2. Хэрвээ хүн итгэлдээ Библийн бичиг үсэг, дүрэм журмыг л баримталж, Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайдаггүй бол мөнх амийг олж авч чадах уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:39-40).

“Би бол зам, үнэн, амь юм;Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

Бурханы сонгодог үгс

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм.

“Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.

“Библийн талаар (4)”-ѳѳс

Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож болохгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хэчнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хэчнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хэчнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хэчнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлж байна. Тэдгээр нь хэтэрхий хуучирсан, тэд чамайг шинэ ажилд аваачиж чадахгүй, тэдгээр нь чамд зөвхөн ачаа болно. Тэд чамайг шинэ ажилд, шинэ оролтонд аваачихгүйгээр үл барам, тэдгээр нь чамайг хуучин шашны чуулганууд руу аваачна, хэрвээ ингэвэл чи Бурханд итгэх өөрийн итгэлээ ухрааж байгаа биш гэж үү?

“Библийн талаар (4)”-ѳѳс

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

“Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Би хүмүүсийн дунд маш их ажил хийсэн ба энэ хугацаанд Миний илэрхийлсэн үгс маш олон байв. Эдгээр үг нь хүний авралын төлөө бөгөөд хүн Надтай нийцэлтэй болохын тулд эдгээрийг илэрхийлсэн юм. Гэсэн ч Би газар дээр Надтай нийцэж чадах цөөхөн хүмүүсийг олж авсан ба иймээс Би хүн Миний үгийг эрхэмлэн үздэггүй гэж хэлдэг, учир нь хүн Надтай нийцэлтэй биш билээ. Ийм байдлаар, Миний хийдэг ажил бол ердөө хүнийг Өөртөө шүтэн мөргүүлэхийн төлөө биш; харин хүн Надтай нийцэлтэй байх нь илүү чухал юм. Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдардаг, тэд махан биед амьдардаг, хувиа хичээсэн хүсэлтэй амьдардаг ба тэдний дундаас Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцдэг гэж хэлцгээдэг хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” ишлэлийг санамсаргүйгээр олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л судрыг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш гэж ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд тэд үнэнийг гаргахаар ирсэн Христийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. Хүний зүрх сэтгэл маш хорлонтой бөгөөд түүний угийн чанар Надтай эвлэршгүй зөрчилтэй байх үед тэд хэрхэн Миний авралыг хүлээн авч чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг, гэсэн ч хүн Миний оршин тогтнолыг мэддэггүй. Намайг Өөрийн гэрлээ хүн дээр тусгах үед ч тэр Миний оршин тогтнолыг мэдэхгүй хэвээр байдаг. Би Өөрийн уур хилэнг хүнд гаргах үед, тэр Миний оршин тогтнолыг бүр илүү хүчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэсэн ч үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирээгүй. Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь хүний хяналтанд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс—яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай үл нийцэх хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс, Миний эсрэг босдог хүмүүс нь бүр ч их Миний эсрэг байдаг хүмүүс ба Надтай нийцэхгүй билээ. Надтай үл нийцэх бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт дамжуулан өгөх болно. Би тэднийг муу ёрын нэгний ялзралд өгч, хорлонт явдлыг нь илчлэхийн тулд тэднийг сул тавьж, эцэст нь тэднийг цөлмүүлэхийн тулд муу ёрын нэгэнд гардуулан өгөх болно. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөж байгааг Би тоохгүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэж байгааг Би тоохгүй. Миний санаа тавьж буй бүхэн бол, хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг билээ. Учир нь Надтай үл нийцэх хүмүүс бүгдээрээ Надаас урвадаг хорон санаат хүмүүс юм; тэд бол Миний дайснууд бөгөөд Би Өөрийн гэрт дайснуудаа “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчлэх болно, харин Надтай дайсагнадаг тэдгээр хүмүүс үүрд Миний шийтгэлийг амсах болно. Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг барьдаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Би маш олон үгийг илэрхийлсэн ба Өөрийн хүсэл болоод зан чанарыг мөн илэрхийлсэн, тэгсэн ч гэсэн, хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй байна. Эсвэл тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдардаг хүмүүс, хууль дунд амьдардаг хүмүүс, загалмай дээр амьдардаг хүмүүс, сургаал номлолын дагуу амьдардаг хүмүүс, өнөөдрийн Миний хийж буй ажил дунд амьдардаг хүмүүс—тэдний аль нь Надтай нийцэх вэ? Та нар зөвхөн ерөөл, шагнал авах тухай л боддог ба хэрхэн Надтай нийцэлтэй байх талаар эсвэл өөрсдийгөө Миний дайсан байхаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар хэзээ ч бодож байгаагүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь Би та нарт маш ихийг өгсөн хэдий ч та нараас маш багыг авсан. Та нарын хууралт, та нарын их зан, та нарын шунал, та нарын туйлширсан хүсэл, та нарын урвалт, та нарын дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад мэдэгдэлгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг мэхэлж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг залилж, Надаас нэхэж, Намайг сүрдүүлж тахилыг авдаг—эдгээр муу үйл хэрхэн Миний шийтгэлээс зайлсхийх юм бэ? Та нарын мууг үйлдэж байгаа чинь Миний дайсан гэдгийн баталгаа ба энэ нь Надтай үл нийцдэгийн чинь баталгаа юм. Та нар бүгд өөрсдийгөө Надтай маш их нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ хэрвээ тийм байсан бол ийм маргашгүй нотлох баримт нь хэнд хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч сэтгэлээр ханддаг гэж итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, маш өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж та нар боддог. Гэхдээ хэзээ нэгэн цагт та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө үйлдэлтэй жишиж үзсэн үү? Та нар бол ихээхэн биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга залиуд ихээхэн ухаантай бөгөөд та нарт, зэвүүцмээр санаа болон арга барил ихээхэн байдаг. Та нарын үнэнч байдал хэтэрхий хомс, чин сэтгэл чинь хэтэрхий өчүүхэн ба та нарын мөс чанар бүр ч илүү дутмаг. Та нарын зүрх сэтгэлд хэтэрхий их муу санаа байдаг ба хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй, бүр Би хүртэл. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, эсвэл нөхрийнхөө төлөө эсвэл өөрийгөө хамгаалахын тулд Намайг гэртээ оруулдаггүй. Намайг анхаарахын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, өөрсдийн хүүхдүүд, өөрсдийн байр суурь, өөрсдийн ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлийн талаар анхаардаг. Та нар ярих эсвэл үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан бэ? Цаг агаар хүйтэн байх үед, та нарын бодол хүүхдүүд рүүгээ, нөхөр лүүгээ, эхнэр лүүгээ эсвэл эцэг эх рүүгээ л чиглэдэг. Цаг агаар халуун байх үед, Би та нарын бодолд мөн л ямар ч байр эзэлдэггүй. Өөрийн үүргийг биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхлоо, хувийн аюулгүй байдлаа, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө болон Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан бэ? Чи Надтай нийцэлтэй байгаагийн баталгаа хаана байна вэ? Чиний Надад үнэнч хандах зангийн бодит байдал хаана байна? Чиний дуулгавартай байдлын бодит байдал хаана байна вэ? Чиний санаа зорилго чинь хэзээ Миний ерөөлийг олж авахын төлөө байгаагүй вэ? Та нар Намайг хуурч, мэхэлдэг, та нар үнэнээр тоглодог ба үнэний оршин байгааг нуудаг, үнэний мөн чанараас урвадаг. Та нар өөрсдийгөө Надтай дайсагнасан байр сууринд тавьдаг, иймээс та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэхийг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэхдээ та нар Христтэй нийцэлтэй биш. Та нарын муу үйл чинь, санаа муутай хүмүүсийн хүртэх ёстой тохирсон шийтгэлийг хүлээн авахгүй гэж үү? Тэр үед, та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарах ба Христтэй дайсагнасан хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэж авах болно. Тэр өдөр ирэх үед, Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, диваажинд орох оролтыг олж авах та нарын мөрөөдөл бутран унах болно. Энэ нь харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд өөр хэрэг. Хэдий тэд маш ихийг алдсан ч, хэдий тэд маш их зовлон бэрхшээлийг туулсан ч, тэд хүн төрөлхтөнд Миний хайрлах бүх өв залгамжлалыг хүлээн авах болно. Эцсийн эцэст зөвхөн Би зөвт Бурхан бөгөөд зөвхөн Би хүн төрөлхтнийг энэхүү гайхалтай сайхан хүрэх газар луу авч явах чадвартай гэдгийг та нар ойлгох болно.

Цааш нь унших

Библи бол Бурханы ажлын гэрчлэл, энэ нь хүн төрөлхтөнд хэмжээлшгүй их ач тусыг өгсөн. Библийг уншсанаар бид Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч гэдгийг ойлгож авсан, бид Бурханы гайхамшиг, агуу үйл хэрэг, бүхнийг чадагч хүчийг харж чадсан. Библи нь Бурханы олон үгийг агуулж, хүний Бурханд өгч байгаа гэрчлэл юм бол тухайн хүн Библийг уншсанаар яагаад мөнх амийг олж чадахгүй юм бэ? Мөнх амийн зам Библид байдаггүй юм гэж үү?

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео