Үнэнд өөрийн биеэр орсноор л бид бусдад үнэнхүү тусалж болно

Ду Фань Жянсү муж

Саяхан чуулганы шинэ удирдагчийг сонгох санал хураалт явагдсан боловч одоогийн удирдагч нь чуулганы зарчмыг зөрчиж, өөрийн аргыг ашиглан санал хураалт явуулсан юм. Зарим нэг ах эгч нар үзэл бодлоо илэрхийлэхэд тэрээр хүлээн зөвшөөрөх нь бүү хэл өөрийнх нь арга замыг дэмжихийг шаардсан юм. Дараа нь удирдагчийн энэ үйлдэл чуулганд эмх замбараагүй байдал үүсгэв. Үүнийг мэдсэн би галзууртлаа уурлаж: Яаж ингэж өөрийгөө зөвтгөж, бардам байж чадаж байна аа? Сэтгэлд нь Бурхан байхгүйгээр чуулганы удирдагчийн үүргийг гүйцэтгэдэг, ажлын зохион байгуулалтыг үл ойшоодог, ах эгч нарын саналыг эсэргүүцдэг чамаас өөр хэн чуулганы энэ эмх замбараагүй байдалд буруутай байх вэ! Би тэр даруй чуулганы удирдагчтай уулзах хүнийг явуулахын зэрэгцээ удирдагчид арга зам нь буруу гэдгийг нь ятгаж ойлгуулахын тулд үүнд тохирох үнэнийг олохоор Бурханы үгийг уншлаа. Дараахан нь тэр шөнө би удирдагчтай уулзахаар очсон юм. Түүнтэй харилцах үедээ би уур бухимдлаа дийлж чадалгүй зэмлэн буруушаасан өнгөөр ярьж байлаа. Хачирхалтай нь уулзаад арван минут болоход л удирдагч гэнэт нулимсаа барьж дийлэлгүй гүйн гарлаа. Араас нь гүйн гарсан хүн дараагаар нь буцаж ирээд "Тэр явчихлаа, тэр буруугаа ойлгожээ” гэлээ. Би хайр найргүйгээр, уурлан чанга дуугаар: “Зарчмын ийм чухал асуудал дээр ингээд юу ч шийдэлгүйгээр үлдээх гээ юу? Чи яасан бардам, биеэ тоосон хүн бэ! Чи чуулганы зарчмыг эсэргүүцэж, бусдыг үзэл бодлыг хааж байна. Чи цаашдаа ч хүссэн бүхнээ хийнэ гэж яаж бодож чадаж байна? Яасан аюултай хэтийн төлөвлөгөө вэ! Энэ чинь бүтэхгүй, гэнэтийн шуурга шиг дайраад гарна гэж бодож байвал би чамд зориулж захиа бичих ёстой болох нь” гэсэн юм. Би тэндээ, тэр дороо суугаад түүнд хаягласан захиандаа ярилцах үедээ бэлгэ тэмдгийн байдлаар үлгэр жишээ байгаагүйгээ хүлээн зөвшөөрч, уучлал эрж буйгаа бичлээ. Захиандаа түүнчлэн асуудлыг нь тайлбарлахын тулд зарчмуудаас ишлэсэн юм. Би аливаа зүйлийг сайтар хянаж зохицуулдаг гэж боддог байлаа. Нэг талаас үнэний тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэхдээ би муу чанараа устгаж өөрийгөө илүү гүн ухамсарлсанаа харуулсан. Миний юмсыг хэрхэн зохицуулж байгааг хараад тэр удирдагч гарцаагүй ухамсарлаж, шинэ ойлголтыг олж авна гэж би бодсон юм.

Нэг удаа энэ талаар удирдагчтайгаа ярилцаж байх үед тэр надаас энэ асуудлыг шийдвэрлэж байхдаа хэрхэн үнэнд орсон бэ гэж асуусан юм. “Би яаж үнэнд орсон гэж үү? Би муу ажилласан гэж үү? Миний үйлдэл зохисгүй байв уу?" Би бага зэрэг самгардлаа. Удирдагч цааш нь: “Энэ нь та асуудлыг хэр зөв шийдсэн гэдгээс илүүтэй асуудлыг шийдэхдээ бусдыг ятгахын тулд байр суурь, хүч чадлаа ашигласан уу эсвэл Бурханыг өргөмжилж, гэрчлэхийн тулд болон хүмүүсийг өөрсдийгөө илүү гүн ухамсарлаасай гэсэндээ үнэнийг ашигласан уу гэдэгт байгаа юм. Гаднаа бол та Бурханы үгээр харьцсан мэт боловч хэрэг дээрээ та зүгээр л түүнд өөрийн үзэл бодлыг тулгах гэсэн байна. Яагаад тэр эцэст нь гүйж гарав? Таны үндэслэлийг хүлээж авч чадаагүй, итгээгүй учраас тэр гарч явсан нь илэрхий. Хэрвээ бид бусадтай үнэнийг зөвхөн ярих дээр төвлөрөөд, өөрийн ялзарлыг анхаарахгүй, өөрийгөө танин мэдэхийг үл ойшоож, зөвхөн ажлын төлөө ажиллаж байвал бид хүлэгдэн шинээр юу ч сурахгүй, бидний зан чанарт ямар ч өөрчлөлт гарахгүй. Энэ утгаараа бид бусдад удирдамж өгсөн атлаа Бурханд үйлчлэхдээ өөрийн ялзарсан арга замууддаа улам бүр шигдэх болсонн Паултай адилхан байгаа хэрэг бус уу? Бардам зандаа тэр Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг, эцэст нь сүйрэлтэйгээ л уулзсан”. Энэ харилцан яриа намайг гүн нойрноос минь сэрээсэн дуудлага мэт байлаа. Үнэн хэрэгтээ, Бурхан энэ нөхцөл байдлыг надад бий болгоход би үүнээс үнэнийг эсвэл Бурханы санааг эрж хайгаагүй, үнэнд хэрхэн орох тухай бодож үзээгүй, нөхцөл байдалд үзүүлсэн хариу сэтгэл хөдлөлөө эргэцүүлээгүй юм. Бусдын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг л миний хийж чадах бүх зүйл байлаа. Энэ утгаараа би хүмүүсийг Түүний өмнө авчирах Бурханы хүслийг харгалзсан уу? Эсвэл би үзэл бодлоо бусдад хүчээр тулгахад байр сууриа ашиглаж байв уу? Сатан намайг үнэнгүй, хүнлэг чанаргүй, эрүүл ухаангүй болгож ялзруулсан байлаа. Би мөн хохирогч болсон байлаа. Би хэн нэгнээс илүү байсан гэж үү? Би өөрийгөө таниагүй, үнэнийг огтхон ч ухаараагүй байсан юм. Ойлгож ухааралгүйгээр би дуугаа өндөрсгөж, биеэ барьж чадалгүй, бусдад сургаал айлдах байр суурийг хичээсэн юм. Миний сатанлаг бардам, биеэ тоосон зан илчлэгдсэн юм! Дүү маань нулимс урсгахад би өөрийн үйлдлийг эргэцүүлэхийн оронд түүнд дургүйцэж, уурласан юм. Миний зан байдал агуу улаан лууны дарангуйлагч үйлдэлтэй адилхан биш байна гэж үү?

Бурханы удирдамжид талархаж байна. Энэ туршлага надад үнэний бодит байдалд орохын чухлыг ухааруулж гэгээрүүлсэн юм. Үнэний бодит байдалд орсноор л бид Бурханы хамгаалалтыг хүлээн авч, Бурханыг эсэргүүцэхгүй билээ. Хүний нөхөрлөлд: “Олон хүн үнэнийг жинхэнээр эрж хайх чадаагүйгээс хуурамч удирдагчид, антихристүүд болдог, тэгээд эцэст нь тэдэнд үнэний багахан ч бодит байдал байдаггүй. Тэд байр суурийг олж, тодорхой эрх мэдэлтэй болмогц тэд зарчмыг үл ойшоож, өөрсдийгөө дээд хэмээн бодон, байр суурийг дагаж ирдэг сайн сайхан бүхэнд шунаж, өөрсдийгөө хаан хэмээн тунхагладаг. Эцэст нь ийм хүмүүс жигшигдэж, Бурханы сонголтоос хасагдаж, эцсийн дүнд бүтэлгүйлд бууж өгдөг. Энэ ховор тохиолдол байж болох уу? Хүмүүс яагаад ухаарч болдоггүй юм бэ? Зөвхөн эрх мэдэл олж, хүч чадалтай болж, байр суурийн үр ашигт баясахын тулд Бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ бол хувиа хичээсэн, доорд, муу хүмүүсийн зан үйл, энэ бол Христийн эсрэг замнаж буй хүмүүсийн доорд хүсэл юм” (Амийн тэтгэмж номлол дах “Бурханы төгс төгөлдөрт хүрэхийн тулд та Бурханы үгийн үнэний бодит байдалд оролтыг туулаах ёстой”). Энэ хэсгээс би enter into the truth хүмүүс байр суурийг олоод өөрсдийгөө хаанд өргөмжилж, бусдыг дарангуйлж, зохион байгуулж, хянахад байр сууриа их зантайгаар ашигладаг болохыг ойлгосон юм. Тэд эцэст нь хуурамч удирдагч, антихристүүд болно. Тэднийг хүч чадал сүйтгэсэн биш, харин энэ нь үнэнийг эрж хайхаагүйнзайлшгүй үр дагавар! Энэ туршлага тийм ч гашуун биш мэт санагдаж байж болох ч Бурханыг эсэргүүцсэн миний сэтгэлзүйн төлөв болон жинхэнэ уг чанар нь Христий эсэргүүцэх замаар явж байсныг минь гарцаагүй илэрхийлж байна. Хэрвээ надад Бурханы удирдамж байгаагүй бол би өөрийн мунхаг байдлаа танилгүй, өөрийн зөв гэж амьдарсаар байх байсан. Энэ замаар явсаар би эцэст нь илчлэгдэж бас хасагдах байж! Байдал яаж эргэх байсныг бодох үед биед хүйт даалаа. Энэ олон жил Бурханд итгэхдээ бодит байдал руу яаж орохоо мэдэлгүй, Паул шиг уг чанар, ялзармал уг чанаруудынхаа дагуу Бурханд итгэж, үйлчилсэн хэвээр байсан ч үнэний тухай төсөөллийн ойлголтон дундаа амьдарснаараа ямар ч бэрх нөхцөлд оров доо. Хэрвээ би үйл явдлын одоогийн байдлыг өөрчлөхгүй бол нэг л өдөр мөнхийн ялаар шийтгүүлж болох юм. Цаашид би үнэнийг таньж мэдэх болон эрэлхийлэхдээ илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй юм байна.

Бүх зүйл тодорхой болсны дараахан би сайн мэдээний нэгдүгээр шугамын багийн эгчээс үнэнийг ойлгоход түүнд хүндрэл учирсан бөгөөд зөвлөгөө авахыг хүсэж байгаагаар эхэлсэн захиа хүлээн авав. Тус захиаг уншсаны дараа би дахин уур хилэнд автаж: Та яасан их зантай хүн бэ! Та тэдгээр чуулганы удирдагчид болон ажилтнуудтай сайтар хамтарч ажиллаж чадахгүй байна. Тэднийг танд санал хүргэх бүр та шалтаг тоочиж, дур мэдэн ажилласаар байдаг. Таны хариуцсан сайн мэдээний ажил амжилтгүй байсан тул чуулганууд байнга таны байдлын талаар мэдээлдэг. Өнөөдөр та надаас зөвлөгөө авах гэж бичиж байна: Та миний зөвлөгөөг хүлээж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Таны бодлоор хийсэн бүхэн чинь зөв зохистой бөгөөд алдаа бүхэн чинь бусад хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадахгүйгээс болсон: Та өөрийгөө үнэхээр хэр сайн мэдэх вэ? …, Бодох тусам миний уур хүрч, зүрхэнд минь уур хилэнгийн гал бадарч байгаа нь мэдрэгдэж байлаа: Намайг зөвлөгөө өгөх хэрэггүй гэж та өөрөө хэлээгүй бил үү? Тантай хэсэг ярилцах хүсэл надад байсан, өнөөдөр харин боломж гарлаа. Би одоогийн даалгаваруудаа тогтоож, түүнийг ятгахдаа ишлэхийн тулд холбоотой Бурханы үгийг хайж олох ажилдаа гарлаа. Гэтэл таарах хэсгийг хайх тусам олдох нь бага байлаа—миний тодорхой хэмжээгээр ойлголттой болсон хэсгүүд бүгд хаашаа ч юм алга болсон нь миний гайхлыг төрүүлэв. Миний санаа зовж эхлэх яг тэр үед буруутгасан дуу хоолой сэтгэлийн гүнээс сонсогдон: Бурханы үгийг хайж байсан чинь хаана байна? Энэ хүн одоо таны өмнө байна, чи үнэнд яаж орох гэж байна? Чи яагаад дандаа бусдын асуудлыг шийдэх гэдэг юм? Чи өөрөөсөө юуг илчилсэн юм? Бурханы илчлэлт, удирдамж зүрхийг минь эзэмдээд байсан уурын хилэнгийн галыг унтрааж, зарим ойлголтыг өглөө: Чи сүүлийн удаа юу болсныг мартаа юу даа? Ажлын төлөө бүү ажилла—бусдад туслах гэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ үед би Бурханы үгийн энэ хэсгийг саналаа: “Чи Бурханд найдсанаар өөрийн доторх бүх хүндрэлийг юун түрүүнд шийдвэрлэх ёстой. Доройтсон зан чанараа төгсгөл болгож, өөрийн нөхцөл байдлыг үнэхээр ойлгох чадвартай байж, аливааг хэрхэн хийх ёстойгоо мэддэг байх ёстой; ойлгохгүй байгаа зүйлээ үргэлжлүүлэн нөхөрлө. Өөрийгөө мэдэхгүй байна гэдэг хүлээн зөвшөөршгүй зүйл. Эхлээд өвчнөө илааршуул, тэгээд Миний үгийг илүү их идэж уун, Миний үгийг эргэцүүлэн тунгааж, Миний үгийн дагуу амьдар; гэртээ юм уу өөр газар байхаас үл хамааран Бурхан чиний дотор хүч чадал эзэмшихийг зөвшөөр. … Бурханы үгээр амьдарч чадахгүй хүний амь төлөвшиж чадах уу? Үгүй, чадахгүй. Чи цаг үргэлжид Миний үгээр амьдрах ёстой. Амьдрал дээр, Миний үг, биеэ авч явах дүрэм журам чинь байх ёстой. Аливаа зүйлийг ийм байдлаар хийвэл Бурхан баясдаг, харин өөр байдлаар хийвэл Бурхан үзэн яддаг гэдгийг энэ нь чамд мэдрүүлэх болно; аажимдаа чи зөв замаар алхаж эхэлнэ” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин хоёрдугаар бүлэг”-ээс). “Нөхөрлөж буй хүмүүсийнхээ талаар ойлголттой байж, амийн сүнслэг зүйлсийн талаар нөхөрлөх ёстой, тэгж байж л бусдыг амиар хангаж, тэдний дутагдлыг нөхөж чадна. Тэдэнд сургамжилсан өнгө аясаар хандах хэрэггүй ба энэ нь үндсээрээ буруу байр суурь юм. Нөхөрлөх үедээ чи сүнслэг юмсын тухай ойлголттой байх ёстой. Чи мэргэн ухаантай байх ёстой ба бусад хүний зүрх сэтгэлд юу байгааг ойлгож чаддаг байх ёстой. Хэрвээ бусдад үйлчлэх гэж байгаа бол зөв хүн байх ёстой бөгөөд өөртөө байгаа зүйлийг нөхөрлөх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван гуравдугаар бүлэг”-ээс). Бурханы үг нуурын ус шиг тунгалаг байсан ба надад өөрийнхөө хангалтгүй байдлыг ухаарахад тусалсан юм: Би ямар ч нөхцөл тулгарахад хэзээ ч өөрийгөө ухамсарладаггүй бөгөөд миний дотор юу илчлэгдэж байна гэдэгт ач холбогдол өгдөггүй байв. Үндсэндээ, би сэтгэлдээ Бурханыг агуулаагүй бөгөөд Түүнд хэрхэн найдахаа мэддэггүй байсан юм. Нэмж хэлэхэд, би Бурханы үгээс дэндүү олныг ойлгодоггүй байсан ба юмсыг Бурханы үгийн дагуу харж, үйлдэх чадваргүй байв. Бурхан биднийг өдөр бүр, цаг мөч бүр Түүний үгийн дагуу амьдарч, Бурханы үгийг өөрсдийгөө залуурдах удирдамж болгож байхыг хүсдэг. Тэрээр биднийг Түүний дуртай зүйлийг хийж, Түүний санаанд нийцээгүй зүйлийг орхихыг хүсдэг. Өнөөдөр миний өөртөө илрүүлсэн зүйлийг Бурхан үзэн яддаггүй гэж үү? Өнөөдрийн үйлдлүүдээрээ би үүрэг хариуцлагаа хэрхэн гүйцэтгэв? Үгүй, би яах аргагүй муу зүйл хийж байж. Энэ тал дээр би “Бусдад хайрласан сэтгэлээр туслах зарчим”-н 44-р зарчмаас нэгэн хэсгийг олсон ба тэнд: “1. Чи Бурханы үгийн дагуу янз бүрийн төрлийн хүмүүсийг ялгадаг байх хэрэгтэй. Бурханд чин шударгаар итгэдэг, үнэнийг хүлээж авдаг хүмүүст чи хайр энэрлээр, чин сэтгэлээсээ туслах ёстой”. Мөн би Бурханы дараах үгийг олсон юм, “Бурханы үг юуг бусдад хандах зарчим болгон шаарддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядах. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлдэг, Бурханаар хайрлуулдаг хүмүүс бол чиний хайрлах ёстой хүмүүс юм. Бурханы хүслийг биелүүлдэггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханы жигшдэг хүмүүс бол бидний жигшиж, голох ёстой хүмүүс билээ. Бурханы үг үүнийг шаарддаг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө эндүү ташаа үзэл бодлыг мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”-аас). Бурхан бид нарт хайртай учраас бие махбодыг олоод хүн төрөлхтнийг аврахын төлөө юунд ч үл зогсон, эгэл байдлаар Өөрийгөө нууцална. Тэрээр хүмүүсийн ялзармал чанаруудыг үзэн яддаг хэдий ч сул талыг нь өрөвдөж, хэзээ ч хүмүүст ялзармал талаас нь хандалгүйгээр цаг ямагт алдаагаа ухаарах болон урагшлах шинэ замаа олоход нь шударгаар сануулж, цуцалтгүй зааж сурган, хайрлан энэрч, урам хайрласаар байдаг. Намайг Бурханы хайрладаг бүхнийг хайрлаж, ах эгч нараа бэрхшээлтэй тулгарахад нь хайр энэрлээр тусалж, дэмжих болон хүн бүрд чин сэтгэлээсээ хандаг гэж Бурхан надад ивээлээ хайрлаж, намайг өргөж, энэ үүргээ биелүүлэхийг минь хүлээн зөвшөөрсөн юм. Харин би Түүний зарчмаас зөрсөн байжээ: Би бага зэрэг байр суурьтай бардаж бусдыг ялзармал чанараа илчлэхэд л би сул талыг нь өрөвдөхөө умартаад үүнийхээ оронд тэднийг дарж, надтай санал нэгдэхийг хүчлэхдээ Бурханы үгийг ашигладаг байсан юм. Энэ үзэн ядагдах үйлдэл биш гэж үү? Гэнэт би өөрийн их зан, мунхаг байдлаасаа ичив. Дараа нь би “Зүрх сэтгэлээсээ хуваалцах зарчим”-н 43-р зарчмаас Бурханы үгтэй нэгэн хэсгийг уншсан ба тэнд: “‘Туршлагаа хуваалцаж, ярилцах’ гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол бүрээ болон өөрсдийн байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярих гэсэн үг юм. Үүний дараа бусад нь эдгээр зүйлийг ялган таньж, эерэг зүйлийг хүлээн зөвшөөрч, аль нь сөрөг болохыг таньдаг. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс). Бурханы үгийг идэж уугаад би эгчтэй хэрхэн түүнд ашиг тустай байдлаар харьцахыг мэдэж авлаа. Энэ удаа би балаа авах үед миний сэтгэл хайраар бялхахыг мэдэрлээ. Эгчтэй сэтгэлээ уудалж ярилцах хүчтэй хүсэл мэдрэгдлээ. Энэ удаа би түүний асуудлыг шийдэхдээ Бурханы үгийг ашигласангүй, харин хайр энэрлээр хандахаа умартсан, ах эгч нартэй буруу харьцаж байсанөөрийн бардам, биеэ тоосон уг чанар болон хүнлэг бус зангаа ойлгож ухарснаа ярилцав. Захидалдаа би дараах зүйлийг бичлээ: Бурхан таныг миний өмнө гарган ирж надад сэтгэлдээ байгаа муу санааг харах боломж олгосонд би чин сэтгэлээсээ талархаж байна. Надад удирдагч хүнд байх үнэн, бодит чанар алга. Бурханы надад хайрласан үүрэг хариуцлагыг би дааж чадаагүй- Бурханд үйлчилж чадаагүй учир надад удирдагч байх эрх байхгүй. Үүний оронд би үүргээ эрх мэдэл, байр суурийн үүднээс, өөрийгөө бусдаас дээгүүр гэж үзэж ойлгожээ. Таны захиаг хараад би жигшил, шүүмжлэх сэтгэлд автаж, бүр таныг засах, таньтай харьцах бүрэн эрхтэй гэдэгтээ итгэлтэй байсан. Би ямар бардам, биеэ тоосон байгаа вэ! Үнэнийг хэлэхэд, таны хангалтгүй байдал бол миний хангалтгүй байдал болон дутагдал байсан юм. Би ах эгч нартайгаа хамтдаа зохицон ажиллаж чадахгүй байгаа энэ бүх аюул бол зохицсон хамтын ажиллагаагаар үнэнийг таньж чадахгүй байгаа надаас үүдэлтэй болохыг Бурхан илчилсэн хэрэг байжээ. Олон жил Бурханд итгэсэн хэдий ч Бурханы хүн төрөлхтнийг аврах авралыг гүнзгий ухаараагүйг ойлгуулсан энэ илчлэлтийг илгээсэн Бурханд талархаж байна. Түүнчлэн би хүн төрөлхтнийг аврах Бурханы санааг ухаараагүйгээ ойлгосон юм. Мөн хүн аврагдаж, төгс болох ёстойн утга учрыг би ухаараагүй байна. Үүний үр дүнд ямар ч нөхцөл тулгарахад би Бурханы шүүлт ба гэсгээлт, засалт ба харьцалтыг хүлээж авах чадамжгүй байжээ. Харин оронд нь бие махбодын ашиг сонирхлыг хамгаалж, өнгөц асуудалд хутгалдахад байнга төвлөрдөг байжээ. Хэрвээ та энэ захиаг надад илгээж, намайг илчлээгүй бол би өөрийнхөө асуудлын уг чанарыг олж харахгүй байсан. Хоёулаа аль аль нь цаашид үнэний бодит байдалд орохыг хэрэгжүүлцгээе.

Би муу чанараасаа бодитоор салахдаа өөрийгөө таньж, шинжилж мөн эгчтэйгээ ярилцаж,, хамт үнэнд орох туршлагыг туулсан бодит байдлыг ашиглахдаа өөрийгөө дээд зэргийн ул суурьтай, амар амгалан байгааг, бидний хооронд ямар ч зай, хөндийрөл байхгүйг мэдэрсэн. Би үнэнийг хэрэгжүүлсэн нөхцөл байдалдаа үнэхээр Бурханы ивээлийг олж харсан билээ. Зөвхөн Бурханы тууштай удирдамж, гэгээрлийн ачаар үнэний тухай ярихаас биш хэрэгжүүлж чаддаггүй байсан, үнэний бодит байдалд оролгүйгээр туршлагуудыг идэвхгүй туулж ирсэн миний бие аажмаар сайжирч эхэлсэн юм. Өнгөрсөн туршлагууддаа би Бурханы ариун, зөвт зан чанарыг олж харсан билээ. Дээрх нөхөрлөлд хэлсэнчлэн, “Ялзрал байгаа газар шүүлт байдаг, муу санаа байгаа газар гэсгээлт байдаг”. Мөн би Бурханы шүүлт ба гэсгээлтийг бидэнд ганц хэрэгтэй зүйл гэдгийг улам бүр ухамсарлах болсон юм. Бурханы шүүлт ба гэсгээлийг мэдрэх нь бүрэн аврал, нигүүлсэл билээ. Зөвхөн энэ шүүлт ба гэсгээлтийг хүлээж авснаар бид Сатаны харанхуйн нөлөөнөөс мултарч, түнэр харанхуйг таягдах хаяж, гэрэл гэгээ, үнэнийг эрж хайж, үнэнд орж, үнэнийг хэрэгжүүлж чадна. Бурханы шүүлт ба гэсгээлт хаа явсан газар минь намайг дагаасай гэж би залбирна, ингэснээр магадгүй би ариуслыг олж авч, жинхэнэ хүний ёсоор амьдарч болох юм.

Өмнөх: Бурханы үг замыг заадаг

Дараах: Би хэв чанар муутай гэж шалтаглахаа больсон

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх