Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

88. Нигүүлслийн эрин үед Бурханы ажил 2000 жилийн турш үргэлжилсэн; эцсийн өдрүүдэд харин хуучин үеийг халж шинэ тэнгэр, газар байгуулахад хэр хугацаа хэрэгтэй вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хэдийгээр одоо үе нь эцсийн өдрүүд ч гэсэн, “эцсийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн нэр юм гэдгийг мэдэх хэрэгтэй: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үетэй адилаар энэ нь эрин үеийг хэлж байгаа ба сүүлчийн хэдхэн жил, сарыг биш харин бүхий л эрин үеийг энэ нь илтгэж байгаа. Гэсэн ч эцсийн өдрүүд нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеэс нэлээд ялгаатай. Эцсийн өдрүүдийн ажил нь Израильд явагдахгүй харин харь үндэстнүүдийн дунд явагдана; энэ нь Израилийн гадна байгаа бүх үндэстэн болоод овгийн хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнөх байлдан дагуулах ажил юм, ингэснээр орчлон ертөнц даяарх Миний алдар бүхий л сансар огторгуйг дүүргэх юм. Ингэснээр Би илүү агуу алдрыг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээлүүд Миний алдрыг бүх улс үндэстэнд, үе удамдаа үүрд мөнх дамжуулан өгөх ба тэнгэр болоод газар дахь бүх амьд зүйл Миний газар дээр олж авсан алдрыг харж чадах болно. Эцсийн өдрүүдэд хийгдэх ажил бол байлдан дагуулах ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүмүүсийн амьдралын удирдамж заавар биш, харин хүн төрөлхтний баршгүй, мянга мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл билээ. Үүний үр дүнд, эцсийн өдрүүдийн ажил нь Израиль дахь хэд хэдэн мянган жилийн ажилтай адил биш, мөн дараа нь хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг ирэх хүртэл хэдэн мянган жил үргэлжилсэн Иудейн арван жилийн ажилтай адил биш юм. Эцсийн өдрүүдийн хүмүүс бие махбодтой Золин аврагчийн төрхтэй нүүр тулаад зогсохгүй, Бурханы үгс болон ажлыг хүлээн авдаг. Эцсийн өдрүүд дуусахаас өмнө хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн эрин үеийн ажлыг биелүүлж байсан үетэй адил богинохон байх болно. Учир нь эцсийн өдрүүд бол бүхий л эрин үеийн эцэс төгсгөл юм. Энэ нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөл бөгөөд эцсийн өдрүүд нь хүн төрөлхтний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Тэдгээр нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачдаггүй эсвэл хүн төрөлхтний амьдрал үргэлжлэхийг зөвшөөрдөггүй. Тэр нь Миний удирдлагын төлөвлөгөөнд эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хэрвээ хүн төрөлхтөн ийнхүү үргэлжлүүлсээр байх юм бол, эрт орой хэзээ нэгэн цагт тэд бүхэлдээ диаволд залгиулах ба Надад хамаарах сүнснүүд эцсийн эцэст түүний гарт орох болно. Миний ажил зургаан мянган жил үргэлжилсэн бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэдгийг Би амласан. Ингээд цаг нь боллоо. Би үргэлжлүүлэхгүй мөн цаашид дахин хойшлуулахгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялах болно, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад хамаарагдах бүх сүнсийг буцаан авах болно, ингэснээр эдгээр зовлонд нэрвэгдсэн сүнснүүд зовлонгийн далайгаас зугтах ба энэ нь газар дээрх Миний бүх ажлыг дуусгавар болгох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-аас

Өмнөх:Сатан болон муу сүнснүүд хүн төрөлхтнийг амьд, бузар чөтгөр болгон завхруулсан боловч Бурхан яагаад тэднийг эхэн үед нь устгаагүй юм бэ?

Дараах:Хэрэв Төгс Xүчит Бурханд зүрх сэтгэлээсээ үнэнхүү итгэлтэй, хамтдаа цуглан, Түүний үгийг уншиж, үүргээ идэвхтэй гүйцэтгэсээр, эцсээ хүртэл Түүнийг дагавал авралд хүрэхэд энэ бүхэн хангалттай юу?

Танд таалагдаж магадгүй