Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлэн хийж, Хятадад бүлэг ялагчдыг бий болгосон.

3

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17)

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27)

“Намайг харахад Сион уулан дээр Хурга зогсож байлаа, духан дээрээ Түүний Эцэгийн нэрийг бичсэн зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байв. …“ Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ.” (Илчлэл 14:4-5)

“Би чиний үйлсийг мэднэ: харагтун, Би өмнө чинь нээлттэй үүд тавьсан, үүнийг нэг ч хүн хааж чадахгүй: учир нь чи хүч багатай, бас Миний үгийг сахисан бөгөөд Миний нэрийг үгүйсгээгүй.” (Илчлэл 3:8)

“Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр яллаа; тэд үхэх хүртлээ амиа хайрласангүй.” (Илчлэл 12:11)

“Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм.”(Илчлэл 7:14)

Бурханы сонгодог үгс

Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдах, энэ урсгалд орох, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэж эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү ихийг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн үгийг минь нандигнадаг. Аянга Зүүн зүгээс тэртээх Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрөхөөр байдаг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглараан болсон газар: Хятад буюу Бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд, Тэр бүх талаараа Хятадын эрх баригч намд мөшгөгдөн хөөгдөж, толгой хоргодох газаргүйгээр асар их зовлон амсаж, орон байр олох боломжгүй байсан. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахааргүй. Бурханыг дайсан гэж үздэг Хятадад, Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин Бурхан хүн бүрийг нэг бүрчлэн аврахаар чадлаараа хичээж байгаа тул илүү олон хүмүүс Бурханы ажлыг, үгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Гамшгийн өмнө бүрэн төгс болгуулсан хүмүүс Бурханд дуулгавартай байдаг. Тэд Христэд найдан амьдарч, Христийг гэрчилж, Түүнийг өргөмжилдөг. Тэд бол ялгуусан хөвгүүд бөгөөд Христийн сайн цэргүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ”-ээс

144000 тооны ялгуусан хөвгүүд байдаг гэж боддог. Мөн түүнчлэн, зарим хүмүүс үүнийг ямар нэгэн зүйлийг урьдчилан таниулж байна гэж бодон тэд 140000 болон 4000 –ыг тусад нь тайлбарладаг. Гэвч энэ хоёр тайлбар нь буруу юм. Энэ нь ямар нэгэн бодит тоог хэлдэггүй, мөн түүнчлэн урьдчилан таниулж байгааг заадаггүй. Хүмүүсийн дунд, үүнд нэвтэрч чадах хэн ч байхгүй – өнгөрсөн үеийн хүмүүс бүгд үүнийг ямар нэгэн урьчилан таниулж байгаа зүйл хэмээн бодсон. Нэг зуун дөчин дөрвөн мянга нь ялгуусан хөвгүүдтэй хамаатай. Иймд 144000 нь эцсийн өдрүүдэд хаанчлах, мөн Миний хайртай бүлэг хүмүүсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, 144000-ыг Сионоос ирж, Сион руу буцах бүлэг хүмүүс хэмээн тайлбарладаг. 144000 ялгуусан эрэгтэй хүүхдийн бүтэн тайлбар нь дараах юм: Тэд бол Сионоос дэлхийд ирж, Сатанаар завхруулагдсан хүмүүс бөгөөд эцэст нь Надаар авахуулж, Надтай хамт Сион руу буцах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “ЗУУН АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ”-ээс

Бурхан ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, Түүний уур хилэнг хүртэх ёстой, гэвч Түүний үгс хэчнээн хатуу байсан ч хамаагүй Тэр хүн төрөлхтөнг аварч төгс болгохын тулд ирнэ. Бүтээлийн хувьд хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой үүргүүдээ биелүүлж, цэвэршүүлэлтийн дунд Бурханыг гэрчлэх ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ хамгаалж, Бурханы төлөө хангинсан гэрчлэлд зогсохх ёстой. Энэ бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн ч бай хамаагүй чи бүрэн итгэлтэй байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алдахгүй. Чи хүний хийх ёстойг хий. Энэ бол Бурхан хүнээс шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүнд бүрэн эргэн очиж, бүх цаг мөчид Түүн рүү эргэх боломжтой байх ёстой. Энэ бол ялагч. Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн дүүрэн болгуулах болно. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлонг амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн дүүрэн болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол байна. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг бүх хүмүүс энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд баригдсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсох болно; тэд бол хүн чанарыг эзэмшсэн агаад Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээр дутагдахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэхгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс