Өмнөх үг

1991 он бол асар гүн завхарсан бүхий л хүн төрөлхтний хувьд үлэмж, гүнзгий ач холбогдол бүхий жил байлаа. Эзэнд сүсэглэн итгэж, үнэнээр цангасан бүх хүний урт удаан хүлээсэн Аврагч Есүс маань тэр жил эцэст нь илэрч, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн билээ. Төгс Хүчит Бурхан ирсэн нь бүх хүний үзлийг няцаасан юм, учир нь Тэр Израильд цагаан үүлэн дээр буун ирээгүй, мөн бүх улс үндэстэн, ард түмэнд ч ил тод харагдаагүй, харин бурхангүй үзлийн аймшигт цайз болсон Хятадад нууцаар ирж, агуу улаан лууны цагариглан хэвтээ тус нутагт Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлсэн билээ. Хятад бол дэлхий дээрх хамгийн харанхуй, хамгийн завхарсан, Бурханыг хамгийн их эсэргүүцэгч улс бөгөөд агуу улаан луу болон янз бүрийн муу ёрын сүнсний гэр нь болсон нутаг тул Бурхан энд л үгээ айлдан, агуу улаан луунд тун их хууртаж, маш гүн гүнзгий завхарсан хүмүүсийг шүүж, гэсгээж, ариусгаж, авардаг. Бурхан энэ ажлаар дамжуулан дэлхий ертөнцийн Зүүн зүгт бүлэг ялагчдыг олж авсан нь Бурхан Сатаныг ялсны гэрчлэл болж, улмаар Бурханы мэргэн ухаан, төгс хүчин илүү тодорхой илчлэгдсэн юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан луу үнэхээр юу болохыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”). Агуу улаан лууны харанхуй ноёрхол дор амьдарч байхдаа түүнд маш их хууртсан, Хятад дахь Бурханы сонгосон хүмүүс эцсийн өдрүүдийн Христийн ажил, айлдвараас үүдэн бүгд Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагджээ. Тэд нэг нэгээрээ агуу улаан лууны хүлээс, хяналтаас ангижирч, Төгс Хүчит Бурханы үгийн усалгаа, хангалт, засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт болон бүх төрлийн шалгалт, цэвэршүүлэлт хүртэхийн тулд Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Эцэст нь агуу улаан лууны дэглэм олон төрлийн аргаар мөшгөж, хяхаж хавчихад Бурханы сонгосон хүмүүс гэрчлэлд зогсож, улмаар эцсийн өдрүүд дэх Бурханы Хятадад дахь ажлын төгс болгодог загвар, үлгэр дуурайл болохын зэрэгцээ Сатаны муу ёрын хүчнийг Бурхан ялсан ялалтын хүчирхэг гэрчлэл болдог.

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил Хятадын эх газарт эхэлснээс хойш агуу улаан луу Төгс Хүчит Бурханы Чуулганыг хяхаж хавчихаа хэзээ ч болиогүй юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үгүй хийж, Хятадыг бурхангүй бүс нутаг болгон, хүн төрөлхтнийг үүрд хянах зорилгодоо хүрэхийн тулд агуу улаан луу хамгийн сайн чаддаг зүйлээ хийдэг: тэр сүйтгэж, устган, Бурханы ажлыг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэгээд Бурханы сонгосон хүмүүсийг дайрч давшлан, зохиомлоор буруутгахын тулд элдэв янзын цуу яриа, худал үг тараадаг төдийгүй хүмүүсийг ил далд байдлаар мөрдөн, утасны дуудлагыг хянаж, даган мөшгөж, нууцаар баривчилж, гэр орныг нь нэгжиж, торгууль нэхэж, эрүү шүүлтээр хэрэг хүлээлгэж, сүрдүүлж, уруу татаж, бие сэтгэлээр нь сүйрүүлж, тэднийг хяхаж хавчих зүйл бүрийн жигшүүрт арга ашигладаг. Эдгээр арга барилын улмаас Бурханы сонгосон тоо томшгүй олон хүн баривчлагдаж, харгисаар зодуулж, албадан хөдөлмөрөөр дахин хүмүүжсэн бол зарим нь бүр эрэмдэг болж, амь насаа алджээ. Агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг албадан Бурханыг голуулж, Бурханаас урвуулах, тэднээр өөрийн ноёрхол, дарлал, мөлжлөгөө үүрд хүлээн зөвшөөрүүлэхээр оролдсондоо эдгээр арга барилыг ашигладаг юм. Гэвч Бурхан бол төгс хүчит Бурхан бөгөөд Сатаны зальхай явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг билээ. Агуу улаан лууны амсуулсан хөнөөлт эрүү шүүлтийн дунд Бурханы сонгосон хүмүүс асар их өвдөлт, шаналал туулж, амьд үлдэх туйлын бага боломж бүхий гай зовлонтой нүүр тулдаг хэдий ч сөрөн явж сөргүү аашилдаг, Тэнгэрт тэрслэгч агуу улаан лууны тэрслүү, ёрын муу мөн чанарыг болон чөтгөрлөг төрхийг нь тодорхой олж харсан. Тэд сэтгэлдээ агуу улаан лууг асар их үзэн ядах болж, амиа золиод ч хамаагүй Бурханы төлөө гэрчлэлд зогсохоор сэтгэл шулууддаг. Эцэстээ тэд Бурханы үгийн гэрэлтүүлэлт, удирдамж болон Бурханы хайрладаг хүч чадалд түшиглэн, эцэст нь махан биеийнхээ сул дорой байдлыг давж, үхлийн хүлээсээс ангижирсан бөгөөд Бурханыг гэх жинхэнэ итгэл, хайраар дүүрэн зүрх сэтгэлээр агуу улаан лууны өмнө Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийж, Сатаныг бүрмөсөн шившиглэн, ялагдахад хүргэсэн. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “‘Ялагч’ гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан ‘ялагч’ байх гэж нэрлэдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”). Иймээс эдгээр ялагч нь агуу улаан лууны харанхуй дарлал дунд Бурханы үгээр босгон байгуулагдаж, төгс болгуулсан бүлэг хүмүүс юм.

Бусдад тэд хэн бүхний адил харагддаг ч Төгс Хүчит Бурханы үгийн усалгаа, хангалт дор зарим үнэнийг ойлгон, Сатаны харанхуйн нөлөөг хөсөр хаяж, Бурханыг даган, амьдралын зөв замаар алхах итгэл, шийдвэртэй болдог. Иймээс тэд агуу улаан лууны амсуулдаг хүний үнэргүй харгис, хөнөөлт бүх эрүү шүүлтийн дор, мөн шоронгийн харанхуй өрөөнд зүдэрч өнгөрүүлсөн бүх хоногийнхоо туршид Бурханд залбирч, найдсаар байдаг бөгөөд Бурханы үгийн хайрласан хүч чадалд түшиглэн зөв шударга хэвээр үлдэж, хэзээ ч бууж өгч, буулт хийдэггүй. Тэдний зарим нь үхлийн ирмэгт тултлаа харгислал амсдаг ч үнэнийг эрэлхийлэх шийдвэр нь батаждаг; зарим нь идэр залуу насандаа яваа ч агуу улаан лууны чөтгөрүүдийн гарт харгис эрүү шүүлт, шоронгийн хориотой тулгарах үедээ мөн л хайрын үнэр ялгаруулж, залуу насаа харуусалгүй өнгөрөөдөг: зарим нь хяхалт хавчлага, үлэмж зовлон туулж, чөтгөрүүдэд харгислуулдаг боловч Бурханы нигүүлсэл хэчнээн эрхэм нандин болохыг бүр их мэдрэн, Бурханыг хайрлах хайр нь улам ч бэхэждэг; зарим нь хатуу бэрх замаар явж, харгислалын гашуун амтыг ханатлаа мэдэрч байх үед Бурханы үгийн гэрэлтүүлэлт, урам зориг, удирдамжийг хүртэж, сүнс нь сэрэн, амийг магтсан дуу зохиодог; мөн зарим нь харанхуй байдал, дарлалын эсрэг тэмцэж, аюултай цаг үед Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдэрдэг; зарим нь Бурханд найдан, эцсийн мөчид үхлээс аврагддаг бөгөөд Бурханы хайрын энгүй уудам байдлыг ухаарч, Бурханы үгээс амийн түшиг тулгуурыг олдог… Иймээс Бурханы удирдамж дор Сатаныг ялсан Бурханы сонгосон энэ бүлэг хүмүүс бие махбодын тав тухаа алддаг ч үнэнийг олж авч, сүнсээ чөлөөлж, утга учиртай амьдралыг амьдран харуулдаг нь тодорхой юм. Хэдийгээр тэд салхи, бороо туулж, асар их зовлон шаналал амсдаг ч Сатаны өмнө Бурханд хүчирхэг, цангинасан гэрчлэл хийж, зовлон бэрхшээл дунд Бурханы босгон байгуулж, төгс болгосон ялагчид болдог. Энэ нь: “Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”) хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг бүрэн биелүүлдэг билээ.

Энэ номыг уншиж байх үед “Бурхан төгс хүчит бус уу? Яагаад агуу улаан лууны дэглэмд Өөрийн сонгосон хүмүүсийг тэгж хорлуулахыг зөвшөөрнө гэж?” хэмээх үзэл сэтгэлд чинь төрж магадгүй юм. Ингэж бодох нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг одоо ч бүрэн ойлгоогүй байгааг чинь харуулж байна. Учир нь Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс л аливааг гагцхүү гаднах байдлаар нь дүгнэдэг бөгөөд өөрсдийн үзэл, төсөөллийн дагуу л аливааг шүүдэг—Ийм байдлаар Бурханы ажлын жинхэнэ үр дүнг таних аргагүй. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд ‘баяр баясал’ бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадахгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн ‘шаардлагуудыг’ хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү сайн чадна, үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “29-р бүлэг”). “Бурхан хүн төрөлхтний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнсний ажлын нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс диаволуудын үйл хэргийг нэвт шувт бүрэн харж, бүх хүн төрөлхтөнд ‘өвөг дээдсээ’ үнэхээр мэдэх боломжийг олгодог. Зөвхөн энэ аргаар хүмүүс бүрэн чөлөөлөгдөж, диаволуудын үр садыг байтугай өвөг дээдсийг нь ч хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы жинхэнэ зорилго бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан лууны жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээр хийсэн бүх ажлын эцсийн зорилго бөгөөд бүх хүн төрөлхтөнд хэрэгжүүлэхийг зорьсон зүйл юм. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг дайчлах гэж нэрлэдэг” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”). Бурхан ажлынхаа үе шат бүрд бүх зүйлийг Өөрийнхөө төлөө ажиллуулж, үйлчлэл хийлгэхээр дайчилдаг бөгөөд Хятад даяар эхэлсэн Бурханы эцсийн өдрүүдийн ажилд ч яг ийм зүйл тохиолддог. Ийм байдлаар агуу улаан луу ч мөн ялгаагүй Бурханы ажлын доторх товойлгогч, хүчин зүтгэгч болсон юм. Бурханы ажлын эсрэг агуу улаан лууны эсэргүүцэл, саадаар дамжуулж түүний үнэн царайг Бурхан хүн бүрд таниулан, улмаар түүнээс хагацаж, түүний дөнгөнөөс суллагдах боломж олгодог. Тэгвэл чөтгөрүүдийн үйлдлийг нэвт харж, агуу улаан лууг нэг мөсөн хаяасай гэж Бурхан хүмүүсээс хүсдэг нь хүмүүсийн бүрэн аврал хүртэхтэй яг ямар холбоотой вэ? Бид бүгдийн мэдэж байгаачлан агуу улаан луу гажууд авирлаж, Тэнгэрт тэрсэлдэг, туйлын тэрслүү. Хятадыг бурхангүй бүс нутаг болгож, Хятадын ард түмнийг харанхуй засаглалдаа бүрэн хянахын тулд үнэнийг байнга орвонгоор нь эргүүлж, бурхангүй үзэл, материализмыг улайран тарааж, хүмүүсийн оюун санааг доройтуулж, сүнсийг нь хуурч, тэднийг Бурханы өмнө очин, авралыг нь хүртэхэд саад хийхийн тулд элдэв янзын гажууд онол, тэрс үзлийг түгээдэг. Ийнхүү тэрээр хүмүүсийг үүрд хянаж, залгих зорилгодоо хүрдэг. Хэрэв хүмүүс агуу улаан лууны заль мэхнээс сэрж, дарангуйлал, дарлалаас нь ангижран, Бурхан руу бүрэн эргэхийг хүсвэл агуу улаан лууны гарт хавчлага, дарлал туулснаар л түүний ёрын муу, заналт, жигшүүртэй, ичгүүргүй чөтгөрлөг царайг тодорхой харж чадах бөгөөд тэгсэн цагт л зүрх сэтгэлийнхээ угаас түүнийг үзэн ядаж, хараах болно. Тэгээд тэд агуу улаан луунаас бүрэн хагацна гэдгээ андгайлж, Сатаны нөлөөг бүрмөсөн хөсөр хаядаг бөгөөд Бурханыг дагаж, Бурханд дуулгавартай байж, улмаар үнэнийг эрэлхийлж, бүрэн авралд хүрэх амьдралын гэрэл гэгээтэй замаар алхдаг. Иймээс Бурхан сонгосон хүмүүстээ үнэнийг ойлгуулж, ялган таних чадвартай болгож, тэднийг Бурханы төлөө гэрчлэлд зогсуулан, эцэст нь бүрэн аврал хүртээж, төгс болгохын тулд агуу улаан лууг товойлгогч, хүчин зүтгэгч болгон ашигладаг нь илэрхий байна. Бурханы ажилладаг арга зам үнэхээр гайхамшигтай! Бурхан агуу улаан лууны улайрсан дарлалыг Өөртөө үйлчлүүлэн, сонгосон хүмүүсээ төгс болгож, тэдэнд Өөрийн зөвт зан чанар, мэргэн ухаан, төгс хүчийг мэдүүлэн, Бурханы ажил хэр бодитойг харуулж, улмаар тэд бүгд зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд жинхэнэ магтаалаа илэрхийлдэг! Яг л Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрийг үргэлж өсгий даран дагасаар ирсэн ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсоор ирсэн. Гэхдээ түүний зальхай явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүх зүйл Надад үйлчилдэг; Сатаны зальхай явуулга өөр байж чадна гэж үү? Яг энд Миний мэргэн ухаан огтлолцдог; энэ нь яг нарийндаа Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны зальхай явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Миний ажлын гайхалтай байдал яг энэ биш гэж үү? Хаанчлалын эрин үед ороход тэнгэр, газар дахь бүх зүйл бүрмөсөн өөрчлөгдөж, тэмдэглэн баярладаг. Та нар ч гэсэн адилхан бус уу? Зүрх сэтгэлд нь туйлын сайхан санагддаггүй хэн байна вэ? Зүрх сэтгэл нь баяр хөөрөөр бялхдаггүй хэн байна вэ? Баяр бахдалтайгаар бүжиглэдэггүй хэн байна вэ? Магтаалын үг хэлдэггүй хэн байна вэ?” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”).

“Ялагчдын гэрчлэл” хэмээх энэхүү номд эмхэтгэсэн түүхүүд нь бүгд агуу улаан лууны улайрсан хавчлага дунд Бурханы үгээр төгс болгуулж буй, Хятад дахь Бурханы сонгосон хүмүүсийн ялгуусан гэрчлэл юм. Бурхан сонгосон хүмүүсээ босгон байгуулж, төгс болгож, тэдний амийг өсгөн, боловсруулахын тулд агуу улаан лууны улайрсан эсэргүүцэл, хавчлагыг ашигладаг гэдгийг баримтууд харуулдаг. Үүний зэрэгцээ Бурхан Өөрт нь үнэхээр итгэдэггүй, үнэнийг хайрладаггүй бүх хорон муу хүнийг илчилж, таягдан хаяхын тулд энэхүү эсэргүүцэл, хавчлагыг ашигладаг билээ. Бурханы мэргэн ухаан нь Сатаны зальхай явуулгад үндэслэн хэрэгждэг, мөн Бурхан агуу улаан лууг аль хэдийн бүрэн дүүрэн ялж, бүх алдар сууг олж авсан гэдгийг энэ бэлхэн харуулж байна!

Төгс Хүчит Бурханы үгэнд: “Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “10-р бүлэг”) хэмээдэг. Бурханы төлөө гэрчлэлд зогсдог Бурханы сонгосон хүмүүс бол агуу улаан лууны улс үндэстэн нуран унах яг тэр мөчид Бурханыг гэрчилдэг бүлэг бөгөөд тэд бол Сатантай хийсэн дайн дахь Бурханы ялалтын гэрчлэл, мөн Сатаны ялагдал, ичгүүрийн няцаашгүй нотолгоо юм. Бурханы ардуудын боловсорч төлөвших нь агуу улаан лууны улс үндэстэн нуран унасныг илтгэдэг. Хятадын эх газар дахь Бурханы ажил алдар суугаар төгссөн: Бурхан бүлэг хүмүүсийг ялагчид болгож, Өөрийн алдар сууг олж авлаа! Бурханы сонгосон хүмүүс одоо дэлхийн өнцөг булан бүрд Бурханы ажлыг гэрчлэн, Бурханы ариун нэрийг түгээх ариун үүрэг хүлээлээ. Бурханы нэр орчлон ертөнц даяар өргөмжлөгдөж, бүх хүн төрөлхтөн Бурханы өмнө захирагдан, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээрх бүх улс үндэстэн Христийн улс болно—энэ бүхнийг Бурхан удахгүй хийж гүйцэтгэнэ!

2014 оны 8-р сарын 16

Дараах: 1. ХКН-ын шоронд байх өдөр хоногуудад

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

9. Сүйрэл дундах амийн дуу

Гао Жин, Хэнань муж 1999 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх