Библид ингэж зөгнөн хэлсэн “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно" (Үйлс 1:11). Эзэн Есүс дахин амилсны дараа Түүний сүнслэг бие тэнгэрт хөөрсөн. Эзэнийг эргэн ирэхэд сүнслэг бие нь үүлэн дээр бууж ирэх ёстой баймаар юм. Гэвч эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхээр Бурхан хүний Хүүгийн дүрээр махбод болсон гэж та нар гэрчлээд байна. Энэ чинь Библитэй таарахгүй байна. Эзэн бие махбодтой болж эргэн ирэх тухай ямар ч гэрчлэл худлаа гэж пастор, ахлагчид хэлдэг. Иймээс Эзэн бие махбодтой болон буцаж ирэх боломжгүй гэж бодож байна. Би та нарын гэрчлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихаар Эзэний үүлэн дээр бууж ирэхийг л би хүлээнэ. Энэ буруу байхгүй нь мэдээж!

Эзэн бие махбодтой болж эргэн ирэх боломжгүй гэж та нар хэлж байна. Зөв үү? Библид Эзэнийг бие махбодтой болон буцаж ирнэ гэж тодорхой бичсэн байгаа. Та нар тэр хэсгийг олоогүй гэх гээд байна уу? Эзэний эргэн ирэлтийн талаар бичсэн олон зөгнөл Библид байдаг. Тэдгээрээс Эзэнийг бие махбодтой болон эргэн ирнэ гэдэг зөгнөл нэлээд ойлгомжтой. Жишээлбэл, Эзэн Есүс хэлэхдээ  “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно. (Матай 24:27) Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно.” (Лук 17:24-25) Эзэн Есүс Өөрийгөө хүний Хүү болон эргэж ирнэ гэж олон удаа зөгнөсөн байдаг. Хүний Хүү гэдэг бол хэвийн хүн шиг идэж, ууж, унтаж алхдаг, гаднаасаа эгэл жирийн хүн шиг харагддаг махбод дахь Эзэн Есүстэй адил бие махбодтой болсон Бурхан гэсэн үг. Гэвч дахин амилсны дараа Эзэн Есүсийн сүнслэг бие өөр байсан, хана нэвтэлж, замхран алга болж, буцаж ил болж чаддаг байсан. Энэ нь нэн ер бусын байсан. Тэгэхээр Түүнийг хүний Хүү гэж хэлж болохгүй. Хүний Хүүгийн эргэн ирэлтийн талаар зөгнөхдөө Эзэн Есүс ингэж хэлсэн, “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Гэвч таны хэлснээр бол Эзэн сүнслэг бие болж үүлэн дээр эргэн ирээд асар их алдар хүндтэйгээр олны өмнө илрэхэд нь, бүх хүн сөхөрч, шүтэн мөргөхөөр хэн Түүнийг эсэргүүцэж, яллаж зүрхэлнэ гэж? Эзэн Есүс ингэж хэлэв, “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24) Эдгээр үг яаж биелэх вэ? Зөвхөн бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр хүний Хүү болж, хүмүүс Түүнийг бие махбодтой болсон Христ гэж хүлээн зөвшөөрөхгүй байх үед л тэд өөрсдийнхөө үзэл, төсөөллөөр Христийг яллаж, голж зүрхэлнэ. Библид байхгүй гэж та одоо бас хэлж зүрхлэх үү? Үүн дээр нэмээд, Эзэн Есүс бас ингэж зөгнөсөн “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ” (Матай 24:37.) “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй” (Илчлэл 3:3). Эзэн сүнслэг биеэр үүлэн дээр буугаад ирвэл хүн бүр энэ тухай мэдэж, харж чадна гэсэн үг. Гэвч Өөрийнхөө эргэж ирэх талаар Эзэн Есүс “хэн ч мэдэхгүй”, “Хүү ч мэдэхгүй”, “хулгайч мэт” гэж зөгнөсөн. Эдгээр үг яаж биелэх вэ? Хэрвээ Эзэн Есүс сүнслэг биеэр илрэх байсан бол Тэр Өөрийнхөө тухай яаж мэдэхгүй байх юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн махбод болж, эгэл жирийн хүн болох үед л Хүү мэдэхгүй гэдэг үг биелэх юм. Эзэн Есүс золин аврах ажлыг биелүүлэхээр ирсэн Христийн ялгамж чанараа үйлчлэлээ хийхээс өмнө Өөрөө ч мэддэггүй байсантай адил. Иймээс Эзэн Есүс Бурхан Эцэгтээ үргэлж залбирдаг байсан. Эзэн Есүс үйлчлэлээ биелүүлж эхлэх үедээ л Өөрийнхөө ялгамж чанарыг ухаарсан юм. Ингэж хүлээн авах нь амьдралд илүү ойрхон гэж та хэлж байна уу?  Эзэн махбодод эргэн ирнэ гэсэн ямар ч зөгнөл Библид байхгүй гэж та одоо бас хэлж зүрхлэх үү? Энэ бол Эзэн Есүсийн хийсэн зөгнөл байсан юм. “Хүний Хүү”гэдэг нь бие махбодтой болсон Бурханыг хэлээгүй гэж үү? Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж та хэлээд байна уу? Зарим хүмүүс хэрвээ Эзэн махбодод эргэн ирэх байсан юм бол яагаад шууд хэлээгүй юм бол? гэж боддог. Тэр яагаад “хүний Хүүгийн” илрэлтийн тухай хэлэх ёстой болсон юм бол? Энэ бол зөгнөлийн уг чанар юм. Зөгнөлүүд далд утгатай байдаг. Махбодоор илэрнэ гэж хэлсэн бол энэ нь зөгнөл биш энгийн яриа болно шүү дээ. Өө. “Хүний Хүү”-ийн утга руу гүнзгий нэвтэрч чадсан авхаалжтай хүмүүс гэгээрч “хүний Хүү”-ийн утга нь бие махбодтой болох гэдгийг ойлгодог. Төгс Хүчит Бурхан ирээд бие махбодтой болсныхоо нууцыг илчлэх үед л бид ойлгосон. “Хүний Хүүгийн ирэлт” гэдэг Библийн зөгнөл үнэн хэрэгтээ бие махбодтой болох гэсэн үг болж таарсан. Эзэний эргэн ирэлт махбодод байгааг бид ойлгосноос хойш Түүнийг махбод дахь Бурханы илрэлт гэдгийг яаж тодорхойлох вэ? Үүний тухайд, бид Бурханы дуу хоолойг таних чадвартай байх ёстой. Хэрвээ Тэр махбод дахь хүний Хүүгийн илрэлт үнэхээр мөн бол маш олон үнэнийг илэрхийлж, Бурханы илрэлт, ажлын гарал үүсэл болон зорилгыг тодорхой тайлбарлаж, үнэнийг илэрхийлснээр тодорхой ажлын үе шатыг хийж чаддаг байх ёстой. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийсэн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг бол Ариун Сүнсний чуулгануудад хандаж хэлсэн үг юм. Бурхан Өөрийнх нь илрэлтийг хүсэн хүлээдэг бүхний хаалгыг тогших гэж махбодоор дамжуулан ярьдаг. Төгс Хүчит Бурханы үг, дуу хоолойг үнэн гэж ойлгосон хүмүүс бол Хурганы хуримын зоогт оролцохоор Бурханы өмнө очсон ухаалаг охид юм. Тэд Ариун Сүнсний шинэ үгийг өдөр бүр идэж, ууж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулж, энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажил мөн гэдгийг бүрэн баталдаг. Иймээс тэд янз бүрийн урсгал, бүлэглэлүүдэд Эзэн Есүс бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болон эргэж ирснийг гэрчилж эхлээд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн “Үг нь махбодоор илэрсэн” ном буюу Бурханы дуу хоолойг сонсох боломжийг хүмүүст олгож байна. Энэ бол Эзэн Есүсийн дараах зөгнөлийн биелэл юм: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ.” (Матай 25:6) “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). Бурханы дуу хоолойг танихгүй, түүгээр ч үл барам эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг яллаж, шүүмжилдэг хүмүүс бол илчлэгдэж, таягдуулах мунхаг охид юм. Эдгээр хүмүүс гай гамшиг дунд шүдээ хавиран уйлах болно.

Эзэнийг тосох асуудлын тухайд гэвэл, бид Эзэн үүлэн дээр бууж ирэхийг хүлээн зөвхөн тэнгэр өөд харж, Бурханы дуу хоолойг огтхон ч сонсож, чуулгануудад хандсан Ариун Сүнсний яриаг хайлгүй, пастор, ахлагчдын үгийг сохроор чагнаж, Эзэн махбодоор эргэн ирэх тухай бүх гэрчлэлийг худал хэмээн тооцвол Библийн эсрэг явж байгаа биш гэж үү? Библид юу гэж хэлдэг вэ? Элч Иохан ингэж тодорхой хэлсэн: “Учир нь Эзэн Есүс бол махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгчид дэлхий ертөнцөд орсон. Энэ бол мэхлэгч, антихрист юм” (2Иохан 1:7). “Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүхэн Бурханаас ирээгүй: энэ бол антихристийн сүнс юм та нар түүнийг ирэх ёстой гэж сонссон ба тэр одоо аль хэдийн дэлхийд байна.” (1Иохан 4:3). Шашны пастор, ахлагчид бие махбодтой болсон Бурханыг эсэргүүцэж, яллаж байгаа нь Библитэй нийцдэг үү? Эзэн бие махбодтой болон эргэж ирсэн тухай бүх гэрчлэлийг тэд хуурамч гэцгээдэг. Эдгээр үг хуурмаг биш гэж үү? Хэрвээ бид элч Иоханы үгээр явбал бие махбодтой болохыг үгүйсгэдэг шашны пастор,ахлагчид антихристүүд биш гэж үү? Пастор, ахлагчдын тараадаг хуурмаг, утга учиргүй зүйлийг сонсвол та нар Эзэнтэй уулзаж чадах уу? Бурханы илрэлтийг харж чадах уу? Ухаалаг охидтой адил Бурханы өмнө очиж чадах уу?  

Бурханы илрэлт, ажлыг яаж олох вэ? Төгс Хүчит Бурхан хэлдэгчлэн, “Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас)

Ийм учраас, бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг тоомсорлосонгүй. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлт хүний үзэлтэй нийцэх боломжгүй, мөн Бурхан хүний шаардлагаар илрэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрийн гэсэн сонголтыг хийж, Өөрийн гэсэн төлөвлөгөөг гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага бүр ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө хорионд оруулж, өөрийнхөө үзлээр бүр ч хязгаарлах ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайж, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах учиртайгаа өөрсдөөсөө шаардах хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас)

Кино зохиол “Тэнгэрийн Хаанчлалд хүрэх зам аюултай”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих
Өмнөх:Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?

Холбогдох контент

Эзэн Есүсийн эргэн ирэлтийг нотолсон гэж эртнээс сонссон. Мөн Тэр бол Төгс Хүчит Бурхан юм! Тэр үнэнийг илэрхийлж эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг биелүүлдэг. Гэвч шашны тойргийн ихэнх хүмүүс бүгд Эзэн үүлтэй хамт бууж ирнэ гэж итгэдэг. Учир нь Эзэн Есүс маш тодорхой ийнхүү хэлсэн. "Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр жавхлантайгаар ирэхийг харна" (Матай 24:30). Илчлэл номонд мөн ингэж зөгнөсөн: "Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд Нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно" (Илчлэл 1:7). Би ч мөн адил Эзэн үүлтэй хамт бууж ирээд биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу авч явна гэж итгэсээр байдаг. Бид үүлтэй хамт бууж ирдэггүй Эзэн Есүсийг хүлээн авахаас татгалздаг. Та нар Эзэн махан биед эргэн ирэх ба нууцаар бууна гэж хэлдэг. Харин энэ талаар хэн ч мэддэггүй. Гэхдээ Эзэн олны өмнө үүлтэй хамт бууж ирэх нь гарцаагүй! Ийм ч учраас бид Эзэн үүлтэй хамт бууж ирэн, олны өмнө гарч ирээд биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явахыг хүлээж байгаа. Бидний ойлголт зөв үү?

Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээхдээ бид хүний үзэл, төсөөлөлд найдах ёсгүй! Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ маш том алдаа...