2. Нигүүлслийг нь эдлэхийн төлөө л Бурханд итгэдэг бол тэр хүний гэрчлэл жинхэнэ үү

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Хүнийг төгс болгодог Бурханы зам гэж юу вэ? Үүнд ямар талууд багтдаг вэ? Чи Бурханаар төгс болгуулахад бэлэн үү? Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн үү? Чи эдгээр асуултын талаар юу мэдэх вэ? Хэрвээ чи ийм мэдлэгийн талаар ярьж чадахгүй бол Бурханы ажлыг мэддэггүй хэвээр, Ариун Сүнс чамайг огтхон ч гэгээрүүлээгүйг энэ нь нотолж байна. Ийм хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тэдэнд түрхэн зуур эдлэх багахан хэмжээний нигүүлслийг л өгдөг бөгөөд энэ нь удаан үргэлжлэхгүй. Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол хүмүүс Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг эдэлж, амьдрал нь саад тотгор, золгүй явдалгүй, амар хялбар, гэр бүлээрээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй эвтэй найртай амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Та нар Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм сэтгэлгээ бол үнэхээр бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь үлэмж их таашаал, онцгой их амар амгаланг мэдэрдэг ч гэсэн, эцэстээ чи Бурхан болон Түүний ажлын тухай мэдлэгийнхээ талаар хэлэх үггүй, юу ч мэдрээгүй, Бурханы үгийг хэчнээн их идэж, уухаас үл хамааран сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу олж авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол эдгээр үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш. Ийм хүмүүсийг Бурхан төгс болгож, авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч сорилт, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Өмнөх: 1. Бурханы хүслийг дагах гэж юу болох, Бурханы хүслийг дагах нь ердөө Эзэний төлөө номлож, ажиллаж байгаа хэрэг мөн эсэх

Дараах: 3. Бурханы хүслийг дагадаг хүн гэж юу болох, Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу болох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх