5. Буудай ба үрийн сүүлийг хэрхэн ялган таних тухай

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Ургац хураах цагт би хадах хүмүүст, ‘Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахын тулд багцалж боо: харин буудайг цуглуулж амбаарт минь хий’ гэж хэлнэ” (Матай 13:30).

“Ургац хураах цаг нь дэлхийн төгсгөл; тариа хураагчид нь тэнгэрэлчүүд. Тиймээс үрийн сүүлийг цуглуулж, галд шатаана. Дэлхийн төгсгөл ч гэсэн ийм байх болно. Хүний Хүү тэнгэрэлчүүдээ илгээх ба тэд саад болдог бүх зүйл болон ёс бусыг хийдэг бүхнийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлнэ; тэгээд тэднийг галтай зууханд хаяна: тэнд уйлаан, шүдээ хавирах явдал байх болно. Тэр үед зөв шударга хүмүүс Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийгүүлэх болно. Чихтэй бүхэн сонсогтун” (Матай 13:39–43).

Холбогдох Бурханы үг:

Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч Миний алдар болоод гэрчлэл чамаас харагддаггүй бол Би чамайг аль эрт таягдан хаячихжээ. Их мэдэгчид бол харин Миний нүдэнд бүр ч том өргөс, гэрт маань тэд Миний замын садаа л байдаг, тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд бөгөөд Би тэднийг аль эртнээс жигшсэн юм. Миний уур хилэн ихэнхдээ гэрчлэлгүй хүмүүс дээр бууж, Миний таяг тэднээс ер холдож байгаагүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Цаг нь ирэх үед тэдний гэсгээлт мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, тэгээд буудайн үр тариаг агуулахад хурааж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс чи одоо Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Та нар Миний ардууд гэж нэрлэгддэг тул Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой; өөрөөр хэлбэл, шалгалтын дунд гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг аргалж, Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй үйл хийвэл тийм хүмүүс бүгд ялгаагүй Миний гэрээс хөөгдөж, зайлуулагдан, өөрсөдтэй нь харьцахыг минь хүлээнэ. Урьд нь Надад үнэнч бус, ачлалгүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил тод шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд ачаанд минь үргэлж анхаарал хандуулж, түүнчлэн үгийг минь мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд хэзээ ч гэсгээлт амсахгүйгээр, Миний удирдамж, гэгээрэл дор амьдрах нь гарцаагүй. Миний ачаанд анхаарал хандуулж чадалгүй, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс—өөрөөр хэлбэл, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зорихын оронд өглөг тусламж хайдаг хүмүүс буюу гуйлгачин шиг энэ амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачаанд анхаарал хандуулна гэж юу гэсэн үг болохыг огт мэдээгүй. Тэд бол хэвийн эрүүл ухаанаар дутмаг хүмүүс юм; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаас” болж зовж байгаа ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй. Надад ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Миний ардуудын дундах хүн бүр, Намайг мэдэх явдлыг идэх, хувцаслах, унтахтай адил хүний хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцэст нь хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай, ингэснээр Намайг мэдэх гэдэг нь эцэстээ хоол идэхтэй адил, дадсан гараар амархан хийдэг зүйл болно. Миний хэлдэг үгийн тухайд бол, нэг бүрийг нь туйлын итгэлтэйгээр авч үзэн, бүрэн өөрийн болгох ёстой; хааш яаш, хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэхээр эрэлхийлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Миний гэрийн хаалгаар шууд шүүрдэж гаргана. Яагаад гэвэл, урьд нь Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон хүн биш, харин шилэгдсэн хэдхэн хүн юм. Зуун хүнээс нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чаддаг бол Би энэ ганцхан хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Олон тооны хүмүүс дангаараа Намайг илтгэж, Намайг амьдран харуулж чадна гэдэг үнэн байх албагүй гэдгийг эндээс харж болно. Миний хүсдэг зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг анхаардаггүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэрд гутамшиг авчирсаар байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсдэггүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “5-р бүлэг”-ээс эш татав

Миний хэлсэнчлэн, Миний удирдлагад саад болохын тулд Сатан Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийг илгээсэн; эдгээр үйлчлэл үзүүлэгч бол үрийн сүүл, гэхдээ буудай нь ууган хөвгүүдийг хэлдэггүй, харин ч ууган хөвгүүд бус хөвгүүд болон ардуудыг бүгдийг нь хэлдэг. “Буудай үргэлж буудай байж, үрийн сүүл үргэлж үрийн сүүл л байх болно”; энэ нь Сатаны хүмүүсийн уг чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэсэн үг билээ. Иймд, товчхондоо тэд Сатан хэвээр үлддэг. Буудай гэдэг нь хөвгүүд болон ардууд юм, учир нь дэлхийн бүтээлээс өмнө Би энэ хүмүүст Өөрийн чанарыг нэмсэн билээ. Би өмнө нь хүний уг чанар өөрчлөгддөггүй гэж хэлсэн учир буудай үргэлж буудай л байх болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “113-р бүлэг”-ээс эш татав

Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь үлэмж их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрэн таягдан хаягдах ажил мөн. Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид арилмагц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өмнөх: 4. Амь олж авсан байх болон амьгүй байх гэж юу вэ?

Дараах: 1. Үнэн гэж юу болох, мөн теологийн мэдлэг нь үнэн мөн эсэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх