Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

2. Мунхаг охид хэрхэн илчлэгдэж, таягдан хаягддаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байдаг: Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараадаг хүн юм” (Лук 11:23).

“Түүний гарт шигшүүр байдаг, Тэр үтрэмээ бүрэн цэвэрлээд буудайгаа саравчинд овоолдог; харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана” (Матай 3:12).

“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7).

Бурханы сонгодог үгс:

“Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу?”

“Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

“Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд Миний хэлсэн үг бүрийг хэмжиж, Намайг буруушаахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хүртэл хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?

"Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. Хүний зүрх сэтгэл маш хорлонтой бөгөөд түүний угийн чанар Надтай эвлэршгүй зөрчилтэй байх үед тэд хэрхэн Миний авралыг хүлээн авч чадах юм бэ?”

“Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

“Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг барьдаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?”

“Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

“Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг.”

“Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

“Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг зүгээр л оюунлаг агаад тодорхой үзэлтэй, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олохын төлөө байдаг, харин та нарын итгэл үнэмшил ямар байх хэрэгтэй вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний заль мэхийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Чи Бурханы илэрхийлсэн, чиний бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Чиний даруу байдал хаана байна вэ? Чиний дуулгавартай байдал хаана байна вэ? Чиний үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл чинь хаана байна вэ? Чиний Бурханыг хүндэтгэх хүндлэл хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас ‘Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ’ гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж? Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм.”

“Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Өмнөх:Мунхаг охид гэж яг юу вэ?

Дараах:Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?

Танд таалагдаж магадгүй