34. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүн бүр үнэхээр гамшигт унах уу?

Холбогдолтой Бурханы үг:

Миний шүүлт бүрэн илчлэгдэж, өөр өөр хүмүүс рүү чиглэдэг бөгөөд тэд бүгд өөрсдийн зүй зохистой байр суурийг авах ёстой. Аль дүрмийг зөрчсөнөөс шалтгаалан, Би тухайн дүрмийн дагуу тэднийг шийдвэрлэж, шүүнэ. Энэ нэрэнд байхгүй, эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн тухайд бол, ганцхан л дүрэм бий: Намайг эсэргүүцдэг хэний ч сүнс, сэтгэл, биеийг Би даруйхан авч, Үхэгсдийн орон руу хаяна; Намайг эсэргүүцдэггүй хүмүүсийн хувьд бол, Би хоёр дахь шүүлтийг явуулахаасаа өмнө тэдний төлөвшихийг хүлээнэ. Миний үг тов тодорхой тайлбарладаг бөгөөд юуг ч нуудаггүй. Та нар цаг үргэлжид тэдгээрийг оюун санаандаа тээж чаддаг байхыг л Би хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Жаран долоодугаар бүлэг”-ээс

Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодод эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилалд хамаардаг. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Энэхүү дорой хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт хүн итгэхэд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний таамаглалаас ихэнхдээ хол давдаг ба хүний оюун ухаан хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой л төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ үүнээс хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чаддаг юм бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чаддаг бол чи яагаад тэгж чаддаггүй юм бэ? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Тэрээр гагцхүү чиний оруулсан “хувь нэмрээс” болж шүүлтийн ажлыг дахин давтахгүй ба ийм сайхан боломжийг алдвал чи харуусалд автах болно. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх Израильчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд гэгчийн хувхай мөчир[а] юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч тэр чамд өршөөл үзүүлэлгүй, хэдэн арван мянган жил галт нууранд шатаахаар хаях болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Яагаад шашны нийгэмлэгийн ихэнх хүн Бурханы өмнө хүргэгдээгүй юм бэ? Яагаад тэд тэнгэрийн хаанчлалд ороход тэнцдэггүй юм бэ? Учир нь тэд Бурханд итгэдэг боловч Түүнийг дуулгавартай дагахын оронд эсэргүүцдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг Түүнийг эсэргүүцсэнтэй адилхан бус уу? Бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх нь Бурханыг эсэргүүцэхтэй дүйцэх бус уу? Бие махбодтой болсон Бурханыг шүүн, яллах нь мөн Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг бус уу? Шашны нийгэмлэг Бурханыг эсэргүүцдэг учраас шийтгүүлэхээр хөсөр хаягдсан юм. Библид, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй …” (Еврей 10:26) хэмээн бичсэн байдаг. Үнэн замыг мэддэг атлаа зоргоороо нүгэл үйлдсээр байх гэж юуг хэлдэг вэ? Завхралын өдөр тутмын илэрхийллийг хэлдэг үү? Энэ нь гол төлөв эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байхыг хэлдэг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы илэрхийлдэг зүйл нь үнэн гэдгийг тодорхой ойлгодог атлаа Түүнийг ялласаар байдаг бол тэр хүний үйл нь ирсэн хэрэг юм. Үнэнийг илэрхийлдэг Христийг яллах нь эерэг үр дүнтэй байж чадах уу? Ийм үйлдэл бол өөрийгөө мөхөлд хүргэн, өөртөө сүйрэл авчирч байгаа явдал! Бурханд итгэдэг боловч Түүнийг дуулгавартай дагалгүй, эсэргүүцдэг хүмүүсийн үр дүн юу вэ? Сүйрэл. Бурхан ийм хүмүүсийг яаж сүйрүүлдэг вэ? “Би шатаалтыг авчирна, уур хилэнг авчирна, бүх төрлийн гай гамшгийг авчирна.” хэмээн Бурхан хэлсэн юм. Бурхан эцсийн өдрүүдийн ажлаараа үнэн, зам, амийг авчирдаг. Мөн сонгосон хүмүүстээ мөнх амийн замыг авчирдаг. Тэгээд үл итгэгчид, шашны хүмүүс болон Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг бүгдийг нь газрын хөрснөөс арчих бүхий л гамшгийг авчирдаг. Эцсийн өдрүүдийн шүүлт хоёр хэсгээс бүрддэг. Шүүлтийн ажил дуусмагц агуу гамшиг буух болно.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 136-р дэвтэр -ээс

Эцсийн өдрүүдийн Христ ирлээ; хэрвээ чи итгэхгүй, эсэргүүцвэл үр дүн чинь үхэл байх болно! Энэ бол бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы ил тод захиргааны зарлиг билээ. Бурхан ажиллаж эхэлсэн өдрөөс энэ нь Бурханы нээлттэй захиргааны зарлиг болсон. Бурхан нэг үгэндээ, “өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно” хэмээсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь одоо юм уу хожим тохиолдох нь хамаагүй, Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй бүхэн эцэст нь үхнэ гэсэн үг юм. Тэд устгагдана. Тэд шатаагдаж, үнс нурам болно гэсэн утгатай. Бурхан Содомыг устгах үед содомчууд бүгд үнс нурам болтлоо шатсан. Бүр сүнс нь ч үлдээгүй. Бүх юм үнс нурам болсон. Тэгвэл, Христийг эцсийн өдрүүдэд ирэхэд чи үзэл өвөрлөдөг үү? Эсэргүүцэж зүрхэлдэг үү? Ингэж харагддаг энэ хүн бол эцсийн өдрүүдийн Христ мөн гэдгийг урьдчилан тогтоосон юм. Түүнийг үнэний замыг илэрхийлсний дараа хүлээн зөвшөөрөхгүй бол үхэх чинь зайлшгүй. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй бол гарцаагүй үхнэ. Чи Түүнийг яллах юм уу эсэргүүцдэг бол бүрмөсөн дуусаж, гарцаагүй үхнэ. Бид үүнээс юу сурч болох вэ? Бурханы зөвт зан чанар бүх хүнд ил тод илчлэгдсэн.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 124-р дэвтэр -ээс

Тайлбар:

а. Хувхай мөчир: “найдваргүй тохиолдол” гэсэн утгатай Хятадын хэлц үг.

Өмнөх: 33. Гамшгаас өмнө өргөгдөх гэж юу вэ? Гамшгийн өмнө бий болсон ялагч гэж юу вэ?

Дараах: 35. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг Бурхан яагаад гамшиг дунд тавих вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх