1. Бурханд дуулгавартай байх гэж юу болох, Бурханд дуулгавартай байдлын тодорхой илрэл юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Хэрвээ хүмүүс шашны үзлийг орхиж чадах юм бол өнөөдрийн Бурханы үг, ажлыг хэмжихдээ оюун ухаанаа ашиглахгүй, харин шууд дуулгавартай дагана. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч чи урьдын үзэл бодлоо орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Бурхан урьд нь хэрхэн ажиллаж байснаас үл хамааран Бурханы өнөөдрийн ажилд хамгийн чухал байр суурийг өгөх ёстой гэдгийг ойлгож чаддаг бол чи өөрийн үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы мөрийг дагаж чаддаг хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг задлан шинжилж, нягтлан үздэггүй; яг л Бурхан өмнөх ажлаа мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо бол одоо, өнгөрсөн бол өнгөрсөн бөгөөд өнөөдөр Бурхан урьд нь хийсэн зүйлээ хойш тавьсан болохоор чи энэ талаар бодох ёсгүй. Тийм хүн л Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрмөсөн орхисон хүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Тэгвэл Бурхан, Түүний бие махбодтой болсон бие болон үнэн гэх энэ гурван зүйлд хүмүүс хэрхэн хандвал зохих вэ? Сонсож, дуулгавартай дагаж чаддаг байх. Үүн шиг энгийн зүйл үгүй. Сонссоныхоо дараа зүрх сэтгэлдээ хүлээн авах ёстой. Хэрэв ямар нэг зүйлийг хүлээн авч чадахгүй байвал бүрэн дүүрэн хүлээн авах хүртлээ эрж хайх хэрэгтэй, дараа нь хүлээн авсан даруйдаа дуулгавартай дагах ёстой. Дуулгавартай дагана гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрэгжүүлнэ гэсэн үг. Юмыг сонсоод л бүү хая; гаднаа чи тэдгээрийг хийхээр амлаж, тэмдэглэж, бичиж авч, чихээрээ сонсдог, гэвч тэдгээр нь зүрх сэтгэлд чинь ороогүй байдаг, тэгээд үйлдэл хийх мөч ирэхэд чи юу хүссэнээ хийж, тэмдэглэж авсан зүйлдээ ач холбогдол өгөлгүй, бодлынхоо мухарт мартдаг. Энэ бол дуулгавартай дагаж байгаа хэрэг биш. Жинхэнэ дуулгавартай байдал гэдэг бол зүрх сэтгэлээрээ сонсож, ойлгоно гэсэн үг, чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрнө, ажил хэрэг, тушаал, заавал биелүүлэх хариуцлага мэт хүлээн авна гэсэн үг. Энэ бол юмыг зөвхөн зүрх сэтгэлдээ хүлээн авах явдал биш; үүнийгээ бодит үйлдэл болгох ёстой. Чиний явж байгаа зам, зорьж байгаа зорилго, чиглэл бол чиний Бурханаас сонссон шаардлагууд юм; чиний гараараа хийж, зүрхээрээ хүсэж, оюун санаагаараа боддог зүйл, төлдөг төлөөс Бурханы чамаас хүсдэг зүйлийн төлөө байдаг. Үүнийг “хэрэгжүүлэлт” гэнэ. Дуулгавартай байдал нь цаанаа ямар утгатай вэ? Гүйцэлдүүлэх, хэрэгжүүлэх, юмыг бодит байдал болгох. Бурханы хэлж, хүссэн зүйлийг чи цаасан дээр буулгаж, бичиж тэмдэглэж авдаг хэдий ч энэ нь чиний зүрх сэтгэлд ордоггүй, тэгээд үйлдэл хийх цаг ирэхэд чи хүссэнээ л хийдэг. Гаднаа чи хийсэн юм шиг харагддаг ч өөрийн зарчмын дагуу хийсэн байдаг. Энэ бол сонсож, дуулгавартай дагаж байгаа хэрэг биш, энэ бол үнэнийг басамжилж, зарчмыг илтэд зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг умартаж байгаа хэрэг. Энэ бол тэрсэлж буй хэрэг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагасан тухай (II)”-оос эш татав

Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санаа зорилгын учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Абрахамд хүү өгнө гэж Бурхан Хуулийн эрин үед хэлсэн. Абрахам хариуд нь юу гэсэн бэ? Тэр юу ч хэлээгүй—Бурханы хэлсэн зүйл биелнэ гэдэгт итгэж байсан. Абрахамын хандлага ийм байв. Тэр ямар нэгэн байдлаар шүүсэн үү? Тэр тохуурхсан уу? Тэр ямар нэгэн сэжиг бүхий зүйл хийсэн үү? (Үгүй.) Үүнийг дуулгавартай байдал гэдэг; үүнийг л байрандаа тууштай зогсож, үүргээ тууштай биелүүлэх гэж хэлдэг. Эхнэр Сарагийнх нь тухайд Абрахамаас ялгаатай байсан бус уу? Бурханд хандах түүний хандлага ямар байсан бэ? Тэр эргэлзэж, тохуурхаж, үл итгэж байсан—тэр шүүж, ялихгүй заль гаргаж, зарц эмэгтэйгээ Абрахамд татвар эм болгон өгсөн нь эцэстээ маш олон утгагүй явдлыг бий болгосон. Энэ нь хүний хүслээс гарсан. Сара байрандаа тууштай зогсоогүй бөгөөд Бурханд эргэлзэж, Түүнд үл итгэж эхэлсэн. Түүний үл итгэх болсон шалтгаан нь юу байв? Үүнд хэд хэдэн шалтгаан, нөхцөл байсны нэг нь тэр үед Абрахам нэлээд хөгшин байсан, нөгөө нь Сара өөрөө ч бас нэлээд хөгшин болсон байсан бөгөөд хүүхэд тээж чадахааргүй байсан юм. Эдгээр нь нийлээд Бурханы хэлсэн зүйл бол боломжгүй—хүүхдүүдээр тоглосон заль байсан гэж итгэхэд хүргэжээ. Тэр Бурханы хэлсэн зүйлийг үнэн гэж хүлээн авч итгээгүй, харин худал үг эсвэл тохуурхал гэж хүлээж авчээ. Энэ зөв хандлага уу? Бурханы үгийг хууран мэхлэгчийн худал үг гэж хүлээж авах—хүн бүтээлийн Эзэнд хандах ёстой хандлага энэ мөн үү? (Үгүй.) Тэгэхээр тэр Бурханы үгийг тохуурхал гэж, хууран мэхлэгчийн худал үг агаад үнэн биш гэж хүлээж авсан учраас, Бурханы хэлсэн зүйл буюу Түүний хийх гэж байгаа зүйлд итгээгүй учраас хэд хэдэн үр дагавар урган гарсан нь бүгд хүний хүслээс, Сарагийн үл итгэлээс гарсан. Мөн чанартаа тэр “Бурхан үүнийг хийж чадах уу? Хэрэв Бурхан чадахгүй бол Түүний эдгээр үгийг биелүүлэхэд тус болох арга хэмжээг би авах ёстой” гэж хэлж байсан. Тэрээр дотроо үл ойлгож, шүүж, таамаглаж, эргэлзэж, тэр бүгд нь нийлээд завхарсан зан чанартай хүн Бурханд тэрсэлсэн үйлдэл гаргахад нөлөөлсөн. Абрахам ийм зүйл хийгээгүй болохоор түүнд энэ ерөөлийг хайрласан. Өөрийг нь хүндэлдэг Абрахамын зүрх сэтгэл, үнэнч байдал, хандлагыг Бурхан харсан бөгөөд Бурхан түүнд хүү заяаж, ингэснээр тэр олон үндэстний эцэг болох байв. Үүнийг Абрахамд амласан бөгөөд Тэр Сарад ингэж онцгойлон хандсан. Тиймээс дуулгавартай байдал бол маш чухал. Дуулгавартай байдал дотор эргэлзэх явдал байдаг уу? Хэрэв байдаг бол үүнийг жинхэнэ дуулгавартай байдал гэж тооцох уу? Хэрэв дотор нь задлан шинжилж, шүүх явдал байдаг бол үүнийг тооцох уу? (Үгүй.) Тэр ч байтугай, хүн алдаа олох гэж оролдоод байвал үүнийг тооцох уу? Тэгвэл дуулгавартай байдлын дотор жинхэнэ гэдгийг нь баталдаг юу илэрч, харагддаг вэ—зан авир нь ямар байдаг вэ? (Итгэл.) Жинхэнэ итгэл гэдэг нэг зүйл. Бурхан юу хэлж, хийдгийг хүн зөв ойлгож, Бурханы хийдэг бүхэн зөв агаад үнэн гэдгийг бататгах ёстой; үүнд эргэлзэх хэрэггүй, бас бусдаас энэ талаар асуух ч хэрэггүй, зүрх сэтгэлдээ үүнийг дэнсэлж, эргэцүүлж, задлан шинжлэх хэрэггүй. Энэ бол дуулгавартай байдлын нэг тал юм. Бурханы хийдэг юм болгон зөв гэдэгт итгэ. Хүн ямар нэгэн зүйл хийхэд үүнийг ямар хүн хийсэн, түүний удам судар, ёс жудгийг бид харж магадгүй. Ийм зүйлийг задлан шинжлэх шаардлагатай. Нөгөө талаар, Бурханаас ямар нэг зүйл ирж, Тэр ямар нэг зүйл хийвэл бид даруй амаа хамхиад, эргэлзэж, тээнэгэлзэлгүй тэр чигээр нь хүлээн авах ёстой. Тэгээд дараа нь юу хийх вэ? Хүмүүсийн сайн ойлгодоггүй зарим нэг үнэн энд байдаг бөгөөд тэд Бурханаас хол байдаг. Хэдийгээр тэд үүнийг Бурхан хийсэн гэдэгт итгэж, захирагдаж, таньж чаддаг боловч энэхүү бодит баримтыг таньж байгаа нь зарим талаар хоосон сургаалын шинжтэйн дээр зүрх сэтгэл нь үймэрсэн байдаг. Тийм үед хүн “Үүнд ямар үнэн байна вэ? Миний бодолд алдаа нь хаана байна вэ? Би яаж байгаад Бурханаас холдчихов оо? Миний үзэл бодлоос аль нь Бурханы хэлдэгтэй зөрчилдөж байна вэ?” хэмээн асууж эрж хайх ёстой. Ийм хариултыг эрж хайж чаддаг байх нь дуулгавартай байдлаар хандаж, дуулгавартай байдлыг хэрэгжүүлж буй хэрэг билээ. Өөрсдийгөө дуулгавартай гэж хэлдэг боловч хожим ямар нэг зүйл тохиолдоход “Бурхан юу хийдгийг хэн мэдэх вэ? Бүтээгдсэн зүйлс болох бид хөндлөнгөөс оролцож болохгүй. Бурхан хүссэнээ хийг!” гэж хэлдэг хүмүүс байдаг. Энэ дуулгавартай байдал мөн үү? Энэ ямар гээч хандлага вэ? Энэ бол хариуцлага хүлээхээс дургүйцэж байгаа хэрэг; энэ бол Бурханы хийдэг зүйлд санаа тавихгүй байгаа хэрэг; энэ бол хүйтэн хайхрамжгүй байдал. Абрахам хэдэн зарчмыг мөрдсөн учраас дуулгавартай байж чадсан бөгөөд итгэлдээ тэр Бурханы хэлдэг зүйл эргэлзээгүй хийгдэнэ, биелнэ гэж шийдсэн байв. Тиймээс ч түүнд асуулт байгаагүй, тэр ямар нэг дүгнэлт хийгээгүй, бас ямар нэг шалихгүй заль мэх ч гаргаагүй. Тэр ингэж авирласан.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр итгэхээргүй зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч чухамхүү энэ үл нийцэх болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Абрахам тэр зуур өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадахад, Исаакийг өргөл болгоход, зөвхөн тэр үед л Бурхан хүн төрөлхтөнд буюу Өөрийн сонгосон Абрахамд итгэх, сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Өөрийнх нь сонгосон энэ хүн Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй чухал удирдагч юм гэдэгт Бурхан итгэжээ. Хэдийгээр энэ нь зөвхөн шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүнийг гэх хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг тахилд өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагт нь зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтад тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан хийхээр зорьсон зүйлийнхээ үр дүнг аль хэдийн харчихсан байв. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг харсан. Яг л энэ “болзолгүй” байдлыг Бурхан хүсэж байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Өмнөх: 3. Хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлдаг болж болох вэ?

Дараах: 2. Хүн Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхийн үндэс юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Амь олж авсан байх болон амьгүй байх гэж юу вэ?

Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү? Энэ бол эрин үеүдийн туршид итгэгчид бидний маргалдсаар ирсэн асуулт гэж хэлж болох юм. Энэ асуудалд зөрчилдөөн угаасаа байгаа гэдгийг хүмүүс мэдэрдэг боловч үүнийг яаж тайлбарлахаа мэддэггүй. Эзэн Есүс бол Бурхан, гэхдээ бас Бурханы Хүү, иймээс Эцэг Бурхан гэж бас байгаа юу?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх