Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

V. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил болон Нигүүлслийн эрин үе дэх Түүний золин авралын ажлын хоорондох ялгаатай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

2. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан байдал болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг байдлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Тэр эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах Түүний авралыг зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе нь, хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулж, нигүүлсэл соёрхох нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба тэдгээр нь махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас

Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” ⋯ Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон тэдний шударга бус байдлыг шүүхийн төлөө; энэ нь хүмүүсийн тэрслүү байдлыг хараахын тулд юм. Тэдний заль мэх болон шударга бус байдал, тэдний үг болон үйлдэл, Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлтийг туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлт гэж тодорхойлогдсон. Тэр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд Тэр тэдний шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай нүүр царайг ил болгосноор дамжуулан Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хэцүү бэрх цэвэршүүлэлтийг туулж эсвэл Түүний үгээр харьцагдаж, сахилгажуулагдаж, засагдах ёстой. Зөвхөн үүний дараа тэд дуулгавартай байж, Бурханд үнэнч байж чадах бөгөөд Түүнийг хуурах гэж оролдохгүй, Түүнтэй хааш яаш харьцахгүй. Бурханы үгсийн цэвэршүүлэлтийн дор хүмүүсийн зан чанарт өөрчлөлт гардаг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд амар тайван, хянамгай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы ажилд дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь хэдий хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч тэрнийг үл хайхарч, санаатайгаар дуулгавартай байж чадах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Бурхан одоо албан ёсоор хүмүүсийг төгс болгож эхэлсэн. Бүрэн дүүрэн болгуулахын тулд хүмүүс Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлтийг туулж, Түүний үгийн шалгалт болон цэвэршүүлэлтийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт гэх мэт) амсах ёстой. Нэмж хэлэхэд, хүмүүс үхлийн шалгалтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлдэг хүн нь Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалтын дунд зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаал цангинуулах чадвартай байх бөгөөд мөн Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийгөө хаяж, тэгснээр чин үнэнч, нэгэн зорилготой, ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлах чадвартай байдаг; ийм хүн бол бүрэн дүүрэн хүн бөгөөд энэ нь мөн Бурханы хийхийг хүсэж байгаа ажил, энэ нь Бурханы хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйл юм. Хүмүүс Бурханы ажиллах арга барилын талаар хөнгөн хуумгай дүгнэлт хийж болохгүй бөгөөд тэд зөвхөн амийн оролтыг эрэлхийлж болно. Энэ бол суурь.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын алхмуудын талаар”-аас

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба цэвэршүүлэлтийн бүхий л төрлийг хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлггөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн—үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? ⋯ Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн зорилго та нарыг аврахын тулд биш харин яллаж, шийтгэхийн тулд байсан бол та нарын амьдрал ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ энэ нь зөвхөн та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яагаад бие махбодтой болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг чадваргүй амьтдыг шийтгэхэд ганцхан үг хэрэгтэй биш гэж үү? Та нарыг ялласныхаа дараа Би та нарыг устгах сэтгэлтэй байсаар байх уу? Та нар Миний энэ үгсэд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах уу? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах уу? Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү?

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үгс хатуу байж болох ч тэдгээр нь бүгд хүний авралын төлөө хэлэгддэг. Эдгээр үгс нь хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлж, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үгс нь хүнд хэр ач тустайг мэдүүлж мөн Бурхан бол аврал гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үгийг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийхээр, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь та нарын завхрал болон тэрслүү байдлыг шүүн хэлэгддэг. Үүнийг хийх Миний зорилго нь хүнийг Сатаны эзэмшлээс аварч, хүнийг аврахад Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр үлддэг; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Миний үг хатуу болохоор Миний ажил үр дүнд хүрч болох юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар л хүн өөрсдийгөө мэдэж авч, өөрсдийн тэрслүү зан чанараасаа салж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үгс болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгсийн хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Нигүүлслийн эрин үе дэх чуулганы амьдрал болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа юу вэ?

Танд таалагдаж магадгүй