Асуулт 39: Сүүлийн хоёр мянган жилийн туршид, Бурхан бол Гурвал гэж бүхий л шашны ертөнц итгэсэн бөгөөд Гурвал нь Христийн шашны бүхий л сургаалын сонгодог онол байсаар ирсэн. Тэгвэл Гурвалын тайлбар үнэхээр баттай юу? Гурвал үнэхээр оршин тогтнодог уу? Гурвал бол шашны ертөнцийн хамгийн том гажууд онол гэж та нар яагаад хэлдэг вэ?

Хариулт:

Та нар, Библид тэмдэглэгдсэн зүйлд үндэслэн Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү гэснийг баталдаг, тэгээд Эзэн Есүс Эцэг Бурханд залбирч байгааг харах үед, Эзэн Есүс Бурхан хоёр Эцэг-Хүүгийн харилцаатай гэдгийг та нар улам илүү баталдаг. Үүний зэрэгцээ Ариун Сүнсний гэрчлэл болон элч нарын гэрчлэл, тодорхойлолтыг хараад, Бурхан бол Гурвал гэдэгт та нар бат итгэдэг. Бурхан золин авралын ажлыг хийхээр бие махбодтой болсон учраас, түүнчлэн бие махбодтой болохын үнэнийг хүн төрөлхтөн ойлгож чадаагүйгээс үүдсэн буруу ойлголтоос болж л тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн цор ганц жинхэнэ Бурхан бол Гурвал юм гэдэгт шашны ертөнц хоёр мянган жилийн турш бат итгэж ирсэн. Гурвалын тайлбар яг таг таарахгүй байгааг олон хүн мэдэрдэг боловч, бие махбодтой болохын үнэнийг мэддэггүй учраас тэд Бурханыг албаар ингэж хязгаарласан. Хэрвээ Төгс Хүчит Бурхан ирж, бие махбодтой болохын нууцыг илчлэн, дэлхийг бүтээснээс хойших шашны ертөнцийн энэхүү хамгийн том тэрс үзлийг задалж илчлээгүй бол Гурвалын тайлбар дахь алдааг хэн ч танин мэдэж чадахгүй байсан юм. Үнэн хэрэгтээ, дэлхийг бүтээснээс хойш Бурхан Өөрийгөө Гурвал гэж хэзээ ч хэлээгүй, бие махбодтой болсон Эзэн Есүс ч тэгж хэлээгүй, Бурхан бол Гурвал гэж Ариун Сүнс бас хэзээ ч гэрчлээгүй—энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Бие махбодтой болсон Эзэн Есүс ирсний дараа хүмүүсийн дунд бие махбодтой болохын үнэний талаарх ойлголт дутмагаас болж Бурханы тухай алдаатай ойлголт гарах үед Гурвалын тайлбар үүссэн юм. Олон хүн Библи дотроос Эзэн Есүс бол хайртай Хүү болохыг Ариун Сүнс гэрчилж байгааг харж, Түүнийг Эцэг Бурханд залбирч байгааг хардаг тул Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван үнэн бие байсан шиг гэх Бурханы талаарх үзэл, төсөөлөл үүссэн. Иймээс олон хүн аль Бурханд залбирах ёстойгоо мэддэггүй, мөн аль Бурхан нь бүх зүйлийг захирч, бүх зүйлийг шийддэгийг ч мэддэггүй. Зарим хүнд нэг Бурханд залбирах нь зохисгүй санагддаг учраас нөгөө хоёрыг нь бас нэмэхийг үсдэг; зарим нь зөвхөн Эзэн Есүст залбираад сэтгэл нь амардаггүй тул Ехова Бурханыг ч бас оролцуулах ёстой болдог. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлж, зүрх сэтгэлийг нь үймээнд автуулдаг. үнэндээ тухайн үед шавь нар нь Эзэн Есүсээс Эцэг Бурхан гэж юу болохыг асуусан бөгөөд Эзэн Есүс ийнхүү тодорхой хариулсан:“Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү …? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү?” (Иохан 14:9-10). “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30). Эцэг, Хүү хоёр бол нэг ба нэгэн Бурхан юм—энэ бол ямар ч алдаагүй, туйлын үнэн.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь,“Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн ‘Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.’ Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд бас гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу, эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй”(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

“Гэсэн ч зарим хүмүүс одоо хүртэл: ‘Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болох болно’ хэмээн хэлдэг. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй Тэд хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгоно гэж хэлэх үед энэ нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлэх явдал биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш бөгөөд материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүмүүсийн үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, мөн Ариун Сүнс бас нэг Сүнс, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нь нэг болохгүй гэж үү? Энэ бол гарцаагүй эндүү ташаа тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш гэж үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү?”(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

“Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйлийг Эцэг бүтээсэн үү, Хүү бүтээсэн үү, эсвэл Ариун Сүнс бүтээсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс, Хүү юу, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн бай, Тэрээр тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү хэллэг огт байдаггүй. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс гэж хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Энэ нь Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол Түүний ажил Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах байсан уу?”(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

“Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм тэрс үзэл ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол эрүүл ухаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд тэрс үзэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзэл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд агуу цуутай ‘мэргэжилтний сургаалд’ чинь итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш!”(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

“Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажлыг гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бие хийж чадахгүй байх байсан юм. Түүний Сүнсийг Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Захирагч билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Тэр хэдэн зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил[а]нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнснй шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа биес оршдоггүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх хэллэг бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!”(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

Гурвалын тухай энэхүү тэрс үзлийг Төгс Хүчит Бурханы үг маш нэвт шувт, тодорхой задалж илчилдэг: Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан юм, Бурхан бол Ариун Сүнс бөгөөд цорын ганц л Ариун Сүнс байдаг, иймээс цорын ганц л Бурхан байдаг. Бурхан бол Ариун Сүнс, харин Ариун Сүнс бол Бурхан юм; энэ бол ердөө өөр өөр маягаар хэлж байгаа явдал. Бурхан бие махбодтой болсон гэдэг нь Ариун Сүнс махбод болсон явдал бөгөөд Түүний махбодын мөн чанар нь Ариун Сүнс хэвээр байдаг. Залбирахдаа бид Түүнийг юу гэж ч дуудлаа гэсэн Бурхан, Ариун Сүнс, бие махбодтой болсон Бурхан гурав нь бүгдээрээ нэг Бурхан, нэг Сүнс юм. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн, “Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бол бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй!” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас). Ариун Сүнс гэх ганц л Бурхан байдгийг бид бүгд сайн мэднэ. Ариун Сүнс махбодоор хувцаслаж, хүн болоход бид яагаад Бурханыг танихаа больдог юм бэ? Мөн бид Бурханыг гурав болгон хуваагаад, дараа нь нэг болгон эргэн нийлүүлж, Бурханыг Гурвал хэмээн тодорхойлдог. Энэ бол үнэхээр утгагүй хэрэг! Хүмүүс бид сүнслэг асуудлыг үнэхээр ойлгодоггүй гэдгийг үүнээс харж болно. Үнэн хэрэгтээ бид энэ тухай юу ч гэж хэллээ гэсэн, Гурвал гэдэг нь дотроо зөрчилддөг; үүнийг сонсох бүрд бидэнд арай л таарахгүй гэх, жаахан эвгүй мэдрэмж төрдөг. Цорын ганц Бурхан байдгийг зүрх сэтгэлдээ бид тодорхой мэддэг, тэгвэл энэ Бурхан үнэхээр Гурвал байж болох уу? Гурвалын тайлбарыг ашиглаж Бурханыг тодорхойлох нь зөв үү? Энэ нь Бурханы талаарх жинхэнэ ойлголт мөн үү? Гурвалын тайлбар хэчнээн учир утгагүй болох нь, мөн энэ нь шашны ертөнцийн хамгийн агуу тэрс үзэл гарцаагүй мөн гэдэг нь Төгс Хүчит Бурханы задлан илчилж, ялган салгаж байгаагаар дамжуулан бид бүгд тодорхой харж чадна. Нэг Бурханыг гурвал гэж хэлэх нь Түүнийг ердөө хэсэгчлэн хувааж байгаа хэрэг бус уу? Нэг Бурхан, нэг Сүнсийг гурван хэсэгтэй гэж муйхарлан зүтгэх нь Бурханыг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Бурханыг хамгийн их зовоодог зүйл болох шашны ертөнцийн хамгийн утгагүй тэрс үзлийг илчилж, задлан, Ариун Сүнс хэмээх ганц л Бурхан байдаг