Од болох мөрөөдөл минь баяртай

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”). Бурханы үгийн энэ хэсгийг уншаад сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Энэ миний туулсан зарим нэг туршлагыг санагдууллаа.

Би бага байхаасаа л үзүүлбэрийн урлагт дурлаж, алдартнууд, кино одуудыг үнэхээр биширдэг байсан юм. Тэд тайзан дээр гарч, хүн болгоны хүндлэл бишрэлийг хүлээдэг нь маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд би дунд сургуулиа төгсөхөөсөө ч өмнө театрын сургуульд бүртгүүлж, гурван жилийн дараа жүжигчин боллоо. Тоглолт болгон дээр үзүүлбэрээ үзүүлэхэд маань тэр олон үзэгч бүгд бидэн рүү анхаарч байгааг хараад үнэхээр бахдалтай байдаг байсан. Бурханд итгэдэг болсныхоо дараа би жүжигчний үүрэг биелүүлж, чуулганы хийсэн кинонд цөөн хэдэн дүр бүтээсэн юм. Ах эгч нар намайг нэлээд сайн жүжиглэж байна гэхийг сонсоод үнэхээр их баярлаж, “Хэрвээ киноны гол дүр болж чадвал тэд бүгд харна, тэгээд намайг хүндлэх нь лавтай. Тэгвэл ч сайхан аа!” гэж бодсон.

Дараа нь нэг өдөр чуулган өөр кино хийхээр бэлдэж байхад нэг ах намайг дүрийн шалгаруулалтад орооч гэлээ. Би угийн жүжигчин, бас бага сага туршлагатай болохоор тэр дүрд тэнцэх нь гарцаагүй гэж бодсон юм. Дараа нь, удирдагчаас кинонд тогло гэх мэдээ ирэхийг баяртайгаар хүлээлээ. Тэр хэдэн өдөр, хүн болгон намайг бишрэн харж байгаа тийм дүр зураг төсөөлөгдөж байсан юм. Тэгж бодоод үнэхээр их баярласан. Гэхдээ хэд хоногийн дараа, удирдагч намайг шалгаруулалтад тэнцээгүй гээд, сайн мэдээний багт хүн хүч дутсан болохоор намайг очиж, тэр багт орох хэрэгтэй байна гэлээ. Би ч мэл гайхаж, маш их эсэргүүцэн, “Намайг яаж сонгохгүй байж чадав аа? Урьд нь би том дүрүүдэд тоглосон, бусад нь ч бүгд намайг сайн байна гэсэн. Яагаад намайг сонгоогүй юм бэ? Тэд алдаа гаргасан юм болов уу? Би сайн мэдээний ажилд онцгойрч, онгирч чадахгүй. Үүнд жүжигчин байхын алдар суу байхгүй шүү дээ” гэж бодлоо. Ингэж бодох тусам улам их эсэргүүцэж, тэр үр дүнг хүлээн зөвшөөрч ер чадахгүй байсан юм. Гэхдээ сайн мэдээ түгээх нь Бурханы хүсэл, миний үүрэх ёстой хариуцлага гэж бодсон. Би мөс чанар, эрүүл ухаантай байж, захирагдах учиртай байсан болохоор дурамжхан зөвшөөрлөө. Тэгээд сайн мэдээ түгээж байсан ч, намайг жүжиглэж байхад ах эгч нар яаж биширдэг байсан тухай үргэлж бодон, ялангуяа кинонд цуг тоглосон хүмүүсээ харахаар үнэхээр атаархдаг байлаа. “Дахиад жүжигчний үүрэг авбал мөн ч сайхан аа. Тэгвэл би цаг үргэлж кинонд тоглож, яг л тэдэн шиг байх сан. Таньдаг ах эгч нар намайг хараад, хүндэлнэ шүү дээ. Яагаад тэд намайг сонгоогүй юм бол?” гэж бодсон. Ингэж бодох тусмаа улам их зовлоо. Би үүрэгтээ хариуцлага хүлээхгүй, сайн мэдээний ажилд зориулан үнэнээр зэвсэглэхэд анхаарахгүй байлаа. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалж байгаа хүн асуулт асуух үед үүнийг нь шийдвэрлэхийн тулд ямар үнэнийг нөхөрлөхөө мэддэггүй байсан. Тэгээд яваандаа Бурханаас улам бүр хол хөндий оргих болж, Бурханы үгийг унших үедээ Ариун Сүнсний гэгээрэлгүй байлаа. Залбирахдаа ч Бурханыг дэргэдээ мэдэрч чадахгүй, оюун санаа минь байнга үймэрч байсан. Зовсондоо би Бурханд хандан залбирч, “Өө Бурхан минь, одоо би үнэхээр шаналж байна. Зүгээр л жүжигчний үүргээ биелүүлж, юу чаддагаа харуулмаар санагдаад, Таны зохицуулсан зүйлд захирагдаж чадахгүй байна. Өөрийгөө мэдэж, Таны хүслийг ойлгоход намайг залж чиглүүлээч дээ” гэсэн.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн ийм хоёр хэсгийг уншлаа: “Жинхэнэ дуулгавартай байдал гэж юу вэ? Бурханы хийдэг юм хүссэнээр чинь болж, чамд онцгойрч, гэрэлтэж, нэр хүндтэй болох боломж олгох болгонд чи бүх зүйлийг сэтгэлд нийцтэй, зохистой гэж боддог. Тэгээд Бурханд талархаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаг. Гэвч чи анхаарлын төвөөс гарч, онцгойрч чадахгүй, бусдад байнга үл тоогдох бүрдээ aз жаргалтай байхаа больж, захирагдахад хэцүү санагддаг… Нөхцөл байдал таатай байхад захирагдана гэдэг ихэвчлэн амархан байдаг. Харин юм хүссэнээр чинь болохгүй, сэтгэлийг чинь шархлуулж, чамайг сул дорой болгож, биеийг чинь зовоож, нэр хүндийг чинь унагаж, нэрэлхүү зан, бардамналыг чинь хангаж чадахгүй, сэтгэлийг чинь шаналгах сөрөг нөхцөлд ч бас захирагдаж чаддаг бол чи үнэхээр өсжээ” (Бурханы нөхөрлөл). “Байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгармагцаа үүнийг даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өгснийхөө дараа чи үнэнийг олж авч чадна”). Алдар нэр, байр суурь дэндүү их хүсэмжилж, алдартай болохыг үргэлж хүсдэг байсан учраас Бурханы зохицуулалтад захирагдаж чадаагүй гэдгээ Бурханы үгийг уншаад ухаарсан юм. Чуулган намайг жүжигчин болгохоор зохицуулахад, би камерт бичүүлж, онгирч чадах болохоор дуртайяа зөвшөөрч, дуулгавартай дагасан. Харин одоо сайн мэдээ түгээгээч гэхэд нь үүрэгтээ онцгойрч, онгирч чадахгүй, бас хэчнээн их юм хийлээ ч хэн ч олж харахгүй гэж бодоод эсэргүүцэж, захирагдаж чадахгүй болсон байлаа. Хэдийгээр би сайн мэдээ түгээж байгаа мэт байсан ч жүжигчин байсан алдар суут өдрүүдийн талаарх бодолд автаж, жүжиглэж чадахгүй болсон гэдгээ бодох болгондоо гонсойж, хэлмэгдсэн мэт санагддаг байсан. Сайн мэдээний үүрэгтээ дүр эсгэж, сөрөг болж, назгайрч, юунд ч хүрэхгүй байсан юм. Сайн мэдээ түгээх нь Бурханы ирмүүн хүсэл, жүжиглэсэн ч, сайн мэдээ түгээсэн ч бүгд л Бурханы ажилд өөр өөр аргаар гэрчлэл хийж байгаа хэрэг гэдгийг би сайн мэдэж байсан л даа. Намайг тэр дүрд тоглоход сайн тохирохгүй байсан болохоор удирдагч сайн мэдээний ажил хийлгэхээр зохицуулсан шүү дээ. Тэр ч гэсэн миний үүрэг болохоор би хүлээн зөвшөөрч, үүргээ сайн гүйцэтгэхэд сэтгэл зүрхээ зориулах ёстой. Гэтэл би Бурханы хүслийг хайхраагүй. Үүрэгтээ өөрөө сонголт хийхийг хүсэж, онгирч, бусдаар хүндлүүлж чадах уу гэдгээ л бодолцсон. Өөрийнхөө санаархал, хүслийг биелүүлэх тухай л бодсон юм. Би үүргээ нэр төдий л гүйцэтгэж, бодит байдал дээр Бурханд өчүүхэн ч захирагдалгүй нэр төр, байр суураа хөөцөлдөж байлаа. Ингэх нь Бурханыг эсэргүүцэж, хуурах гэсэн хэрэг биш үү? Үүнд Бурхан ой гутаж, үзэн ядахаас өөр яалтай?

Дараа нь би Бурханд залбирч, Бурханы үгээс хэрэгжүүлэх зам олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чи Бурханы хүсэлд нийцэхийн тулд хийдэг бүхэндээ үнэнч байхыг хүсвэл ердөө нэг төрлийн үүрэг биелүүлэх нь хангалттай бус; харин чамд Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой. Таалалд чинь нийцэх эсэх, сонирхолд чинь багтах эсэх, хийх дургүй, хийж огт үзээгүй зүйл эсэх, хэцүү зүйл эсэхээс үл хамааран бүхнийг хүлээн зөвшөөрч, захирагдах ёстой. Хүлээн зөвшөөрөөд зогсохгүй идэвхтэйгээр хамтран ажиллаж, энэ талаар мэдэж авч, орох ёстой. Зовлон туулаад, онцгойрон гялалзаж чадахгүй байлаа ч гэсэн чи үнэнч байх ёстой. Чи үүнийг хувийн ажил хэрэг бус, өөрийн үүрэг, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж үзэх ёстой. Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч Бурхан хүнд хийх ажил өгөх үед тухайн хүний үүрэг бий болдог. Бурханы чамд өгсөн ажил, даалгавар нь чиний үүрэг юм. Чи тэдгээрийг зорилгоо болгон эрэлхийлж, Бурханыг үнэхээр хайрлах сэтгэл зүрхтэй байдаг бол Бурханы даалгавраас татгалзсаар байх уу? Чи татгалзах ёсгүй. Хүлээн зөвшөөрөх ёстой, тийм үү? Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Үүрэг бол хүнд өгсөн Бурханы даалгавар, бултах аргагүй хариуцлага гэдгийг Бурханы үгээс олж харсан юм. Бид дуртай ч бай дургүй ч бай, онгирч чадах ч бай чадахгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрч, захирагдаж, бүхнээ зориулах ёстой. Би онцгойрох гэсэн давилуун хүслээ хангахын тулд үүрэгтээ өөрийн бизнес мэт хандаж болохгүй. Бурханы гэрийн ашиг сонирхол, өөрийнхөө хариуцлагыг эн тэргүүнд тавьж, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, Бурханы зохицуулалтад захирагдах учиртай байсан. Дараа нь би сайн мэдээний ажилд зориулан үнэний зарчмаар шамдан зэвсэглэж, бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд залбирдаг боллоо. Ойлгохгүй юм гарвал ах эгч нар дээр очин эрж хайж, нөхөрлөдөг байсан. Нэг л мэдэхэд байдал минь сайжирч, үүрэгтээ Бурханы удирдамж, ерөөлийг харсан юм. Тэгээд үр дүн гарч эхэлсэн дээ. Үүнийг туулсныхаа дараа үнэнийг бага зэрэг хэрэгжүүлж чаддаг болоод, жүжигчин болж, онцгойръё гэж хүсэхээ больж чадсан гэж бодож байлаа. Бас Бурханд дуулгавартай болж эхэлж байгаагаа мэдэрсэн. Гэхдээ дараа нь өөр нэг юм болж, алдар нэр, байр суурь хүсэх хүсэл минь дахин цухалзсан юм.

Нэг өдөр удирдагч намайг клипний нэг хэсэгт хэрэг боллоо гэсэн. Үүнийг сонсоод би маш их баярлаж, “Энэ удаад гол дүрээр сонгогдох юм бол зураг авалт дуусаж, интернэтэд тавигдахаар маш олон ах эгч намайг харна даа. Ямар сайхан юм бэ! Онгирох яасан сайхан боломж вэ! Ийм боломж ховорхон тохионо шүү. Чадах чинээгээрээ хийх хэрэгтэй” гэж бодсон. Ингэж бодох тусмаа улам их баярлаж, зураг авалт руу баяртайгаар очлоо. Гэхдээ гайхмаар нь, миний орсон зураг авалт бүхэл бүтэн киноны ердөө хэдхэн секунд байсан, бас миний дүр эцсийн өдрүүдийн сайн мэдээ түгээж байгаа эгчийг мэдээлдэг шашны хамтран зүтгэгч байсан юм. Би маш их сэтгэлээр унасан. Дэлгэцээр хэдхэн секунд л гарч, айхтар зэрлэг балмад харагдсан ийм дүрд тоглохоор ах эгч нар үзээд намайг юу гэж бодох бол гэж гайхлаа. Тэгээд, “Яагаад биднийг ийм муухай дүрд тоглуулж байгаа юм бол оо?…” гэж зураг авалтын үеэр хоёр ахад гомдоллосон. Ярьж ч дуусаагүй байхад тэдний нэг нь, “Эгч ээ, энэ клипэнд янз бүрийн дүр хэрэгтэй шүү дээ. Гол дүр байгаа, туслах дүр ч байх ёстой. Хүмүүсийг тохирох дүрд нь л сонгосон болохоор бид захирагдах ёстой. Тэгээд ч ямар ч дүрд тоглолоо гэсэн жүжигчин байж, Бурханы гэрийн сайн мэдээний ажилд хувь нэмрээ оруулах боломж олдож байгаа нь бидний хувьд өргөмжлөл шүү дээ!” гэж хэлсэн юм. Тэгж хэлэхийг нь сонсоод нүүр халуу дүүгж эхэлсэн. Бид яг адилхан үүрэг гүйцэтгэж байсан ч ах зөв хандлагатай байсан юм. Яагаад би зүгээр л захирагдаж болоогүй юм бол? Гэхдээ би бас л бага зэрэг эсэргүүцэн, “Та нар урьд нь хэзээ ч жүжигчин байж үзээгүй болохоор ямар ч дүрд тоглолоо гэсэн баярлаж байна, харин би бол өөр шүү. Өмнө нь аялан тоглолтын бүлэгт жүжиглэж, үргэлж л сайн дүр авдаг байлаа, Бурханы гэрт ч бас томоохон дүрүүд бүтээсэн дэг, гэтэл одоо ийм зэрлэг, муухай дүрд тоглох ёстой болчихлоо. Үнэхээр шившигтэй юм!” гэж бодсон. Клипийг интернэтэд тавихад хүн болгон үнэхээр догдолж байсан ч би урам зоригтой байж огт чадахгүй байлаа. Тэр муухай дүрд тоглож байгаагаа хараад үгээр илэрхийлэхийн аргагүй гутарсан. Намайг тиймэрхүү дүрд тоглосны дараа таньдаг хүмүүс маань юу гэж бодох юм бэ? Би буруу байдалд байгаагаа мэдэж байсан болохоор, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Би зүгээр л эсрэг тал, туслах дүрд тоглох ёстой болсон болохоор гонсойж, шаналаад, бас захирагдаж чадаагүй. Өөрийгөө мэдэж, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад минь намайг залж чиглүүлээч дээ” гэж хэллээ.

Залбирсныхаа дараа Бурханы эдгээр үгийг уншсан: “Завхарсан сатанлаг зан чанар хүмүүст маш гүн гүнзгий үндэслэсэн байдаг; энэ нь тэдний амь болдог. Хүмүүс чухам юу эрж хайж, олж авахыг хүсдэг вэ? Завхарсан сатанлаг зан чанарын хөдөлгөгч хүчээр удирдуулсан хүмүүсийн туйлын зорилго, найдвар, эрмэлзэл, амьдралын зорилго, чиглэл юу вэ? Тэд эерэг зүйлсийн эсрэг явдаггүй гэж үү? Нэгдүгээрт, хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож байдаг гэсэн хуульд харшилдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан хүн юм уу дэлхийд шуугиан тарьсан хүнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Шаардлага хангасан Бурханы бүтээл байхаар эрж хайдаг, бүтээлийн үүргээ биелүүлж чаддаг, хүний орон зайг хадгалж чаддаг, аливаад ул суурьтай ханддаг хүнийг Тэр хүсдэг… Тэгвэл завхарсан сатанлаг зан чанар хүмүүст юу авчирдаг вэ? (Бурханы эсрэг эсэргүүцэл.) Хүмүүс Бурханыг эсэргүүцсэнээс юу үүддэг вэ? (Шаналал.) Шаналал аа? Сүйрэл үүддэг юм! Шаналал үүний талд нь ч хүрэхгүй. Яг нүдний чинь өмнө харагдаж байгаа зүйл бол шаналал, сөрөг, сул дорой байдал, мөн эсэргүүцэл, гомдол—эдгээр зүйл ямар үр дүн авчрах вэ? Мөхөл! Энэ бол шалихгүй асуудал биш, тоглоом наадам ч биш.” Татав Үүнийг уншсаныхаа дараа, яагаад дандаа гол дүрд тоглохыг хүсдэгээ эргэцүүллээ. Яг л үл итгэгч оддын явсан газар болгонд тойрон хүрээлэгчид нь цуглаж, хөдөлгөөн бүрийг нь даган дуурайдаг шиг би гол дүрд тоглосноор бусдаас бишрэл, хүндлэл хүлээж болох учраас тэгсэн байж. Тэгэх нь л алдар суутай, үнэ цэнтэй амьдрах арга, харин багахан хэсэг, туслах дүрд тоглох нь шившиг гэж бодож явсан. Тэгвэл би алдартай болж, онгирч чадахгүй байсан. Ийм учраас би зовж, Бурханы зохицуулсан орчинд захирагдаж чадахгүй байсан юм. Тийм эрэл хайгуултай байсны минь цаад шалтгаан бол ерөнхийдөө “Өвөг дээдэстээ алдар нэр авчрах,” “Хүн нэрээ, тогос өдөө,” “Галуу явбал дуугаа, хүн явбал нэрээ” гэх мэт сатанлаг хорны нөлөөнд автсанаас үүдэлтэй гэдгийг эргэцүүллээр дамжуулан ухаарсан. Эдгээрийг эерэг эрэл хайгуул гэж үзэж, онцгойрч, бишрүүлэх гэж хичээх ёстой гэж бодож, үүнийгээ санаархал, туйлын зорилготой байгаа хэрэг гэж бодож байлаа. Ялангуяа тайзан дээрх оддод тэр бүх хүн зусардаж байгааг хараад маш сайхан байдаг байх даа гэж бодож, үнэхээр атаархдаг байсан юм. Тэгээд яг тэдэн шиг байхыг мөрөөссөн. Тийм болохоор бага байхаасаа л жүжигчин болж, од байхыг хүсэж, дунд сургуулиа ч төгсөхөөс өмнө театрын сургуульд бүртгүүлсэн шүү дээ. Чадвараа давтаж, мэдлэгтэй болохын тулд өглөө эртлэн босож, оройтож унтдаг байлаа. Тайзан дээр байхад үзэгчид нижигнэтэл алга ташихаар яаж ч зовсон харамсахааргүй санагдаж, үүнд шууд л амташдаг байсан юм. Итгэгч болсныхоо дараа ч би өөрийн эрхгүй алдар нэр, байр суурь хөөцөлдсөөр байсан. Жүжигчний үүрэг авмагцаа илүү олон хүнд танигдаж, өндрөөр үнэлэгдэхийн тулд гол дүр авч, хэдэн сайн кинонд тоглох юм сан гэж хүсэн мөрөөддөг болсон. Сүүлийн энэ клипэнд найруулагч намайг хэрэгтэй болохоор л догшин, хорон санаат дүрд тоглуулсан шүү дээ. Миний дүр төрхийг гутааж, хүмүүст онцгүй сэтгэгдэл төрүүлнэ гэж бодсон болохоор үүнд би ер захирагдаж чадалгүй, сэмхэн гомдоллосон юм. Би биеэ маш их тоож, алдар нэр, байр суурь дэндүү их хүсэмжилж байж! Сатанлаг зан чанараасаа ангижирч, жинхэнэ хүний дүрийг амьдран харуулахын тулд шалгуурт нийцсэн бүтээгдсэн зүйл болж, үнэнийг эрэлхийлэхдээ ул суурьтай байж, бүтээлийнх нь хувьд үүргээ сайн биелүүл гэж Бурхан биднээс шаарддаг. Гэхдээ би үнэнийг эрэлхийлээгүй. Гол дүр, од байж, бусдад хүндлүүлэхийг үргэлж хүссэн. Хүн болгоноор тойрон хүрээлүүлж, том дүрд тоглохын алдар сууд умбахыг хүссэн юм. Миний эрэл хайгуул Бурханы шаарддаг зүйлээс шал эсрэг байсан. Бас Тэнгэрийн хүслийн эсрэг байсан юм. Энэ нь яг л бусдаар даган дуурайлгах дуртай, бурхан, дагина болж харагдаж, шүтүүлэх хүсэлтэй өнөөх алдартнууд шиг л байсан. Тэдний яваа зам ёрын муу шүү дээ. Бурхан бол Бүтээгч. Хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөж, агуу гэж үзэх ёстой. Энэ бол хувиршгүй зарчим. Гэтэл би итгэгчийнхээ хувьд ч Бурханыг шүтэн мөргөхгүй, бас бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхгүй байсан. Хүмүүс намайг хүндэлж, дагаасай гэсэндээ алдартай болох гэж үргэлж найдан, яг л үл итгэгч шиг байж. Би Бурханы орыг эзэлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы орон зайг булаах гэж хичээж байсан биш үү? Би Бурханы дайсан байгаагүй гэж үү? Ингэх нь Бурханы зан чанарт ноцтойгоор халддаг, хэрвээ би гэмшихгүй бол Бурханы зөвт шийтгэлийг хүртэх нь лавтай гэдгээ мэдэж байсан юм! Тухайн үед, онцгойрч, од болох байнгын эрэл хайгуул минь үнэндээ хэчнээн хорон муу, аймаар гэдгийг эцэст нь ухаарсан. Бас бүтэлгүйтэж, ямар ч гол дүр авахгүй, санаархал, хүслээ биелүүлэхгүй байсан маань бүгд намайг гэх Бурханы агуу хамгаалалт байсныг олж харсан. Үүнийг ойлгомогцоо маш их сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь! Би цаашид Таныг эсэргүүцэж, тэрсэлмээргүй байна, бас од болж, бусдад хүндлүүлэх нь надад хамаагүй. Би зүгээр л Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, үнэний эрэл хайгуулдаа ул суурьтай байж, бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ сайн биелүүлмээр байна” гэж Бурханд залбирсан юм.

Тэгээд Бурханы үгийн энэ хэсгийг уншсан: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”). Бурханы үг надад хэрэгжүүлэх замыг зааж өгсөн. Энэ нь ул суурьтай байж, үүргээ сайн биелүүлж, Бурхан ямар ч даалгавар өглөө гэсэн хүлээн зөвшөөрч, захирагдаж, үүнийг гүйцэлдүүлэхийн тулд чадах бүхнээ хийх явдал байсан. Бурханд гэрчлэл хийхийн тулд чуулган клип хийдэг, би баатар болно уу, эсрэг дүр болно уу, гол дүрд тоглоно уу, туслах дүрд тоглоно уу хамаагүй, энэ нь Бурханы гэрт хэрэгтэй зүйл. Ах эгч нар жүжигчин бүрийн гадаад төрх, ааш араншин дээр тулгуурлан зохих дүрийг зохицуулдаг. Энэ бүгдийг Бурханы зөвшөөрөлтэйгөөр хийдэг учраас би захирагдаж, ямар ч дүрд чадах чинээгээрээ тоглох ёстой. Намайг гол дүрд тоглоно уу, туслах дүрд тоглоно уу, миний дүр хэр аятайхан байна гэдэгт Бурхан анхаардаггүй. Харин зүрх сэтгэлдээ Бурханд захирагддаг уу, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж байгаа юу гэдэгт л анхаардаг. Үүнийг ойлгох үед нуруун дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг л болсон.

Дараа нь дахиад хэдэн кинонд орж, тэгэх бүрдээ олны хэсэгт тоглодог байлаа. Алдар нэр, байр суурь хүсэх хүсэл минь биелэхгүй болохоор гонсойх үе байсан ч Бурханд ухамсартайгаар залбирч, буруу сэдлээ хаяж, захирагдан, дүрдээ өөрийгөө бүрэн зориулж чадсан шүү. Тэгээд онцгойрч, од болох гэж л ухаангүй хөөцөлдөхөө больж, оронд нь ул суурьтайгаар үүргээ биелүүлдэг боллоо. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л энэ бүхэн биелсэн болохоор намайг аварсанд нь Бурханд талархъя.

Өмнөх: Од болохын хүслэнд баяртай гэж хэлсэн нь

Дараах: Худал хуурмагийн дараа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Найруулагч болох миний мөрөөдөл

“Амьдралдаа хэрвээ хүн цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг...

Бурханы аврал

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх