II. Бурханд итгэхийн тулд, “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой

Сайн мэдээний асуулт, хариулт

Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан нэг Бурхан боловч өөр өөр эрин үед өөр өөр ажил хийсэн, Эзэн Есүс золин аврах ажил хийж, гэмшлийн замыг номлосон. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгах ажил хийж, тэдэнд мөнх амийн замыг авчирсан. Надад бас өөр нэг асуулт байна. Гэмшлийн зам ба мөнх амийн зам хоёрын ялгаа юу вэ?

Хариулт:

Ганцхан Бурхан байдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Түүний ажил нэг юм уу, хоёр шатанд хийгдэж дуусахгүй. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө гурван үе шаттай учраас. Үе шат болгонд Бурханы илэрхийлэх үнэн ялгаатай байдаг бөгөөд аажимдаа гүнзгийрснээр тэр нь төгс болдог. Хүний хэрэгцээнд тулгуурлан Бурхан эрин үеүдэд өөр өөр ажил хийдэг, ингэснээр эрин үе бүрд хүнд Бурханы өгдөг зам бас өөр юм. Гэмшлийн зам ба мөнх амийн замын хоорондын ялгааны талаар та асуулаа, энэ бол чухал асуулт. Энэ бол Бурханы жинхэнэ итгэгч бүрийн ойлгох ёстой үнэн юм. Учир нь энэ нь, хүн үнэнийг мэдэж, мөнх амь олж авахтай холбоотой юм. Одоо Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин аврах ажил хийсэн ба хүнд гэмшлийн зам өгсөн гэдгийг бид бүгд мэдлээ. Эзэн Есүсийн хэлснээр, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17). Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл Бурханы өмнө буруугаа хүлээж, гэмших хэрэгтэй. Буруугаа хүлээсний дараа өмнөх нүглүүд өршөөгдөх болно. Хүн дахин нүгэл үйлдэхээ больж, гэмшин ухаарч, шинээр хүн болно. Энэ бол гэмшил юм. Гэвч тэр үед Эзэн Есүс хүнд нүглээ улайж, гэмшиж, нүгэл үйлдэхгүй, мууг хийхгүй байж, өөрийгөө золиослож, загалмай үүрч, Эзэнийг дагаж, Эзэнийг бүх зүрх сэтгэл, бодол санаа, сүнсээрээ хайрлаж, номхон хүлцэнгүй, тэвчээртэйгээр бусдыг өөр шигээ хайрлаж, бусдыг дал дахин долоон удаа уучлах гэх мэтийг сургасан байдаг. Эдгээр нь хүний гэмших замууд юм. хүн Эзэн Есүсийн өмнө нүглээ гэмшихэд эдгээр нүгэл өршөөгддөг нь хүнийг Бурханы өмнө залбирах, Түүнтэй нөхөрлөх эрхтэй болгож, Бурханаас өгөгдсөн арвин их нигүүлсэл болон үнэнийг эдлэх боломж олгож байгаа юм. Гэвч хэдийгээр хүний нүгэл өршөөгдсөн ч түүний нүгэлт уг чанар хэвээрээ байгаа бөгөөд Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урваж чадна гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр энэ нь, хэдийгээр хүний нүгэл өршөөгдсөн ч гэсэн, тэр нүгэл үйлдэж чадах учраас ариун болж чадаагүй гэдгийг баталдаг. Эзэн Есүс зөвхөн золин аврах ажил хийсэн, энэ нь нүглээ улайж, гэмшиж, Бурхан руу эргэн ирж, Бурханаар өгөгдсөн нигүүлслийг эдлэх боломжийг хүнд олгосон юм. Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэн бол хүний гэмших зам гэдгийг энэ нь харуулж байна. Яг Төгс Хүчит Бурханы хэлсэн шиг: "Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Тэгвэл энэ нь хүн хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байх байсан биш гэж үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн боловч Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй." Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ? ”-аас "Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт угийн чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт угийн чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ." Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас Эзэн Есүс золин аврах ажил хийсэн бөгөөд Түүний бидэнд өгсөн зүйл нь зөвхөн гэмшлийн зам байсан гэдгийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд тодорхой өгүүлдэг. Гэвч Тэр хүнд сатанлаг уг чанараа хаяж, ариун болох мөнх амийн замыг өгөөгүй. Иймээс эцсийн өдрүүдэд, Төгс Хүчит Бурхан ирээд Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр “Бурханы гэрээс эхлэн шүүлтийн” ажил хийсэн бөгөөд бидэнд мөнх амийн замыг өгдөг. Зөвхөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдэд өгсөн мөнх амийн замыг хүлээн зөвшөөрч, Бурханы хүсэлд дуулгавартай хүн болж, Сатаны харанхуй нөлөөнөөс бүрмөсөн зугтааж, ариун байдалд хүрч, тэнгэрийн хаанчлалд орж чадна.

Дөнгөж сая бид гэмшлийн замын талаар нөхөрлөлөө, та нар үүнийг ойлгосон байх. Одоо би мөнх амийн замын талаар ярихыг хүсэж байна, дараа нь би гэмшлийн зам ба мөнх амийн замын ялгааны талаар ярих болно. Мөнх амийн замыг ярихдаа зөвхөн нүглээ улайх ба гэмших талаар ярихгүй, харин хүмүүст мөнх амь өгдөг үнэний замын талаар ярина. Хүмүүс яаж аврал олж авч, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгддөг, тэд яаж үнэнийг амь болгон олж авч, Бурхантай нийцтэй болж, Бурханаар авхуулдаг талаар тухайлан ярих гэж байна. Энэ бол мөнх амийн зам юм. Иймээс мөнх амийн замыг авсан хүмүүс бол үнэнийг хүлээн авч, үнэнийг амь болгон олж авсан хүмүүс бөгөөд Бурханаар бүрэн төгс болгуулж, тэнгэрийн хаанчлалд орж чадах хүмүүс юм. Эдгээр нь мөнх амийн замыг хүртсэн хүмүүс биш гэж үү? Үнэнийг өөрсдийн амь болгон олж авсан хүмүүс ер нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг уу? Тэнгэрийн хаанчлалд ордог хүмүүс хэзээ нэгэн цагт үхэж, эсвэл там руу илгээгдэх үү? Иймээс үнэнийг амь болгон олж авдаг хүмүүс Бурханыг мэдэж авч, тэгснээрээ мөнх амийн замыг хүртдэг биз дээ? Энэ сэдвийн талаарх Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая."

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно. … Энэ үе шатны ажлыг бүрэн дуусгахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд өмнө нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлэх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүх ажил юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Ажлын энэ эцсийн үе шат нь үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийн мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр үе шат болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний зан чанарыг бүхэлд нь мэдэж авдаг. Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-аас

Мөнх амийн зам бол хэдхэн дүрмээр зааж болох зүйл биш гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Эсвэл нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг хүний хандлагыг хэдхэн үгээр шийдэж чадахгүй. Хүн төрөлхтөн Сатанаар гүнзгий ялзруулагдсан бөгөөд Сатаны янз бүрийн хороор дүүрсэн байдаг. Тэд ихэрхэг биеэ тоосон, бардам, өөрийгөө зөвтгөдөг бөгөөд үзэл, төсөөлөл ба хэрээс хэтэрсэн шаардлагаар дүүрэн байдлаар Бурханд ханддаг. Тэд Бурханы талаар бодит мэдлэггүй бөгөөд жинхэнэ хүндлэл, дуулгавартай байдал, хайр бүр ч бага байдаг. Хэрвээ хүмүүс сатанлаг зан чанараас зугтааж, ариун болж, эсвэл Бурханыг үнэнээсээ мэдэж авч, дуулгавартай байж, эмээж хайрлаж, Түүнтэй нийцтэй болохыг хүсвэл энэ нь үнэний маш олон талыг мэдэхийг шаарддаг. Эцсийн өдрүүдийн ялзарсан хүн төрөлхтний шаардлагаар Бурхан, “Бурханы гэрээс эхлэн шүүлтийн” ажлыг хийдэг бөгөөд Сатаны нөлөөнөөс бүрмөсөн зугтааж, аврал хүртэхэд хүнд шаардагдах бүх үнэнийг илэрхийлдэг. Иймээс мөнх амийн зам бол үнэний нэг, хоёр талаас илүү бөгөөд энэ нь үнэний маш олон талаас бүрддэг. Хэрвээ хүмүүс Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг туулах зуураа хүн төрөлхтнийг аврахаар Түүний илэрхийлсэн үнэнийг бүхлээр нь тэд ойлгож авч, үнэний бодит байдалд орвол, ямар ч эргэлзээгүйгээр амь зан чанарын өөрчлөлтөд хүрч, Бурханыг үнэнээсээ шүтдэг, Түүнд дуулгавартай хүмүүс болдог. Тэд бол мөнх амийн замыг олж авагчид юм. Мөнх амийн зам гэж юу вэ? Энэ бол хүн төрөлхтөнд аврал хайрлахаар Бурханы эцсийн өдрүүдэд илэрхийлсэн бүх үнэн. Бурханы эцсийн өдрүүд дэх ажил нь эдгээр үнэнийг хүнд суулгаснаар хүний амь болох юм. Бурханы хэлсэн эдгээр үгээр амьдардаг хүмүүс бол мөнх амийн замыг олж авсан хүмүүс юм. Хүн Бурханы үгийг хэр гүнзгий туулж мэдрэхээс үл хамааран янз бүрийн үнэний бодит байдлыг тодорхой хэмжээгээр эзэмшиж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, үнэнч байж, Бурханд үнэнээсээ дуулгавартай байж, зарчимтай байдлаар биеэ авч яван, Бурханаас эмээн, муугаас зайлсхийвэл бид үнэнийг эзэмшсэн, хүн чанартай, мөнх амийн замыг олж авсан хүн болох болно. Мөнх амийн замыг олж авах үед бид нүгэл ба Сатаны нөлөөллөөс ангижирдаг, энэ нь, бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвахаа больж Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж амь зан чанарын өөрчлөлт гарч, Бурханд дуулгавартай байж, Бурханыг хайрлаж, Бурхантай нийцтэй болж, Бурханы хүсэлд дуулгавартай нэгэн болж чадна гэсэн үг. Мөнх амийн замыг олж авах үедээ бид хэзээ ч үхэхгүй. Бид Бурханы ерөөлийг эдлэх ба тэнгэрийн хаанчлалд орох амлалтыг хүртэх болно.

Хүн төрөлхтөн зөв замд орсны дараа хүмүүс хэвийн амьдралтай байх болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд дуулгаваргүй байдал болон ялзарсан зан чанараа бүрэн хаях ба тэд Бурханы төлөө, Бурханы улмаас амьдрах болно. Тэдэнд дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж байхгүй байна. Тэд Бурханд бүхэлдээ дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, мөн хаанчлалын амьдрал, энэ бол амралтын амьдрал юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-аас

Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийг налдаг, бүхий л зүйл ариун байдлаа буцаан авсан учир Би бүрэн сэтгэл хангалуун болж, Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч чадах ба газар дээрх хүмүүс Миний удирдамж дор нам гүм, амар тайвнаар амьдрах болно. Бүх хүмүүс Миний гарт бүх зүйлийг удирдаж байгаа ба бүх хүмүүс өөрсдийн хуучин оюун ухаан болоод анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа болих ба Миний хаанчлалд тэд хаш чулуу мэт цэвэр агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ. Үг нь махбодоор илэрсэн номын “арван зургаадугаар бүлэг”-аас

Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүсийн хамтаар Миний элбэг хангалуун байдлыг таашаана. Миний хаанчлалд бүх хүмүүс хичээн, шаргуу хөдөлмөрлөж, үнэнч сэтгэлээ харуулдаг. Хаанчлалд бослого гэж үгүй; эсэргүүцэл гэж үгүй; тэнгэр газар шүтэлцэж, хүн Бид хоёр амьдралын аз жаргалаар, харилцан түшилцэж, ойр дотно байж, бие биеэ гүнзгий мэдэрнэ. Үг нь махбодоор илэрсэн номын “Хүмүүс ээ! Баясагтун!”-аас

Сэнтийнээс амийн ус урсдаг кино жүжгээс авав

Цааш нь унших

III. Эцсийн өдрүүдийн Христэд итгэхгүйгээр Эзэн Есүст итгэх нь Хүүд итгэх жинхэнэ итгэл мөн үү, энэ нь мөнх амийг олж авч чадах уу?

Библид: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй…” (Иохан 3:36) гэдэг. Хүүд итгэх итгэл бол бие махбодтой болсон Христэд итгэх итгэл юм. Эзэн Есүс бол хүний Хүү, Тэр бол Христ, иймээс Эзэн Есүст итгэснээр бид мөнх амийг олж авах боломжтой байдаг. Тэгвэл бид яагаад мөнх амийг олж авахаасаа өмнө эцсийн өдрүүдийн Христийн үг болон ажилд итгэх ёстой юм бэ? гэж олон хүн асуух юм.

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео