30. Муу ёрын сүнсний ажилтай, чөтгөр шүглэсэн хүмүүсийг Бурхан яагаад авардаггүй вэ?

Холбогдох Бурханы үг:

Хэсэг хугацаанд муу ёрын сүнсэнд эзэмдүүлсээр ирсэн (төрснөөсөө хойш гэсэн үг) хүмүүс одоо бүгд илчлэгдэнэ. Би чамайг өшиглөн гаргана! Миний хэлснийг одоо ч санаж байна уу? Ариун, өө сэвгүй Бурхан Би бузар, бохир сүмд оршин суудаггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс Надаар хэлүүлэлтгүй өөрсдөө үүнийг мэднэ. Би чамайг урьдчилан тогтоогоогүй! Чи хөгшин Сатан атлаа Миний хаанчлалд нэвтрэхийг хүсдэг! Яавч үгүй!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “81-р бүлэг”-ээс эш татав

Би муу ёрын сүнсний янз бүрийн үйл хэргийг аль хэдийн тодорхой харсан. Муу ёрын сүнсэнд ашиглуулдаг хүмүүсийг ч бас (буруу санаа зорилготой, махан бие, эсвэл эд хөрөнгөд шунадаг, өөрсдийгөө өргөмжилдөг, чуулганыг үймүүлдэг гэх мэт хүмүүс) Би нэг бүрчлэн нэвт харсан. Муу ёрын сүнснүүдийг зайлуулмагц бүх зүйл дуусна гэж бүү бод. Би чамд хэлчихье! Одоогоос эхлээд Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулаад, дахин хэзээ ч ашиглахгүй! Өөрөөр хэлбэл, муу ёрын сүнсний завхруулсан ямар ч хүнийг Би ашиглахгүй бөгөөд хөөн зайлуулна! Намайг мэдрэмжгүй гэж бүү бод! Үүнийг мэдэж ав! Би бол ариун Бурхан бөгөөд бузар сүмд оршихгүй! Надад бүрэн үнэнч бөгөөд Миний ачаанд анхааралтай байж чадах шударга, ухаалаг хүмүүсийг л Би ашигладаг. Учир нь Би ийм хүмүүсийг урьдчилан тогтоосон бөгөөд бүр ямар ч муу ёрын сүнс тэдэн дээр ажилладаггүй. Би нэг зүйлийг тодорхой болгоё: Одоогоос эхлээд Ариун Сүнсний ажилгүй бүх хүн муу ёрын сүнсний ажилтай байдаг. Би дахиад хэлье: Муу ёрын сүнс ажилладаг ганц ч хүнийг Би хүсдэггүй. Тэд бүгд махан биеийнхээ хамтаар Үхэгсэдийн орон луу хаягдана!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “76-р бүлэг”-ээс эш татав

Хүмүүс үргэлж там болон Үхэгсдийн орны тухай дурддаг. Гэхдээ энэ хоёр үг юуг хэлдэг вэ, бас эдгээрийн хоорондох ялгаа юу вэ? Эдгээр нь үнэхээр хүйтэн, харанхуй буланг хэлдэг гэж үү? Хүний оюун санаа үргэлж Миний удирдлагад саад болж, санаан зоргоор эргэцүүлснийгээ нэлээд сайн гэж боддог. Гэхдээ тэдгээр нь бүгд өөрсдийнх нь төсөөлөл юм. Үхэгсдийн орон, там гэдэг нь хоёулаа Сатан болон муу ёрын сүнсний амьдарч байсан бузар сүмийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь Сатан болон муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хэн ч бай, өөрсдөө там, өөрсдөө Үхэгсдийн орон юм—үүнд эндүүрэл гэж үгүй! Иймээс Би бузар сүмд амьдардаггүй гэдгээ өмнө нь ахин дахин онцолсон. Би (Бурхан Өөрөө) Үхэгсдийн оронд юм уу тамд амьдарч болно гэж үү? Тэгвэл ухаангүй, утга учиргүй хэрэг болох бус уу? Би үүнийг хэд хэдэн удаа хэлсэн боловч юу гэсэн утгатайг нь та нар ойлгохгүй л байна. Тамтай харьцуулбал Үхэгсдийн орныг Сатан илүү ноцтой завхруулдаг. Үхэгсдийн орны хүмүүс хамгийн ноцтой бөгөөд Би тэр хүмүүсийг ердөөсөө урьдчилан тогтоогоогүй; тамын хүмүүс бол Миний урьдчилан тогтоосон ч дараа нь таягдан хаясан хүмүүс юм. Энгийнээр хэлбэл, Би энэ хүмүүсийн нэгийг ч сонгоогүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “90-р бүлэг”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Диаволд эзэмдүүлсэн хүмүүс диаволлаг уг чанараа амьдран харуулдаг бөгөөд энэхүү диаволлаг уг чанар нь тэдний дотор оршин суудаг муу ёрын сүнснээс гардаг. Муу ёрын сүнсний уг чанар нь диаволд эзэмдүүлсэн хүний дотоод уг чанар болдог. Хүний тодорхой уг чанар бол дотор нь байгаа тухайн сүнснээс шалтгаалдаг бөгөөд хүний уг чанарын шинж нь завхарсан зан чанарынх нь шинжийг тодорхойлдог—энэ нь туйлын үнэн юм. Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс бүгд хүний сүнстэй хүмүүс юм. Хүний сүнсгүй хүмүүс бол дотор нь элдэв янзын муу ёрын сүнс амьдардаг хүмүүс билээ. Иймээс энэ хүмүүс нь бузар диавол, муу ёрын сүнсэнд харьяалагддаг хүмүүс бөгөөд Бурханы авралын бай биш байдаг. Бурханы авралын бай нь хүний сүнстэй хүмүүс юм. Энэ хүмүүсийг Сатан завхруулж, Бурханыг эсэргүүцэх уг чанартай болгосон хэдий ч тэд ариусаж, аврагдах бүрэн чадвартай байдаг. Учир нь тэдний дотор хүний уг шинж чанар болон мөн чанарын сайн талтай хүний сүнс байдаг. Хүний сүнсгүй хүмүүс нь адгуус, диавол, бүхэлдээ хүний өмсгөлтэй араатан тул Бурхан тэднийг авардаггүй; учир нь тэд хүн төрөлхтөнд хамаардаггүй бөгөөд Бурханы ярьдаг хүн төрөлхтөн тэднийг багтаадаггүй билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Өмнөх: 29. Чөтгөр шүглэх гэж юу вэ? Чөтгөр шүглэх явдал хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах: 32. Ухаалаг охидод ямар шагнал өгөгддөг вэ? Мунхаг охид гамшигт унах уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх