Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Агуулга

Төгс Хүчит Бурханы үгэнд “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэж хэлснийг үзээд би Эзэн Есүсийн нэг удаа ингэж хэлснийг санасан. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бол амийн амьд усны эх сурвалж, мөнх амийн зам гэдгийг бид бүгд хэдийнээ мэднэ. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр адил эх сурвалж байж болох уу? Тэдний ажил, үг нь Ариун Сүнснийх үү? Тэдний ажил нэг Бурханаар хийгдсэн үү?

Хариулт:

Бурханы хоёр удаа махбод болсон ажилд, Тэд бол үнэн, зам, амь ба мөнх амийн зам гэдгээ Өөрсдөө гэрчилсэн. Христ бол үнэн, зам ба амь гэдгийг батлахын тулд Тэд олон үнэнийг илэрхийлж, практик ажлын үе шатыг хийдэг. Энэ нь Тэд нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг нотлоход хангалттай. Хоёулаа Ариун Сүнсний дуу хоолойг айлддаг. Бүхэлд нэг Бурханы хийсэн ажил, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хоёулаа гэрчилдэг. Учир нь Бурханы илэрхийлдэг үнэн бол амийн усны мөнхийн булаг, Түүний сэнтийнээс урсдаг амийн гол ба мөнх амийн зам билээ. Энэ нь, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт бөгөөд Бурхан Өөрөө удирдлагын төлөвлөгөөнийхөө ажлыг хийж буй гэдгийг улам их нотолж байна. Эзэн Есүс хэлсэнчлэн, “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа…” (Иохан 14:10) “Би болон Миний Эцэг нэг юм.” (Иохан 10:30) Энэ нь Эзэн Есүс бол Бурханы илрэлт гэдгийг баталдаг. Эзэн Есүс, дахин ирнэ гэдгээ эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хийхээр хүний Хүүгийн бие махбодтой болно гэдгээ урьдчилан хэлсэн байдаг.

Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махбод ямар ч хамаагүй боловч Бидний Сүнс нэг юм; хэдийгээр Бидний хийдэг ажлын агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш боловч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрх олсон нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын өөр өөр шаардлагаас үүдсэн; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. …төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг ”-ээс

Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махан биеийн мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар ”-ээс

Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр хоёулаа Бурханы Сүнсний өмссөн махбод гэдгийг Төгс Хүчит Бурханы үг тодорхой хэлж байна. Ганцхан ялгаа нь Тэд өөр эрин үед өөр ажил хийж, өөр нэртэй байгаа явдал. Үнэндээ Тэд бол нэг Бурхан. Бид одоо Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо бүгд Өөрийгөө амийн усны эх сурвалж, амийн усны дуусашгүй хангалт гэж гэрчилсэн тухай мэднэ. Бурхан Өөрөө мөнх амийн зам гэдгийг Тэр бас гэрчилдэг. Хэдийгээр Тэдний үг, ярианы хэлбэр нь бага зэрэг ялгаатай ч, хэлдэг зүйлийнх нь мөн чанар адилхан. Тэгэхээр мөнх амийн зам гэж юу вэ? Мөнх амийн зам болоод тэнгэрийн хаанчлалд орох нь ямар холбоотой вэ? Тэнгэрэлг Эцгийн хүслийг биелүүлсэн хүмүүс тэнгэрийн хаанчлалд орох болно гэж Эзэн Есүс хэлсэн. Бурханы хүслийг дуулгавартай дагах хүмүүс гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы тушаалуудад дуулгавартай байх чадвартай хүмүүсийг хэлдэг. Бүх зүрх сэтгэл, бодол санаа, сүнсээрээ Бурханыг хайрлаж, өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлахыг Эзэн Есүс сургасан. Тэр үгийг бид хэрэгжүүлсэн үү? Тэр үгийг бид хэрэгжүүлээгүй бол Бурханы хүслийн дагуу хийхгүй байна гэсэн үг. Хэрвээ бид Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы тушаалыг баримтлахгүй бол мөнх амийн замыг хүртсэн хүн гэж хэлж болх үү? Гарцаагүй болохгүй! Тэр үнэн шүү, мөнх амийн замыг олж авах гэдэг нь хүнийг аварч, ариусгахаар Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг олж авч, эцэст нь Бурханыг мэддэг, Бурханы хүсэлд дуулгавартай хүмүүс болохыг хэлдэг. Хэрвээ бид Бурханд итгэдэг ч үнэнийг олж авахгүй, амь зан чанараа өөрчлөхгүй, Бурханы хүслийг дуулгавартай дагахгүй бол тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Үгүй ээ,чадахгүй. Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй хүмүүс мөнхийн амь олж авч чадах уу? Үгүй ээ, чадахгүй. Иймээс Бурханы хүсэлд дуулгаваргүй хүмүүс мөнхийн амь олж авах ямар ч аргагүй. Түүнчлэн Библид ингэж хэлдэг: “Хүүд итгэдэг хүнд мөнх амь бий: Хүүд итгэдэггүй хүн амийг үзэхгүй...” (Иохан 3:36). Хүүд итгэнэ гэдэг нь Бурханы илгээсэн Нэгэнд итгэж, бие махбодтой болсон Христэд итгэнэ гэсэн үг. Эзэн Есүс Христ бол хүний Хүү байсан. Золин аврах ажлаа дууссаны дараа Тэр тэнгэр лүү эргэн явсан. Эзэн Есүс эргэж ирнэ гэж амласан. Иймээс эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Христийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм. Эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Христийг хүлээн зөвшөөрсөн хэн бүхэн мөнх амийн замыг олж авна. Хэрвээ бид Эзэн Есүст зөвхөн итгээд, Түүний хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол амийн амьд усны эх сурвалжаас харилцаагаа тасалж байгаа юм. Эзэн Есүс биднийг хүлээн зөвшөөрөх үү? Бид мөнх амийг олж авч чадах уу? Эзэнд итгэхдээ бид бас Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой, энэ бол сая жинхэнэ Хүүд итгэсэн хүн. Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг хүмүүс л мөнх амийг олж авч чадна. Хэрвээ бид зөвхөн Эзэн Есүст итгэж, эргэн ирсэн Эзэн Есүсийг голбол, итгэл, хүчин чармайлт маань талаар болж, замын хагаст хаягдаж, Эзэн Есүсийн зөвшөөрлийг хэзээ ч олж авч чадахгүй.

Тийм ээ, тэгэлгүй яах вэ! Учир нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн зүйл золин авралын ажил байсан. Тэр хүний золин авралын талаарх үнэнийг илэрхийлсэн нь буруугаа хүлээж, нүглээ гэмшиж, Бурхан руу эргэхэд нь хүмүүст туслах юм. Гэвч хүний нүгэлт уг чанар, ялзарсан зан чанар хэвээрээ байхад нүгэл нь өршөөгдсөн ч гэлээ, тэд байнга нүгэл үйлдэж, Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг нь хэвээр байдаг ба энэ бол баримт. Энэ нь Эзэн Есүсийн хийсэн зүйл бол золин авралын ажил байсан гэдгийн баталгаа юм. Зөвхөн эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хийгдсэн шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрэн аварч, хүн төрөлхтнийг нүгэл ба Сатаны нөлөөллөөс чөлөөлж, зан чанарын өөрчлөлтөд хүргэж, Бурханаар авхуулах юм. Иймээс эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хийх шүүлтийн ажил нь хүн төрөлхтний авралд маш чухал юм. Хэрвээ бид Эзэн Есүсийн золин аврах ажлыг л хүлээн зөвшөөрөөд, эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл дэндүү гэнэн хэрэг болно. Үнэндээ Эзэн Есүс аль эрт ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Тэр үед хэн ч Эзэн Есүсийн үгийг ойлгоогүй. Учир нь хүн төрөлхтөн Бурханы өмнө дөнгөж ирсэн болохоор биеийн хэмжээ нь жижиг байсан. Хэрвээ Эзэн Есүс эцсийн өдрүүдийн шүүлтийн үгээ илэрхийлсэн бол хүн түүнийг нь дааж чадахгүй байсан. Зөвхөн эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирснээр хүнийг ариусгаж, аварч, төгс болгох бүх үнэнийг илэрхийлнэ. Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод бид эцэст нь Бурханы хүслийг ойлгож, гэнэтийн мэдлэгтэй болон сэрлээ. Нигүүлслийн эрин үед эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг Бурхан яагаад шууд хийгээгүй юм бол? Тийм шүү. Ямар учиртай юм бол? Би энэ тухай ерөөсөө бодоогүй юм байна. Учир нь Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөнд гурван үе шат байгаад юм. Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, "Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно." Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас Эзэн Есүсийн золин авралын ажил эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэх ажлын замыг зассан. Хүнийг бүрэн аварч, өөрчилж, төгс болгох бүх үнэнийг Эзэн Есүс эргэн ирэхдээ илэрхийлэх болно. Энэ үнэн бол Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд хүнд хайрласан мөнх амийн зам юм. Иймээс хэрвээ бид мөнх амийн замыг хүлээн авахыг хүсвэл гол нь Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөх юм. Эзэн Есүс хэлсэнчлэн, “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). “… учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь ч өөрийгөө бэлджээ. … Хурганы хуримын зоогт уригдагсад ерөөлтэй еэ!” (Илчлэл 19:7-9) Христийн хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрөгчид бол ухаалаг охид юм. Бурханы дуу хоолойг сонссоны дараа тэд Хургатай хамт зоог руу явдаг. Ийм хүмүүс бол ерөөгдсөн ба тэд Хурганы хөлийн мөрийг дагажээ. Тэд бол Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтээр ариусгагдсан анхны үр жимс, Бурханы бий болгосон ялагчид юм. Иймээс Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л мөнх амийн замыг олж авагчид юм.

Холбогдох агуулга