Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг

Үл итгэгчдийн амьдрал болон үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүн үхсэний дараа сүнсний ертөнцийн шийдвэр гүйцэтгэгч тэднийг авч явдаг. Тэдний юуг нь авч явдаг вэ? Тэдний бие махбодыг бус сүнсийг авч явдаг. Тэдний сүнсийг авч явахад дөнгөж үхсэн хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар буюу сүнсний ертөнцийн товчоо байрлах газарт тэд хүрч очдог. (Тэмдэглэл: Хэн нэгний үхсэнийхээ дараа очдог хамгийн анхны газар нь сүнсний хувьд танил бус байдаг.) Тэднийг тус газар луу авч аваачихад албаныхан анхан шатны үзлэг хийж тэдний нэр, хаяг, нас болон тэд амьдралдаа юу хийснийг нь шалгадаг. Тэдний амьдралдаа хийсэн бүхэн нь номонд бичигдэж, маш нарийн магадлагдсан байдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний амьдралынхаа туршид хийж байсан үйлдэл, зан байдал нь тэднийг шийтгэх эсвэл хүний төрлөө дахин олох эсэхийг тодорхойлоход ашиглагддаг ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат нь аймшигтай байна уу? Хүн харанхуйд, үл таних газарт ирэх л үйл явдал болж буй учраас энэ нь аймшигтай биш. Энэ тийм ч аймаар зүйл биш.

Хоёр дахь шатанд тухайн хүн амьдралынхаа туршид маш олон муу зүйл хийсэн, маш олон ёрын муу үйлийг үйлдсэн бол тэд шийтгэгдэхийн тулд шийтгэлийн газарт хүргэгдэх болно. Энэ нь тэднийг аваачих газар, хүмүүсийг тусгайлан шийтгэх газар байх болно. Тэдний үйлдсэн гэм нүгэл, үхэхээсээ өмнө тэдний хийсэн олон ёрын муу зүйлсээс хамаарч тэднийг хэрхэн шийтгэхийг тодорхойлох нь хоёр дахь үе шатанд тохиолддог эхний нөхцөл байдал юм. Тэдний хийсэн зүйл болон үхэхээсээ өмнө тэдний үйлдсэн хорон муу зүйлсээс болж өөрсдөд нь оногдсон шийтгэлийн дагуу тэд төрлөө дахин олоход буюу материаллаг ертөнцөд дахин нэг удаа эргэн төрөхөд зарим хүмүүс хүн хэвээр байх ба зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл хүн сүнсний ертөнцөд буцаж очсоныхоо дараа өөрсдийн үйлдсэн хорон муу зүйлээс болж шийтгэгддэг; цаашлаад өөрсдийн хийсэн ёрын муу зүйлээс болж дараагийн төрлөө дахин олох үед тэд хүн биш амьтан болдог. Тэдний болж болох амьтдад үхэр, морь, гахай, нохой зэрэг багтдаг. Зарим хүмүүс тэнгэр дэх шувуу эсвэл нугас, галуу болдог... Тэд дахин амьтны төрлийг олсныхоо дараа үхэх үед тэд сүнсний ертөнцөд эргэж ирдэг ба яг өмнөх шигээ тэдний үхэхийн өмнөх зан байдалд үндэслэн сүнсний ертөнц дахин хүний төрлийг олох эсэхийг нь шийдэх болно.

Ихэнх хүмүүс хэт их мууг үйлдэж, тэдний нүгэл хэт хүнд байдаг ба тэд төрлөө дахин олох үедээ тэд долоогоос арван хоёр удаа амьтан болдог. Долоогоос арван хоёр удаа гэдэг нь аймшигтай биш байна гэж үү? Та нарт юу аймшигтай байна вэ? Хүн амьтан болох нь аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл нь юу вэ? Хэлгүй, зөвхөн энгийн бодолтой, зөвхөн амьтдын хийж чадах зүйлсийг хийж амьтдын иддэгийг идэж, амьтдын энгийн сэтгэлгээ, дохио зангаатай байж цэх алхаж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй бөгөөд хүмүүсийн үйлдэл болон үйл ажиллагаануудын аль нь ч амьтадтай холбоогүй байдаг. Өөрөөр хэлбэл бүх зүйлийн дундаас амьтан байх нь та нарыг бүх амьд зүйлсийн хамгийн дорд нь болгодог ба хүн байхаас илүү их зовлонтой байдаг. Энэ нь маш мууг хийж нүглийн дээдийг үйлдсэн хүмүүсийн сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал юм. Шийтгэл хатуу чанга байхын тухайд гэвэл тэд ямар төрлийн амьтан болох вэ гэдгээр шийдэгддэг. Жишээ нь гахай байх нь нохой байхаас илүү юу? Гахайн амьдрал нохойн амьдралаас сайн байдаг уу, эсвэл муу байдаг уу? Мэдээж муу. Хэрэв хүмүүс үхэр эсвэл морь болбол тэд гахайнаас илүү дээр амьдрах уу эсвэл илүү муу амьдрах уу? (Илүү дээр.) Хэрвээ сонголт хийлгэвэл та нар сайхан сонголт хийж чадах юм шиг байна. Хэн нэгэн муур болбол илүү тухтай байх болов уу? Энэ нь морь эсвэл үхэр болсноос хавьгүй илүү тухтай байх болно. Хэрэв та нарт амьтад дундаас сонгох сонголт байвал та нар муур болохыг сонгох байсан ба энэ нь илүү тухтай. Яагаад гэвэл та нар ихэнх цагаа унтаж өнгөрүүлэх байсан. Үхэр эсвэл морь болбол илүү их хөдөлмөрлөх бөгөөд хүмүүс дахин үхэр эсвэл морины төрлийг олбол тэд их ажиллах болдог ба энэ нь хатуу шийтгэл мэт санагддаг. Нохой болох нь үхэр эсвэл морь болсноос илүү дээр байдаг. Яагаад гэвэл нохой өөрийн эзэнтэйгээ илүү ойр харилцаатай байдаг. Үүнээс гадна өнөөдөр олон хүмүүс нохой тэжээж байгаа ба гурваас таван жилийн дараа тэд тэдний юу гэж хэлж байгааг ихэнхийг нь ойлгодог болсон байдаг! Нохой эзнийхээ үгийн ихэнх хэсгийг ойлгож чаддаг учраас өөрийнхөө эзнийг сайн ойлгодог ба эзнийхээ сэтгэл санааны байдал, шаардлагыг хүлээн авч чаддаг байна. Иймээс эзэн нь нохойдоо илүү сайн хандаж нохой сайн идэж сайн уудаг. Хэрэв тэр өвдвөл илүү сайн асруулдаг. Тэгвэл нохой аз жаргалтай амьдралыг амсахгүй байна гэж үү? Иймээс нохой байх нь үхэр эсвэл морь байхаас илүү дээр. Иймд хүний шийтгэлийн хатуу чанга байх нь тэд хэдэн удаа амьтны төрлийг олох, ямар төрлийн амьтны төрлийг олохыг тодорхойлдог. Та нар ойлгосон биз дээ, тийм үү?

Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүмүүс долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж шийтгэгддэг байна. Тэд хангалттай тоогоор шийтгэгдээд сүнсний ертөнцөд дахин ирэхэд тэднийг өөр газар луу авч явдаг. Энэ газарт байгаа янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгэгдсэн байдаг ба хүний төрлийг олохын тулд бэлтгэгдэж байгаа төрлийнх байдаг. Энэ газарт ямар гэр бүлд төрөх, бие махбодтой болоод тэд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтээс хамаарч сүнс тус бүрийг төрөлд ангилдаг. Жишээ нь зарим хүмүүс энэ дэлхийд ирэхэд дуучин болох бол дуучдын дунд орох ба зарим нь энэ дэлхийд ирэхдээ бизнес эрхлэгчид болох бол тэд бизнес эрхлэгчдийн дунд орсон байна. Хэрэв зарим нь энэ хүн төрхийг олохдоо шинжлэх ухааны судлаач болох бол тэд шинжлэх ухааны судлаачдын дунд орно. Тэднийг ангилсны дараа өнөөдөр хүмүүс хэрхэн э-мэйл илгээдэг шигээр тэднийг янз бүрийн цагт, товлосон өдөр нь илгээдэг. Энэ нь амьдрал болон үхлийн нэг мөчлөгийг бүрэн бүрэлдүүлэх ба өрнөлт ихтэй хэрэг юм. Тухайн хүн сүнсний ертөнцөд ирсэн эхний өдрөөс тэдний шийтгэл дуусах хүртэл тэд амьтны төрөлд олонтаа ордог байж болох ба тэгээд тэд хүний төрлийг олохын тулд бэлтгэгддэг. Энэ бол бүрэн гүйцэд үйл явц юм.

Шийтгэлээ дуусгаж дахин амьтны төрлийг олох шаардлагагүй болсон тэд тэр даруйдаа хүн болж материаллаг ертөнц рүү илгээгддэг үү? Мөн тэд дахин хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ?[a] Эдгээр хүмүүсийн хүн болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болж буй бүх зүйл нь тодорхой хэмжээ бүхий цаг хугацааны хязгаарлалт болон дүрэм, журмын дагуу байдаг ба Намайг үүнийг тоогоор тайлбарлавал та нар ойлгох болно. Богино хугацаанд төрлөө олдог хүмүүсийн хувьд тэднийг үхэхэд хүн болж дахин төрөх нь бэлэн байдаг. Хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь гурван сар ч болдог ба заримын хувьд энэ нь гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил, заримд нь бүр гурван мянган жил гэх мэт байдаг. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрэм, журмын нарийн учир нь юу вэ, тэдний шалгуур нь юу вэ? Материаллаг ертөнц буюу хүний ертөнц дэх сүнсний ирэлт нь хэрэгцээнд үндэслэгддэг: Энэ нь тухайн сүнсний энэ дэлхийд гүйцэтгэх үүргээс хамаардаг. Хүн энгийн хүний төрлийг дахин олоход тэдний ихэнх нь удалгүй төрлөө дахин олдог. Яагаад гэвэл хүний ертөнцөд ийм энгийн хүмүүсийн хэрэгцээ их байдаг, иймээс гурван өдрийн дараа дахин илгээгдэж буй гэр бүл нь тэдний үхэхийнхээ өмнө байсан гэр бүлээс огт өөр байдаг. Гэвч энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой зарим хүмүүс байдаг. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд эдгээр хүмүүсийн хэрэгцээ их байдаггүй гэсэн утгатай; ийм үүргийг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй байдаг ба тэд төрлөө дахин олох[b] хүртэл гурван зуун жил ч болж болох юм. Өөрөөр хэлбэл энэхүү сүнс нь гурван зуун жилд эсвэл гурван мянган жилд нэг удаа ирдэг байна. Тэгвэл яагаад ингэдэг вэ? Гурван зуун жил эсвэл гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардлагагүй байдаг учраас тэд сүнсний ертөнцийн хаа нэгтээ байж байдаг. Күнзийг жишээ болгон авч үзье. Тэрээр Хятадын үндэсний соёлд гүн гүнзгий нөлөөлсөн байдаг. Та нар бүгд магадгүй түүнийг мэдэх байх. Түүний ирэлт нь тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, бодол санаанд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ хүн шиг хүн бүх эрин үед шаардлагагүй ба иймд тэр сүнсний ертөнцөд үлдэж төрлөө дахин олох хүртэл гурван зуун жил эсвэл гурван мянган жил хүлээдэг. Хүний ертөнцөд энэ хүн шиг хэн нэгэн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон. Түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл маш бага байсан учир тэр ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэг газар байж зүгээр хүлээдэг ба хүний ертөнцөд түүний хэрэгцээ гарахад түүнийг илгээдэг байна. Эдгээр нь ихэнх хүмүүсийн төрлөө дахин олох давтамжийн талаарх сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм, журам юм. Тэдний энгийн эсвэл онцгой нэгэн байхаас үл хамааран сүнсний ертөнцөд хүмүүсийн төрлөө дахин олох явцад үйлчилдэг тодорхой дүрэм, журам болон зөв хэрэгжүүлэлт байдаг ба эдгээр дүрэм, журам болон хэрэгжүүлэлт нь Бурханаас ирдэг. Бурхан тэднийг доош нь илгээдэг ба сүнсний ертөнц дэх аливаа шийдвэр гүйцэтгэгчид эсвэл хэн нэгэн шийдэж удирддаггүй юм. Одоо та нар ойлгосон, тийм үү?

Ямар ч сүнсний хувьд төрлөө дахин олсны дараа тэдний гүйцэтгэх үүрэг буюу энэ амьдралд тэдний гүйцэтгэх үүрэг юу болох, ямар гэр бүлд төрж, тэдний амьдрал ямар байх нь тэдний өнгөрсөн амьдралтай салшгүй холбоотой. Бүх төрлийн хүмүүсийн хүний ертөнцөд ирээд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Эдгээр нь ямар үүрэг даалгавар вэ? Зарим хүмүүс өрөө эргэн төлөхөөр ирдэг. Хэрэв тэд өмнөх амьдралдаа өөр нэгэнд их хэмжээний өртэй байсан бол тэд өрөө эргэн төлдөг. Үүний зэрэгцээ зарим хүмүүс өр цуглуулахаар ирдэг. Тэд өмнөх амьдралдаа маш их зүйл болон маш их мөнгө залилуулсан байдаг ба иймд тэднийг сүнсний ертөнцөд ирснийх нь дараа сүнсний ертөнц тэдэнд шударга хандаж энэ амьдралдаа өрөө цуглуулахыг тэдэнд зөвшөөрдөг. Зарим хүмүүс талархлын өрөө төлөхөөр ирдэг: Өөрсдийнх нь өмнөх амьдралд буюу үхэхээс нь өмнө тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан ба энэ амьдралд тэдэнд төрлөө дахин олох агуу боломж олдсон, иймээс тэд энэхүү талархлын өрөө эргэн төлөхөөр дахин төрдөг. Үүний зэрэгцээ бусад нь амийг нэхэхээр энэ амьдралд дахин төрдөг. Хэний амийг тэд нэхэж байна вэ? Тэднийг өмнөх амьдралд нь хөнөөсөн хүний. Дүгнэвэл хүн бүрийн одоогийн амьдрал өмнөх амьдралтай нь шууд хамааралтай, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрийн одоогийн амьдралд тэдний өмнөх амьдрал ихээхэн нөлөөлдөг байна. Жишээ нь Жан үхэхийнхээ өмнө Лигээс их хэмжээний мөнгийг зальдсан байж. Тэгвэл Жан Лид өртэй юу? Хэрэв тийм бол Ли Жангаас өөрийн өрөө авах ёстой нь жам бус гэж үү? Иймд тэднийг үхсэний дараа тэдний хооронд шийдвэрлэх шаардлагатай өр үлдэх ба тэд төрлөө дахин олж Жан хүн болоход Ли түүнээс хэрхэн өрөө авах бэ? Нэг арга нь Ли Жангийн хүү, Жан түүний эцэг болж дахин төрөөд өөрийнхөө өрийг авах юм. Энэ бол энэ амьдрал, одоогийн амьдралд болдог зүйл байж болох юм. Лигийн аав Жан их мөнгө олж үүнийг нь түүний хүү Ли үрэн таран хийдэг. Жан хэр их хэмжээний мөнгө олж байгаагаас үл хамааран түүний хүү Ли үүнийг нь үрэхэд “тусалдаг”. Жан хэр их хэмжээний мөнгө олж байгаагаас үл хамааран энэ нь хэзээ ч хангалттай байхгүй ба үүний зэрэгцээ ямартай ч түүний хүү үргэлж өөр өөр арга замаар эцгийнхээ мөнгийг үрж дуусдаг байна. Жан гайхаж гэнэ. “Юу болоод байна вэ? Яагаад миний хүү үргэлж аз хийморьгүй байна вэ? Яагаад бусад хүмүүсийн хөвгүүд нь ийм сайн байгаа юм бэ? Яагаад миний хүү ямар ч хүсэл зориггүй, яагаад тэр ямар ч хэрэггүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би түүнд байнга тусалж дэмжих хэрэгтэй юм бэ? Хэрэв би түүнд туслах ёстой юм бол би тэгнэ. Гэвч би түүнд хэдийг ч өгсөн бай яагаад түүнд үргэлж илүү их хэрэгтэй байдаг юм бэ? Яагаад тэр шударга хөдөлмөрлөж болдоггүй юм бэ? Яагаад тэр зүгээр сууж, идэж, ууж, завхайрч, бооцоо тавих зэрэг бүгдийг хийдэг юм бэ? Юу болоод байгаа юм бэ?” Жан ингээд хэсэг бодов. “Энэ нь би түүнд өмнөх амьдралдаа ямар нэгэн өртэй байснаас юм болов уу? Аан. Энэ нь магадгүй би өмнөх амьдралдаа түүнд өртэй байсных юм байна. Тэгвэл би үүнийг төлж барагдуулна! Намайг өрөө бүрэн төлж дуусах хүртэл энэ нь дуусахгүй.” Ли өрөө нөхөн авч дуусах өдөр ирэх ба дөч, тавь хүрэхдээ түүнд гэнэт сэхээ орох өдөр ирнэ: “Би өөрийнхөө энэ амьдралын эхний хагаст нэг ч сайн зүйл хийгээгүй байна! Би эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийсэн байна. Би сайн хүн болох ёстой! Би өөрийгөө хурцална: Би шударга, зөвөөр амьдрагч нэгэн болох ба би хэзээ ч эцэгтээ дахин зовлон авчрахгүй!” Яагаад тэр ингэж бодох болсон бэ? Яагаад тэр гэнэт сайн болохоор болсон бэ? Үүнд ямар нэгэн шалтгаан байна уу? Шалтгаан нь юу байна вэ? Үнэндээ энэ нь тэр өрөө цуглуулсан ба өр эргэн төлөгдсөнийх юм. Иймд шалтгаан ба үр дагавар гэж байдаг. Энэ түүх тэр хоёрыг төрөхөөс өмнө эрт дээр үеэс эхэлсэн учир энэхүү тэдний өнгөрсөн амьдралын түүх тэдний одоогийн амьдралыг бий болгосон ба хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан өөрийн хүүдээ юу ч гэж зааж байсан ч түүний хүү хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй. Гэвч өр эргэн төлөгдөж дууссан өдөр түүнд заах ямар ч шаардлагагүй байсан. Түүний хүү аяндаа ойлгосон. Энэ бол энгийн нэг жишээ бөгөөд ямар ч маргаангүй маш олон ийм жишээ байгаа. Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Тэд сайн байх ёстой гэдгийг.) Хүн мууг хийхгүй байх ёстой ба тэдний муу үйлст залхаан цээрлүүлэлт гэж бий. Ихэнх үл итгэгчид олон мууг үйлдэж тэдний муу үйлс нь залхаан цээрлүүлэлттэй учирч байгааг чи харж чадна. Тийм биз? Гэвч энэхүү залхаан цээрлүүлэлт нь дурын байдаг уу? Залхаан цээрлүүлэлттэй учирч буй бүхэн үндэслэл, учир шалтгаантай байдаг. Чи хэн нэгнээс мөнгө залилчихаад чамд юу ч тохиолдохгүй гэж боддог уу? Тэдний мөнгийг хулхидчихаад, тэдний мөнгийг авсны дараа чамд ямар ч үр дагавар гарахгүй гэж чи боддог уу? Тэр бол боломжгүй. “Ямар үр тарина түүнийгээ хураана” гэдэг туйлын зөв! Өөрөөр хэлбэл тэдний хэн байхаас үл хамааран эсвэл тэд Бурхан байгаа гэдэгт итгэдэг ч бай, үгүй ч бай хүн бүр өөрсдийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж өөрсдийн үйлдлийн үр дагаврыг амсах ёстой. Энэ энгийн жишээнээс харахад Жан шийтгүүлж Лигийн өр төлөгдсөн нь шударга уу? Энэ нь шударга. Хүмүүс иймэрхүү зүйл хийвэл ийм л үр дүнтэй байна. Энэ нь сүнсний ертөнцийн зохицуулалтаас ангид байх уу? Энэ бол сүнсний ертөнцийн зохицуулалтаас салшгүй зүйл юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч тэдний оршин тогтнол нь хэн ч зугтаж үл чадах тэнгэрлэг тушаал, захирамжид харьяалагддаг. Хүний ертөнцөд тэд хэчнээн өндөр албан тушаалтай байсан нь хамаагүй хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.

Итгэл бишрэлгүй хүмүүс харагддаг бүх зүйл оршин байгаа гэж итгэдэг ба харин харагдахгүй бүх зүйл эсвэл хүмүүсээс маш хол байдаг зүйлийг оршин байдаг гэдэгт итгэдэггүй. Тэд “амьдрал болон үхлийн мөчлөг” байдаггүй, “шийтгэл” байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас тэд шийтгэгдэж эсвэл амьтдын төрлөө олсныхоо дараа ч гэмшихгүйгээр мууг үйлдэж нүгэл үйлддэг. Үл итгэгчдийн дундах янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэ муу ёрын тойрог руу унадаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл сүнсний ертөнц бол бүх амьд биетүүдийн зохицуулалтыг хатуу баримталдаг гэдгийг тэд мэддэггүй юм. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэ үнэн оршин байх бөгөөд нэг ч хүн эсвэл биет Бурханы мэлмийн хүрээнээс зугтаж үл чадах ба нэг ч хүн эсвэл биет тэнгэрлэг тушаал, Бурханы зарлигийн үүрэг болон хязгааарлалтаас зугтаж үл чадна. Иймийн учир Би та нарын нэг бүрд энэхүү энгийн жишээг хэлж байна; чи Бурханд итгэдэг, итгэдэггүйгээс үл хамааран мууг үйлдэж нүгэл хийх нь хүлээн зөвшөөрөгдөшгүй бөгөөд үр дагавар гэж байдаг, энэ нь гарцаагүй. Хэн нэгэн өөр нэгний мөнгийг залилбал шийтгэгдэх ба тус шийтгэл нь шударга, үндэслэлтэй бөгөөд зөвт байдаг. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан авир нь сүнсний ертөнцөд торгуулдаг ба Бурханы захирамж болон тэнгэрлэг тушаалаар шийтгэгддэг, иймээс ноцтой гэмт хэрэг болон ёрын муу үйлдэл буюу хүчиндэж дээрэмдэх, залилж хууран мэхлэх, хулгай хийж тонох, хүн алж галдан шатаах гэх мэт нь олон янзын хатуу чанга шийтгэлийн жагсаалтад илүү хамаардаг. Тэгвэл эдгээр олон янзын хатуу чанга шийтгэлд юу ордог вэ? Тэдний зарим нь хатуу чанга байдлын түвшнийг тогтооход цаг хугацааг ашигладаг, зарим нь өөр өөр аргачлалаар дамжуулан хийгддэг, бусад нь хүмүүс төрлөө олж хаашаа явж байгаагаар тогтоогддог. Жишээ нь зарим хүмүүс бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” байна гэдэг нь юуг илэрхийлж байна вэ? Энэ нь байнга бусдад хараал хэлж хорон үг хэллэг, хүмүүсийг харааж зүхсэн үг хэллэг хэрэглэдэг гэсэн утгатай. Хорон үг хэллэг нь юуг илэрхийлдэг вэ? Энэ нь жигшим зүрх сэтгэлтэй хүнийг илэрхийлдэг. Зүхсэн хорон муу үг хэллэг нь тэдгээр хүмүүсийн амнаас байнга гардаг ба энэхүү хорон үг хэллэг нь ноцтой үр дагаврыг дагуулж байдаг. Тэдгээр хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа тэд магадгүй хэлгүй болж дахин төрдөг. Зарим хүмүүс амьд байхдаа маш тооцоотой байдаг ба тэд бусдыг ашигладаг. Тэдний жижигхэн төлөвлөгөө нь нарийн сайн боловсруулагдсан байдаг ба тэд бусдад илүү их хор хөнөөл учруулдаг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай эсвэл оюун ухааны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүмүүс бусдын хувийн амьдралд хошуу дүрж байдаг ба тэдний нүд харах шаардлагагүй зүйлсийг маш их харж, мэдэх шаардлагагүй зүйлсийг маш их мэддэг учир тэд дахин төрөхдөө магадгүй сохор болдог. Зарим хүмүүс амьд байхдаа хэт хөдөлгөөнтэй байдаг ба тэд байнга зодолдож муу зүйлсийг их хийдэг учир тэд дахин төрөхдөө магадгүй тахир дутуу, доголон эсвэл гаргүй байх эсвэл тэд бөгтөр, далий хүзүүтэй байж болох юм. Тэд магадгүй доголон алхаж эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт байж болно. Үүнээс харвал амьд байхдаа үйлдсэн муугийнх нь түвшинд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оногдсон байдаг. Хүмүүс яагаад солир нүдтэй байдаг талаар та нар юу гэж бодож байна вэ? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөөдөр бидний ойр орчимд тэд олон байна. Зарим хүмүүс өмнөх амьдралдаа өөрсдийнхөө нүдийг хэт их ашиглаж тэд маш олон муу зүйлсийг хийсэн байдаг учир тэд энэ амьдралд төрөхдөө солир нүдтэй байдаг ба зарим ноцтой тохиолдолд тэд бүр хараагүй байдаг. Солир нүдтэй хүмүүсийг харахад чамд гоё байдаг уу? Тэд сайхан мэдрэмж төрүүлдэг үү? Тэд нүүрний зөв төрхтэй, тэдний арьс нь цэвэр бөгөөд цайвар, тэд том нүдтэй, давхраатай боловч тэдний нэг нүд нь харамсалтайгаар солир байгааг хар. Тэд яагаад ийм харагдаж байна вэ? Энэ нь тухайн хүний биеэ авч явах байдалд бүхэлд нь нөлөө үзүүлэхгүй байна гэж үү? Энэхүү нөлөөнөөс болж тэд ямар амьдралаар амьдарч байна вэ? Тэд бусадтай уулзахдаа өөрсдийгөө ингэж боддог. “Ёох. Би солир нүдтэй! Би хүн рүү сайн харах ёсгүй. Би тэднийг миний нүдийг хараасай гэж хүсэхгүй байна. Би доош харж ярих ёстой. Би тэдэнтэй нүүр тулж харж чадахгүй”. Тэдний солир нүд нь тэдний юм харах, хүмүүстэй нүүр тулан харах чадварт нөлөөлдөг. Иймд тэд нүдээ ашиглаж чадахгүй байгаа биш гэж үү? Иймийн учир өмнөх амьдралынх нь хэтрүүлэг засагдаж байгаа биш гэж үү? Тиймээс дараагийн амьдралдаа тэд ямар ч муу зүйлийг хийж зүрхлэхгүй. Энэ бол залхаан цээрлүүлэлт юм!

Зарим хүмүүс үхэхээсээ өмнө бусадтай сайхан харьцаж өөрсдөдөө ойр байгаа хүмүүс, өөрсдийн хайртай хүмүүс, найзууд, хамтран ажиллагсад эсвэл тэдэнтэй холбоотой байгаа бусад хүмүүст маш олон сайн зүйлийг хийдэг. Тэд бусдад тусалж, сайн дурын ажил хийж бусдыг асарч эсвэл бүр санхүүгийн хувьд тэдэнд дэмжлэг үзүүлдэг ба эдгээр хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгэгддэггүй. Үл итгэгч хүмүүс ямар нэг байдлаар шийтгэгдээгүй байна гэдэг нь тэд маш сайн хүн байсных юм. Бурханы оршин байгаад итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Тэд зөвхөн тэдний юу хийж байгааг дээрээс харж байдаг сүнс байдаг гэж итгэдэг ба тэдний итгэдэг бүхэн нь энэ юм. Үр дүн нь ямар байна вэ? Тэд илүү сайныг үйлдсэн байдаг. Эдгээр хүмүүс сайхан сэтгэлтэй, тусархаг байдаг ба эцэстээ тэднийг сүнсний ертөнцөд эргэн ирэхэд сүнсний ертөнц тэдэнд маш сайн хандах ба тэд удалгүй төрлөө олж дахин төрөх болно. Ямар гэр бүлд тэд ирэх вэ? Хэдий баян биш ч гэр бүлийн амьдрал нь тайван байж гэр бүлийн гишүүд нь эв найрамдалтай байна. Тэд нам гүм, аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөх ба хүн бүр баяртай байж тэд сайхан амьдралаар амьдарна. Тухайн хүн насанд хүрэхэд тэд маш олон хүү, охин төрүүлж өнөр өтгөн гэр бүлтэй байх ба тэдний хүүхдүүд нь авьяастай байж амжилтандаа сэтгэл хангалуун байна. Тэд болон тэдний гэр бүлийнхэн сайн хувь заяатай байна. Энэхүү үр дүн нь тухайн хүний өнгөрсөн амьдралтай маш их холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүний бүх амьдрал, тэд үхсэнийхээ дараа хаашаа явж, хэзээ төрлөө олох, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэдний зорилго юу болох, амьдралдаа тэд юу туулах, тэдний бүтэлгүйтэл, тэд ямар ерөөл хүртэх, тэд хэнтэй уулзах, тэдэнд юу тохиолдох—үүнийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж эсвэл үүнээс нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл чиний амьдралыг тодорхойлсны дараа, чамд юу ч тохиолдсон чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар нэгэн аргаар оролдож, зайлсхийсэн ч сүнсний ертөнцөд Бурханы чамд зориулж төлөвлөсөн амьдралын замыг зөрчих ямар ч аргагүй. Чамайг төрлөө дахин олоход чиний амьдралын хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч байсан, муу ч байсан хүн бүр үүнтэй нүүр тулж цаашид урагшлах хэрэгтэй. Энэ дэлхийг амьдарч байгаа хэн ч бай үүнээс зайлсхийж чадахгүй бөгөөд ямар ч асуудал үүнээс илүү бодит байхгүй. За, чи энэ бүгдийг ойлгосон биз дээ, тийм үү?

Үүнийг ойлгосноор Бурхан маш чанга, нарийн хянадаг бөгөөд үл итгэгчдийн амьдрал болон үхлийн мөчлөгийн зохицуулалт бий гэдгийг та нар харж байна уу? Эхлээд Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, захирамж, системийг бий болгосон ба эдгээр нь сүнсний ертөнцөд Бурханы тогтоосноор олон төрлийн албан тушаалд байгаа нэгнээр чанд мөрдөгдөж хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймийн учир хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал болон үхлийн мөчлөгт хэн нэгэн хүн амьтан эсвэл хүний аль нь ч болж төрлөө дахин олсон бай хоёуланд нь зүй тогтол гэж бий. Яагаад гэвэл эдгээр зүй тогтол нь Бурханаас улбаатай учир хэн ч үүнийг зөрчиж зүрхлэхгүй, зөрчиж ч чадахгүй. Энэ нь зөвхөн Бурханы ийм дээд эрхээс болдог ба ийм зүй тогтол байгаа учир хүмүүсийн харж байгаа тус материаллаг ертөнц нь нэгэн хэвийн бөгөөд дэс дараалалтай байдаг. Бурханы ийм дээд эрхээс болж хүн төрөлхтөн түүнд огт харагддаггүй өөр ертөнцтэй амар амгалан зэрэгцэн оршиж эв найрамдалтай амьдрах боломжтой болдог. Энэ бүгдийг Бурханы дээд эрхээс салгах боломжгүй юм. Сүнсний махан биеийн амь үхсэний дараа сүнс нь амьд байдаг бол хэрэв Бурханы зохицуулалтгүй байвал юу тохиолдох вэ? Сүнс нь энд тэндгүй, бүх газраар хэрэн хэсэн тэнүүчлэх ба хүн төрөлхтний ертөнцөд амьдарч буй зүйлсийг хүртэл хохироож болох юм. Энэхүү хор хохирол нь зөвхөн хүн төрөлхтөн рүү чиглэх бус мөн ургамал, амьтад руу ч халдаж болох юм. Гэвч хамгийн эхний хохирогч нь хүн байна. Иймэрхүү сүнс зохицуулалтгүй байж, хүнийг жинхэнээсээ хохироож үнэхээр ёрын муу зүйлс хийх тохиолдолд сүнсний ертөнцөд энэ сүнсэнд авах зохих арга хэмжээ мөн байдаг. Хэрэв эдгээр нь ноцтой байвал сүнс удалгүй амь тасарч устгагддаг. Боломжтой бол хаа нэг газар байрлаж байгаад төрлөө дахин олдог. Өөрөөр хэлбэл сүнсний ертөнц дэх олон төрлийн сүнснүүдийн зохицуулалт нь дэс дараалалтай байдаг ба шат дамжлага, дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг. Зөвхөн хүний материаллаг ертөнцийг эмх цэгцгүй байдалд оруулахгүйн тулд ийм зохицуулалттай байдаг ба материаллаг ертөнц дэх хүн төрөлхтөн нь энгийн сэтгэлгээ, эрүүл ухаан, махан биеийн амьдрал дахь дэс дарааллыг эзэмшсэн байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байсны дараа л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед үргэлжлүүлэн өрнүүлж, өсөн үржих чадвартай байх болно.

… Үл итгэгчдийн тухайд гэвэл сайныг шагнаж ёрын мууг шийтгэж буй Бурханы үйлдлүүдийн цаад зарчим нь юу вэ? Бурханы үйлдлүүдэд зарчим байгааг та нар харж байна уу? Та нар үүнийг байгаа гэдгийг харж чадах ёстой. Үл итгэгчид Бурханд үнэндээ итгэдэггүй бөгөөд тэд Бурханы зохион байгуулалтад дуулгавартай байдаггүй. Тэд Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл Бурханы талаарх тэдний мэдлэг маш бага байдаг. Маш ноцтой нь тэд Бурханыг доромжилж, Түүнийг харааж, Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Эдгээр хүмүүс Бурханд хандсан иймэрхүү хандлагатай байдаг хэдий ч Бурханы тэдэнд зориулсан зохицуулалт нь Түүний зарчмаас хазайдаггүй. Тэр Өөрийн зарчим, Өөрийн зан чанарын дагуу дэс дараалалтай аргаар тэднийг эрхэлдэг. Бурхан тэдний дайсагналд хэрхэн ханддаг вэ? Үл тоомсорлож! Ийм учраас Тэр эдгээр хүмүүс буюу дийлэнх үл итгэгчдийг дахин нэг удаа амьтны төрлийг олоход хүргэдэг. Тэгвэл чи Бурханы нүдэнд үл итгэгчид ямар байдаг гэж бодож байна вэ? (Мал.) Бурханы нүдээр тэд энэ төрлийнх байдаг, тэд бол мал. Бурхан малыг захирч, хүн төрөлхтнийг захирдаг ба Тэр энэ төрлийн хүмүүст мөн адил зарчмаар ханддаг. Эдгээр хүмүүсийн талаарх Бурханы зохицуулалт, тэдэн рүү хандсан Түүний үйлдлүүдээс ч Бурханы зан чанар, Түүний бүх зүйл дэх ноёрхлын хуулийг харж болно. Ийм учраас Миний дөнгөж сая хэлсэн Түүний үл итгэгчдийг удирдаж байгаа зарчим дахь Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг та нар харж байна уу? (Бид харж байна.) Та нар Бурханы дээд эрх, Түүний зан чанарыг хардаг. Өөрөөр хэлбэл Түүний харьцаж байгаа бүх зүйл нь юу болохоос үл хамааран Бурхан Өөрийнхөө зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар. Тэр Өөрийнхөө тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг санамсаргүйгээр зөрчдөггүй. Яагаад гэвэл Тэр эдгээр хүмүүсийг мал гэж үзсэн ч зарчмын дагуу өчүүхэн ч дураараа үйлддэггүй ба Түүний үйлдлүүд нь ямар ч зүйлийн нөлөөнд огт ордоггүй. Тэр юу ч хийдэг бай хамаагүй Өөрийнхөө зарчмыг бүрэн баримталдаг. Энэ нь Бурханы Өөрийн мөн чанар буюу ямар нэгэн бүтээгдсэн нэгний эзэмшээгүй өвөрмөц мөн чанараар шийдэгддэг. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дундах аль ч юм, хүн болон амьд зүйлсийг зохицуулж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа ноцтой агаад хариуцлагатай байдаг. Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байж үзээгүй. Сайн нэгэнд Тэр нигүүлсэнгүй, сайн хандаж ёрын муу нэгэнд Тэр энэрэлгүй шийтгэлийг ногдуулдаг; өөр өөр цаг хугацаанд хүн төрөлхтний ертөнцийн янз бүрийн шаардлагын дагуу цаг тухайд нь, амьд зүйлсэд тохирох зохицуулалтыг тогтмол хийдэг. Ингэж эдгээр олон төрлийн амьд зүйл, өөрсдийн гүйцэтгэх үүргийн дагуу зүй тогтолтойгоор дахин төрлөө олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд зүй тогтолтойгоор шилждэг. Энэ бол хүн төрөлхтний ойлгож мэдэх ёстой зүйл юм.

Амьд оршихуйн үхэл буюу биет амьдрал дуусгавар болох нь амьд оршихуй материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одохыг илэрхийлдэг. Харин шинэ биет амьдралын төрөлт нь амьд оршихуй сүнсний ертөнцөөс материаллаг ертөнц рүү ирж өөрийн үүргийг хүлээн авч өөрийн үүргийг гүйцэтгэж эхэлж байгааг илэрхийлдэг. Хүн төрөлхтний ирэх очихоос үл хамааран энэ хоёр нь сүнсний ертөнцийн ажилтай салшгүй холбоотой. Хэн нэгэн материаллаг ертөнцөд ирэхэд тэдний байх гэр бүл, тэдний очих эрин үе, тэдний ирэх цаг болон тэдний гүйцэтгэх үүрэгт тохирох зохицуулалт, тодорхойлолтыг сүнсний ертөнцөд Бурхан аль хэдийнээ хийсэн байдаг. Ийм учраас энэ хүний бүхэл амьдрал буюу тэдний хийх зүйлс, тэдний явах замыг өчүүхэн ч алдаа мадаггүйгээр сүнсний ертөнцийн зохицуулалтын дагуу үйлддэг. Биет амьдрал дуусгавар болохтой зэрэгцэн дуусгавар болох хэлбэр болон газар нь сүнсний ертөнцөд танигдахуйц, тодорхой байдаг. Бурхан материаллаг ертөнцийг захирдаг ба Тэр мөн сүнсний ертөнцийг захирдаг. Тэр сүнсний амьдрал болон үхлийн энгийн мөчлөгийг хоцроодоггүй бөгөөд Тэр сүнсний амьдрал болон үхлийн мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргадаггүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа шийдвэр гүйцэтгэгчид нь Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийнхөө үүрэг даалгаврыг биелүүлж, хийх ёстойгоо хийдэг. Ийм учраас хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй бүх материаллаг үзэгдэл дэс дараалалтай, эмх замбараатай байдаг. Энэ бүгд нь бүх зүйл дэх Бурханы зүй тогтолтой захиралтаас болдог ба түүнчлэн Бурханы эрх мэдэл хүмүүсийн амьдарч байгаа материаллаг ертөнц болон хүн төрөлхтний ард байгаа үл үзэгдэх сүнсний ертөнц дэх Түүний захиралтаас болдог. Ийм учраас хэрэв хүн төрөлхтөн сайхан амьдралтай, гоё орчинд амьдрахыг хүсвэл, бүхий л харагддаг материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэн ч харж чадахгүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлсийг захирч, дэс дараалалтай байлгадаг сүнсний ертөнцөөр мөн хангагдсан байх ёстой. Иймд Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлэхэд бид “бүх зүйл”-ийн талаарх өөрсдийн мэдлэг, ойлголтоо нэмээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас

Өмнөх:Сүнсний ертөнц гэж юу вэ?

Дараах:Олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөг

Танд таалагдаж магадгүй