Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

8. Шударга хүн болон зальтай хүний хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхэнд хоёр дахин хүнд байдаг. Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг. Надад шударга бус хүмүүст зориулсан өөр шийдвэр байдаг нь гайхах зүйл биш юм. Мэдээж та нарыг үнэнч байхаар хичээхэд асар их саад тулгарч байгааг Би сайн ойлгодог. Та нар бүгд маш ухаалаг бөгөөд юмыг өөрийн өнцгөөс шүүн хэлэлцэхдээ дадамгай; ингэснээр Миний ажил хамаагүй илүү энгийн болдог. Та нар өөрсдийн нууцыг сэтгэлдээ хадгалж байдаг тул Би та нарыг галын “шалгалтанд” оруулахын тулд нэг нэгээр чинь гай гамшиг руу илгээх болно, ингэснээр та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би та бүхний амнаас “Бурхан бол үнэнч байдлын Бурхан юм” гэсэн үгийг гаргаж авсны дараа та нар цээжээ дэлдэн “хүний зүрх сэтгэл зальтай юм” хэмээн халаглах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Бусдын талаар ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их таашаадаг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би илүү их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “сайн хүмүүжилтэй” байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, чамд Бурханы төлөө зовсон баримт байгаа эсэхийг болон чи Бурханд бүрэн захирагдсан эсэхээ мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байна. Хэрвээ чиний зүрх сэтгэл үнэнч шударга байдлаас хол бол чи Бурханы таашаалыг хэзээ ч аваагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хэн нэгний хувь заяа эцэстээ яаж дуусах нь түүнд үнэнч шударга, баатарлаг зүрх сэтгэл байгаа эсэхээс болон түүнд цэвэр ариун сэтгэл байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сэтгэлтэй хүн бол чиний хувь заяаны бүртгэл хүний шийтгэгддэг газар байх нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Зальтай хүн өөрийнхөө хамаатнуудыг, бүр хүүхдүүдээ ч гэсэн оролцуулаад хэнийг ч зальдаж чадна. Чи түүнтэй хэчнээн илэн далангүй байх нь хамаагүй тэр чамаар тоглоом шоглоом хийхээр хичээх болно. Энэ нь түүний уг чанарын жинхэнэ дүр төрх бөгөөд тэр ийм уг чанартай. Үүнийг өөрчлөхөд хэцүү бөгөөд тэр цаг үргэлжид тийм байдаг. Шударга хүмүүс заримдаа овжин, хуурмаг зүйл хэлж болох боловч тийм хүн ихэнхдээ шударга бөгөөд бусадтай харьцах үедээ тэднийг буруугаар ашиглахгүйгээр аливааг шударгаар хийдэг. Бусадтай ярих үедээ тэр тэднийг шалгахын тулд аливааг санаатайгаар хэлдэггүй; тэр зэгсэн шударга бөгөөд зүрх сэтгэлээ нээж, бусадтай харилцан ярилцаж чаддаг. Тэр бол шударга хүн гэдгийг хүн бүхэн хэлдэг боловч зальтай байдалтайгаар ярих үе түүнд мөн л байдаг. Тэр нь ердөө завхарсан зан чанарын илэрхийлэл бөгөөд тэр тийм төрлийн хүн биш учраас түүний уг чанарыг төлөөлдөггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Өмнөх:Зальтай хүн гэж юу вэ? Яагаад зальтай хүмүүс аврагдаж чаддаггүй вэ?

Дараах:Хүн шударга хүн болох оролтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй