13. Үнэнийг ойлгох болон хоосон сургаалыг ойлгохын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Бурханы үгийн жинхэнэ утга учрыг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол; Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгомогц чинь Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй!

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжээрээ мэдэх нь ч бас чухал гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүс Бурханы олон үгийг цээжилж чаддаг байж, ихээхэн хоосон сургаал ярьж, Бурханы үгэн дотроос олон томьёо олж мэдэж чаддаг байх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй. Хүмүүсийг үнэний бодит ойлголттой болгохын тулд чи үүнийг бодит байдал болон ажилтай холбож, Бурханы үгийн үнэний дагуу бодит асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадах бөгөөд ийм үр дүнд хүрэх нь л Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр аваачиж байгаа явдал юм. Хэрэв чи сүнслэг онол, хоосон сургаал, дүрэм журмын тухай л ярьж, үгчилсэн үгэнд л хүчин чармайлт гаргадаг бол хүмүүсээр адилхан зүйл хэлүүлж, дүрэм журмыг дагуулж л чадахаас биш, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж чадахгүй. Тэр тусмаа хүмүүст өөрсдийг нь илүү сайн ойлгуулж, гэмшил, өөрчлөлтөд хүргэж чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно…

…Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, хэрсүү ухаантай болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, эрүүл ухаанаа арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Номноос, эсвэл бусад хүний туршлагаас сурсан ч бай, өөрийн чинь хувийн туршлагаас гараагүй юу ч чиний хувьд хоосон сургаал болдог. Үүнийг туулж, өөрийн туршлагаар үр дүнд хүрэх үедээ чи жинхэнэ ойлголтыг олж авна, мөн нөхөрлөх үедээ хэлсэн үг чинь бодитой байх болно; тэр үед л энэ нь жинхэнэ бодит байдал болдог. Үл итгэгчид зарим онолыг хэрхэн судалдгийг харцгаа: Тэд зөвхөн бичигдсэн зүйлсээс судалж, хоосон сургаалыг судлан, үнэлж, өөрсдийн дүгнэлтэд хүрдэг. Ялангуяа теологчид, пасторууд, эрдэмтэд, судлаачид Бурханы үгийн хэсгийг уншсаныхаа дараа бодит туршлагаараа үнэнийг эрж хайдаггүй, эсвэл Бурханы тухай жинхэнэ ойлголтыг эрж хайдаггүй. Харин ч төрөл бүрийн онолыг судалж, үнэлдэг бөгөөд эцэстээ зарим нэг дүгнэлтэд хүрдэг. Тэгвэл тэдний хүрдэг дүгнэлт жинхэнэ үү, эсвэл сургаалын чанартай юу? Тэд бүгд хоосон сургаалын чанартай. Учир нь тэд өөрсдийн туршлагад тулгуурлалгүй, төрөлжсөн бичгэн судалгаа, эргэцүүлэлд тулгуурлан эдгээр дүгнэлтэд хүрсэн байдаг. Үгчилсэн бичгэн судалгаанаас болон Библид тэмдэглэгдсэн зүйлсийг судлахаас үүдэн хүрсэн дүгнэлтүүд нь теологийн онол хэмээгддэг нэг төрлийн онолыг бүтээсэн. Үүнд туршлагаас гарсан ойлголт гэж үгүй, мөн Ариун Сүнсний гэгээрэл гэж үгүй. Ариун Сүнсний гэгээрлээс гардаг илүү гүн гүнзгий ойлголт нь үгийн өнгөц утгаас гардаг зүйлээс давдаг; үүнийг ямарваа өнгөцхөн үг яриагаар илэрхийлэх боломжгүй. Туршлага руу орсныхоо дараа үнэнийг эрж хайх үед чинь л Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Ариун Сүнсний чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлдэг зүйлс бол хамгийн бодитой, чиний хувьд хамгийн үнэн зүйлс бөгөөд эдгээр нь Библийг хэчнээн шаргуу судлаад ч олж авч чадахгүй зүйл юм. Иймээс өнөөдөр Бурхан биднээс Бурханы үгийг туулахыг шаарддаг. Хэрэв Бурханы үгийг туулахад маань Ариун Сүнс биднийг гэгээрүүлбэл бид Бурханы үгийн талаар бодит ойлголттой болж