Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы хэлсэн сонгодог үгс

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

XI Бурханы шаардлага, уриалга, анхааруулга, тайтгарлын тухай сонгодог үгс

(I) Хүнд тавих Бурханы шаардлагын тухай сонгодог үгс

1. Надад маш олон хүсэл бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, өөрийн үүргээ биелүүлэхдээ үнэнч байж, үнэн болон хүн чанартай байж, бүх зүйлийг орхиод өөрсдийн амийг Бурханы төлөө өгч чаддаг гэх мэт байгаасай гэж Би хүсдэг. Энэ бүх итгэл найдвар нь та нарын дутагдал, та нарын завхрал болон дуулгаваргүй байдлаас үүсэн гардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас

3. Дараах нь Бурханы хүн төрөлхтөн болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс шаардаж буй зөв шаардлагууд юм. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг. Энэ нь жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс

4. Жинхэнэ бүтээгдсэн зүйл, Бүтээгч гэж хэн болохыг, хүний бүтээгдсэн нь юуны төлөө болохыг, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэхийг, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн цаад санаа, хүсэл, шаардлагыг ойлгож, ухаарч, анхаарч Бүтээгчийн замд нийцүүлэн үйлдэж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

5. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, түүнд Бүтээгчийн даалгасан зүйлийг сайтар ухамсарлан биелүүлэх ёстой. Хүн хэзээ ч хэмжээ хязгаараас давж эсвэл өөрийн чадварын хүрээнээс давсан зүйлийг эсвэл Бурханы жигшдэг зүйлийг хийх ёсгүй. Хүн агуу эсвэл онцгой эсвэл бусдаар дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болохоор хичээх ёсгүй. Хүмүүс ийм зүйлсийг хүсэх ёсгүй юм. Агуу эсвэл онцгой болохыг хичээнэ гэдэг нь учир утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь зэвүүцмээр мөн жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ нь бүх хүмүүсийн эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс

6. Хаанчлалын хүмүүст тавих Бурханы шаардлага доор байна:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр хэлбэл тэд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтанд орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрж хайх ёстой. Чиний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд хэвийн сүнслэг амьдрал байх үедээ чи эрх чөлөөний хүрээнд амьдрах болно, энэ нь чи Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдах болно.

4. Тэд Бурханаар авахуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

7. Миний хэлдэг үгс бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн бөгөөд тодорхой нэгэн хүнд эсвэл ямар нэг төрлийн хүнд зөвхөн зориулагдаагүй. Иймд та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, мөн түүнчлэн бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагыг баримтлах ёстой. Миний хэлэх ганц ч үг эсвэл үнэнийг бүү үл ойшоо, мөн Миний үгийг бүү басамжил.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

8. Та нар бүгд Миний үгсийг дахин дахин, хэдэн мянган удаа уншиж тэдгээрийг бүр зүрх сэтгэлээсээ мэдээсэй гэж Би маш их хүсэж байна. Зөвхөн ингэснээр л та нар Миний итгэл найдварыг нураахгүй. Гэсэн хэдий ч, та нарын хэн нь ч одоо ингэж амьдрахгүй байна. Эсрэгээрээ та нар бүгд идэж уун өөрийгөө цатган зугаа цэнгэлийн амьдралд автдаг, та нарын хэн нь ч Миний үгсийг хэрэглэн, зүрх сэтгэлээ баяжуулдаггүй. Ийм учраас Би хүн төрөлхтний жинхэнэ төрх нь үргэлж Надаас урвах бөгөөд хэн ч Миний үгсэд үнэхээр үнэнч байж чадахгүй хэмээн дүгнэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-аас

10. Миний ардууд Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалж, бие биенээ дэмжиж, бие биенээ хангах чадвартай байж, цаг ямагт Сатаны зальт аргын эсрэг хамгаалах ёстой, энэ нь та нарын Сатаны занганд унахыг зогсоох бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Би та нарыг яагаад ийм яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн баримтуудыг хэлдэг вэ? Яагаад Би та нарт дахин дахин сануулж, ухуулдаг вэ? Та нар энэ талаар хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Та нар үүнийг ойлгохоор оролдож байсан уу? Тиймээс та нар өнгөрсөн үеийн суурин дээр үндэслэн хашир болоод зогсохгүй мөн түүнчлэн өнөөдрийн үгийн удирдамж дор Миний үг бүр та нарын сүнсэн дотор үндэслэж, цэцэглэн түүнээс ч илүүтэйгээр илүү их жимслэхийг зөвшөөрч, өөрсдийн дотор байгаа хир буртгаа хөөн гаргах хэрэгтэй. Учир нь Миний гуйж байгаа зүйл бол тод саглагар цэцэг биш харин элбэг дэлбэг үр жимс—үүнээс ч илүүтэйгээр мууддаггүй үр жимс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Гурав дахь айлдвар”-аас

11. Үүний гол цөмд, та нарын зорилго бол Бурханы үгийг өөрсдийн дотор хүчин төгөлдөр болгох явдал юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийг хэрэгжүүлэхдээ үүний талаар жинхэнэ ойлголтой байх явдал мөн. Бурханы үгийг хүлээж авах та нарын чадвар ядмаг байж магадгүй, гэхдээ та нар Бурханы үгийг хэрэгжүүлэх үед Тэр ядмаг чадварын чинь дутагдлыг нөхөж чадна, иймээс та нар зөвхөн олон үнэнийг мэдээд зогсохгүй бас тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол үл ойшоох учиргүй хамгийн гол хэсэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

12. Та бүхний амьдралаас Би та нарын хийдэг олон зүйл үнэнтэй хамаагүй байгааг хардаг, иймд Би та нараас үнэний зарц нар болж хорлонт муу, муухай байдалд бүү боолчлогдооч гэж ойлгомжтойгоор гуйж байна. Үнэн дээр бүү гишгэл эсвэл Бурханы гэрийн аль ч буланг бүү бузарла. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

14. Хаант улсын сайн цэргүүдээс бүрдсэн бүлэг дасгалжуулах нь бодит байдлын тухай зөвхөн ярьдаг юмуу өөрсдөөрөө бардамнадаг хүмүүсийг дасгалжуулахтай адилгүй бөгөөд энэ нь цаг ямагт Бурханы үгсийг амьдран харуулж чаддаг, саад бартаа тулгарсан ч гуйвшгүй байж чаддаг, ямагт Бурханы үгсийн дагуу амьдардаг, дэлхий рүү эргэн явдаггүй хүмүүсийг сургах явдал юм. Энэ нь Бурханы яриад байгаа бодит байдал бөгөөд Бурханы хүнд тавьдаг шаардлага юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн үнэнийг хэрэгжүүлэх нь бодит байдалтай байх явдал юм”-аас

15. Ерөөлийг нэг эсвэл хоёр өдөрт хүлээн авч чадахгүй; маш их золиослолоор дамжуулж түүнийг авах ёстой. Тиймд, та нар, та нарыг олж аваасай гэж Бурханы хүссэн цэвэрхэн хайр, агуу итгэл болон олон үнэнтэй байх ёстой; үүн дээр нэмээд, та нар өөрсдийн царайгаа шударга ёс руу харуулж, хэзээ ч айн сандарч, бууж өгөхгүй байж чадах ёстой ба та нарт Бурханы төлөө гэсэн туйлбартай, чанд хайр байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, ингэснээр та нарын амь зан чанарын өөрчлөлт гарна; та нарын завхрал эмчлэгдэх ёстой ба та нар Бурханы бүх зохион байгуулж байгаа зүйлсийг ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх ёстой зүйл юм. Энэ бол Бурханы эцсийн зорилт ба энэ бүлэг хүмүүст Бурханы тавьж буй шаардлага билээ. Тэр та нарт өгөх үедээ, Тэр та нарыг ч гэсэн буцаан өгөхийг хүсэх ба та нарт тохирсон шаардлага тавьдаг. Тиймээс Бурханы бүх ажил нь ямар ч учир шалтгаангүй биш бөгөөд үүнээс яагаад Бурхан дахин дахин өндөр стандарттай, хатуу чанд шаардлагатай ажил хийгээд байгааг харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүргэгдэх учиртай. Товчхондоо Бурханы бүх ажил та нарын төлөө хийгдсэн, ингэснээр та нар Түүний өв уламжлалыг хүлээн авахуйц болох болно. Энэ нь тийм ч их Бурханы өөрийн алдар суугийн төлөө биш, харин та нарын авралын төлөө ба бохир газарт асар их зовон шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө юм. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

16. Ажлын энэ үе шатанд агуу итгэл болон агуу хайр биднээс шаардагддаг. Бид бага зэргийн хайхрамжгүй байдлаасаа болж бүдэрч магад, учир нь ажлын энэ үе шат нь өмнөх бүх үе шатнаасаа өөр билээ. Бурханы төгс болгож байгаа зүйл бол хүн төрөлхтний итгэл—хүн үүнийг харж эсвэл үүнд хүрч чадахгүй. Бурханы хийдэг зүйл нь үгийг итгэл, хайр болон амь руу хувиргах юм. Хүмүүс зуу зуун цэвэршүүлэлтийг туулж, Иовынхоос илүү агуу итгэлийг эзэмшсэн цэгт хүрэх ёстой. Тэд Бурханаас хэдийд ч холдолгүйгээр итгэмээргүй их зовлон, бүх төрлийн тамлалтыг туулах хэрэгтэй. Тэднийг үхэх хүртлээ дуулгавартай байж, Бурханд итгэх агуу итгэлтэй байх үед Бурханы ажлын энэ үе шат дуусах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (8)”-аас

17. Тиймээс, Миний та нараас гуйж буй зүйл бол чи өөрийн бүхий л оршихуйг Миний бүх ажилд зориулж, цаашлаад Миний чамд хийсэн бүх ажлыг тодорхой ялган салгаж, сайтар мэдэж, мөн өөрийн бүх хүч чадлыг Миний ажилд зориулснаар Миний ажлыг илүү үр дүнтэй болгох ёстой. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл. Өөр хоорондоо тэмцэлдэж, гарах арга замыг хайж, мөн махан биеийн тав тухыг эрэлхийлэхээ боль, энэ нь Миний ажлыг удаашруулж, гайхалтай ирээдүйг чинь сэвтүүлнэ. Энэ нь зөвхөн чамайг сүйрүүлээд зогсохгүй чамайг хамгаалах аргагүй болгоно. Энэ нь чиний мунхаглал байхгүй гэж үү? Өнөөдөр чиний шунан эдэлж буй зүйл бол чиний ирээдүйг сүйрүүлж байгаа яг тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж байгаа зовлон бол чамайг хамгаалж буй яг тэр зүйл юм. Нарыг халхалсан өтгөн мананд орохоос зайлсхийж, уруу таталтын дэгээнээс хол байхын тулд чи эдгээр зүйлийг сайн мэдэж байх ёстой. Өтгөн манан арилах үед чи өөрийгөө агуу өдрийн шүүлтэнд байгаагаа олж мэдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм”-аас

18. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин үүний оронд тэдний сайн үйлс юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

19. Хэрвээ чи зөвхөн мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байгаа бол хэзээ ч бүү мөрөөд, харин мөнхөд үнэнтэй нүүр тулж, баримтуудтай нүүр тул. Зөвхөн энэ нь л чамайг аврах цорын ганц зам юм. Бодит нөхцөлд энэ аргын алхмууд нь юу вэ?

Нэгдүгээрт, өөрийн бүх гэм буруудаа шалгалт хийж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир болон бодлуудаа шалга.

… Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч шударга, захиргааны зарлигийг ноцтойгоор зөрчөөгүй бөгөөд өөрсдийн гэм бурууг амархан олж мэддэг хүмүүстэй ярьж байна. Хэдийгээр Миний та нараас шаардаж буй энэ зүйл та нарын хувьд амархан боловч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямар ч байсан энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, үүнээс ч илүүтэйгээр та нар үүнийг дорд үзэж, хөнгөхнөөр авч үзэхгүй гэж Би найдаж байна. Үүнд ноцтойгоор ханд мөн үүнийг бүү үл хайхар.

Хоёрдугаарт, өөрийн гэм буруу болон дуулгаваргүй байдал болгонд харгалзах үнэнийг эрж хайж, тэдгээрийг шийдвэрлэж, дараа нь өөрийн гэм буруутай үйл хэрэг, дуулгаваргүй бодлуудаа өөрчилж, үнэнийг хэрэгжүүлэхэд эдгээр үнэнийг ашигла.

Гуравдугаарт, үргэлж ухаантай, үргэлж овжин байдаг нэгэн биш үнэнч шударга хүн бай. (Энд Би та нараас үнэнч шударга хүн байхыг дахин гуйж байна.)

Хэрвээ энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чадвал чи хувьтай агаад мөрөөдөл нь биелдэг, сайн зол завшааныг хүртдэг хүн юм. Магадгүй та нар энэ гурван таагүй хүсэлтэнд ноцтойгоор хандах байх эсвэл магадгүй тэдгээрт хариуцлагагүй хандах байх. Аль нь ч бай Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг чинь хэрэгжүүлж, та нараар даажигнахгүй эсвэл та нарыг инээдтэй байдалд оруулахгүй байх явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас

20. Өнөөдөр Би та нартай хамт амьдарч, та нартай хамт зовдог. Надад ханддаг хүн төрөлхтний хандлагыг Би аль эртнээс ойлгосон. Би нэмж тодруулга хийхийг, та нарыг ичээхийн тулд аягүй сэдвээр нэмж жишээ дурдахыг бүр ч хүсэхгүй байна. Та нар хийсэн бүхнээ зүрх сэтгэлдээ тооцоолж байгаад дахин уулзах өдрөө бид өөрсдийнхөө тайланг тулгаж үзэж болох нь Миний цорын ганц хүсэл юм. Би та нарын дундаас хэн нэгнийг гүжирдэхийг хүсдэггүй, яагаад гэвэл Би үргэлж шударга, үнэн зөв агаад нэр төртэйгээр ажиллаж байсан билээ. Мэдээж Би та нарыг нээлттэй, уужим сэтгэлтэй байж, тэнгэр, газар болоод өөрсдийнхөө мөс чанарт харшлах юм бүү хийгээсэй гэж бас хүсдэг. Та нараас Миний гуйдаг ганц зүйл энэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

21. Би зөвхөн Миний ажлын сүүлийн шатанд та нар дахин шийдэмгий байж гүйцэтгэлээ гойд, чин үнэнчээр хийнэ гэж найдаж байна. Мэдээж Би мөн хүн бүр эцэстээ сайхан газарт очино гэж найдаж байна. Гэсэн хэдий ч та нарыг цорын ганц, эцсийн үнэнч байдлаа Надад өргөх хамгийн сайн шийдвэр гаргуулахад Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

22. Бурхан чамаас юу гуйх нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэстээ чи Бурханы өмнө үнэнч байдлаа харуулж чадна гэж найдаж байна, чи Өөрийн сэнтий дээрх Бурханы бахдалтай инээмсэглэлийг харж байгаа цагт энэ нь чиний үхлийн цаг үе байлаа ч гэсэн, чи нүдээ анингаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө өөрийн эцсийн үүргийг биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө толгойгоо доош харуулж цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээл нь Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс чи өөрийгөө дараа биш харин одоохон Бурханы эрхээр байлгах ёстой. Бурхан аз жаргалтай агаад сэтгэл хангалуун байгаа цагт Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Дөчин нэг дэх айлдварын тайлбар”-аас

23. Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй харин бузар махан биед амьдарвал чи зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын эсвэл жинхэнэ замын утга учрыг ухаарахгүй бол чиний амьдрал ямар хэрэгтэй юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, сайжралтыг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-ээс

24. Энэ бол өнөөдөр Бурханы хүнээс хүсэх цорын ганц хүсэлт—Бурханыг хайрладаг нэгний дүр төрхийг амьдран харуулах явдал, ингэснээр Бурханы мэргэн ухааны биелэлт харанхуйн эрин үед гялсхийж, ингэснээр хүний амьдрал Бурханы ажилд гялалзсан хуудсыг үлдээж, Зүүн зүт мөнхөд гэрэлтэж, дэлхий ертөнцийн анхаарал болон бүхний бахдлыг төрүүлнэ. Энэ нь өнөөдөр Бурханыг хайрладаг хүмүүсийн илүү дээр оролт гэдэг нь илүү эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-оос

25. Та нарын хүлээн авсан зүйл бол зөвхөн Миний үнэн, зам, амь биш, харин Иоханыхаас ч илүү агуу үзэгдэл болоод илчлэл юм. Та нар олон нууцыг ойлгож, Миний үнэн царайг харсан; та нар Миний ихээхэн шүүлтийг хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарын ихээхнийг мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьдных агаад өнгөрснийх юм; та нар бас өнөөдрийн зүйлийг мэдэрсэн бөгөөд эдгээр нь Миний гараар хийгдсэн билээ. Би та нарт ихийг өгч, та нар Надаас ихийг харсан болохоор Миний та нараас хүсэж байгаа зүйл байж боломгүй зүйл биш. Тиймээс, Би та нараас үе үеийн ариун хүмүүсийн адил Намайг гэрчлэхийг хүсэж байна, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс

26. Миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгсийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, та нар тэдгээрээс асар их ашиг тус гарцаагүй хүртэх болно. Бурханы мөн чанарыг ойлгоход маш хэцүү боловч та нарт бүгдэд нь Бурханы зан чанарын тухай ядаж зарим нэг төсөөлөл бий гэдэгт Би итгэж байна. Тэгээд та нар (үүнийгээ) Надад харуулж, Бурханы зан чанарыг гомдоохгүй зүйлс илүү их хийнэ гэж Би найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйлс хийхийг цээрлэ. Тэр ч бүү хэл чи, өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосон зайг дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийх ёсгүй. Хэрвээ тэгэх юм бол чи Бурханы зан чанарыг уурлуулах болно. Дахин хэлэхэд, чи өөрийнхөө амьдралын туршид хэзээ ч Бурханыг доромжилсон үг хэлж, Түүний эсрэг гомдоллож байгаагүй гэж үзье, мөн чи Түүний даалгасан бүхнийг зүй зохистойгоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс амжилттай зайлсхийсэн байх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

27. Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй зүйл биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар чи аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авах болно. Энэ мэдлэгт орохоороо чи өөрийгөө илүү өндөр, илүү сайхан төлөв байдал руу урагшилж байгаагаа мэдэх болно. Эцэст нь чи өрийнхөө хирдхийм сүнснээс ичиж, нуугдах газар хаана ч алга гэж бодтолоо их ичнэ. Тэр үед Бурханы зан чанарыг гомдоох авир зан чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэсэн хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэх болно. Энэ бол хүн төрөлхтөн сайхан төлөв байдалд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй байна. Та нар өөрсдийнхөө заяа тавилангийн төлөө нааш цааш сандран гүйж байгаа тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох тэмүүлэл хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчих болно, учир нь та нар Бурханы зан чанарын талаар хэтэрхий багыг ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг дайралтын чинь суурийг тавьж байгаа биш гэж үү? Та нараас Бурханы зан чанарыг ойлгооч гэж гуйх нь Миний ажилтай зөрчилддөггүй. Яагаад гэвэл, хэрэв та нар захиргааны зарлигийг байнга зөрчвөл та нарын хэн чинь шийтгэлээс зугтаж чадах вэ? Миний ажил тэгвэл бүхэлдээ талаар өнгөрөхгүй байсан гэж үү? Тиймээс өөрсдийн биеэ авч явах байдлыг нягтлан шалгахын зэрэгцээ та нар өөрсдийн авах арга хэмжээндээ хянамгай бай гэж Би бас л гуйж байна. Энэ нь Миний та нарт тавих илүү өндөр шаардлага байх болно, мөн та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан тунгаан үзэж, ултай анхаарна гэдэгт Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь авч үзэх ба та нарын оронд шийтгэл хүлээх өөр хэн ч байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

28. Одоо та нарын шинж чанар Надаас хэр их урвасаар байгааг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжил. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Намайг бүү үл тоо. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом наадам хийдэггүй. Хэрвээ Би үүнийг хэлсэн бол гарцаагүй хийх болно. Би та нарыг Миний үгэнд нухацтай хандах хүмүүс байж, Миний үгсийг шинжлэх ухааны хуурмаг зохиол гэж бодохгүй гэдэгт итгэж байна. Миний хүсэж байгаа зүйл бол та нарын зүгээс хийх тодорхой үйлдэл болохоос биш төсөөлөл биш юм. Харин дараа нь та нар Миний дараах асуултанд хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч юм бол хайхрамжгүй байдал эсвэл сөрөг зүйлгүйгээр Надад үнэнчээр үйлчилж чадах уу? 2. Хэрвээ чи Намайг хэзээ ч өөрийг чинь үнэлж байгаагүйг мэдсэн ч насан туршдаа Надад үйлчилсээр байж чадах уу? 3. Хэрвээ чи маш их зүтгэл гаргасан ч Би чамд хүйтэн хандсан хэвээр байвал, олонд алдаршихгүйгээр Миний төлөө цаашид ажилласаар байж чадах уу? 4. Хэрвээ чи Надад зарим зүйлээ зориулсан ч Би чиний ялихгүй хүсэлтийг ч биелүүлээгүй бол сэтгэлээр унаж, Надад итгэл алдарч эсвэл урам хугарч Намайг чанга дуугаар харааж загнах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын шахалтыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу? 6. Хэрвээ Миний хийсэн зүйлээс чиний сэтгэлдээ төсөөлсөн бүхэнтэй нэг нь ч таараагүй бол чи ирээдүйн зам мөрөө хэрхэн хөөх вэ? 7. Хэрвээ чи хүлээсэн бүхнээсээ нэгийг нь ч авч чадахгүй бол Миний дагагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүж, дүгнэдэггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байгаа цагт чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг нандигнаж чадах уу? 10. Чи хариуд нь юу ч авахгүй байсан ч насан туршдаа Миний төлөө зовж Миний үнэнч дагагч байж чадах уу? 11. Чи Миний төлөө оршин тогтнохын тулд ирээдүйн зам мөрдөө бэлдэхгүй, төлөвлөхгүй, анхаарахгүй байж чадах уу? Эдгээр асуулт бол Миний та нараас хүсэх сүүлчийн шаардлага бөгөөд та нар Надад хариулна гэж найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас

29.

1. Та нар практик Бурханы ажлыг шүүх ёсгүй.

2. Та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй.

3. Бурханы өмнө, та нар өөрсдийн байр сууриа хадгалах ёстой ба ичгүүргүй байж болохгүй.

4. Та нар ярьж хэлэхдээ хэмжээ донжоотой байх ёстой ба та нарын үг ба үйлдэл чинь Бурханаар гэрчлэгдсэн хүний зохицуулалтыг дагах ёстой.

5. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Та нар Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй.

6. Та нар Бурханы айлдварын хэв маяг ба зорилгыг хуурамчаар дуурайх ёсгүй.

7. Гадаад талаараа, та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг илт эсэргүүцэх ямар ч зүйлийг хийх ёсгүй.

8. Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханаас чи юуг ч нууж, хуурч мэхлэх ёсгүй.

九Чиний урд байгаа Бурханы өмнө чи тэнэг, биеэ тоосон юм ярих ёсгүй.

10. Бурханы итгэлийг олж авахын тулд чи нүдний чинь өмнө байгаа Бурханыг сайн үг, сайхан яриагаар хуурах ёсгүй.

11. Бурханы өмнө чи хүндэтгэлгүйгээр зангаж дохих ёсгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой ба Түүний үгийг сөрж, эсэргүүцэж эсвэл маргах ёсгүй.

12. Чи Бурханы амнаас гарч байгаа үгсийг өөрийн хүссэнээрээ орчуулах ёсгүй. Муу хүмүүсийн зальтай урхинд орохоос сэргийлэхийн тулд чи өөрийн хэлийг хянах ёстой.

13. Чиний төлөө Бурханы тавьсан хил хязгаарыг давахаас сэргийлж өөрсдийн алхмаа цагдах ёстой. Ингэж хийх нь чамайг Бурханы байрнаас ихэмсэг, дээрэлхүү үгийг ярихад хүргэх ба тэгснээр Бурханаар жигшигдэх болно.

14. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр давтах ёсгүй, бусад хүмүүс чамайг дооглон тохуурхаж, хорон санаатнууд чамайг маллах вий.

15. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Чи үүнийг ойлгоогүй ч гэсэн, үүнийг шүүх ёсгүй; чиний хийж чадах бүхэн чинь эрж хайх ба бусадтай нөхөрлөх юм.

16. Хэн ч Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд зааж болохгүй-ингэх нь төөрөлдсөн зүйл.

17. Бурханаар гэрчлэгдсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үгэндээ, үйлдэлдээ ба сэтгэлийн гүн дэх бодолдоо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ нь хүний хариуцлага, энэ нь хэнээр ч өөрчлөгдөхгүй ба ингэх нь удирдах зарлигийг зөрчих болно. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шинэ эрин үеийн тушаал”-аас

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Тэр Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Чи Бурханы ажилд ашигтай бүхнийг хийх ёстой бөгөөд Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.

3. Бурханы гэрт байх мөнгө, материаллаг эд зүйл, болон бүхий л эд хөрөнгө нь хүмүүсийн өгөх ёстой тахилууд юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан эдэлж болно, учир нь хүний тахилууд бол Бурханы таашаалд зориулагддаг, Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тэдгээрийн аль нэг хэсгийг эдлэх эрхгүй эсвэл эдлэхэд тохирохгүй. Хүний бүх тахил (мөнгө болон бүхий л материаллаг эд зүйлийг оролцуулаад) нь хүнд биш Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн тэднийг эдлэх байсан бол тэр тахил хулгайлж байгаа хэрэг болох байсан. Үүнийг хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй мөнгөний уутанд хийгдсэн байсан зүйлийг өөртөө авсан.

4. Хүн ялзарсан зан чанартай ба түүнчлэн тэр сэтгэл хөдлөлтэй байдаг. Тийм болохоор Бурханд үйлчилж байхад эсрэг хүйсний хоёр гишүүн хамтдаа ажиллахыг туйлын хориглодог. Хэн нэгэн ийм үйлдэл хийж байгаад баригдвал гарцаагүй хөөгдөх болно-хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй.

5. Чи Бурханы талаар шүүлт хийх ёсгүй, мөн Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх ёстой зүйлсийг хийж, ярих ёстойг ярих учиртай ба хэрээс хэтэрч, өөрийн хил хязгаарыг давах ёсгүй. Өөрийнхөө хэлийг хянаж, гишгэх алхмаа анхаар. Энэ бүхэн нь, чамайг Бурханы зан чанарыг зөрчих зүйл хийхээс сэргийлэх болно.

6. Чи хүний хийх ёстойг хийж, өөрийн даалгаврыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа үүрэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгээр хооллож ундлахад тохирохгүй ба Бурханы гэрт амьдрахад тохирохгүй.

7. Чуулганы ажил болон хэрэг явдал дээр Бурханд дуулгавартай байхаас гадна, бүх зүйлд чи Ариун Сүнсээр ашиглагддаг хүний зааврыг дагах ёстой. Өчүүхэн төдий зөрчил ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой ба зөв бурууг дүгнэх ёсгүй; аль нь зөв эсвэл буруу нь чамтай ямар ч хамаагүй. Чи зөвхөн бүрэн дуулгавартай дагахад анхаарах ёстой.

8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг-ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг-Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.

9. Чиний бодол чуулганы ажлын талаар байх ёстой. Чи өөрийн махан биеийн хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд үнэн сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг нэгт, өөрийн амьдралыг хоёрт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний ёс журамтай байдал юм.

10. Чи итгэл үнэмшилгүй хамаатнуудыгаа (чиний хүүхдүүд, нөхөр эсвэл эхнэр, эгч дүүс эсвэл эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэрт гишүүдийн тоо дутаагүй ба ашиггүй хүмүүсээр тоог дүүргэх хэрэггүй. Баяртайгаар итгэдэггүй хүмүүсийг чуулган руу хөтлөх хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ асуудлын талаар та нар бие биенээ шалгаж, хянаж, сануулж байх ёстой ба хэн ч зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй хамаатан чуулганд дурамжхан орж ирсэн ч тэдэнд ном өгөхгүй эсвэл шинэ нэр өгөхгүй байх ёстой. Тийм хүмүүс Бурханы гэрт харьяалагдахгүй ба тэднийг чуулганд орохыг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаар чуулганд асуудал тулгарвал, чамайг чуулганаас хөөж эсвэл чамд хязгаарлалтуудыг тогтоох болно. Товчоор хэлбэл энэ хэрэг явдалд бүх хүн хариуцлагатай байх ёстой боловч чи бас хуумгай байж эсвэл хувийн тооцоо бодохын тулд үүнийг ашиглаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Өмнөх:(I) Бурханд хэрхэн итгэх тухай сонгодог үгс

Танд таалагдаж магадгүй