3. Жинхэнэ гэрчлэл гэж юу болох, хүн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол гэрчлэл нь жинхэнэ гэрчлэл мөн эсэх

Холбогдох Бурханы үг:

Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Жинхэнэ гэрчлэл гэж яг юу юм бэ? Энд ярьж байгаа гэрчлэл хоёр хэсэгтэй: Нэг нь байлдан дагуулагдсаны гэрчлэл, нөгөө нь төгс болгуулсны гэрчлэл (энэ нь мэдээж, хожмын асар их шалгалт, гай зовлонгийн дараах гэрчлэл байна). Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гай зовлон, шалгалтуудын үеэр бат зогсож чаддаг бол гэрчлэлийн хоёр дахь алхмыг хийчихсэн байх болно. Өнөөдрийн шийдвэрлэх чухал зүйл бол гэрчлэлийн эхний алхам буюу гэсгээлт, шүүлтийн шалгалт болгонд бат зогсож чаддаг байх явдал юм. Энэ нь байлдан дагуулагдах тухай гэрчлэл билээ. Учир нь одоо үе бол байлдан дагуулалтын цаг үе. (Одоо үе бол газар дээрх Бурханы ажлын цаг үе; бие махбодтой болсон Бурханы газар дээрх үндсэн ажил бол газар дээр Өөрийг нь дагадаг энэ бүлэг хүмүүсийг шүүлт, гэсгээлтээр дамжуулан байлдан дагуулах явдал юм гэдгийг чи мэдэх ёстой.) Чи байлдан дагуулагдах талаар гэрчлэл хийх чадвартай байх эсэх нь эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээс чинь хамаараад зогсохгүй үүнээс ч чухал нь, Бурханы ажлын алхам бүрийг туулангаа Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар үнэхээр ойлгож чадах эсэхээс, мөн энэ бүх ажлыг үнэхээр ухамсарладаг эсэхээс чинь хамаардаг. Бүр эцсийг нь хүртэл дагах төдийхнөөр арай ядан ард нь гарч чадахгүй. Чи гэсгээлт, шүүлтийн тохиолдол болгонд дуртайяа буулт хийж чаддаг, туулж байгаа ажлынхаа алхам бүрийг үнэхээр ойлгох чадвартай байх ёстой бөгөөд Бурханы зан чанарын талаарх мэдлэгт хүрч, дуулгавартай байж чаддаг байх ёстой. Энэ нь та нараас шаарддаг байлдан дагуулагдсан тухай эцсийн гэрчлэл юм. Байлдан дагуулагдах тухай гэрчлэл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы талаарх мэдлэгийг чинь хэлдэг. Хамгийн гол нь, гэрчлэлийн энэ алхам нь бие махбодтой болсон Бурханы төлөө байдаг. Чи дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө, эсвэл эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө юу хийж, хэлдэг чинь хамаагүй; хамгийн чухал нь чи Бурханы амнаас гарсан бүх үгийг болон Түүний бүх ажлыг дуулгавартай дагаж чаддаг эсэх юм. Тиймээс гэрчлэлийн энэ алхам нь Сатан болон Бурханы бүх дайсан руу буюу Бурхан хоёр дахь удаагаа махбод болж, бүр илүү агуу ажлыг хийхээр ирнэ гэдэгт итгэдэггүй, цаашлаад Бурхан махбодод эргэн ирсэн тухай баримтад итгэдэггүй чөтгөрүүд болон өстөн дайснууд рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь бүх антихрист рүү—бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх дайсан руу чиглэдэг.

………………………

Гэрчлэлийн эцсийн алхам бол төгс болгуулж чадах эсэхийн чинь тухай гэрчлэл юм—өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы амаар хэлэгдсэн бүх үгийг ойлгоод чи Бурханы тухай мэдлэгтэй болж, Түүний талаар тодорхой мэддэг болж, Бурханы амнаас гардаг бүх үгийг амьдран харуулж, чамаас шаарддаг Петрийн хэв маяг болон Иовын итгэл гэх Бурханы болзлыг биелүүлж, тэгснээр үхэх хүртлээ дуулгавартай байж, өөрийгөө тэр чигт нь Түүнд өгч, эцэст нь стандартад нийцэх хүний дүр төрхөд хүрдэг ба энэ нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсны дараа байлдан дагуулагдаж, төгс болгуулсан хүний дүр төрх гэсэн үг юм. Энэ нь эцсийн гэрчлэл—эцэстээ төгс болгуулсан хүний хийх учиртай гэрчлэл билээ. Эдгээр нь чиний хийх ёстой гэрчлэлийн хоёр алхам бөгөөд тэдгээр нь харилцан уялдаатай, аль аль нь зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ чиний мэдэх ёстой нэг зүйл бий: Өнөөдөр чамаас Миний шаарддаг гэрчлэл дэлхий ертөнцийн хүмүүс рүү чиглэдэггүй, ямар нэгэн хувь хүн рүү ч чиглэдэггүй, харин чамаас Миний шаарддаг зүйлд чиглэдэг. Энэ нь, Намайг хангалуун байлгаж чаддаг эсэхээр чинь болон та бүхэнд тавих Миний шаардлагын стандартад бүрэн нийцэж чадах эсэхээр чинь хэмжигддэг. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс эш татав

Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах талаар болон байлдан дагуулагдсаныхаа дараа хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар мэддэг байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой бөгөөд орчин ямар ч байлаа гэсэн, Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэх дээд зэргийн хайр. Нэг талаар чи Иов шиг байх ёстой: Тэр бүх материаллаг хөрөнгөө алдаж, махан биеийн өвчин шаналалд нэрвэгдсэн атлаа Еховагийн нэрийг хаяагүй. Энэ нь Иовын гэрчлэл байв. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлаж чадсан. Тэрээр загалмайд цовдлогдож, үхэлтэйгээ нүүр тулах үедээ Бурханыг хайрласаар байсан; тэр хэтийн ирээдүйгээ бодоогүй, эсвэл сайхан найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо эрэлхийлээгүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон билээ. Энэ бол чиний хүрэх ёстой стандарт, ингэвэл чамайг гэрчлэлтэй гэж үзэх бөгөөд чи байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана. Одоо чамд Бурхан харагддаггүйн учир нь чамд маш олон өөрийн гэсэн үзэл, хувийн алагчлал, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлага, махан биеийн ашиг сонирхол байдаг бөгөөд чи Түүний царай төрхийг харахад тэнцэхгүй. Хэрэв чи Бурханыг хардаг байсан бол өөрийн үзлээр Түүнийг хэмжинэ, ингэснээрээ чи Түүнийг загалмайд цовдлох байсан. Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг мөрдөн мөшгөхгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон ариун онгон охиныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгаа гэсэн үг билээ. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үедээ залбир; нөхөрлөхөөр цуглах ёстой үедээ цуглар; магтан дуу дуулах ёстой үедээ магтан дуу дуул; мөн махан биеийг хаях ёстой үедээ махан биеийг хая. Үүргээ гүйцэтгэх үедээ аргацааж бүү хий; шалгалттай тулгарах үедээ бат зогс. Энэ бол Бурханд үнэнч байх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол хүмүүс Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг эдэлж, амьдрал нь саад тотгор, золгүй явдалгүй, амар хялбар, гэр бүлээрээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй эвтэй найртай амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Та нар Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм сэтгэлгээ бол үнэхээр бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь үлэмж их таашаал, онцгой их амар амгаланг мэдэрдэг ч гэсэн, эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын тухай мэдлэгийнхээ талаар хэлэх үггүй, юу ч мэдрээгүй, Бурханы үгийг хэчнээн их идэж, уухаас үл хамааран сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу олж авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол эдгээр үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш. Ийм хүмүүсийг Бурхан төгс болгож, авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Бурханд итгэх итгэл чинь ямар ч сорилт, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Өмнөх: 2. Бурханы төлөө зовж, төлөөс төлөх нь Бурханы хүслийг дагахтай адилхан эсэх

Дараах: 1. Бурханы хувьд жинхэнэ хайр гэж юу вэ, Бурханыг гэх хайрын ач холбогдол нь юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх