Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан нь
Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе болон Содомын хариу үйлдлийн эрс тэс ялгаа Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох энэ яриа нь хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь эргэлзээгүй. Нэг талаар энэ нь, Өөрийнх нь дээд эрхийн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдүүлдэг; Ехова Бурханы хэлсэнчлэн “Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь огт өнгөц биш байсан. Тэрээр хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс, амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй, мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг, өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуус байгааг мэдэж байв. Энэ нь хүн төрөлхтнийг Бурхан бүрэн дүүрэн ойлгодгийн бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг хүмүүст мэдүүлдэг. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би … их хот Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Эдгээр нь Ионаг зэмлэсэн Ехова Бурханы үг боловч бүгд үнэн юм.
Ехова Бурханы үгийг Ниневегийн хүмүүст тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч, тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болоод хүлээлтийг ч бас ойлгоогүй. Бурхан энэхүү зэмлэлээрээ, хүн төрөлхтнийг Тэр Өөрийн гараар бүтээж, хүн нэг бүрийн төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж, хүн бүр Бурханы итгэл найдварыг хүлээж, хүн бүр Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн нэг бүрийн төлөө Бурхан уйгагүй хүчин чармайлтын төлөөс төлсөн гэдгийг түүнд хэлэхийг хүссэн юм. Иона эрэндийн бутыг нандигнан хайрлаж байсны адилаар Бурхан Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтнийг нандигнан хайрлаж байсан гэдгийг ч бас энэхүү зэмлэл Ионад хэлсэн. Ялангуяа хотод маш олон хүүхэд, гэмгүй мал амьтад байсан учраас, Бурхан хүн төрөлхтнийг яагаад ч тийм амархан, эсвэл эцсийн боломжит мөчийг хүртэл орхихгүй байсан. Баруун, зүүн гараа ч ялгаж чадахгүй, Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй бүтээгдэхүүнтэй харьцахдаа, Бурхан тэдний амийг тасалж, төгсгөлийг нь тийм түргэн тодорхойлно гэж бүр ч төсөөлөхийн аргагүй байсан юм. Бурхан тэдний өсөж том болохыг харахыг хүссэн; тэд ахмадуудынхаа явсан замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг тэд дахин сонсохгүй, Ниневегийн өнгөрсөн үеийг гэрчилнэ гэж Тэр найдсан. Үүнээс ч илүүтэйгээр, гэмшсэнийх нь дараах Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, Бурханы өршөөл дор Ниневег дахин нэгэнтээ амьдрахыг нь харна гэж Бурхан бүр ч их найдсан. Тиймээс, Бурханы нүдээр бол, баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээлийн объект нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсны адилаар, Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг гэрчлэх чухал үүрэг хүлээх байв. Ехова Бурхан ийнхүү чин сэтгэлээ илэрхийлэхдээ, хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн өршөөлийг бүрэн дүүрэн харуулсан. “Бүтээгчийн өршөөл” бол хоосон үг биш, хуурамч амлалт ч биш гэдгийг хүн төрөлхтөнд энэ нь харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Бурхан бол жинхэнэ, бодит агаад ямар ч худал хуурмаг, хуурамч төрх ашигладаггүй, ийм маягаар Тэр өршөөлөө цаг хугацаа, эрин үе болгонд эцэс төгсгөлгүйгээр хүнд хайрладаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярьсан яриа нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэрхэн өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг, хүн төрөлхтнийг гэх чин сэтгэлийнхээ талаар Түүний хэлсэн цорын ганц мэдэгдэл юм. Энэхүү ярианы үеэр Ехова Бурханы товчхон хэлсэн үг нь, хүн төрөлхтний талаарх Түүний бодлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг; хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл, мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний арвин их өршөөлийн бодит нотолгоо юм. Тэр өршөөлөө зөвхөн хүн төрөлхтний ахмад үеийнхэнд л хайрлаагүй, залуу үеийнхэнд ч бас өгсөн бөгөөд үеэс үед үргэлж ийм л байж ирсэн. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой өнцөг буланд, тодорхой эрин үед байнга буудаг боловч Бурханы өршөөл хэзээ ч зогсоогүй. Тэрээр Өөрийн бүтээлийг үеийн үед, өршөөлөөрөө залж чиглүүлж, хөтөлж, хангаж, тэжээн тэтгэдэг, учир нь хүн төрөлхтөнд хандах Түүний чин сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгэхэд Би … Ниневег өрөвдөхгүй байж чадах уу?” Тэр Өөрийн бүтээлийг үргэлж энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл, мөн Бүтээгчийн бүрэн дүүрэн цор ганц чанар юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе болон Содомын хариу үйлдлийн эрс тэс ялгаа Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ...
Иона 1:1–2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу...
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг...
Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь...