Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Библийг баримталснаар бид Эзэний мөрийг дагаж, Түүний ирэлтийг угтаж чадах уу?

Холбогдолтой Библийн эшлэлүүд

“Та нарын дотор Түүний үг оршдоггүй: учир нь Түүний илгээсэн хүнд та нар итгээгүй. Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:38-40).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

Холбогдолтой Бурханы үг

Библийг баримталснаар бид Эзэний мөрийг дагаж, Түүний ирэлтийг угтаж чадах уу?

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдлагыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс

Би хүмүүсийн дунд маш их ажил хийсэн ба энэ хугацаанд Миний илэрхийлсэн үгс маш олон байв. Эдгээр үг нь хүний авралын төлөө бөгөөд хүн Надтай нийцэлтэй болохын тулд эдгээрийг илэрхийлсэн юм. Гэсэн ч Би газар дээр Надтай нийцэж чадах цөөхөн хүмүүсийг олж авсан ба иймээс Би хүн Миний үгийг эрхэмлэн үздэггүй гэж хэлдэг, учир нь хүн Надтай нийцэлтэй биш билээ. Ийм байдлаар, Миний хийдэг ажил бол ердөө хүнийг Өөртөө шүтэн мөргүүлэхийн төлөө биш; харин хүн Надтай нийцэлтэй байх нь илүү чухал юм. Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдардаг, тэд махан биед амьдардаг, хувиа хичээсэн хүсэлтэй амьдардаг ба тэдний дундаас Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцдэг гэж хэлцгээдэг хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” ишлэлийг санамсаргүйгээр олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л судрыг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш гэж ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ.Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. ...Хүн үгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэсэн ч үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирээгүй. Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь хүний хяналтанд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс – яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “ЧИ ХРИСТТЭЙ НИЙЦЭЛТЭЙ БАЙХ ЗАМЫГ ЭРЖ ХАЙХ ЁСТОЙ”-оос

Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Илүү өндөр зам байхад яагаад тэрхүү хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “БИБЛИЙН ТАЛААР (1)”-ээс

Өмнөх:Эзэн эргэж ирэх үедээ шашны ертөнцөд илрэх нь гарцаагүй юу? Сүмд байна гэдэг нь Эзэнийг угтаж чадна гэсэн үг мөн үү?

Дараах:Хуурамч Христүүдээс сохроор сэрэмжилж, мөн Эзэний илрэлт болон ажлыг эрж хайж, судалж шинжлэхээс татгалзсанаар Эзэнийг угтаж чадах уу?

Танд таалагдаж магадгүй