I. Бурханд итгэхийн тулд, Христ бол махбодод илэрсэн Бурхан, Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг хүн заавал таних ёстой

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

Филип Түүнд, “Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай” гэв. Есүс түүнд, “Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” (Иохан 14:8-11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Бурханы сонгодог үгс

"Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй.

"Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм... Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.

“Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

"Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь хүмүүсийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр тулах нь хамаагүй, Бурхан өөр хэнийг ч биш харин Өөрийгөө төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр ялзруулагдсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

"Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

"Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүн байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсныг харгалзан үзвэл, Тэрээр энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа…” Тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс Тэр ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Харин ч Тэр өөр хүн байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол гэсэн гажууд онол огт байдаггүй! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байв. Тийм учраас Тэр зөвхөн бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайсан. Яг л Тэр Гетсеманид гурвантаа залбирсан шиг: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог.” Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр Иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэр Бурханыг Эцэг гэж дуудсан .

"Гурвал оршин байдаг уу?”-аас

"Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. “Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг” гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцэгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгээгүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Түүний удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр мөн өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махан биений өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махан биетэй байсан учраас, махан биеийн өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би Махбод болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махан биеийн өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махан биеийн өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Тэр Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол Сүнсний махбод болсон Бие бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.

"Гурвал оршин байдаг уу?”-аас

"Хүний анх харсан зүйл нь Ариун Сүнс тагтаа мэт бууж Есүс дээр ирсэн явдал байсан; энэ нь Есүсийн онцгой Сүнс байгаагүй, харин Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Хүү Есүс бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс байсан бол Тэд хэрхэн нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байсан. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс ганцаараа их ажлыг хэрэгжүүлж чадна. Тэр дэлхийг бүтээж бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтөнийг аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтөнийг байлдан дагуулж бас устгаж чадна. Энэ ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ба Түүний оронд Бурханы өөр ямар ч биеэр хийгдэж чадахгүй байх байсан. Түүний Сүнс нь Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэгдэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр мөн хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд ч байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн юм! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажил нь Бурханы Өөрийн Сүнсээр хийгдсэн. Энэ нь тэнгэр дэх эсвэл бие махбод дахь ажил байсан ч бүгд Түүний Өөрийн Сүнсээр хийгдсэн. Тэнгэр дэх ч бай эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол бие махбод, гэхдээ Бурхан хэвээр үлддэг. Тэр олон зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч, Тэр бол Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил[b] нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтөний аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч мөн адил юм. Бурханыг хэдийд ч, төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж нэрлэж болно. Эцэг, Хүү, Ариун Сүнсний энэхүү санаа байх нь байтугай, тусдаа биес ч оршдоггүй! Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

"Гурвал оршин байдаг уу?”-аас

Цааш нь унших

Эзэн Есүс баптисм хүртсэний дараа тэнгэр заагдаж, Ариун Сүнс тагтаа мэт Эзэн Есүсийн дээр буухад “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна” (Матай 3 : 17) гэсэн дуу тэнгэрээс гарсан гэж Библид бичигдсэн байдаг. Тэгээд итгэгчид бид бүгдээрээ Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч та нар бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэлт, энэ нь Бурхан Өөрөө, Эзэн Есүс бол Бурхан Өөрөө, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан Өөрөө гэж гэрчилсэн. Энэ нь бидний өмнөх ойлголтоос өөр байна л даа. Иймээс бие махбодтой болсон Христ нь Бурхан Өөрөө юү эсвэл Бурханы Хүү юү? Аль ч тохиолдол нь бидэнд боломжийн санагдаж байна, аль аль нь Библитэй тохирч байна. Иймээс аль ойлголт нь зөв бэ?

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео