III. Эцсийн өдрүүдийн Христэд итгэхгүйгээр Эзэн Есүст итгэх нь Хүүд итгэх жинхэнэ итгэл мөн үү, энэ нь мөнх амыг олж авч чадах уу?

Сайн мэдээний асуулт, хариулт

01

Төгс Хүчит Бурханы үгэнд “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэж хэлснийг үзээд би Эзэн Есүсийн нэг удаа ингэж хэлснийг санасан. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бол амийн амьд усны эх сурвалж, мөнх амийн зам гэдгийг бид бүгд хэдийнээ мэднэ. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр адил эх сурвалж байж болох уу? Тэдний ажил, үг нь Ариун Сүнснийх үү? Тэдний ажил нэг Бурханаар хийгдсэн үү?

Хариулт:

Бурханы хоёр удаа махбод болсон ажилд, Тэд бол үнэн, зам, амь ба мөнх амийн зам гэдгээ Өөрсдөө гэрчилсэн. Христ бол үнэн, зам ба амь гэдгийг батлахын тулд Тэд олон үнэнийг илэрхийлж, практик ажлын үе шатыг хийдэг. Энэ нь Тэд нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг нотлоход хангалттай. Хоёулаа Ариун Сүнсний дуу хоолойг айлддаг. Бүхэлд нэг Бурханы хийсэн ажил, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хоёулаа гэрчилдэг. Учир нь Бурханы илэрхийлдэг үнэн бол амийн усны мөнхийн булаг, Түүний сэнтийнээс урсдаг амийн гол ба мөнх амийн зам билээ. Энэ нь, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт бөгөөд Бурхан Өөрөө удирдлагын төлөвлөгөөнийхөө ажлыг хийж буй гэдгийг улам их нотолж байна. Эзэн Есүс хэлсэнчлэн, “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа…” (Иохан 14:10) “Би болон Миний Эцэг нэг юм.” (Иохан 10:30) Энэ нь Эзэн Есүс бол Бурханы илрэлт гэдгийг баталдаг. Эзэн Есүс, дахин ирнэ гэдгээ эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хийхээр хүний Хүүгийн бие махбодтой болно гэдгээ урьдчилан хэлсэн байдаг.

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. …төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг ”-ээс

Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махан биеийн мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар ”-ээс

Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр хоёулаа Бурханы Сүнсний өмссөн махбод гэдгийг Төгс Хүчит Бурханы үг тодорхой хэлж байна. Ганцхан ялгаа нь Тэд өөр эрин үед өөр ажил хийж, өөр нэртэй байгаа явдал. Үнэндээ Тэд бол нэг Бурхан. Бид одоо Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо бүгд Өөрийгөө амийн усны эх сурвалж, амийн усны дуусашгүй хангалт гэж гэрчилсэн тухай мэднэ. Бурхан Өөрөө мөнх амийн зам гэдгийг Тэр бас гэрчилдэг. Хэдийгээр Тэдний үг, ярианы хэлбэр нь бага зэрэг ялгаатай ч, хэлдэг зүйлийнх нь мөн чанар адилхан. Тэгэхээр мөнх амийн зам гэж юу вэ? Мөнх амийн зам болоод тэнгэрийн хаанчлалд орох нь ямар холбоотой вэ? Тэнгэрэлг Эцгийн хүслийг биелүүлсэн хүмүүс тэнгэрийн хаанчлалд орох болно гэж Эзэн Есүс хэлсэн. Бурханы хүслийг дуулгавартай дагах хүмүүс гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы тушаалуудад дуулгавартай байх чадвартай хүмүүсийг хэлдэг. Бүх зүрх сэтгэл, бодол санаа, сүнсээрээ Бурханыг хайрлаж, өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлахыг Эзэн Есүс сургасан. Тэр үгийг бид хэрэгжүүлсэн үү? Тэр үгийг бид хэрэгжүүлээгүй бол Бурханы хүслийн дагуу хийхгүй байна гэсэн үг. Хэрвээ бид Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы тушаалыг баримтлахгүй бол мөнх амийн замыг хүртсэн хүн гэж хэлж болх үү? Гарцаагүй болохгүй! Тэр үнэн шүү, мөнх амийн замыг олж авах гэдэг нь хүнийг аварч, ариусгахаар Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг олж авч, эцэст нь Бурханыг мэддэг, Бурханы хүсэлд дуулгавартай хүмүүс болохыг хэлдэг. Хэрвээ бид Бурханд итгэдэг ч үнэнийг олж авахгүй, амь зан чанараа өөрчлөхгүй, Бурханы хүслийг дуулгавартай дагахгүй бол тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Үгүй ээ,чадахгүй. Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй хүмүүс мөнхийн амь олж авч чадах уу? Үгүй ээ, чадахгүй. Иймээс Бурханы хүсэлд дуулгаваргүй хүмүүс мөнхийн амь олж авах ямар ч аргагүй. Түүнчлэн Библид ингэж хэлдэг: “Хүүд итгэдэг хүнд мөнх амь бий: Хүүд итгэдэггүй хүн амийг үзэхгүй...” (Иохан 3:36). Хүүд итгэнэ гэдэг нь Бурханы илгээсэн Нэгэнд итгэж, бие махбодтой болсон Христэд итгэнэ гэсэн үг. Эзэн Есүс Христ бол хүний Хүү байсан. Золин аврах ажлаа дууссаны дараа Тэр тэнгэр лүү эргэн явсан. Эзэн Есүс эргэж ирнэ гэж амласан. Иймээс эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Христийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм. Эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Христийг хүлээн зөвшөөрсөн хэн бүхэн мөнх амийн замыг олж авна. Хэрвээ бид Эзэн Есүст зөвхөн итгээд, Түүний хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол амийн амьд усны эх сурвалжаас харилцаагаа тасалж байгаа юм. Эзэн Есүс биднийг хүлээн зөвшөөрөх үү? Бид мөнх амийг олж авч чадах уу? Эзэнд итгэхдээ бид бас Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой, энэ бол сая жинхэнэ Хүүд итгэсэн хүн. Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг хүмүүс л мөнх амийг олж авч чадна. Хэрвээ бид зөвхөн Эзэн Есүст итгэж, эргэн ирсэн Эзэн Есүсийг голбол, итгэл, хүчин чармайлт маань талаар болж, замын хагаст хаягдаж, Эзэн Есүсийн зөвшөөрлийг хэзээ ч олж авч чадахгүй.

Тийм ээ, тэгэлгүй яах вэ! Учир нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн зүйл золин авралын ажил байсан. Тэр хүний золин авралын талаарх үнэнийг илэрхийлсэн нь буруугаа хүлээж, нүглээ гэмшиж, Бурхан руу эргэхэд нь хүмүүст туслах юм. Гэвч хүний нүгэлт уг чанар, ялзарсан зан чанар хэвээрээ байхад нүгэл нь өршөөгдсөн ч гэлээ, тэд байнга нүгэл үйлдэж, Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг нь хэвээр байдаг ба энэ бол баримт. Энэ нь Эзэн Есүсийн хийсэн зүйл бол золин авралын ажил байсан гэдгийн баталгаа юм. Зөвхөн эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хийгдсэн шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрэн аварч, хүн төрөлхтнийг нүгэл ба Сатаны нөлөөллөөс чөлөөлж, зан чанарын өөрчлөлтөд хүргэж, Бурханаар авхуулах юм. Иймээс эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хийх шүүлтийн ажил нь хүн төрөлхтний авралд маш чухал юм. Хэрвээ бид Эзэн Есүсийн золин аврах ажлыг л хүлээн зөвшөөрөөд, эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл дэндүү гэнэн хэрэг болно. Үнэндээ Эзэн Есүс аль эрт ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Тэр үед хэн ч Эзэн Есүсийн үгийг ойлгоогүй. Учир нь хүн төрөлхтөн Бурханы өмнө дөнгөж ирсэн болохоор биеийн хэмжээ нь жижиг байсан. Хэрвээ Эзэн Есүс эцсийн өдрүүдийн шүүлтийн үгээ илэрхийлсэн бол хүн түүнийг нь дааж чадахгүй байсан. Зөвхөн эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирснээр хүнийг ариусгаж, аварч, төгс болгох бүх үнэнийг илэрхийлнэ. Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод бид эцэст нь Бурханы хүслийг ойлгож, гэнэтийн мэдлэгтэй болон сэрлээ. Нигүүлслийн эрин үед эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг Бурхан яагаад шууд хийгээгүй юм бол? Тийм шүү. Ямар учиртай юм бол? Би энэ тухай ерөөсөө бодоогүй юм байна. Учир нь Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөнд гурван үе шат байгаад юм. Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, ""Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно."" Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас Эзэн Есүсийн золин авралын ажил эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэх ажлын замыг зассан. Хүнийг бүрэн аварч, өөрчилж, төгс болгох бүх үнэнийг Эзэн Есүс эргэн ирэхдээ илэрхийлэх болно. Энэ үнэн бол Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд хүнд хайрласан мөнх амийн зам юм. Иймээс хэрвээ бид мөнх амийн замыг хүлээн авахыг хүсвэл гол нь Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөх юм. Эзэн Есүс хэлсэнчлэн, “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). “… учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь ч өөрийгөө бэлджээ. … Хурганы хуримын зоогт уригдагсад ерөөлтэй еэ!” (Илчлэл 19:7-9) Христийн хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрөгчид бол ухаалаг охид юм. Бурханы дуу хоолойг сонссоны дараа тэд Хургатай хамт зоог руу явдаг. Ийм хүмүүс бол ерөөгдсөн ба тэд Хурганы хөлийн мөрийг дагажээ. Тэд бол Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтээр ариусгагдсан анхны үр жимс, Бурханы бий болгосон ялагчид юм. Иймээс Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л мөнх амийн замыг олж авагчид юм.

Сэнтийнээс амийн ус урсдаг кино жүжгээс авав

02

Харин бид Эзэнд итгэлээ өгч, дагаснаар мөнх амийг олж авч чадна. Эзэний үг үүнийг баталж байна: Эзэн Есүс, “Би бол амилал ба амь мөн: Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна: Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25-26) гэсэн. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эдгээр мөрүүд нь Эзэн Есүсийн амлалт юм. Эзэн Есүс бидэнд мөнх амийг өгч чадна, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам юм. Библид ингэж хэлсэн байдаг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Эзэн Есүс хүний Хүү биш гэж үү, Тэр Христ биш гэж үү? Гэтэл та нар эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирна гэж гэрчилж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна, бид бүгд л Эзэн Есүс Христийн дагалдагчид шүү дээ. Энэ нь, яагаад мөнх амийн замыг хүртэхэд хангалттай биш юм бэ? Яагаад бид эцсийн өдрүүдийн Христийн ажил ба үгийг мөн хүлээн авах ёстой гэж?

Хариулт:

Эзэн Есүс бол махбодтой болсон Бурхан, Бурханы илрэлт юм. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй.” “…харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно.” Библид, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлсэн. Эдгээр үгс бол бүгд үнэн, бүгд бодит зүйл. Ах эгч нар аа, Эзэн Есүс бол махбодтой болсон Бурхан, Бурханы илрэлт юм. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй.” “…харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно.” Библид, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлсэн. Эдгээр үгс бол бүгд үнэн, бүгд бодит зүйл. Эзэн Есүс махан биеийг олсон Бурхан учраас Түүнд Бурханы мөн чанар, ялгамж чанар бий. Тэр бол Өөрөө үхэшгүй мөнх амийн зам юм. Түүний хэлдэг, хийдэг бүхэн Бурханы амийн төрөлхийн илрэл юм. Түүний илэрхийлдэг бүхэн үнэн бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох нь юм. Тэгэхээр Эзэн Есүс бол Өөрөө үхэшгүй мөнхийн амь бөгөөд мөнх амийн замыг өгч чадна. Тэр үхсэнийг амьдруулж чадна. Эзэн Есүст итгэснээр бид цорын ганц жинхэнэ Бурханд итгэж, тэгснээр мөнх амийг хүлээн авч чадна. Энэ бол маргаангүй асуудал. Эзэн Есүс Лазарыг амилуулсан явдал бол Эзэн Есүс бидэнд мөнх амийн замыг өгч чадна, Түүнд эрх мэдэл байгаа гэдгийн сайн нотолгоо болно. Тэгвэл Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс мөнх амийн замыг яагаад өгөөгүй юм бэ? Учир нь Эзэн Есүс эцсийн өдрүүд дэх ариусгалт, авралын ажлыг хийх гэж биш хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайд цовдлогдохоор ирсэн. Эзэн Есүсийн золин авралын ажил нь зөвхөн хүний нүглийг өршөөхөд анхаарсан, харин энэ нь хүний сатанлаг уг чанар, зан чанарыг арилгах гээгүй юм. Тэгэхээр Эзэнд итгэснээр бидний нүгэл өршөөгдөж байгаа ч сатанлаг зан чанар маань ерөөсөө цэвэрлэгдээгүй. Бид өөрөө ч мэдэлгүй Бурханыг эсэргүүцэж, урвах нүгэл хийсээр байгаа. Энэ үнэн биш гэж үү? Энэ бүгдийг хэлснээр бид нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн золин авралын ажил нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг засаж өгсөн, тэгэхээр Эзэн Есүс золин авралын ажлыг гүйцээснийхээ дараа дахин ирнэ гэж бас амласан. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эзэн Есүсийн үгнээс бид Эзэн зөвхөн эцсийн өдрүүдэд дахин ирэхдээ хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлнэ гэдгийг харж болно. Энд: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана.” Эдгээр үнэн нь яалт ч үгүй эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы хүн төрөлхтнийг ариусгаж, аврахаар илэрхийлсэн үнэн юм. Эдгээр нь чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгс бөгөөд эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Ийм учраас Эзэний дагагчид Нигүүлслийн эрин үед мөнх амийн замыг олж авч чадаагүй." Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй” гэж хэлсэн. Библид бас, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ, Тэр Өөрөө Бурханы илрэлт бөгөөд зөвхөн Тэр л хүнд мөнх амийг өгч чадна гэдгийг гэрчлэхийн тулд Эзэн үүнийг хэлсэн. Өөрт нь итгэсэн хүмүүс хэзээ ч үхэхгүй гэсэн Эзэн Есүсийн амлалт нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл юм. Бурхан Өөрөө мөнх амийн зам, Бурхан хүнд мөнх амийг өгөх чадвартай. Үүгээр, Эзэн Есүсийн ажлыг хүлээн авснаар хүн мөнх амийг хүлээн авсан байна гэж хэлэх гээгүй. Бүгд үүнийг ойлгосон гэж би итгэж байна. Бодоод үз дээ:Бидний төсөөлөл, үзлийн дагуу бидний нүгэл өршөөгдсөн л бол бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж чадна, гэтэл яагаад Эзэн Есүс дахин ирнэгэдгээ олон удаа зөгнөсөн юм бэ? Хэрэв хүн зөвхөн Эзэн Есүсийг хүлээн авдаг боловч Түүний эргэн ирэлтийг хүлээн авдаггүй бол тэр хүн Хүүд үнэхээр итгэдэг хүн мөн үү? Бид зөвхөн Эзэн Есүст итгээд зогсохгүй мөн Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ингэснээр л бид мөнх амьтай болно.

бид бүгдийн мэдэж байгаачлан Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авах үед тухайн хүний нүгэл өршөөгдөж, Бурханд залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрх тэдэнд өгөгддөг хэдий боловч энэ цаг үед хүн нүгэлт уг чанартаа баригдсан хэвээр, нүгэл дунд амьдарсаар байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тэд Эзэний үгийг хэрэгжүүлэх бүрэн чадамжгүй бөгөөд Бурханыг жинхэнээсээ хүндэтгэж, дуулгавартай байдаггүй. Энэ цаг үед хүн ихэнхдээ худал ярьж, Бурханыг хуурсаар байдаг, тэд алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөж, мөнгөнд шунаж, дэлхийн чиг хандлагыг дагадаг. Ялангуяа, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед хүн Бурханыг буруутгаж, шүүж, бүр эсэргүүцдэг. Тийм хүмүүс жинхэнээсээ гэмшиж ч чаддаггүй, тэгэхээр хэл дээ, тийм хүмүүс Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөж чадах уу? Мэдээж үгүй. Жинхэнээсээ гэмшихгүйгээр хүн яаж Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх билээ дээ? Олон хүн Эзэнийг дагаж, гэрчилж, бүр амьдралаа золиосолж чаддаг бөгөөд үнэхээр гэмшсэн ч гэсэн бодит байдал дээр тэдний ялзарсан зан чанар цэвэрлэгдэж, ингэснээр ариун байдалд хүрч чадах уу? Үгүй. Мэдээж үгүй. Тэгэхээр тэд Эзэнийг үнэхээр мэддэг үү? Тэд үнэндээ Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авахуулсан уу? Тиймээ, мэдээж үгүй, энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгддөг баримт. Энэ нь, Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн ажил бол ердөө золин авралын ажил байсан гэдгийг хангалттай батална. Энэ нь ямартай ч эцсийн өдрүүдийн авралын болон төгс болголтын ажил байгаагүй. Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн Эзэн Есүсийн үгс хүмүүст мөнх амийн замыг бус, харин ердөө гэмших замыг өгсөн, ийм учраас Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ хэлсэн. Эзэн Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг илэрхийлж, мөнх амийн замыг хүнд өгөх ажлыг хийх юм. Ингэснээр хүмүүс Сатаны нөлөөнөөс бүрэн дүүрэн гарч, үнэнийг амь болгон олж авч, Бурханыг мэддэг, Бурханд дуулгавартай байдаг, Бурханыг хүндэтгэдэг хүмүүс болж, Бурхантай нийцэлтэй болж, тэгээд магадгүй тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж авах юм. Эзэн Есүсийн золин авралын ажил дээр тулгуурлан эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан нь Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлж, хүн төрөлхтнийг аварч, ариусгах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэр хүн төрөлхтөнд Бурханы зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг илчилж, Сатанаар завхруулагдсан хүний ялзралын мөн чанар, бодит байдлыг шүүж, ил гаргасан. Тэр Бурханы эсрэг хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн үндсийг гаргаж ирж, Бурханы бүх санаа зорилго, шаардлагыг хүмүүст хэлсэн. Түүнчлэн Тэр авралыг хүлээн авахад нь хүнд хэрэгтэй бүх үнэнийг тодорхой байдлаар тайлбарласан, жишээ нь бодит түүх, Бурханы авралын ажлын гурван үе шатын мөн чанар, мөн эдгээр гурван үе шатын хоорондын холбоо Бурханы ажил болон хүний ажлын хоорондын ялгаа, бодит түүх ба Библийн үнэн эцсийн өдрүүд дэх шүүлтийн нууц, өргөгдсөн ухаалаг охидын нууц, гамшгийн өмнө хүмүүсийг ялагчид болгон төгс болгохын нууц, Бурхан махбодтой болсны нууц, Бурханд үнэхээр итгэж, дуулгавартай байж, хайрлана гэж юу гэсэн үг болох, Христтэй нийцэлтэй болохын тулд хэрхэн Бурханыг хүндэлж, муугаас зайлах, утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах гэх мэт. Эдгээр үнэн нь, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн нь мөнх амийн зам юм. Хэрвээ бид шашинд итгэх итгэлийг хэрэгжүүлэхэд бүхий л амьдралаа үрж байгаа бол үүнд хэзээ ч хүрч чадахгүй юм. Тэгэхээр хэрэв бид үнэн ба амийг олж авч, аврал, ариусгалт, төгс болголтонд хүрэхийг хүсэж байгаа бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы үг ба ажлыг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Энэ бол бид, үнэн ба амийг олж авч болох цорын ганц зам юм. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв: Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичиг үсэг, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь үргэлжид байж байдаг ба Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны дүрэм журам нь Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

……

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Эдгээр үг нь арвин дэлгэр, бүрэн дүүрэн бөгөөд Бурханы хангадаг бүх хоол тэжээл байдаг. Тэдгээр нь бидний нүдийг нээж, мэдлэгийг баяжуулж, бидэнд Христ бол үнэн, зам, амь гэдгийг харах боломж олгодог. Христ бол мөнх амийн зам юм. Хаанчлалын эрин үед Бурханы илэрхийлсэн үгс Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн бүх зүйлээс давдаг. Ялангуяа, “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-д Бурхан Өөрийгөө анх удаа бүх хүн төрөлхтөнд таниулсан. Мөн анх удаа хүн төрөлхтөн хүмүүст хандсан Бүтээгчийн айлдваруудыг сонссон. Энэ нь орчлон ертөнц даяар шуугиан тарьж, хүний нүдийг нээсэн. Энэ бол эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил юм. Хаанчлалын эрин үе бол Бурхан шүүлтийн ажил хийдэг эрин үе бөгөөд Бурханы зөвт зан чанар бүх хүн төрөлхтөнд илчлэгддэг эрин үе юм. Тэгэхээр Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийн үгийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгаж, төгс болгодог. Тэр хүний дээрээс бүх төрлийн гамшгийг илгээж, сайныг шагнаж, хорон мууг шийтгэдэг. Тэр Бурханы зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг хүн төрөлхтөнд илчилдэг. Төгс Хүчит Бурханы хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд илэрхийлдэг бүх үнэн нь Бурхан эцсийн өдрүүдэд хүнд хайрласан мөнх амийн зам юм. Эдгээр үнэн нь сэнтийгээс урсан ирэх амийн голын ус юм. Тэгэхээр Бурханд итгэх итгэлдээ хэрэв бид мөнх амийн замыг олж авч, өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэж байгаа бол эцсийн өдрүүд дэх Христ, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил болон Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ийм замаар л бид Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгож, хүртэж, ариусгалд хүрч, аврагдаж чадна. Зөвхөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт ба гэсгээлтийг туулдаг хүмүүс л Бурханы хаанчлалд орох эрхтэй. Энэ бол яалт ч үгүй бодит зүйл! Хэрэв бид өөрсдийн шашны үзлээс зуурсаар байвал эцсийн дүнд бид хохирох болно. Ухаалаг охид зөвхөн үнэнийг хайж, Бурханы үгийг сонсоход төвлөрдөг байхад мунхаг охид зөвхөн Библийн бичиг үсэг, өөрсдийн үзэл ба төсөөлөлд баригдаж, үнэнийг хайж, Бурханы дуу хоолойг сонсдоггүй. Нэг л өдөр тэд гэнэтхэн гамшигт унаж, гаслан, шүдээ хавирах бөгөөд гэмшил хүртэл нэмэргүй болно. Тэгэхээр Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нь гамшигт унаж, шийтгэгдэх болно. Энэ бол Бурханы тушаасан зүйл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Ялангуяа эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг балмадаар ялладаг хүмүүсийг Бурхан, эцсийн өдрүүдийн антихристүүд гэж хэдийнэ илчилсэн. тэр хүмүүс нь мөнхийн шийтгэлийг хүртэх ба тэдэнд дахин Бурхантай уулзах боломж олдохгүй. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь хүнийг төрлийнх нь дагуу ангилдаг.

Хэн миний Эзэн бэ кино жүжгээс авав

Цааш нь унших

Бие махбодтой болсон Христэд биш, харин тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэх нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн үү?

Хүн яг яаж Бурханд итгэх ёстой вэ? Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “хэрвээ та нар Би байдаг гэдэгт итгэхгүй бол нүглийнхээ дотор үхнэ” (Иохан 8:24). Урьдны өдрүүдийг бодоод үзвэл, Иудейн Фарисайчууд тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурхан—Эзэн Есүс гарч ирж, Өөрийн ажлыг хийж эхлэхэд тэд Түүнд итгээгүйгээр үл барам, бас Түүнийг эсэргүүцэж, ялласан юм. Эцэст нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолж, тийнхүү Бурханаар шийтгүүлж, хараагджээ. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд дахин нэгэнтээ хүний Хүүгийн илрэлт болж бие махбодтой болсон бөгөөд хэрвээ хүмүүс, энэхүү бие махбодтой болсон, бодитой Бурхан—эцсийн өдрүүдийн Христэд итгэхгүй, зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгэдэг бол энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн үү?

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео