Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Агуулга

Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанарынхаа хувьд садар самуун болж, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсоход тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс тэд үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан юм. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан.

Харин өнөө үе рүү хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлах, Ноа шиг ийм зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч өнөөгийн төгсгөлийн эрин үед, Бурхан хүн төрөлхтөнд өршөөнгүй байсаар л, хүмүүсийг хэлтрүүлсээр л байна. Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг саадгүйгээр биеэ зориулж байгаа бол, Бурхан чамд Өөрийнхөө ерөөлийг дуртайяа хайрлах болно. Чи нэр хүндтэй, нийгмийн байдал өндөр, маш өргөн мэдлэгтэй, олон эд хөрөнгийн эзэмшигч, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл Бурханы дуудлага болон Түүний даалгаврыг биелүүлэхэд чамд саад болохгүйгээр Бурханы чамаас хүссэн зүйлийг хийвэл, тэдгээр хийсэн бүхэн чинь дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой мөн хүн төрөлхтний хувьд хамгийн зөв шударга үйлс болох болно. Хэрвээ чи өөрийн нийгмийн байдал, өөрийн зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал, чиний хийсэн бүхэн хараагдаж, бүр Бурханаар жигшигдэх болно. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, ахлагч байж болно. Гэхдээ чиний албан үүрэг хэр өндөр байхаас үл хамааран, зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чи үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ерөөлөөс хагацах болно. Яагаад гэвэл Бурхан чиний хийж байгаа юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний ажлыг зөв шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний ач тусын төлөө ажиллаж байна гэж авч үздэггүй. Иймд Тэр, чиний хийж байгаа бүх зүйл чинь бусад хүмүүсийг Бурханы хамгаалалтаас салгаж, Бурханы ерөөлийг үгүйсгэхэд мэдлэг, хүч чадлыг ашиглах явдал юм хэмээх болно. Чи бусад хүмүүсийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурхан болон Түүний ерөөл үгүй хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна хэмээн Тэр хэлэх болно.

Хүмүүс нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлснээс хойш хүмүүсийн оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Шинжлэх ухаан, мэдлэг зэрэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон. Үүнээс шалтгаалан хүмүүст Бурханыг шүтэх хангалттай орон зай, таатай нөхцөл үлдээгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь урьд хожид байгаагүйгээр доройтсон. Зүрх сэтгэлдээ Бурханыг багтаах орон зайгүй хүмүүсийн ертөнц харанхуй, итгэл найдварүгүй хоосон билээ. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүнийг бүтээсэн гэсэн үнэнтэй тэрсэлдэн олон нийгмийн судлаачид, түүхчид, улс төрчид, нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг гаргаж ирсэн билээ. Ингээд, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод бүх зүйлийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрах чадвар, улс орны хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон ертөнцөд амьдардаг... Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайж, Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхад анхаарлаа хандуулж байна. Ийм маягаар, хүний соёл иргэншил нь өөрийн эрхгүй хүний хүсэлд нийцэх чадваргүй болсон бөгөөд олон хүмүүст ийм ертөнцөд амьдрах нь хорвоог орхисон хүмүүсээс ч илүү зовлонтой санагдах болсон. Өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ингэж гоморхож байна. Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний хайгуул хийх хүсэл, дурыг сулруулахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл хүнд шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх ба энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд эсвэл хүний эрх зөрчигддөг оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран, чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж чадахгүй. Чи захирагч эсвэл захирагдагчийн аль нь ч байсан хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс үнэхээр зугтаж чадахгүй. Тэр ч байтугай чи хий хоосон байдлын тэр цөхөрсөн мэдрэмжээс бүр ч зугтаж чадахгүй. Бүх хүмүүст нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч энэ асуудлыг шийдэх ямар ч агуу хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Эцсийн эцэст хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, эрх чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийн хангалтыг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний амийн хангалтыг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог. Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.

Магадгүй чиний амьдарч байгаа улс дээшлэн дэвжиж байгаа байж болно. Гэхдээ чи өөрийн иргэд, хүмүүсийг Бурханаас улам холдохыг нь зөвшөөрвөл, улс чинь аяндаа Бурханы ерөөлөөс хагацаж байгааг харах болно. Улсын чинь соёл иргэншил улам дордож, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Улсын хувь заяа өөрийн эрхгүй сүйдэх болно. Бурханаар хараагдсан тэдгээр улстай харьцахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгож, магадгүй тэднийг бүр газрын хөрснөөс арчих болно. Улс орны дэвшил, доройтол нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөж байна уу, ард иргэд нь Бурхантай ойр байж, шүтэн мөргөж байна уу гэдгээс хамаардаг. Гэвч, өнөөгийн сүүлийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс цөөрсөн учраас Христийн шашин улсынх нь албан ёсны шашин болсон орнуудад л Бурхан онцгой дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээрийг нэгтгэдэг байхад харин жинхэнэ Бурханд сүсэглэдэггүй, шашингүй үзэлтэй орнууд зөв шударга хүрээний дайснууд болсон юм. Ингэснээр, Бурхан зөвхөн хүмүүсийн дунд ажиллах хэсэгхэн газартай болоод зогсохгүй ариун шударга эрх мэдлийг мөрдөх улс, орныг олж авдаг, ингэж Бурханыг эсэргүүцдэг тэдгээр улс оронд хориг хязгаарлалт тавих юм. Гэсэн ч үүнийг үл харгалзан Бурханыг шүтэхээр ирэх хүмүүс цөөхөн байсаар л байна. Юунаас болсон бэ гэвэл, хүмүүс Бурханаас хэтэрхий холдчихсонд, хүмүүсийн бодолд Бурхан үгүй болоод урт удаан хугацаа өнгөрсөнд байгаа юм. Ариун шударгыг эрхэмлэдэг, зөв шударга биш байдлаас татгалздаг тийм орнууд л дэлхий дээр үлдэнэ. Гэвч энэ нь Бурханы хүслээс их хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг хүсэхгүй, ямар ч улс төрийн нам хүмүүсээ Бурханыг шүтэн мөргүүлэхийн төлөө цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстнүүд, эрх баригч намууд, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд багтах зайгаа алдчихсан. Хэдийгээр ариун шударга хүчин дэлхий дээр оршиж байгаа боловч хүний зүрх сэтгэлд Бурхан орон зай эзэлдэггүй ноёрхол нь хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр, улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтанд эмзэг болох болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүй байхтай адил. Улс гүрний удирдагчид хүмүүсийнхээ төлөө хэчнээн их чармайснаас үл хамааран, хэчнээн олон удаа ариун шударгын хурал хийсэн ч, аль нь ч аливааг эргүүлж, хүний хувь заяанд өөрчлөлт хийж чадахгүй. Ард иргэд нь сайн хооллож, ундалдаг, сайхан хувцасладаг, хамтдаа эв найрамдалтай, харилцаа сайтай байвал энэ нь сайн орон гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Ард иргэд нь Түүнийг шүтэн мөргөдөггүй улс нь Түүний устгах улс юм гэж Тэр итгэдэг. Хүний харах өнцөг Бурханыхаас маш их зөрдөг. Хэрвээ улсын тэргүүн Бурханыг шүтдэггүй бол, уг орны хувь заяа эмгэнэлтэй байх бөгөөд тэдэнд хүрэх газар гэж үгүй.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй ч, улс үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой. Ямар ч хүн, улс үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл, Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь шүтдэг хүмүүсийг өөд нь татаж, эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүсийг доройтуулж, мөхөөх болно.

Бурхан Содомд сүйрлийг авчирч, Лотын эхнэр хэрхэн давсан багана болон хувирсан тухай Библийн зарим хэсгийг санацгаая. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг, 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхий дахины улсуудад тархсан билээ. Олонх нь хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд цовдолж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, өөрсдийн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд ингээд нэг л хувь заяа үлдсэн: Бурханаар шийтгэгдэх. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуудам үр дүн, гамшиг билээ.

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглараан болсон газар: Хятад буюу шашингүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд, Тэр бүх талаараа Хятадын эрх баригч намд мөшгөгдөн хөөгдөж, толгой хоргодох газаргүйгээр асар их зовлон амсаж, орон байр олох боломжгүй байсан. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахааргүй. Бурханыг дайсан гэж үздэг Хятадад, Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин Бурхан хүн бүрийг нэг бүрчлэн аврахаар чадлаараа хичээж байгаа тул илүү олон хүмүүс Бурханы ажлыг, үгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, аж үйлдвэрүүдийг Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хүндэт, хамгийн дээд, хүн төрөлхтний дунд шүтэгддэг цор ганц объект болгож, бүх хүн төрөлхтнийг Бурханы ерөөл дор яг л Еховагийн амлалтаар Абрахамын үр удам амьдарсан шиг, Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр амьдарсан шиг амьдрах боломж олгохыг яаруулж байна.

Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.