэмэргүй. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлын хувьд, та нарт тулгараад байгаа бодитой асуудлууд нь та нарт төсөөлөхийн аргагүй байгаа. Хэрвээ та нар зүгээр л Бурханы зохицуулалтыг хүлээвэл ахиц дэвшил чинь хэтэрхий удаан байх болно, мөн үүнийг хэрхэн мэдэрч туулахаа мэддэггүй хүмүүсийн хувьд ихээхэн идэвхгүй байдал байх болно. Тиймээс, хэрвээ чи эдгээр зүйлийг бүхэлд нь ойлгох чадваргүй байгаа бол мэдэрч туршлагажихдаа будилуу агаад мунхаг юм. Хэрвээ чамд бодит байдал биш зөвхөн үг л байх юм бол, энэ нь андуурлын тэмдэг биш гэж үү? Энэ бүлэг болох та нарт маш их андуурал байгаа нь илэрхий байна. Өнөөдөр, та нар “үйлчлэл үзүүлэгч” гэх мэтийн шалгалтыг хэрэгжүүлэх чадваргүй, эсвэл Бурханы үгтэй холбоотой бусад цэвэршүүлэлтийг төсөөлж, эсвэл хийж гүйцэтгэх чадваргүй байдаг. Та нараас хэрэгжүүлэхийг шаардсан олон зүйлийг та нар даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг чанд баримтлах ёстой байдаг. Энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл ба тэдний гүйцэтгэх ёстой зүйл юм. Ариун Сүнсээр хийгдэх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн энд юу ч хийх хэрэггүй. Хүн өөрийн хийх ёстой юмыг л тууштай баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь зөвхөн хүний хийх ёстой зүйлээс өөр юу ч биш бөгөөд Хуучин Гэрээний үед хуулийг дагадаг байсантай яг адилаар, тушаал мэт даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо үе нь Хуулийн эрин үе биш боловч Хуулийн эрин үеийнхтэй адил дагаж мөрдөх ёстой үгс зөндөө байсаар байгаа бөгөөд зөвхөн Ариун Сүнсээр хөдөлгүүлэхэд найдсанаар л тэдгээр нь биелэхгүй, харин энэ нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар практик Бурханы ажлыг шүүх ёсгүй. Та нар Бурханы гэрчилсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө та нар өөрсдийн байр суурийг хадгалах ёстой ба ичгүүргүй байж болохгүй. Та нар ярьж хэлэхдээ зөөлөн аядуу байх ёстой ба үг, үйлдэл чинь Бурханы гэрчилсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын хэв маяг ба зорилгыг дуурайх ёсгүй. Гаднаа та нар Бурханы гэрчилсэн хүнийг илт эсэргүүцэх ямар нэг зүйл хийх ёсгүй гэх мэт нь бүгд хүн бүрийн даган мөрдөх ёстой зүйл юм. Эрин үе бүрд, Бурхан хуультай төстэй олон дүрэм журмыг тогтоосон бөгөөд эдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан Тэр хүний зан чанарыг хязгаарлан барьж, чин сэтгэлийг нь илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний эрин үеийн “Эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үг нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө хүний гадаад талын зарим зан чанарыг хазаарлаж байсан, тэдгээр нь хүний Бурханд итгэх итгэлийн чин сэтгэлийг харуулахын тулд ашиглагдаж байсан ба Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байв. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм журам байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгдэхгүй; өнөөдөр, хүн биелүүлэхэд илүү тохиромжтой олон дадал байдаг ба эдгээр нь шаардлагатай юм. Тэдгээр нь Ариун Сүнсний ажлыг агуулдаггүй ба хүн хийх ёстой байдаг.

Нигүүлслийн эрин үед Хуулийн эрин үеийн олон дадал хаягдсан, учир нь эдгээр хууль тухайн үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа тухайн эрин үед тохиромжтой олон дадлыг бий болгосон ба тэдгээр нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэхдээ эдгээр дүрэм журмаас ангижирсан ба цаашид даган мөрдөх хэрэггүй болсон, тэгээд өнөөдрийн ажилд зохимжтой олон шинэ дадлыг бий болгосон. Өнөөдөр, эдгээр дадал нь дүрэм журам биш, гэхдээ тодорхой үр дүнд хүрэхийн төлөө байдаг; тэдгээр нь өнөөдөр тохиромжтой—магадгүй маргааш тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажилд үр өгөөжтэй бүхнийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол өнөөдрийн төлөө юм. Маргааш, чиний биелүүлэх шаардлагатай илүү дээр дадал байж магадгүй юм—гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ өнөөдөр л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, дараахыг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханаас чи юуг ч нууж, хуурч мэхлэх ёсгүй. Урд чинь байгаа Бурханы өмнө чи бузар заваан, биеэ тоосон юм ярих ёсгүй. Бурханы итгэлийг олж авахын тулд чи нүдний чинь өмнө байгаа Бурханыг сайн үг, сайхан яриагаар хуурах ёсгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүйгээр үйлдэх ёсгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой ба Түүний үгийг сөрж, эсэргүүцэж, эсвэл маргах ёсгүй. Чи Бурханы амнаас гарсан үгийг хүссэнээрээ тайлбарлах ёсгүй. Хорон муу хүмүүсийн зальтай урхинд орохоос сэргийлэхийн тулд чи хэлээ хянах ёстой. Чамд зориулан Бурханы тогтоосон хил хязгаарыг давахаас сэргийлэхийн тулд өөрийн алхмыг цагдах ёстой. Ингэх нь чамайг Бурханы өнцгөөс ихэмсэг, дээрэлхүү үгийг ярихад хүргэх ба тэгснээр Бурханаар жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр давтах ёсгүй, бусад хүмүүс чамайг дооглон тохуурхаж, диаволууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Чи ойлгоогүй ч гэсэн үүнийг шүүх ёсгүй; чиний хийж чадах бүхэн чинь эрж хайх ба нөхөрлөх юм. Нэг ч хүн Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм. Бурханы гэрчилсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үгээрээ, үйлдлээрээ болон сэтгэлийн гүн дэх бодлоороо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ нь хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй ба ингэх нь захиргааны зарлигийг зөрчих болно. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

Бурхан үгээ хэлж, айлдахад удаан хугацаа зарцуулсан нь, Бурханы үгийг уншиж цээжлэх нь түүний үндсэн үүрэг гэж бодоход хүнийг хүргэсэн. Хэн ч үүнийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаггүй ба баримтлах ёстой зүйлээ ч та нар хийдэггүй, иймээс энэ нь та нарын үйлчлэлд олон бэрхшээл, асуудал авчирсан. Хэрвээ, Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө баримтлах ёстой зүйлсээ баримтлаагүй бол чи Бурханаар жигшигдэн, гологддог хүмүүсийн нэг юм. Эдгээр дадлыг баримтлахдаа чи хичээнгүй, чин сэтгэлтэй байх ёстой. Чи тэдгээрийг гав дөнгө шиг үзэлгүй, харин тушаал шиг баримтлах ёстой. Өнөөдөр чи, ямар үр дүнд хүрэх тухай санаа зовох учиргүй; товчхондоо Ариун Сүнс ингэж ажилладаг бөгөөд зөрчил гаргадаг хүмүүс үхэх ёстой. Ариун Сүнс сэтгэл хөдлөлгүй бөгөөд чиний одоогийн ойлголтыг анхаарч үздэггүй. Хэрвээ чи Түүнийг өнөөдөр уурлуулбал Тэр чамайг шийтгэх болно. Хэрвээ чи Түүний эрх мэдлийн хүрээнд Түүнийг уурлуулбал Тэр чамайг өршөөхгүй. Есүсийн үгийг баримтлахдаа хэчнээн чин үнэнч байдгийг чинь Тэр тоохгүй. Өнөөдөр, хэрвээ чи буруу зүйл хийвэл үхэх шийтгэл хүртэнэ. Үүнийг даган мөрдөхгүй байх чинь хэрхэн зөвшөөрөгдөхүйц байх юм бэ? Бага зэргийн зовлон шаналал амсах байсан ч—чи үүнийг баримтлах ёстой! Бүх шашин, бүх урсгал, үндэстэн, бүлэглэл бүгд ирээдүйд эдгээр дадлыг баримтлах ёстой. Хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй ба хэн ч өршөөгдөхгүй! Учир нь тэдгээр нь өнөөдөр Ариун Сүнсний хийх зүйл бөгөөд хэн ч халдашгүй юм. Хэдий тэдгээр нь агуу зүйл биш ч гэсэн тэдгээрийг хүн бүхэн хийх ёстой ба тэдгээр нь дахин амилаад тэнгэр өөд очсон Есүсийн хүний төлөө тогтоосон тушаалууд юм. Чи шударга зөв, нүгэлтэй эсэх нь өнөөдөр Бурханд хандах хандлагаас чинь хамаарна гэсэн Есүсийн тодорхойлолтыг “Зам … (7)” хэлээгүй гэж үү? Хэн ч энэ зүйлийг орхигдуулах ёсгүй. Хуучин Гэрээний үед, Фарисайчууд үе дамжин Бурханд итгэдэг байсан боловч Нигүүлслийн эрин үе ирэхэд тэд Есүсийг мэдээгүй бөгөөд Түүнийг эсэргүүцсэн. Иймээс тэдний хийсэн бүхэн нь юу ч биш болж, талаар өнгөрсөн ба Бурханд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгож чадах юм бол тийм ч амархан нүгэл үйлдэхгүй. Магадгүй олон хүн Бурхантай тэмцэлдсэн. Бурханыг эсэргүүцэх нь ямархуу амтагддаг вэ, гашуун уу, чихэрлэг үү? Чи үүнийг ойлгох ёстой—мэдэхгүй дүр бүү үзүүл. Зүрх сэтгэлдээ, зарим хүмүүс итгээгүй хэвээр байж болох юм. Гэсэн ч, Би чамайг оролдоод үзэхийг зөвлөж байна—энэ нь ямар амтагдаж байгааг үз. Энэ нь, олон хүн үүнийг сэжиглэхээс сэргийлэх болно. Олон хүн Бурханы үгийг уншдаг боловч зүрх сэтгэлдээ Түүнийг нууцхан эсэргүүцдэг. Түүнийг ингэж эсэргүүцсэний дараа, зүрхэнд чинь хутга эргүүлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Гэр бүл чинь амар тайван биш бол бие махбод чинь тав тухгүй байж, эсвэл хүү, охид чинь өвчин зовлон тохиолдоно. Хэдийгээр чиний бие махбод үхлээс хэлтэрсэн ч, Бурханы гар чамаас хэзээ ч холдохгүй. Энэ нь тийм энгийн гэж чи бодож байна уу? Ялангуяа, Бурханд ойр байгаа олон хүний хувьд үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бүр ч чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи үүнийг мартана, тэгээд өөрийн мэдэлгүйгээр уруу таталтад автана чи бүх зүйлийг үл анхаарах ба энэ нь нүгэл үйлдэхийн эхлэл байх болно. Энэ нь шалихгүй зүйл мэт чамд санагдаж байна уу? Хэрвээ чи үүнийг сайн хийж чадвал чамд төгс болгуулах боломж—Бурханы өмнө Өөрийнх нь амнаас удирдамж хүлээн авах боломж байна. Хэрвээ чи үүнийг чухал гэж үзэхгүй бол чамд түвэг учрах болно—чи Бурханыг үл тоож, үг үйлдэл чинь замбараагүй байх ба эрт орой хэзээ нэгэн цагт чи ширүүн салхи, хүчтэй давалгаанд өртөнө. Эдгээр зүйлийг хүн нэг бүр анхаарах ёстой. Бурханы гэрчилсэн хүн чамайг яллахгүй байж магадгүй боловч Бурханы Сүнс чамтай тооцоо дуусаагүй, Тэр чамайг өршөөхгүй. Чамд зөрчил үйлдэх зүйл байгаа гэж бодож байна уу? Тиймээс, Бурхан юу ч гэж хэлсэн чи Түүний үгийг хэрэгжүүлэх ёстой ба ямар ч байсан тэдгээрийг даган мөрдөх ёстой. Энэ нь энгийн зүйл биш!

Өмнөх:БОДИТ БАЙДЛЫГ ХЭРХЭН МЭДЭХ ТУХАЙ

Дараах:МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРЧИХСЭН

Танд таалагдаж магадгүй