Мөнхийн тэмүүлэл
Цаг хугацаа өнгөрдөг, амьдрал богинохон боловч хүмүүсийг гэх Таны хайр мөнх.
Далай тал газар болж, дэлхийд олон өөрчлөлт гардаг ч Таны зөвт, итгэмжит байдал үүрд үргэлжилнэ.
Таны хоолой намуухан, сайхан; Та бол үнэн, амь бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Нэгэнтээ би арчаагүй, төөрөлдсөн, зүг чиггүй байсан ч амьдралын уулзвар бүрд Таны үг намайг замчилсан.
Тантай хамт байхдаа би ул суурьтай, амар амгалан байдаг; Таны үг сэтгэлийг минь хүчирхэгжүүлдэг.
Та намайг боломжит бүх аргаар халамжилж, Таны үг хаанчлалд ороход минь замчилдаг.
Таны шүүлт бол ерөөл; Таны гэсгээлт бол хамгаалалт билээ.
Хатуу үг тань сэтгэлийг минь сүлбэдэг, хэдий би шалгалт туулдаг ч цэвэрлэгдэж байгаа.
Зовлон бол талх, бэрхшээл бол ус, хаанчлалд хүрэх замаар Та надтай цуг алхдаг.
Зам бартаатай хэдий ч дэргэд минь Та байхад зовлон хэчнээн их байлаа ч би айхгүй.
Үнэний үг намайг өдөр шөнөгүй хамгаалж, урт шөнөөр Та намайг асардаг.
Хэчнээн их төлөөс төлөх ёстой байлаа ч энэ бол ерөөл; хэр их нулимс урсгах ёстой байлаа ч энэ бол дээдийн жаргал.
Христ бол үнэн, зам, амь; Христийг дагаж, гэрчлэхдээ би хэзээ ч тээнэгэлзэхгүй.