1. Бие махбодтой болсон Христэд биш, харин тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэх нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн үү?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Тиймээс Би, ‘Та нар нүглийнхээ дотор үхнэ’ гэж хэлсэн: учир нь хэрвээ та нар Би байдаг гэдэгт итгэхгүй бол нүглийнхээ дотор үхнэ” (Иохан 8:24).

“Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн: Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүхэн Бурханаас ирээгүй: энэ бол антихристийн сүнс юм” (1Иохан 4:2-3).

“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2Иохан 1:7).

Бурханы сонгодог үгс

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

“Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм.

“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн харж, хүрч чадахгүй зүйлсийг, асар нууцлаг, гайхалтай зүйлсийг мөн хүмүүсийн төсөөлшгүй зүйлийг, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ тэдгээрийг шинжлэн судалж, бусад зүйлсийг үл анзааран тэдгээрийг л эрж хайж, тэдгээрийг олж авах боломжтой гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг ба тэр ч байтугай тэдгээрийн талаар нарийн сэтгэмжилдэг. Үүний эсрэгээр нь, аливаа зүйлс хэдий чинээ бодит байна, хүн тэдгээрийг төдий чинээ үл тоодог; тэр тэдгээрийг үл ойшоосон байдлаар хардаг ба тэр ч байтугай тэдгээрийг үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш гэж үү? Тэдгээр зүйл хэдий чинээ бодитой байна, та нар тэдгээрийг төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цагийг та нар огт гаргадаггүй, харин зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагыг үл ойшоон хардаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар тоо томшгүй их үзлийг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Ийм байдлаар та нар тодорхой бус байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн бүдэг бадаг Бурханд тууштай итгэдэг ба өнөөдрийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан ба өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэггүй гэж үү? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Цаашлаад, хүний тахин шүтэж байгаа Бурхан нь түүний үзлээс бий болсон, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит биетэй учраас биш гэж үү? Үнэн хэрэгтээ, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайхгүй байгаа биш гэж үү? Өнөөдрийн Бурханы хүнээр хийлгэж байгаа зүйл бол хүний хийх хамгийн дургүй байгаа зүйл буюу түүнийг ичихэд хүргэх зүйл юм. Энэ нь аливаа зүйлсийг хүмүүсийн хувьд хэцүү болгож байгаа биш гэж үү? Энэ нь түүний шарх сорвийг санаатайгаар ил гаргаж байгаа биш гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүмүүс бие махбодтой болсон Бурханы дайсан болно, антихрист болно. Энэ нь илэрхий зүйл биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад чи шашны хүн эсвэл үнэн сүсэгтэн байсан байж болно. Бурхан бие махбодтой болсны дараа, тэдгээр олон үнэн сүсэгт итгэгчид өөрийн эрхгүй антихрист болно. Энд юу болж байгааг чи мэдэж байна уу? Бурханд итгэх итгэлээрээ, чи бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй ба үнэнийг эрж хайдаггүй, харин үүний оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагнасан байдлын чинь тодорхой эх үүсвэр биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэхгүй байгаа хүмүүс антихрист болохгүй гэж үү? Иймээс чиний итгэж, хайрладаг нэгэн чинь үнэхээр бие махбод дахь энэ Бурхан мөн үү? Энэхүү амьдарч, амьсгалж байгаа Бурхан хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн биш гэж үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юм уу эсвэл газарт уу? Энэ нь үзэл үү эсвэл үнэн үү? Энэ нь Бурхан уу эсвэл ямар нэгэн ид шидтэн үү?

"Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарын үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Би хөлөө газарт бат тавьж, газар дээрх Бурханд үйлчилдэг тэдгээр хүмүүсийг л сайшаадаг боловч газар дээрх Христийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаахгүй. Тэр хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ хорон санаатныг шийтгэдэг Миний гараас тэд зугтахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд хэзээ ч Христийг баяртайгаар дагаагүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс орно. Тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг. Энэ буруу! Христийн талаарх мэдлэггүй байдал чинь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэггүй байдал юм. Та нар тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурамч дүр юм, учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам үүнээс ч илүүтэйгээр хүнийг яллаж, дараа нь хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад илүү ач тустай юм. Чи энд байгаа ашиг тустай болоод хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг мэдэрсэн үү?Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйл гол зүйлийг орлохыг бүү зөвшөөр. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна.

“Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдарч буй хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, Өөрийн ажлыг гүйцэтгэхийг Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!

“Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы ажил болон үгэнд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй харин оронд нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурхан итгэхийн аргагүй мөртлөө үл үзэгдэх, бодит бус Бурхан хамгийн үнэмшилтэй байдаг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайж буй зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш, тэр ч байтугай, Бурханы санаа зорилго ч биш; харин ч тэд зүгээр л сэтгэлийн хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэж чадах хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэл болон эрэл хайгуул юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэдэнд үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг нэн даруй хариу довтолж эсвэл хилэгнэх байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар зорьдог зэвүүн хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм төрлийн хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Тэд хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ажил эсвэл үгэнд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй.

“Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хүн төрөлхтөн амралтанд орохоос өмнө хүний төрөл тус бүр шийтгэгдэх үү эсвэл шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байдаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй эсвэл дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагдаж байдаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хийсэн хорон муу зүйлийнхээ төлөө шийтгэгдэх болно. Бурханд хүн итгэдэг ба хүн Бурханд дуулгавартай байх нь зохистой. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Түүнийг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэхгүй, махбодоор үзэгдэж буй Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол эдгээр тодорхойгүй үзэлтэн эргэлзээгүй устгагдах болно.

“Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Цааш нь унших

2. Хэрвээ хүн итгэлдээ Библийн бичиг үсэг, дүрэм журмыг л баримталж, Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайдаггүй бол мөнх амийг олж авч чадах уу?

Библи Бурханыг төлөөлдөг бөгөөд Бурханд итгэх нь Библид итгэх итгэл, Библийг баримталснаар мөнх амийг олж авч чадна гэж Бурханд итгэдэг олон хүмүүс итгэдэг. Гэсэн ч Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:38-40). Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгний жинхэнэ утга учир юу вэ? Хэрвээ хүн зөвхөн Библийг баримтлаад Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайдаггүй бол мөнх амийг олж авч чадах уу?

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео