III. Эцсийн өдрүүдийн Христэд итгэхгүйгээр Эзэн Есүст итгэх нь Хүүд итгэх жинхэнэ итгэл мөн үү, энэ нь мөнх амийг олж авч чадах уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Хүүд итгэдэг хүнд мөнх амь бий: Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй, харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана……” (Иохан 16:12-13).

“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ……” (Иохан 5:22).

“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

Бурханы сонгодог үгс

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

“Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-ээс"

Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн эрин үед хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

“Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм.

“Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм. Хэрэв чи эдгээр үнэнийг чухал гэж авч үзэхгүй, үргэлж тэдгээрээс зайлсхийх эсвэл тэднээс салах шинэ аргыг бодож байдаг бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эсвэл Бурханы хүслийг хайдаггүй эсвэл чамайг Бурханд ойртуулах замуудад дургүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан Түүний нүдэн доор зугтаж байгаа тэрслүү хэнийг ч өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүлээн авах болно. Бурханы өмнө шүүгдэхээр ирж, цаашлаад ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдрах болно. Мэдээж энэ нь ирээдүйд оршин байгаа зүйл юм.

“Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ?

“Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтанд орох хүмүүс байх болно; тиймээс амралтанд орох хүмүүс бүгд Сатаны нөлөөнөөс ангижирч, эцсийн цэвэрлэх ажлыг туулсны дараа Бурханаар авахуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авахуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтанд орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж эсвэл амралтанд орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтанд орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. ...

“Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Цааш нь унших

Төгс Хүчит Бурханы үгэнд “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэж хэлснийг үзээд би Эзэн Есүсийн нэг удаа ингэж хэлснийг санасан. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бол амийн амьд усны эх сурвалж, мөнх амийн зам гэдгийг бид бүгд хэдийнээ мэднэ. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр адил эх сурвалж байж болох уу? Тэдний ажил, үг нь Ариун Сүнснийх үү? Тэдний ажил нэг Бурханаар хийгдсэн үү?

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео