Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурхан Еваг Бүтээсэн нь

(Эхлэл 2: 18-20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.

(Эхлэл 2: 22-23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.

Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ нь тодорхой юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтдыг бүтээсний дараа Адам бүх амьтдыг таньж чадсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж Бурхан түүнд эдгээр амьтдыг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол үнэн юм! Тэгвэл тэр эдгээр амьтдад яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн байх вэ? Энэ нь Бурхан Адамыг бүтээхдээ түүнд юу нэмсэнтэй холбоотой юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм. Та нар бүгдээрээ анхааралтай сонсов уу? Энд та бүхэнд ойлгомжтой байх ёстой бас нэг өөр чухал санаа байгаа: Адам эдгээр амьтдад нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд бичигдсэн. Би яагаад үүнийг хэлсэн бэ? Энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба Би үүнийг тайлбарлах ёстой.

Бурхан хүнийг бүтээгээд, түүнд амийн амьсгалыг оруулаад дээр нь мөн түүнд Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг зүйлийг хийж, өөрөө бодох чадвартай болсон. Хэрэв хүний хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хэрэв хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан түүнийг сайн хэвээр нь орхидог. Тэгвэл “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” гэсэн өгүүлбэр нь юуг илтгэдэг вэ? Энэ нь Бурхан төрөл бүрийн амьд амьтдын нэрэнд өөрчлөлт оруулаагүйг харуулж байна. Адам ямар ч нэрээр дуудсан бай Бурхан “За” гэж хэлээд нэрийг тэр хэвээр нь бүртгэж авсан. Бурхан ямар нэг санал илэрхийлсэн үү? Үгүй, огт үгүй. Тэгвэл та нар эндээс юу харж байна вэ? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн Бурханы-өгсөн оюун ухааныг юм хийхэд ашигласан. Хэрэв Бурханы нүдэнд хүний хийж байгаа зүйл эерэг байвал түүнийг Бурхан ямар нэг үнэлгээ, шүүмжлэлгүйгээр зөвшөөрч, баталгаажуулж, хүлээн авдаг. Үүнийг ямар ч хүн, муу ёрын сүнс эсвэл Сатан хийж чадахгүй юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илрэлийг харж байна уу? Хүн төрөлтөн, ялзарсан хүн төрөлтөн эсвэл Сатан өөрсдийгөө төлөөлүүлэхийн тулд өөрийнх нь хамар дор юм хийж байгаа бусдыг хүлээн авна гэж үү? Мэдээж үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр бусад хүнтэй эсвэл бусад хүчтэй байр суурийн төлөө тэмцэх үү? Мэдээж тэд тэгнэ! Хэрэв тухайн мөчид Адамтай хамт ялзарсан хүн эсвэл Сатан байсан бол тэд Адамын хийж байсан зүйлийг гарцаагүй үл зөвшөөрөх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрсдийн гэсэн онцгой мэдлэг ухаан байгаа гэдгээ батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг гарцаагүй үгүйсгэх байлаа: “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би үүнийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Гарри гэж нэрлэх болно. Би өөрийнхөө авьяас чадварыг харуулах хэрэгтэй.” Энэ нь ямархуу уг чанар вэ? Энэ зэрлэгээр биеэ тоож байгаа хэрэг биш үү? Гэвч Бурханд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийсэн зүйлийг сонин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь эргэлзээгүй үгүй! Бурханы илчилдэг зан чанарын тухайд бол өчүүхэн төдий ч маргах дуртай зан, их зан эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Энэ нь маш жаахан зүйл боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ чиний зүрх сэтгэл Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ойлгохоор оролдохгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй чи санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан “Чи сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна” гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг баталгаажуулж, үнэлж, алгаа ташиж байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байсан. Энэ бол хүний Бурханы оронд, Бурханы нэрээр хийсэн зүйл байсан юм. Бурханы нүдээр бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн оюун ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы оюун ухааны анхны илрэл байсан. Бурханы үзэл бодлын үүднээс энэ нь сайн илрэл байсан. Миний та нарт хэлэхийг хүссэн зүйл бол Бурхан Түүнд юу болох, Тэр юу болох болон Өөрийн оюун ухааныхаа нэг хэсгийг хүнд өгсний зорилго нь хүн төрөлхтнийг Түүний илрэлийг агуулсан амьд бүтээл байлгахын төлөө байсан юм. Ийм амьд бүтээл Түүний оронд юм хийх нь Бурханы удаан хугацаанд харахыг хүсэн хүлээсэн зүйл байлаа.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Бурханы Адамд өгсөн тушаал

Дараах:Ехова Бурхан Адам ба түүний эхнэрт арьсан дээл хийж, тэднийг хувцаслав

Танд таалагдаж магадгүй