Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Хэдийгээр Бурхан хүн төрөлхтөнтэй солонго хэрэглэн гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон Тэр яагаад энэ гэрээг байгуулснаа хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлоо хэлээгүй гэсэн үг юм. Учир нь Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгох нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үед Түүний зүрх хичнээн их өвдөлтийг амссаныг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст Өөрийн юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь даадаггүй. Шаналж байснаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байдаг. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүй үүрдэг. Бурхан хэзээ ч эдгээр зовлонг нээлттэйгээр дэлгэдэггүй. Оронд нь Тэр тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн, хөшсөн, арчаагүй сул байдал бус харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж хувиа хичээдэггүй байсных юм. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илчлэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын бодитой биелэл юм.