Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Өөрийн зүрх сэтгэлдээ Эзэн Есүс, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр нэг ч минут эсвэл секунд хойшлуулахгүйгээр Өөрийн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Түүнд тийм их яарсан мэдрэмж байх үед Түүний шаналал зовлон ямар их байх талаар Тэр бодоогүй мөн Тэр хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй талаараа цаашид бодоогүй - Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан - Тэр Өөрийгөө тахил болгочих л юм бол, Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл биелж, Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнох тэдний байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго байсан: Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Энэ бүхэн нь тэр үед Эзэн Есүсийн оюун ухаанд байсан зүйл юм.