гэдгийг, мөн Ариун Сүнс бол бүтээлийн Эзэн болох цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг бүх хүн төрөлхтөнд тодорхой болгож, ойлгуулахын тулд эцсийн өдрүүдэд дахин махбод болох хүртлээ хоёр мянган жилийн турш хүн төрөлхтнийг тэвчиж ирсэн юм. Хэдийгээр Бурхан махбод болдог ч, нэг Бурхан хэвээрээ байдаг. Тэрээр яасан ч хоёр Бурхан юм уу, хоёр Сүнсэнд хувирч чадахгүй бөгөөд энэ бүгд Ариун Сүнсний ажил юм. Эзэн Есүс нь махбод өмссөн Ехова Бурхан байсан; Эзэн Есүс бол Ехова Бурханы илрэл байсан. Учир нь Түүний махбодын мөн чанар бол Ариун Сүнс бөгөөд Ариун Сүнс бол Ехова Бурхан юм, иймээс Тэд нэг Бурхан биш гэж үү? Хүн болохын хувьд хэрвээ бид ийм энгийн баримтыг хэзээ ч тодорхой харж чадахгүй бол сүнслэг асуудлын талаар ямар ч ойлголтгүй гэсэн үг биш гэж үү? Эзэн Есүс: “Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ?” (Иохан 14:9) гэж хэлсэнд гайхах зүйлгүй. Завхарсан хүмүүс бид Бурханыг амархан мэдэж үнэхээр чадахгүй нь тодорхой, мөн бие махбодтой болох үнэний нууцыг Бурхан Өөрөө илчлээгүй бол хэн ч үүнийг ойлгож чадахгүй байсан юм. Эзэн Есүс үг хэлж, ажиллахын тулд хүнд биечлэн илэрч, түүнчлэн энэ нь Библид тэмдэглэгдсэн. Хоёр мянган жилийн турш Эзэн Есүсийг хэн ч үнэхээр мэдээгүй, бие махбодтой болохын үнэнийг бүр ч ойлгоогүй. Тэд үнэхээр ойлгосон бол Бурханыг Гурвал хэмээн тодорхойлохгүй байсан. Бид үзэлдээ Ехова Бурханыг тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг захирдаг Бурхан гэж, Эзэн Есүсийг бүх ариун хүний Эзэн, Христ, Аврагч гэж, харин Ариун Сүнсийг ажиллаж байгаа Бурхан гэж итгэн, улмаар Гурвалд ажлын тодорхой хуваарилалт гаргаж өгдөг. Гурвалыг бүрдүүлдэг гурав нь дор бүрнээ өөрсдийн гэсэн хариуцах хүрээтэй байдаг—Нэг нь тэнгэрийг хариуцаж, Нөгөө нь газрыг хариуцан, бас нэг нь хүний дотор ажиллаж байгаа Ариун Сүнсийг хариуцдаг. Хэрвээ Бид Бурханы хөдөлмөрийг энэ маягаар хуваавал Бурханы төгс хүчин болон Түүний бүх мэргэн ухааныг бүрэн няцааж байгаа хэрэг биш үү? Бурхан бол бүхнийг багтаагч Бурхан; Тэр бол бүхнийг чадагч юм. Хэрвээ бид Бурхан бол төгс хүчит, хаа сайгүй байдаг, бүхнийг чадагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм бол яагаад Бурханыг гурав хуваадаг юм бэ? Бид Бурханыг гурав хуваах нь Бурханы төгс хүч болон бүхнийг хамрагч цанарыг ойлгодоггүйг маань харуулдаг. Бид Бурхан эдгээр зүйлийг хийх чадваргүй гэж бодон, Түүний төгс хүчийг хүлээн зөвшөөрдөггүй тул Бурхан ийм маягаар ажиллах нь л зүй зохистой хэмээн Түүнийг ийнхүү гурав хуваадаг—энэ бол тэр чигтээ хүний үзэл, төсөөлөлд суурилсан хуваалт юм. Бурхан бол нэгэн Бурхан гэдэг нь тодорхой, бид Бурханыг гурван хэсэгт хуваахаар зүтгэх нь Бурханыг хүндэлдэг хүн мөн үү? Ийм төрлийн хүнд сүсэг гэж бий юу? Ийм үйлдэл тун биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн зүйл биш үү? Бурханыг энэ маягаар хувааж, тодорхойлох нь үнэндээ Түүнийг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг бус уу? Завхарсан хүн төрөлхтөн Бурханыг Гурвал хэмээн тодорхойлох нь Түүнийг хамгийн их зовоодог зүйл гэдгийг Гурвалын тайлбарын талаарх Төгс Хүчит Бурханы задлан шинжилгээ,илчлэлээс бид харж болно. Энэ нь Бурханыг гурав болгон хувааж, дараа нь эргүүлэн нэг болгож байгаатай адил. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан, тэгэхээр Бурханыг ийм маягаар хуваахыг хүн төрөлхтөнд яахан зөвшөөрч болох юм бэ? Иймээс “Гурвал оршин байдаг уу?” гэх Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй!” “Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү хэллэг хэзээ ч байж бологүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг тэрс үзэл бөгөөд оршин байдаггүй!” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос). Бурхан ийнхүү Гурвалын тэрс үзлийг бүхий л орчлон ертөнцөд нээлттэйгээр задлан илчилж, ил болгож байна. Хэрэв бид Бурханы үгийг хараад ойлгож чадахгүй, үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байвал Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд Бурханд яллагдан, таягдуулахаас өөр аргагүй.

Кино зохиолын асуулт хариулт аас

Гурвал гэх нэр томьёо хэний амнаас гарсан бэ? Үүнийг Ариун Сүнс гэрчилсэн үү, эсвэл Эзэн Есүс Өөрөө хэлсэн үү? Эсвэл завхарсан хүн төрөлхтөн ийнхүү дүгнэсэн үү? Нэгдүгээрт, Бурхан ингэж хэлээгүй; хоёрдугаарт, Ариун Сүнс ийм илчлэл хийгээгүй; гуравдугаарт, ямар ч элч ингэж хэлээгүй. Иймээс энэхүү илэрхийлэл нь Бурханы үг биш, харин хүмүүсийн амнаас гардаг бөгөөд завхарсан хүн төрөлхтөн ингэж дүгнэдэг. Цорын ганц Бурхан байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан бие махбодтой болох үедээ бурханлаг мөн чанартай байдаг. Тэрээр махбод дахь ажлаа гүйцэлдүүлэн, сүнсний ертөнцөд эргэн очих үедээ Бурханы анхдагч ялгамж чанартай байх болно. Бурханы анхдагч ялгамж чанар бол Сүнс юм; бие махбодтой болсон Бурхан бол махбод дахь Сүнсний биежилт байхад Түүний мөн чанар нь Сүнс хэвээр байдаг. Иймээс цорын ганц Бурхан бий. Бурхан бол Сүнс юм. Тэрээр ихэнх үед хүмүүсийн дундах ажлаа Сүнс байдлаар явуулдаг. Бие махбодтой болсон Бурхан болж ажиллах шаардлагатай үедээ л Тэрээр бие махбодтой болдог боловч зуурдхан хугацаанд л ингэдэг. Тэрээр хоёр удаа бие махбодтой болох замаар ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа дахин бие махбодтой болохгүй; улмаар Бурхан үүрд Сүнс байх болно. Иймээс ямартай ч цорын ганц Бурхан байдаг. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэх Гурвал нь ердөөсөө огт оршдоггүй бөгөөд энэ тайлбар үндэслэлгүй юм. Бурхан Өөрийгөө Гурвал гэж хэзээ ч хэлээгүй; Ехова Бурхан Хуучин Гэрээнд ингэж хэлээгүй, бие махбодтой болсон Бурхан болох Эзэн Есүс Шинэ Гэрээнд ингэж хэлээгүй, мөн Ариун Сүнс удаах ажилдаа ингэж хэлээгүй билээ. Иймээс ингэж хэлэх нь бүрэн үндэслэлгүй юм. Эзэн Есүс үүнийг хэрхэн илэрхийлсэн бэ? “Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Матай 28:19). Хүмүүс баптисм хийж байхдаа Эцэгийн нэр болон Ариун Сүнсний нэрийг дуудаж, мөн Хүүгийн нэрийг дуудаж болох ч энэ нь Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрийг хамтад нь холбож байгаа хэрэг огт биш бөгөөд ийм утгатай биш юм. Шашны хүмүүс энэхүү үгийг томьёо болгох нь буруу билээ. Тухайн үед олон хүн Эзэн Есүсийн ялгамж чанарын талаар бат итгэлгүй байсан учраас Эцэгийн нэрийг дуудахыг Эзэн Есүс тэдэнд зөвшөөрсөн юм. Гэвч үнэндээ хүмүүс Есүс бол Эзэн, бие махбодтой болсон Бурхан гэдэгт бат итгэлтэй байсан бол шууд Эзэн Есүсийн нэрийн дуудахад л хангалттай байв. Харин Эцэгийн нэрийг дуудах хэрэггүй байсан бөгөөд Ариун Сүнсний нэрийг дуудах бүр ч хэрэгцээгүй байлаа. Иймээс Бурхан тухайн үед тийм үг хэлсэн нь шалтгаантай юм, учир нь олон хүн Эзэн Есүсийг таньж, хүлээн зөвшөөрөөгүй байсан билээ. Иймд Тэрээр хүмүүст илүү ойлгогдож, зөвшөөрөгдөхүйц ийм үгийг хэлсэн юм. Гэвч шашны хүмүүс Эзэн Есүсийн үгийг томьёо хэмээн авч үзэж, Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурван нэрийг дуудах үедээ эцсийн эцэст яг хэний нэрийг дуудаж байна вэ? Тэд үүнийг буруугаар ойлгосон; нэг нэр буюу Эзэн Есүсийн нэрийг дуудахад хангалттай. Эзэн Есүс бол Эцэг. Эзэн Есүс нэгэнтээ, “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30) гэсэн. Эцэг, Хүү нь анхнаасаа нэг юм. Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх нэрсийг дууддаг хэн боловч сүнсийг ойлгодоггүй бөгөөд Эзэн Есүсийн үгийг буруугаар ойлгожээ; ингэж тайлбарлах нь зөв үү, буруу юу? Энэ яг зөв. Завхарсан хүн төрөлхтөн яагаад Бурханы үгийг ойлгодоггүй хэрнээ Эзэн Есүсийн үгийг алдаа мадагтай ойлгож, Бурханыг энэ гурван хэсэгт хуваадаг юм бэ? Учир нь хүнд үнэнийг ойлгох чадвар байдаггүй. Иймээс бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд үг хэлэх үед зарим нэг бэрхшээл гарчээ. Бурхан тэдэнд, Эцэгийн нэрийг дуудаж болно, мөн Хүүгийн нэрийг дуудаж болно, Эзэн Есүсийг бие махбодтой болсон Бурхан хэмээн хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс Хүүгийн нэрийг дуудаж болно, харин хүлээн зөвшөөрч үнэхээр чаддаггүй хүмүүс Ариун Сүнсний нэрийг дуудаж болно гэж хэлсэн юм. Бид эндээс хүнд хандах Бурханы өршөөнгүй байдлыг харж болох бөгөөд хүний сул дорой, мэдлэггүй байдлыг Эзэн Есүс харгалзан үзсэн гэдгийг мөн ялган таньж болох юм. Иймээс, энэ асуудлын тухайд Бурхан нарийвчлаагүй бөгөөд Бурханы утга санааг бид ойлгох ёстой.