чадна. Чи Бурханы үгийн шууд утгыг хэчнээн шаргуу судаллаа ч энэ бодит ойлголтод хүрч чадахгүй; энэ нь хүний бодлоор хүрч чадахгүй зүйл бөгөөд хэчнээн хичээлээ ч гэсэн чиний төсөөлж чадахгүй зүйл юм. Иймээс Ариун Сүнсний удирдамж, гэгээрэл, гэрэлтүүлэлтээс хүлээн авсан үнэн л Бурханы тухай бодит ойлголт билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Хоосон сургаалын үг, үнэн хоёрын ялгаа нь үнэндээ юу вэ? Үнэн бол Бурханы үгийн мөн чанарын зүйл бөгөөд Бурханы хүслийг төлөөлдөг. Хоосон сургаалын үг нь өнгөц зүйлийн төрөлд хамаардаг бөгөөд хүний үзэл, төсөөллийг төлөөлдөг. Тэдгээр нь үнэнтэй нийцдэггүй. Үнэний мөн чанартай зүйл нь тун бодитой байдаг бөгөөд зарчимтай, гойд үнэмшилтэй байдаг. Мөн чанартай зүйлийг ойлгомогц хүний зүрх сэтгэл гэгээлэг болж, чөлөөлөгдөн, дүрэм журмын хязгаарлалтад өртөхөө больдог. Нөгөө талаар, хоосон сургаалын үг нь хий хоосон, бодитой бус байдаг. Тэдгээр нь дүрэм журам, тогтсон заншлаас цаашгүй бөгөөд хүмүүсийг хязгаарлан, эрх чөлөөгүй санагдуулахдаа тун амархан байдаг. Түүнчлэн хүн хоосон сургаалын хэчнээн олон үг мэдлээ ч гэсэн амь зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй. Тэдгээр нь хүмүүст зориулсан үндсэн ашиг тусаар багатай байдаг. Иймээс хоосон сургаалын үгийг үнэнтэй огт харьцуулах аргагүй юм. Үнэн нь хүний амь болж чаддаг. Хүн үнэнийг хүлээн зөвшөөрмөгц амь зан чанарт өөрчлөлт гарна. Харин асар их хоосон сургаал ойлгох нь хүнийг биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг, бардам, эрүүл ухаангүй болгож л чаддаг. Хүн үнэнийг өөрийн амь болгосон цагт л хэрэгжүүлэлт нь бодитой болдог. Харин хоосон сургаалын хэчнээн олон үгийг ойлголоо ч гэсэн хүн бодит байдлыг эзэмшихгүй. Тэгээд асуудалтай тулгарах үедээ юуг хэрэгжүүлэхээ мөн л мэдэхгүй. Бурханы төгс болгодог бүх хүн нь үнэнийг эзэмшсэн хүмүүс байдаг бол Бурханы төгс болголтыг туулаагүй бүх хүн нь хоосон сургаалын үгтэй хүмүүс байдаг. Үнэнийг эзэмшсэн хүмүүс Бурханаар ашиглуулахад тохирдог. Тэдний ажил үр жимсээ өгдөг бөгөөд тэд бусдыг Бурханы өмнө авчирч үнэхээр чаддаг. Хоосон сургаалын үгэнд анхаардаг хүмүүсийн ажлаас жинхэнэ үр дүн гардаггүй. Тэд хүмүүсийг бодитой туршлага болон ойлголтын тэжээлээр хангаж чаддаггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж бүр ч чаддаггүй. Иймээс тэд Бурханы дэргэд бусдыг авчирч чаддаггүй. Үнэнийг эзэмшдэг хүн нь үнэнийг эрж хайж байгаа хүмүүсээс зайлсхийдэггүй бөгөөд хүмүүсийн итгэлд тулгардаг бодитой бүх асуудлыг шийдвэрлэж чаддаг. Хоосон сургаалын үгийг онцолдог хүмүүс нь дотроо бодит зүйлээр дулимаг байдаг тул үнэнийг эрж хайдаг хүмүүсээс эмээдэг бөгөөд ярьдаг хоосон сургаал нь бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Иймээс тэд асуудал дэвшүүлэхийг бусдад уриалж зүрхэлдэггүй бөгөөд бодит бэрхшээлийг шийдвэрлэж бүр ч чаддаггүй. Үнэнтэй хүмүүс бодит байдалтай нүүр тулж зүрхэлдэг; хоосон сургаалын үгэнд анхаардаг хүмүүс бодит байдалтай нүүр тулж зүрхэлдэггүй, харин ч үүнээс зайлсхийдэг. Үнэн болон хоосон сургаалын үгийг ялган таних зарчим энэ билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Өмнөх: 12. “Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Дараах: 14. Шашны зан үйлд оролцох гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Шашны пастор, ахлагчдыг үнэхээр Бурхан томилдог эсэх, пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж байгаа эсэх

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх