Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

70. Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг яагаад Бурханы ашигладаг хүмүүс хийдэггүй вэ? Яагаад Тэр өөрөө махбодоороо хийх ёстой юм бэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Эхний үе шат буюу дэлхийг бүтээх нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба энэ нь мөн Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөл Бурханаар Өөрөөр хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой. ⋯ Үүнийг зөвхөн Өөрөө хэрэгжүүлснээр л Бурхан энэ ажлыг бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чадна. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар эсвэл мөн чанар байхгүйн улмаас тэр Түүний ажлыг хийх чадваргүй, хэдий хүн хийсэн ч гэсэн энэ нь ямар ч үр дүнгүй байх болно. Бурхан эхний удаад бие махбод болсон нь авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс аврахын төлөө, хүнийг цэвэрлэгдэж, өөрийн нүглийг уучлуулах боломжтой болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажил нь ч бас хүмүүсийн дунд Бурханаар биечлэн хийгддэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөвхөн зөгнөл хэлэх байсан бол Түүний орыг эзлэх эш үзүүлэгч эсвэл авьяас билэгтэй хүнийг олж болно; хэрвээ зөвхөн зөгнөл хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Гэсэн ч хэрвээ хүн Бурханы Өөрийн ажлыг хийх байсан бол, хүний амийн төлөө ажиллах байсан бол түүний хувьд энэ ажлыг хийх нь боломжгүй байх юм. Энэ нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махан биетэй болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл хэлэгдэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа эсвэл Елиа нар энэ ажлыг хийж чадах байсан ба Бурхан үүнийг Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийгдсэн ажил нь зүгээр л зөгнөл хэлэхгүй учраас, хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад хэрэглэгдэх үгийн ажил нь илүү их ач холбогдолтой учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй бөгөөд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой. Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг Ехова хийсэн, үүний дараа Тэр зарим үгийг хэлсэн ба эш үзүүлэгчдээр дамжуулан зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах учраас тэгсэн бөгөөд зөнчид Түүний өмнөөс зарим зүйлийг урьдчилан хэлж, зарим зүүдийг тайлж байсан. Эхэн үед хийгдсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг даган мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махан биетэй болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулсан ба тэднийг хүн төрөлхтний дунд шууд ажиллахад хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан нь хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийсэн албан ёсны тулаан нь анх удаа бие махбодтой болсон Бурханы хамтаар эхэлсэн ба энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Энэхүү тулааны эхний тохиолдол нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үед болсон. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь тухайн дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан шууд хүний амийн төлөө ажиллаж эхлэх үед энэ нь хүнийг буцаан авах ажлын албан ёсны эхлэл байсан ба энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас энэ нь Сатантай тулаан хийх ажил юм. Эхэн үедээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь зүгээр л газар дээрх хүний амьдралын удирдлага байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан ба хэдийгээр энэ нь ямар ч тулааныг эсвэл ямар ч томоохон ажлыг агуулаагүй ч, энэ нь болох гэж буй тулааны суурийг тавьсан билээ. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажлыг агуулсан, энэ нь Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан гэсэн үг юм. Энэ нь Бурханаар биечлэн хийгдэх ёстой байсан: Энэ нь махан биетэй болохыг Бурханаас шаардсан ба хэрвээ Тэр махан биетэй болохгүй бол хэн ч Түүнийг энэ үе шатны ажилд орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн Бурханы оронд энэ ажлыг хийсэн бол, хүн Сатаны өмнө зогсох үед Сатан бууж өгөхгүй байх байсан ба түүнийг ялах боломжгүй байх байсан. Энэ нь, түүнийг ялахын тулд ирсэн бие махбодтой болсон Бурхан байх ёстой байсан, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Бурхан хэвээр бөгөөд Тэр бол хүний амь хэвээр, түүнчлэн Бүтээгч хэвээр билээ; юу ч болсон гэсэн Түүний ялгамж чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махан биед орж, ажлаа хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд, хэрвээ хүн энэ ажлыг хийж, үгийг шууд хэлэх байсан бол тэр тэдгээрийг хэлж чадахгүй бөгөөд хэрвээ зөгнөл хэлэх юм бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх юм. Махан биетэй болсноор Бурхан Сатаныг ялж, түүнийг бүрэн бууж өгөхөд хүргэнэ. Тэр Сатаныг бүрэн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн авах ба ажлын энэ үе шат дууссаны дараа амжилтанд хүрнэ. Бурханы удирдлагад хүн Бурханыг орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажил нь Бурханаар Өөрөөр нь хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, түүнийг зөгнөлөөр хангах нь хүнээр хийгдэж болно, гэхдээ хэрвээ энэ нь заавал Бурханаар хийгдэх ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажил бол энэ ажлыг хүн хийж чадахгүй. Ажлын эхний үе шатанд, Сатантай хийх тулаан байхгүй үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Ехова Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө махан биетэй болж, энэ ажлыг хийхийн тулд махан биед ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай юм бүхэн бас бие махбодтой болсон Бурхантай хамаатай байдаг бөгөөд энэ тулааныг хүн хийж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулаан хийх байсан бол, тэр Сатаныг ялах чадваргүй байх байсан. Үүний эзэмшилд байгаа мөртлөө тэр хэрхэн үүний эсрэг тэмцэх хүчтэй байх вэ? Хүн дунд талд байдаг: Хэрвээ Сатан руу хазайвал чи Сатанд хамаарна, гэхдээ хэрвээ чи Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарагдах болно. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол тэр чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол тэр аль хэдийн мөхөх байсан биш гэж үү? Тэр аль хэдийн тамын ертөнцөд оччихсон байхгүй гэж үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл хүнд Бурханы мөн чанар байхгүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулаан хийсэн бол үүнийг ялах чадваргүй байх байсан. Хүн зөвхөн зарим ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадна гэхдээ Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн хэрхэн Сатантай тулалдаж чадах юм бэ? Чамайг эхлэхээс ч өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Зөвхөн Бурхан Өөрөө л Сатантай тулалдаж чадна, тэгээд энэ суурин дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханаар авахуулах ба Сатаны гав гинжнээс зугтаж чадна. Мэргэн ухаан, эрх мэдэл болон чадвараараа хүний хийж чадах зүйл нь хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг төгс болгож, удирдаж цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюуны чадамж, мэргэн ухаан нь Сатаны арга ухаанд саад болох чадваргүй, иймд хүн хэрхэн түүнтэй тулалдаж чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас л Бурханы аврахаар зорьж буй нэгэн бол хүн бөгөөд Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд Бурхан махан биетэй болох ёстой болсон. Зөвхөн энэ нь л Түүний ажилд ашигтай юм. Бие махбод болсон Бурханы хоёр махан бие нь Сатаныг ялахын тулд оршсон ба мөн хүнийг аврахын тулд оршин байсан. Учир нь Сатантай тулалдах нэгэн бол, Бурханы Сүнс ч бай эсвэл бие махбодтой болсон Бурхан ч бай хамаагүй энэ нь зөвхөн Бурхан л байх юм. Товчхондоо Сатантай тулалдах нэгэн нь Сатанаар ялзруулагдсан хүн байх нь бүү хэл, тэнгэрэлчүүд ч байж чадахгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийхэд хүчин мөхөсдөх бөгөөд хүн бол бүр ч чадалгүй. Иймээс хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахыг хүсвэл, хэрвээ Тэр хүн дээр ажиллахын тулд биечлэн газар дээр ирэхийг хүсвэл, Тэр бие махбод болох ёстой, өөрөөр хэлбэл Тэр махан биед орж Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон Өөрийн хийх ёстой ажлын хамтаар хүмүүсийн дунд ирж хүнийг биечлэн аврах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажлыг Бурханы Сүнс эсвэл хүн хийвэл энэхүү тулаан нь үр дүнд хүрэхгүй үүрд бүтэлгүйтэх ба хэзээ ч төгсөхгүй байх юм. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махан биетэй болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Цаашлаад зөвхөн тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломжгүй эсвэл хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханаар хийгдсэн ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, тэр ч бүү хэл үүнийг ямар ч махан биетэй хүн Бурханы өмнөөс хийх чадваргүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзармал зан чанарыг өөрчлөхийн төлөө билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол тэр өрөвдөлтэйгээр сандран зугтах байсан ба хүний ялзармал зан чанарыг өөрчлөх чадваргүй байх байсан. Тэр хүнийг загалмайнаас аварч эсвэл бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадахгүй байх байсан, гэхдээ зарчмын дагуу өчүүхэн хуучин ажлыг буюу Сатаныг ялахтай хамаагүй, өөр ажлыг хийж чадах байсан. Иймд санаа зовж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу вэ? Иймээс Сатантай хийх тулааныг зөвхөн Бурхан Өөрөө л хийж чадах ба үүнийг ямар ч хүн хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, мөн цаашлаад Сатантай тулалдах ажлыг хэрэгжүүлэх чадваргүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлд нийцэж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагдана; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн ажил эхлэх болгонд, энэхүү ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг, үүгээр дамжуулан Тэр бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтний төлөө шинэ замыг нээдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг ба иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-rээс

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ яагаад хүнд үзэгдэж, сүнслэг бие дотор Тэр ажлаа хийж байна вэ?

Дараах:Бурхан бие махбодтой болж ирэхдээ яагаад агуу, сүртэй дүрээр гарч ирээгүй юм бэ?

Танд таалагдаж магадгүй