5. Библийн төрөлх үнэ цэн болон Бурханы хүсэлд нийцдэг байдлаар хэрхэн Библид хандаж, Библийг ашиглах тухай

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” (Иохан 5:39–40).

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр Би ийм маягаар Библийг задлан шинжилж байгаа бөгөөд үүнийг үзэн яддаг, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш юм. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу юм; Библийг ингэж унших нь олж авах ёстой зүйлдээ хүрэхэд нь тэдэнд саад хийгээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр Миний хийхээр зорьдог ажилд саад учруулдаг. Энэ нь хожмын ажлыг асар их үймүүлж, давуу тал бус, зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номоос олдохгүй амийн олон замыг ч бас олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгч, элч нарын туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үг нь үнэ цэнтэйн зэрэгцээ хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан байдаг учраас үүнд хандах хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ эрин үед Ехова, Есүс хоёрт үйлчилж байсан хүмүүсийн туршлага, мэдлэгийн тэмдэглэл, эмхэтгэл тул дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэлт, хэрэгжүүлэх замыг олж авч чадсан билээ. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэр хүмүүсийн бүх бичвэр Библиэс гардаг, мөн тэдний туршлага бүгд Библиэс бий болдог бөгөөд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс, хүмүүс аливаа агуу сүнслэг хүний номоос хангалт олж авч чаддаг хэдий ч Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Библи нь Паулын захидал, Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн хэдий ч, мөн хүмүүс эдгээр номын хангалт, дэмжлэгийг хүртдэг ч эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм. Еховагийн бүтээлийн ажил, эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, мөн л хоцрогдсон байх бөгөөд энэ бүхэн өнгөрөх одох цаг мөн л ирнэ. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирнэ; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд, эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн үнэмшилтэй байсан ч, Сатаныг ялахад хэчнээн үр нөлөөтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эрин үе бол эрин үе юм; ажил үргэлж нэг суурин дээрээ байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж ч чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үг буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, тэгвэл хуучин он дарааллын бичиг хүмүүсийг яаж шинэ эрин үед аваачиж чадах билээ? Эдгээр он дарааллын бичиг хүмүүсийг амиар хангах чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан бус уу? Үнэ цэнгүй бус уу? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлье. Тэдгээр нь хэтэрхий хуучин, чамайг шинэ ажил руу аваачиж чадахгүй бөгөөд чамд зөвхөн ачаа л болно. Тэгээд чамайг шинэ ажил, шинэ оролт руу аваачиж чадахгүйгээр үл барам, шашны хуучин чуулганууд руу аваачна—тэгэх юм бол чи Бурханд итгэх итгэлдээ ухарч байгаа хэрэг бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс эш татав

Библи хэдэн мянган жилийн турш хүний түүхийн нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, хүмүүс Библид Бурхан мэт хандаж, эцсийн өдрүүдэд энэ нь Бурханы орыг эзлэхдээ тулсан бөгөөд Бурхан энийг нь үзэн яддаг. Тиймээс цаг гарах үед, Библийн дотоод түүх болон эх үүсвэрийг тодруулах ёстой гэж Бурханд санагджээ; тэгэхгүй бол Библи хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзэлсээр байх бөгөөд хүмүүс Библийн үгийг ашиглан Бурханы үйл хэргийг хэмжиж, яллах байв. Библийн мөн чанар, бүтэц, өө сэвийг тайлбарласнаараа Бурхан Библийн оршин тогтнолыг яавч үгүйсгээгүй, мөн үүнийг яллаа ч үгүй; харин ч Тэрээр Библийн анхдагч дүр төрхийг сэргээсэн зохистой, тохиромжтой тодорхойлолтыг өгч, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтыг хөндөж, Библийн талаарх үнэн зөв үзэл бодлыг өгсөн, ингэснээр тэд Библийг шүтэхээ больж, төөрөлдөхөө больсон; өөрөөр хэлбэл, тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж байгаа хэрэг хэмээн андуурахаа болиод, Библийн цаад үнэн түүх болон ташаарлуудтай нүүр тулахаас ч айдаг болсон. Хүмүүс Библийн талаар хольцгүй ойлголттой болмогцоо ямар ч гэмшилгүйгээр үүнийг хөсөр хаяж, Бурханы шинэ үгийг зоригтойгоор хүлээн авч чаддаг. Энэ бол энэхүү хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Бурханы өнөөдрийн ажил болон үгийг ямар ч онол юм уу баримт орлож чадахгүй, Бурханы орыг юу ч эзэлж чадахгүй хэмээх үнэнийг Бурхан энд хүмүүст хэлэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс Библийн урхинаас зугтаж чадахгүй бол Бурханы өмнө очиж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл Түүнийг орлож чадах аливаа зүйлээс зүрх сэтгэлээ эхлээд цэвэрлэх ёстой; тэгвэл тэд Бурханы сэтгэлд нийцнэ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгийн Оршил-оос эш татав

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм. Чи хуучин, шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжилж чаддаг байх ёстой; тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, улмаар шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч, хүмүүсийн эргэцүүллийн түүх хэвээр бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл “ариун номд” байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс эш татав

Өмнөх: 4. Библийг баримталж, шүтвэл яагаад мөнх амьтай болж чадахгүй тухай

Дараах: 1. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог ба Бурханы дуу хоолойг сонссоноор л эргэн ирсэн Эзэнтэй уулзаж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх