Тэр жилийн намар

Тэр жилийн намрын хар дарсан зүүд мэт өдөр аав, ээжийг минь аваад явсан.

Шиврээ бороо дусалж байхад гэрт ХКН-ын цагдаа нар гэнэт дайран орж ирсэн.

Хорлонтой, догшин царайг нь хараад би айсандаа Бурханыг сэтгэлдээ дуудсаар байсан.

Бурхан бидэнд итгэл хайрлах болтугай. Аав ээж минь баривчлагдаж, хавчигдахыг би хүсээгүй.

Цагдаа нар аав ээжийг минь гавлаад, хүчээр авч явахыг би харсан.

Нулимс минь бороон дусалтай холилдож, сэтгэлдээ би өөрийн эрхгүй халагласан:

Жаргалтай гэр бүлийг минь юунд салгана вэ? Аз жаргалыг минь юунд булаана вэ?

Диаволууд аа! Аав ээжийг минь битгий авч яваач! гэж гансрахдаа би дуу алдсан.

Цонхны дэргэд ганцаар зогсох би аав ээжийнхээ инээмсэглэсэн царайг дахин огт харсангүй.

Аав ээж минь ирж яваа харагдана гэж найдсандаа

тосгоны замыг хэчнээн ч ширтэн зогссон юм, мэдэхгүй.

Аав минь шоронд хэчнээн их эрүү шүүлт амссан юм, мэдэхгүй.

Ээж минь сайн байгаа болов уу?

Та хоёртойгоо уулзахыг яасан их хүснэ вэ. Өө, та хоёр хэзээ харьж ирэх юм бэ?

Санагалзсан нулимс нүдийг минь бүрхлээ, тэдэнд хэлмээр үг маш олон байлаа:

Үргэлж залбиран, Бурханы үгийг уншихаар харанхуй шөнө би ганцаардаж, айхаа больдог.

Чуулган одоо миний гэр болсон, Бурханы үгийг би ах эгч нартай нөхөрлөдөг.

Бурханы хайрын халуун дулааныг би мэдэрдэг. Аав аа, ээж ээ—надад бүү санаа зовоорой.

Намрын энэ баяраар шөнийн тэнгэрт одод анивчиж байна,

аав ээж минь явснаас хойш 7 жил ард хоцорчээ.

Өнөөг хүртэл намайг чиглүүлсэн Бурханы үгэнд би талархдаг.

Одоо би үнэнийг ойлгон, ялган таних чадвартай болсон.

Эрх баригч ХКН бол эрх барьж буй Сатан гэдгийг мэднэ, энэ бол дэлхийн бүх харанхуйн эх сурвалж.

Чөтгөрлөг ХКН-ыг би голдоо ортол үзэн яддаг, Бурханыг би эцсээ хүртэл дагана гэж шийдсэн!

Эцэг эхийнхээ хайрыг алдсан ч би Бурханд найдан, тууштай амьдарна.

Бурхан, бас Бурханы үг надтай хамт байгаа болохоор би орь ганцаараа, ганцаардмал биш ээ.

Бурхан насан туршид минь намайг харж хандсан, Түүний үгээр би өсөж, боловсордог.

Бурханы хайрыг би маш их эдэлсэн, Түүний хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэхийг хүснэ.

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх нь л амь авчирч чадна

Дараах: Бурханд туйлын үнэнч байхаар шийдлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Цаг хугацаа

I Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж, шантралгүй хөдөлмөрлөн, мөрөөдлөө эрэлхийлж, ганцаардсан сүнс алсаас иржээ. Нулимсанд мэндлээд, цөхрөлд...

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх