Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

9. Бурхан хүн төрөлхтөнд хайртай боловч, түүнийг үгүйсгэж, эсэргүүцдэг бүх муу хүмүүсийг устгахын тулд яагаад Тэр гамшгийг явуулдаг юм бол?

Бурханаас ирсэн хариулт:

Бүх зүйлийн төгсгөл ойртох нь Бурханы ажил дуусаж байгааг илтгэдэг ба хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн хөгжлийнхөө төгсгөлд хүрч, Адам, Евагийн үр удам тус тусын төгсгөлдөө хүртэл олшрон тархсан гэсэн үг бөгөөд Сатаны ялзруулсан хүн төрөлхтний хувьд цааш хөгжих боломжгүй болно гэсэн үг юм. … Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм. … Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтанд аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтанд орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтанд санаа амар амьдарч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хэрвээ Бурхан мууг үйлдэгчдийг илчлээгүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагасан хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; хэрвээ Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохирсон хүрэх газарт нь хүргээгүй бол Бурханд дуулгаваргүй байсан хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүлээн авч чадахгүй байх байв. Энэ бол Түүний ажлын үйл явц. Хэрвээ Тэр ёрын мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол Түүний бүтээлүүд тус тусын хүрэх газартаа хэзээ ч очиж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтанд ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн зөв замдаа орж, бүх төрлийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөртэйгээ адил төрлийнхтэйгээ хамт байх болно. Зөвхөн энэ нь л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтанд орох үед л Бурханы агуу агаад сүүлчийн ажил төгсгөлдөө очно; энэ нь Түүний ажлын төгсгөлийн хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний доройтож гажуудсан бие махбодын амьдралыг дуусгах бөгөөд энэ нь ялзарсан хүн төрөлхтний амьдралыг дуусгах болно. Энэ үеэс эхлээд хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно.Хүн хэдийгээр бодит оршин тогтнолтой боловч түүний амийн мөн чанар болон ялзарсан хүн төрөлхтний амийн мөн чанарын хооронд үлэмж ялгаа байдаг. Түүний оршин тогтнолын учир утга болон ялзарсан хүний оршин тогтнолын утга учир ч бас ялгаатай. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш боловч үүнийг аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, мөн хүн чанар болоод эрүүл ухаанаа олж авсан амьдрал гэж хэлж болно. Энэ нь нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, мөн нэгэнтээ Бурханаар байлдан дагуулагдаж, дараа нь Түүгээр аврагдсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжилсон ч хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараах тэдний оршин тогтнол нь хамгийн учир утгатай оршин тогтнол юм; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс; тэд бол амьд явахад тохирох хүмүүс. Устгагдах хүмүүс бол Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьд байхад тохирохгүй. Тэд хийсэн хорон муу үйлдлийнхээ төлөө устгагдах ба сүйрэл бол тэдний хамгийн сайн хүрэх газар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, сорилт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, хариуцал, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-аас

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Өмнөх:Бурханд итгэдэг хүмүүс шинэ амийг олж авахын тулд яагаад залбирч, цугларч, Бурханы үгийг унших ёстой байдаг вэ?

Дараах:Зарим хүмүүс Бурхан огт байдаггүй гэдэг; энэ үзэл бодол яагаад буруу вэ? Бурхан байдгийг бид яаж батлах ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй