Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Хүн төрөлхтөн хэчнээн их мэдлэг эзэмшиж эсвэл тэр хэчнээн онол эсвэл нууцыг ойлгосон нь хамаагүй Бурханы хувьд эдгээрийн юу ч хүн төрөлхтөнд өгөх Түүний хангалт болон удирдлагыг орлох чадваргүй байдаг; хүн төрөлхтөн Бурханы удирдамж болон Бурханы хувийн ажлаас хэзээд салшгүй байх болно. Энэ нь хүн болон Бурханы хоорондох салшгүй харилцаа юм. Бурхан та нарт тушаал эсвэл хууль өгч, эсвэл та нарт Түүний хүслийг ойлгуулах үнэнийг өгөх эсэхээс үл хамааран, Тэр юу ч хийсэн хамаагүй Бурханы зорилго бол хүнийг сайхан маргааш руу хөтлөх явдал юм. Бурханы хэлдэг үг болон Түүний хийдэг ажил нь хоёулаа Түүний мөн чанарын нэг талын илчлэл бөгөөд Түүний зан чанар, Түүний мэргэн ухааны нэг талын илчлэл юм, тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний зайлшгүй чухал алхам билээ. Үүнийг орхигдуулж болохгүй!