Дээрхийн нөхөрлөлөөс

Тайлбар:

а. Эх бичвэрт “ажил” гэдэг үг байдаггүй.

Өмнөх: Асуулт 38: Сүүлийн жилүүдэд шашны ертөнц дэх янз бүрийн урсгал улам бүр эзгүйрсэн; хүмүүс өөрсдөд нь нэгэнтээ байсан итгэл, хайраа алдаж, улам илүү сөрөг, сул дорой болсон. Сүнс хатаж байгааг, бидэнд номлох зүйл юу ч үлдээгүйг, мөн бүгдээрээ Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ бид ч бас бүгд мэдэрсэн. Бид ингэж асуумаар байна, яагаад шашны бүх ертөнц маш эзгүй болсон бэ? Бурхан үнэхээр үүнийг жигшдэг үү; үүнийг Бурхан үнэхээр хаячихсан уу? Илчлэлийн номон дахь шашны ертөнцийг хараасан Бурханы үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Дараах: Асуулт 40: Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг, гэсэн ч Тэр шашны ертөнц болон Хятадын Коммунист засгийн газрын аль алиных нь ширүүн эсэргүүцэл, харгис дарангуйллыг туулдаг. Христийг яллаж, доромжилж, баривчилж, үгүй хийхийн тулд ХХКН-ын засгийн газар бүх хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчнээ хүртэл дайчилдаг. Эзэн Есүсийг төрөх үед “Израилийн Хаан” төрсөн гэдгийг Херод Хаан сонссон бөгөөд Бетлехемд байсан, хоёроос доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөсөн; тэрээр Христийг амьд үлдээсний оронд арван мянган нярайг хилсээр хөнөөхийг илүүд үзэж байв. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болсон, тэгвэл шашны ертөнц болон бурхангүй үзэлтэй Хятадын засгийн газар яагаад Бурханы илрэлт болон ажлыг улайран яллаж, доромжилдог юм бэ? Христийг загалмайд цовдлохын тулд тэд яагаад бүх улс орны хүчийг тарамдаж, хичээл чармайлтаа үл хайрладаг юм бэ? Яагаад хүн төрөлхтөн ийм ёрын муу байдаг юм бэ? Яагаад тэд Бурханыг ингэж үзэн ядаж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьдаг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх