Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ховор биш—хүний жинхэнэ гэмшил л ховор байдаг

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласнаас үл хамааран, тэд мацаг барьж, таар өмсөн, үнсэнд суумагц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрсөн ба Түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хотыг устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө—Бурхан тэдэнд уурласан хэвээр байсан. Тэд гэмшлийн дараалсан үйлүүдийг хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл энэрэл, хүлээцтэй байдал болон хувирсан. Энэ үйл явдал дахь Бурханы зан чанарын эдгээр хоёр талын давхацсан илчлэлд ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Зөрчилдөөн байхгүй байгааг хүн хэрхэн ойлгож мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүс гэмшихэд Бурхан, энэ хоёр туйлын-эсрэг мөн чанарыг амжилттайгаар илэрхийлж, илчилсэн ба Бурханы мөн чанарын бодит байдал болон халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Хүмүүсийг тэвчдэггүй нь Бурхан биш эсвэл Тэр тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүй биш; харин тэд Бурханд хандан үнэхээр гэмших нь ховор бөгөөд хүмүүс өөрсдийн муу замаас эргэж, гар дахь хүчирхийллээ хаях нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа Тэр хүмүүсийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг бөгөөд Тэр хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, энэ тохиолдолд Тэр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүнд үргэлжлүүлэн өгөөмрөөр хайрлах болно. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах хорон муу байдал нь Бурханы уур хилэнд өртдөг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, өөрсдийн муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаясан хүмүүст Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал өгөгддөг. Ниневе хотынхонд хандах байдалд Түүний хандлага тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш; Тэр хүний жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа гарч, гар дахь хүчирхийллээ хаясан цагт Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэдэнд хандах хандлагаа өөрчлөх болно.

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бүтээгчийн зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун

Бурхан Ниневегийн хүмүүсийн төлөө Өөрийн зүрх сэтгэлийг өөрчлөх үед, Түүний өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэ асуудлын үед гарсан Бурхан зан чанарын хоёр талын хоорондын өөрчлөлт нь чамд юуг харах боломжийг олгож байна вэ? Бурханы зан чанар бол тэр чигээрээ бүхэл; энэ нь огтхон ч хуваагдмал биш. Тэр хүмүүст хандан Өөрийн уурыг эсвэл өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг илэрхийлж байгаа эсэхээс үл хамааран, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар нь бодитой агаад тод томруун. Тэр аливаа зүйлсийн хөгжлийн дагуу Өөрийн бодол болон хандлагыг өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлдэг; Тэр робот эсвэл шавар хүн биш харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж болох ч, Тэр мөн тэдний хандлагаас хамаарч өнгөрсөн үеийг нь уучилж чадна; Тэр Ниневе хотынхонд гай гамшиг учруулахаар шийдэж болох бөгөөд Тэр тэдний гэмшлийн улмаас Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс бодох юмгүйгээр дүрэм журмыг мөрдөхийг илүүд үздэг ба тэд Бурханы зан чанарыг мэдэхийн тулд томъёо ашиглахыг илүүд үздэгийнхээ адилаар тэд Бурханыг тодорхойлж, дүрслэхийн тулд дүрэм журмыг ашиглахыг илүүд үздэг. Тиймээс хүний бодлын хүрээний дагуу Бурхан боддоггүй мөн Түүнд ямар ч бодит санаа байдаггүй. Бодит байдал дээр, Бурханы бодол нь аливаа зүйлс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс хамааран байнга хувьсаж, өөрчлөгдөж байдаг; эдгээр бодлууд өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр талууд илчлэгдэх болно. Энэ өөрчлөлт хувиралтын үйл явцад, Бурхан Өөрийн зүрх сэтгэлээ өөрчлөх мөчид Тэр Өөрийн амийн оршин тогтнолын үнэнийг хүн төрөлхтөнд илчилдэг бөгөөд Түүний зөвт зан чанар нь бодитой агаад тод томруун гэдгийг Тэр илчилдэг. Цаашлаад Өөрийн уур хилэн, Өөрийн өршөөл энэрэл, Өөрийн өгөөмөр сэтгэл болон Өөрийн хүлээцтэй байдлын оршин тогтнолын үнэнийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйлсийн хөгжлийн дагуу Түүний мөн чанар нь хэдийд ч, хаана ч илчлэгдэх болно. Тэрээр арслангийн уур хилэн ба эхийн энэрэл, хүлээцтэй байдлыг эзэмшдэг. Түүний зөвт зан чанарыг ямар ч хүн шалгаж, зөрчиж, өөрчилж эсвэл мушгин гуйвуулахыг зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл энэрэл нь хэдийд ч, хаана ч илчлэгдэж болно. Тэд эдгээр талуудыг бүх зүйлсийн өнцөг булан бүрт тод томруунаар илэрхийлдэг бөгөөд тэдгээрийг мөч тутамд тод томруунаар хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй, өөрөөр хэлбэл Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, эсвэл орон зайн хязгаарт баригдан аяндаа илчлэгдэж, илэрхийлэгддэггүй. Үүний оронд, Бурханы зөвт зан чанар нь хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрхийлэгдэж, илчлэгддэг. Бурхан Өөрийн зүрх сэтгэлийг өөрчилж, Өөрийн уур хилэнг илэрхийлэхээ зогсоож, Ниневе хотыг устгахаа больсныг харах үедээ чи Бурхан зөвхөн өршөөнгүй бөгөөд элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн нь хоосон үгнээс бүрддэг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин уур хилэнг илэрхийлж, Өөрийн өршөөл энэрлийг буцаах үедээ хүн төрөлхтний төлөө ямар ч жинхэнэ хайрыг мэдэрдэггүй гэж чи хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн хорон муу үйлийн хариуд догшин уур хилэнг үзүүлдэг; Түүний уур хилэн нь өө сэвтэй биш. Хүмүүсийн гэмшлийн улмаас Бурханы сэтгэл хөдөлдөг ба тиймээс энэхүү гэмшил нь Түүний зүрх сэтгэлийг өөрчилдөг. Түүний сэтгэл хөдөлж байгаа байдал, Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт, түүнчлэн хүнд хандах Түүний өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь огтоос өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй бөгөөд хуурамч биш байдаг. Бурханы хүлээцтэй байдал нь цэвэр хүлээцтэй байдал; Түүний өршөөл энэрэл нь цэвэр өршөөл энэрэл. Түүний зан чанар нь хүний гэмшил болоод түүний өөр өөр биеэ авч явах байдлаас хамаарч уур хилэн, түүнчлэн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг илчлэх болно. Тэр юуг илчилж, илэрхийлэх нь хамаагүй, энэ нь бүгд ариун; энэ нь бүгд шууд; үүний мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Бурханы илэрхийлдэг үйлдлүүдийн зарчим, Түүний бодол, санаа эсвэл ямар нэг тодорхой шийдвэр, түүнчлэн ямар нэг үйлдэл нь ямар ч өө сэв, дутагдлаас ангид байдаг. Бурхан шийдсэнийхээ дагуу үйлдэх болно, ингээд ийм байдлаар Тэр Өөрийн үүргээ биелүүлэх болно. Ийм төрлийн үр дүн нь нарийн тодорхой, алдаа мадаггүй байх ба учир нь тэдний эх сурвалж нь өө сэвгүй, дутагдалгүй билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, өөр ямар ч бүтээлийн эзэмшдэггүй, Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй бөгөөд тэдгээр нь нягт нямбай байдал, дадлага туршлагыг туулж чадна.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ бол чи Түүний халамжийг дандаа хүртэх болно

Дараах:Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд

Танд таалагдаж магадгүй