Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

XI. Бурхан болон Библийн хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж яг юу вэ? Бурханы магтаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх хэрэгтэй вэ?

Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж яг юу вэ

Холбогдолтой Бурханы үгс:

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө Түүнд итгэл явдал биш, тэр ч байтугай сайн хүн байх явдал биш. Энэ нь бас хүний дүр төрхтэй байхын тулд Бурханд итгэх явдал ч биш юм. Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө Бурханд итгэх итгэлийг зөвхөн Бурхан байгаа гэдэг итгэл, өө юу ч биш гэж үзэх ёсгүй; чи ердөө Бурхан бол үнэн, зам, амь тэгээд өөр илүү зүйлгүй гэж итгэх ёсгүй. Мөн энэ нь чи ердөө Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал биш, тэр ч бүү хэл Бурхан бол бүх зүйлийн Захирагч, Бурхан бол төгс хүчит, Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц агаад эрхэм дээд гэдэгт зөвхөн итгэх явдал биш юм. Энэ нь ердөө ингэж итгэх явдал биш; харин ч чи—бүхий л оршихуй, бүхий л зүрх сэтгэл чинь—Бурхныг дагаж, өөрийгөө Бурханаар ашиглуулж, чамайг Өөрийн үйлчлэлд ашиглах боломжийг Бурханд олгох ёстой ба Бурханы төлөө юуг ч хийх ёстой. Зөвхөн Бурханаар урьдчилан тогтоогдсон, сонгогдсон хүмүүс л Түүнд итгэх ёстой юм биш. Хүн төрөлхтөн Бурханаар бүтээгдсэн учраас үнэндээ бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байх ёстой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Өнөөдөр Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Энэ бол өөрийн амийн бодит байдал болгон Бурханы үгсийг хүлээж авах, мөн Түүнийг гэсэн жинхэнэ хайранд хүрэхийн тулд Түүний үгнээс Бурханы тухай мэдэх зэрэг юм. Тодруулбал: Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй. Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь та нарт Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л та нар Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л та нар Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ та нар үргэлж тэмдэг гайхамшгийг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ итгэлийн үзэл санаа буруу байна. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгсийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсөд дотроо биелүүлэх нь Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгож, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхыг зорих хэрэгтэй. Хэрвээ та нар ямар нэг гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн бие бялдрын хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал, та нар Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авсныг илтгэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Нэгэнт чи Бурханд итгэдэг учраас Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг амсан мэдэрч, Түүний үгийг биелүүлэх ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Зөвхөн шалихгүй сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэвэл[b] чи Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад Бурханы үгнээс улам их идэж уух ёстой вэ? Хэрвээ Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энийг итгэл гэж тооцох уу? Бурханд итгэдэг хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж, уухгүйгээр чи төгс болж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгоогүй чамайг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ? Бурханд итгэгчид, хамгийн наад зах нь гаднаа сайн зан авирыг эзэмшсэн байх хэрэгтэй ба хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Бурханд итгэх нь зовж зүдрэхийн нэр, эсвэл Түүний төлөө олон зүйлийг хийх ёстой эсвэл өөрийн махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл чиний бүх зүйл сайн сайхан байхын төлөө, бүх зүйл тавтай тухтай байхын төлөө гэж чи бодож байж болох юм—гэвч эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх зорилго байх ёсгүй. Хэрэв чи ингэж итгэдэг бол чиний үзэл буруу бөгөөд чи зүгээр л төгс болгуулж чадахгүй. Бурханы үйл хэрэг, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгогдошгүй байдал нь хүмүүсийн ойлгохоор хичээх учиртай бүхэн юм. Сэтгэлдээ тээх хувийн хүсэлт, хувь хүний горьдлого, үзхүйгээс ангижрахын тулд энэ ойлголтыг ашигла. Зөвхөн эдгээрийг устгаснаар л чи Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадах болно. Мөн зөвхөн үүгээр дамжуулан чи амийг олж, Бурханы хүслийг ханамжуулж чадна. Бурханд итгэх нь Бурханыг ханамжуулж, Түүний шаардсан зан чанарыг амьдран харуулж, Түүний үйл хэрэг болон алдрыг энэхүү үнэ цэнэгүй бүлэг хүмүүсээр дамжуулан харуулах явдал юм. Энэ бол Бурханд итгэх зөв үзэл бөгөөд чиний эрж хайх ёстой зорилго билээ. Бурханд итгэх итгэлийн талаар чи зөв үзэл бодолтой байх ёстой бөгөөд Бурханы үгийг олж авахаар тэмүүлэх хэрэгтэй. Чи Бурханы үгийг идэж ууж, үнэнийг амьдран харуулж, ялангуяа Бурханы бодтой үйл хэрэг, бүхий л ертөнц даяарх Түүний гайхамшигт үйл хэрэг хийгээд Түүний махан биеэр үйлдсэн бодтой ажлыг ч харж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс өөрийн бодит туршлагаар дамжуулан Бурхан Өөрийн ажлаа тэдэнд хэрхэн хийдэг болон тэдэнд хандах Бурханы хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүхэн нь тэдний сатаны ялзармал зан чанарыг устгахын төлөө юм. Өөрийн дотор байгаа бохир заваан, зөвт бус байдлаас салж, буруу санаа зорилгоо хаяснаар чи Бурханд итгэх жинхэнэ итгэлээ бэхжүүлж чадна. Жинхэнэ итгэлтэй байснаар л чи Бурханыг үнэхээр хайрлах болно. Зөвхөн Бурханд итгэх итгэл дээрээ тулгуурлан чи Түүнийг жинхэнэ утгаар нь хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр чи Түүнийг хайрлаж чадна гэж үү? Чи Бурханд итгэдэг учраас энэ талаар мунхаг бодолтой байж болохгүй. Зарим хүмүүс Бурханд итгэх нь тэдэнд ерөөлийг авчирна гэдгийг мэдэх даруйдаа хүч тэнхээгээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлттэй тулгарах ёстой гэдгээ мэдсэн даруйдаа эрч хүчээ алддаг. Энэ Бурханд итгэх итгэл мөн үү? Эцсийн эцэст Бурханд итгэх нь Түүний өмнө бүрэн дуулгавартай байх явдал юм. Чи Бурханд итгэдэг боловч танд Түүнээс хүсдэг зүйлс, салж чадахгүй шашны олон үзхүй, орхиж чадахгүй хувийн ашиг сонирхлууд байсаар байгаа эсвэл чи махан биеийн ерөөлийг эрж хайж, Бурхан махан биеийг чинь болон сүнсийг чинь аврахыг хүссээр байгаа бол—эдгээр нь бүгд буруу үзэлтэй хүмүүсийн төлөөлөл юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөх гэж эрмэлздэггүй, Бурханы мэдлэгийг эрж хайдаггүй, зөвхөн өөрийн махан биеийн ашиг сонирхлын араас хөөцөлддөг. Та нарын олонх нь шашны итгэл үнэмшил гэсэн ангилалд багтах итгэлтэй байдаг. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш. Бурханд итгэхийн тулд чи Түүний төлөө зовох сэтгэлтэй, өөрийгөө золиослох хүсэл зоригтой байх ёстой. Энэ хоёр болзлыг хангахгүй бол үүнийг Бурханд итгэх итгэл гэж тооцохгүй бөгөөд чи зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ хайж, Бурханыг мэдэхийн төлөө зүтгэж, амийг хайдаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

Бурханд итгэх итгэлээрээ Петр, өөрийн хийсэн бүхэндээ Бурханы сэтгэлд нийцэхийг эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар тэмүүлсэн. Өчүүхэн төдий ч гомдолгүйгээр тэр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн өөрийн амьдрал дахь цэвэршүүлэлт, гай зовлон, гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байсан. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийн биелэлт биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл энэ бөгөөд энэ нь Бурханы хайрын ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы шаардлага хангасан бүтээл мөн бөгөөд үүнээс илүүгээр Бүтээгчийн хүсэлд нийцэх өөр юу ч үгүй юм. Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөл, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм байдлаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам мөн Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй ба Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи зөвхөн Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг ба үнэнийг хэрэгжүүлэх эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Та нар Бүтээгчийг ойлгодоггүй эсвэл мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй эсвэл хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн бөгөөд иймээс тийм хүмүүс Бүтээгчээр хайрлагддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Петрийн замаар явахыг нэгтгэн дүгнэвэл энэ нь үнэнийг эрэлхийлэх замаар явах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар явснаар л хүн, Бурханаар төгс болгуулах замаар явах болно. Хүн, Петрийн замаар хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл өөрийн гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой, өөрөөр хэлбэл Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлж, үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгыг Өөрийнх нь үгнээс эрж хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн шийдвэрлэх арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрдэг. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрэлхийлэх, Бурханы санаа зорилгыг Өөрийнх нь үгнээс эрэлхийлэх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгнээс илүү их үнэнийг ойлгож, олж авах гэсэн үг юм. Түүний үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй ба теологийн мэдлэг олж авахад бүр ч бага анхааарч байв; харин тэр үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Түүний зан чанар болон Түүний хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлдэг байлаа. Тэр бас Бурханы үгнээс хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож, Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг Түүний шаардлагын бүх талыг биелүүлэн хүний завхарсан уг чанар болон жинхэнэ алдаа дутагдлыг ойлгохоор хичээсэн юм. Түүнд Бурханы үгсийн доторх маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлд дээд зэргээр нийцдэг бөгөөд энэ бол Бурханы ажлын талаарх хүний дадлага туршлага дахь хамгийн сайн хамтын ажиллагаа нь билээ... Хэрвээ хүн Түүний шаардсан хэрэг явдал болон үгнээс Бурханы үгийн бодит байдалд үнэхээр орж чадах юм бол Бурханаар төгс болгуулсан хүн болох болно. Бурханы үг болон ажил тухайн хүнд бүрэн үр нөлөөтэй байсан болохоор Бурханы үг түүний амь болж, тэр үнэнийг олж авч, Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлж болох юм. Үүний дараа түүний махан биеийн уг чанар, өөрөөр хэлбэл түүний анхдагч оршин тогтнолын үндэс суурь ганхаж, нурах болно. Хүн Бурханы үгийг өөрийн амь болгосныхоо дараа шинэ хүн болдог. Бурханы үг түүний амь болдог; Бурханы ажлын үзэгдэл, хүнд тавих Түүний шаардлага, хүний тухай Түүний илчлэл болон Бурхан хүнээс хүрэхийг шаарддаг жинхэнэ амьдралын стандарт нь түүний амь болдог—тэр эдгээр үгийн дагуу, эдгээр үнэний дагуу амьдардаг бөгөөд энэ хүн Бурханы үгээр төгс болгуулдаг. Тэр дахин төрөлтийг туулж, Түүний үгээр дамжуулан шинэ хүн болдог. Бурханы үг түүний амь болдог; Бурханы ажлын үзэгдэл, хүнд тавих Түүний шаардлага, хүний тухай Түүний илчлэл болон Бурхан хүнээс хүрэхийг шаарддаг жинхэнэ амьдралын стандарт нь түүний амь болдог—тэр эдгээр үгийн болон эдгээр үнэний дагуу амьдардаг бөгөөд энэ хүн Бурханы үгээр төгс болгуулдаг. Түүний үгээр дамжуулан тэр дахин төрөлтийг туулж, шинэ хүн болдог. Энэ бол Петрийн үнэнийг эрэлхийлсэн зам юм; энэ нь төгс болгуулах, Бурханы үгээр төгс болгуулах, Бурханы үгнээс амийг олж авах зам байлаа. Бурханы үгээр илэрхийлэгдсэн үнэн түүний амь болсон бөгөөд зөвхөн тэр үед л тэрээр үнэнийг олж авсан хүн болсон юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс

Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэх үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдрэх үйл явц юм. Хэрвээ чи Бурханд итгэхийн тулд л Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг мэдэхийн тулд Бурханд итгэдэггүй бол, чиний итгэлд ямар ч бодит байдал байхгүй бөгөөд энэ нь ариун болж чадахгүй, энэ нь ямар ч эргэлзээгүй. Хэрвээ Бурханыг мэдрэх үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж эхэлбэл түүний зан чанар аажмаар өөрчлөгдөх болно, мөн түүний итгэл улам бүр жинхэнэ болох болно. Ийм байдлаар хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт авчрах үедээ тэр Бурханыг бүрэн дүүрэн олж авах болно. Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, Өөрийн ажлыг биечлэн хийхийн тулд асар ихийг туулсан, ингэснээр хүн Түүнийг мэдэх чадах болно, Түүнийг харж чадах болно. Бурханыг мэдэх[a] нь, Бурханы ажлын төгсгөлд биелэх ёстой сүүлчийн үр дүн юм; энэ нь хүн төрөлхтөнд тавих Бурханы сүүлчийн шаардлага юм. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүн Түүн рүү эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргэж болох юм. Хүн Бурханыг мэдсэнээр л Бурханыг хайрлаж чадах бөгөөд Бурханыг хайрлахын тулд тэр Бурханыг мэдэх ёстой. Тэр хэрхэн эрж хайх нь эсвэл юуг олохоор эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Тайлбар:

a. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.

b. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.

Өмнөх:Библи дотор мөнх амийн зам байхгүй; хэрвээ хүн Библийг гартаа бариад, үүнд шүтэн мөргөвөл мөнх амийг олж авахгүй

Дараах:Хүн, Бурханы хүсэлд нийцдэг байдлаар Библид яг хэрхэн хандаж, ашиглах ёстой вэ? Библийн анхдагч үнэ цэнэ юу вэ?

Танд таалагдаж магадгүй