IV. Иудейн Фарисайчууд Эзэн Есүст биш, Ехова Бурханд л итгэж байсан. Тэд бас Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан бөгөөд тиймээс Бурханаар шийтгүүлж, хараагдсан билээ. Энэ нь бидэнд ямар анхааруулга өгдөг вэ?

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэр үнэхээр өөрчлөгдөхгүй юү (Монгол хэлээр)

Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид нь итгэгчдэд байнга Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд зөвхөн Эзэн Есүсийн нэрэнд найдах замаар бид аврагдах болно гэж номлодог. Иймэрхүү үзэл бодол нь үнэнтэй нийцдэг үү? Ехова Бурхан:“Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй. Би зөвхөн Би л Ехова мөн; Надаас өөр аврагч байхгүй.” (Исаиа 43: 10-11). гэж хэлсэн. Нигүүлслийн эринд махбод болсон Бурхан Есүсийн нэрийг авчээ. Бурхан өөрчлөгддөггүй учраас Түүний нэр өөрчлөгдөнө гэж үү? Цаашлаад, Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болохыг Илчлэлд зөгнөсөн байдаг, иймээс энэ бүхэн юу гэсэн үг вэ? Олон хүмүүс энэ асуудалд төөрөгддөг боловч энэ богино хэмжээний видео танд үнэнийг илчлэх болно.

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео