II. Бурханд итгэхийн тулд, “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэдгийг хүн мэдэх ёстой

Христийн сүмийн магтан дуу 2018 “Зөвхөн Бурханд Амийн зам бий”

Амийн зам бол хэн дуртай нь эзэмшиж

Эсвэл хэн бүхэнд хялбархан олдох зүйл биш.

Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг,

Зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанартай,

Зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

Амийн булгийн мөнхийн урсгал билээ.

Дэлхийг бүтээснээсээ хойш Бурхан маш их ажил хийсэн;

Амийн эрч хүчийг бүтээж, хүнд амь өгсөн;

Тэр маш их үнээр хүнд амь өгсөн билээ.

Учир нь Бурхан Өөрөө мөнхийн амь;

Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам,

Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам.

Бурхан хэзээ ч хүний зүрх сэтгэлээс хол байгаагүй,

Тэр үргэлж хүмүүсийн дунд амьдардаг.

Бурхан бол хүний амьдралыг хөдөлгөх хүч,

Мөн хүний оршин тогтнох үндэс;

Бурхан бол хүний амьдралын баялаг.

Тэр хүнийг дахин төрүүлж

Бас хүнийг өөр дүрд нь хүчирхэг амьдруулдаг.

Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг,

Зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

Амийн булгий нмөнхийн урсгал билээ.

Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчээр

Хүн үеийн үед амьдарсаар байна.

Бурханы амийн хүч хүнийг дэмжиж байдаг;

Бурхан ямар ч энгийн хүн төлж байгаагүй үнэ төлсөн.

Бурханы амийн хүч

ямар ч хүч чадлыг давамгайлах бөгөөд

бүх хүч чадлыг давдаг.

Түүний амь мөнхийн, хүч чадал нь ер бусын.

Түүний амийн хүчийг хэн ч, юу ч хялбар дийлэхгүй,

Тэрхүү хүч оршиж, гэрэлт цацрагаа

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрэлтүүлдэг.

Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг,

Зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

Амийн булгийн мөнхийн урсгал билээ.

Тэнгэр, газар үлэмж өөрчлөгдсөн ч

зөвхөн Бурханы амь хэвээр үлдэнэ.

Бүх зүйл үгүй болсон ч Бурханы амь үлдэнэ,

Бурхан бол бүх зүйлийн эх ундарга, оршин байх үндэс,

Бурхан Өөрөө мөнх амь билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү олон контент

Сайн мэдээний кино цуврал

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Христийн чуулганы кино шууд үзэх HD | “Бурханд итгэх итгэл” | Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь

Сайн мэдээний найрал дуу

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Бурхан бол эхлэл ба төгсгөл

Сайн мэдээний найрал дуу

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Төгс Хүчит Бурхан сүр жавхлант сэнтийд заларлаа

Сайн мэдээний найрал дуу

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Хаанчлалын магтаaл хөгжимт драм – “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”

Сайн мэдээний найрал дуу

Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх

Хөгжимт баримтат кино | Бүхнийг Захирагч Нэгэн | Бүтээгчийн төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх нь

Сайн мэдээний кино цуврал

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)

Холбогдолтой видео